| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0279/И |
| Дугаар | 326 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 326
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 34.729.042,93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд тооцооны төв /УБД:9016001014, РД:2075377/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нар нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ1915005062 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хувийн орон сууц худалдан авах, барьж дуусгах зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэгт заасны дагуу зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.617.288,29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.697.776,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 905,12 төгрөг нийт 13.315.970 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 505 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяраар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 28.382.711,71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.272.210,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74.120,76 төгрөг нийт 34.729.042,93 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнтулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч тал зөвхөн зээлийн хүүний төлөлт 6.272.210 төгрөгийг төлж барагдуулснаар зээлийн төлөлт графикт төлөлтөндөө орж, Монгол банкны актив ангиллах журмын дагуу хэвийн болохгүй. Дараах төлбөрийг төлж бүрэн хэвийн төлөлтөнд шилжих боломжтой. Үүнд үндсэн зээлийн график төлбөр 2.414.491,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.272.210,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74.210,76 төгрөг нийт 8.760.822,97 төгрөг. Зээлдэгч 2016 оны 12 сарын 15-ны дотор 8.760.822,97 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, цаашид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байх тухай шүүгчийн захирамжид тусгуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 1 дүгээр баг 3-р хэсэг, 41-р байрны 08 тоотод оршин суух Баягийнд овогт Бадамсамбуугийн Баяржаргал /РД: ЧН63112507/,
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш 5б байрны 07 тоотод оршин суух Баягийнд овогт Цэгмидийн Эрдэнэбаяр /РД: ЧН81090118/-ын итгэмжлэгдсэн төлөлөгч Б.Баяржаргал нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкны 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 11/237 тоот албан бичигтэй танилцлаа. Зээлийн төлбөр нийт 8.760.822,97 төгрөгийг зөвшөөрч 2016.12.15-ны дотор төлж үлдсэн зээл, зээлийн хүүг сар бүр хугацаанд нь төлж байх болно. Үлдсэн зээлийн үлдэгдэл 25.968.219,96 төгрөгийг зээлийн графикийн дөгуу төлөхөөр тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 34.729.042,93 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд тооцооны төв нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нартай ЗГ1915005062 дугаар нь зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай хувийн орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн, хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 505 хоног хугацаа хэтэрсэн болох нь зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 34.729.042,93 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор үндсэн зээл 2.414.491,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.272.210,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7.4210,76 төгрөг нийт 8.760.822,97 төгрөгийг төлж барагдуулах, үлдсэн 25.968.219,96 төгрөгийг зээлийн графикийн дагуу төлж барагдуулахаар тайлбарыг ирүүлснийг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 34.729.042,93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор 8.760.822,97 төгрөгийг төлж барагдуулах, үлдсэн 25.968.219,96 төгрөгийг зээлийн графикийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331.596 төгрөгийн 50 хувь буюу 165.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 165.798 төгрөг, илүү төлсөн 1661 төгрөг нийт 167.459 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нараас 165.798 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Хариуцагч Б.Баяржаргал, Ц.Эрдэнэбаяр нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА