Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 207

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар орлогч прокурор Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бд холбогдох 1930000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
 
 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт , Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.Б.
   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  А.Б  нь 2019 оны 08 дугаар сарын  эхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт оршин суух Б.Мын 1 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 140000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух Я.Тын 1 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 80 000 төгрөгийн хохирол учруулсан
2019 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт оршин суух Ц.Гын 8 тооны хонь ямаа буюу бог малыг тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж, 1080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын эхээр Б.М ахын хониноос нэг хязаалан хонь авсан. Дараа нь 09 дүгээр сарын 21-ний өдөр найз Мийн мотоциклыг гуйгаад Я.Т ахын хониноос нэг тооны ямаа, 09 дүгээр сарын 05-ний өдрийн үдийн өмнө Ц.Г ахын хониноос нэг тооны хонь, үдийн дараа гурван тооны төлөг, 09 дүгээр сарын 22-ны өдрийн үдийн өмнө нэг ямаа, үдийн дараа гурван хонь авчираад найзынхаа хашаанд авчирч уяад, “ мөнгөний хэрэгтэй байна. Чи өгчихөөрэй “ гэж хэлээд урагшаа гарсан. Мийн мотоциклыг гуйж аваад мал авсан. М миний багийн найз юм. Б.Мын гэр манайхаас зундаа гэр нь 5-6 км зайтай ойрхон байдаг. Я.Т ахынх сумын төвөөс баруун хойшоо байдаг. Миний байсан газраас 10 гаруй км зайтай.Ц.Гынх манай гэрээс арав гаруй км зайтай байдаг. Би өөрийн гэсэн малгүй. Айлын мал малладаг байсан. Сард 200.000 төгрөг авдаг байсан. Мөнгөний хэрэг гараад малыг авсан. 2019 оны 08 дугаар сараас эхлэн хулгай хийсэн зөвшөөрч байгаа. Би өөртөө байсан нэг адууг зараад,үүн дээр ах нар мөнгө нэмж өгөөд хохирлыг бүрэн төлсөн. Цаашдаа ажил хийж амьдарна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..гэв.

- Хохирогч Ц.Мын: Энэ зун буюу 2019 оны 07 дугаар  сараас 08 дугаар сарын хооронд манай нэг хязаалан хонь алга болсон би бодохдоо өт батгана болоод үхсэн байх гэж бодсон. Хонио зах зээлийн үнээр үнэлнэ. Би Бат-Эрдэнээс хохирлын мөнгө 140 000 төгрөг бэлнээр авсан тул нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

-Хохирогч Я.Тын: Сумын төвөөс баруун хойт зүгт Дөрвөлж толгой гэх газар айлын хэдэн хуц ухна харж мал маллаж амьдардаг юм. Надад өөрийн гэсэн хонь, ямаа хэдэн адуу байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг Дөрвөлж толгой гэх газраас нэг тооны, сартай улаан зүстэй зүүн чих зүрх имтэй эм ямаа хулгайд алдсан юм. Би Бат-Эрдэнээс хохирлын 80000 төгрөг авсан тул надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн08-09/

          -Хохирогч Ц.Гын: 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай хонь тус сумын 7 дугаар багийн гөрөөчин овооны энгэрт бэлчиж байхад нь хонио орхиод үхэртээ явсан. Тухайн үед манай хониноос 4 эр ямаа,  гурван эр төлөг, нэг хязаалан хонь алга болсон байсныг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр малаа бүртгэж үзээд мэдсэн. Миний хонийг хулгайлсан А.Б миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-62-63/,

    -Гэрч Б.Мийн: 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр надаас хөдөө явах ажил байна гээд миний мотоциклыг гуйж маргааш нь буцааж өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бат-Эрдэнэ манай хашаанд орой 17 цагийн орчим хоёр ямаа авчирч уясан байсан. Би гадуур ажилтай явж байгаад ирэхэд Бат-Эрдэнэ манай гэрт ирсэн байсан. Надад Бат-Эрдэнэ хэлэхдээ би маргааш хятад руу явж ажил хийнэ найз нь зардлын мөнгө Алтантуяа эгчээс зээлсэн чи аваачаад өгчих гэж хэлээд явсан. Би тэр хоёр ямааг Алтантуяа эгчид аваачиж өгсөн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг /хх-ийн 03, 16, 37/


-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-30/

-Яллагдагч А.Бийн  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/

-Яллагдагч А.Бийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/
 -Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын хүсэлт /хх-ийн 87/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын дүгнэлт /хх-ийн 88/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 92 дугаартай санал /хх-89/ зэрэг баримтууд болно.


Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн т оршин суух Б.Мын зөв чих араасаа догол имтэй хязаалан хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 140.000 төгрөгийн,
2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг “ Дөрвөлж толгой “ гэх газраас иргэн Я.Тын сартай улаан зүстэй, зүүн чих зүрх имтэй эм 1 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн,
2019 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Гөрөөчин овооны энгэрээс иргэн Ц.Гын  4 эр ямаа, 3 төлөг, 1 хязаалан хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.М, Я.Т, Ц.Г, гэрч Б.М нарын мэдүүлгүүд, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, Эрдэнэцагаан сумын малын  үнэлгээнүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
    
     Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч А.Б нь мөнгө олох зорилгоор өөрийн найз Б.Мийн Санни загварын цэнхэр өнгийн мотоциклыг гуйж аван иргэн Б.М, Я.Т, Ц.Г нарын малын бэлчээрээс нь хонь, ямааг хулгайлан авсан үйл нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь хохирогч Б.Мын “ 2019 оны 07-08 сард манай хязаалан хонь алга болсон. 140 төгрөгөөр үнэлнэ.  Би А.Бэс хохирлын мөнгө болох 140.000 төгрөгийг авсан, надаас уучлалт гуйсан “ гэх,
    хохирогч Я.Тын “ 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг “ Дөрвөлж толгой “ гэх газраас сартай улаан зүстэй, зүүн чих зүрх имтэй эм 1 тооны ямаа хулгайд алдагдсан. Ямаагаа 80.000 төгрөгөөр үнэлнэ. А.Бэс хохирлын мөнгө 80.000 төгрөгийг бүрэн бүтэн авсан “ гэх,
    хохирогч Ц.Гын “ 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Гөрөөчин овооны энгэрт малаа бэлчээрт орхиод үхрээ хураах гээд явахад  эр ямаа, 3 төлөг, 1 хязаалан хонь алга болсон. А.Б миний хохирлыг бүрэн бүтэн барагдуулсан, 860.000 бэлнээр өгсөн“ гэх,
    гэрч Б.Мийн “2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бат-Эрдэнэ манай хашаанд орой 17 цагийн орчим хоёр ямаа авчирч уясан байсан. Би гадуур ажилтай явж байгаад ирэхэд Бат-Эрдэнэ манай гэрт ирсэн байсан. Надад Бат-Эрдэнэ хэлэхдээ би маргааш хятад руу явж ажил хийнэ найз нь зардлын мөнгө Алтантуяа эгчээс зээлсэн чи аваачаад өгчих гэж хэлээд явсан. Би тэр хоёр ямааг Алтантуяа эгчид аваачиж өгсөн юм гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгслийг ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд ба шүүгдэгч А.Б хувьд гэмт хэргийг үйлдэхдээ биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх буюу малын бэлчээрт хүрэх, сумын төв рүү зөөж тээвэрлэх зорилгоор бусдын эзэмшлийн машиныг ашигласан нь дээрх нөхцөл байдалд хамаарах ба түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэл хангалттай тогтоогджээ.
 Иймд шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн буюу иргэн Б.Мийн эзэмшлийн улсын дугааргүй Санни загварын мотоциклыг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуулийн шаардлагад нийцэх юм.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээгээр Б.Мийн эзэмшлийн улсын дугааргүй Санни загварын мотоциклыг 1.000.000 төгрөгөөр үнэлжээ.

    А.Б гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа зарж борлуулан ашиг олох зорилгоор мотоцикл ашиглан бусдын бог малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

    Шүүгдэгч А.Бийн бусдын бог малыг авсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

А.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мад учирсан 1 хонины 140.000 төгрөг, Я.Тын 1 ямааны 80.000 төгрөг, Ц.Гын 4 хонь, 4 ямаа буюу бог 860.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, хохирогч нар хохирлын талаар маргаангүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.   
    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Малын үнэлгээний комиссын үнэлгээгээр хохирогч Б.Мын хязаалан насны эр хонийг 140.000 төгрөг, Я.Тын эм ямааг 80.000 төгрөг, Ц.Гын 4 эр ямаа тус бүрийг 120.000 төгрөг, хязаалан эр хонийг 140.000 төгрөг, 3 эр төлөг тус бүрийг 80.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

    Шүүгдэгч А.Бийн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

А.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч А.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч нар “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд А.Бд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
                     
    Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А.Бийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан А.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     4. Шүүхийн шатанд ялтан А.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Санни загварын мотоциклын үнэд түүнээс 2.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
        
     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН











 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР