Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 100

 

         
        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Эад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Эыг насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,  мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
         
      3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Эыг  1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.             

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Д.Эад Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн тугай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг, мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн 2019 оны 05 сарын 12-ны өдрийн 23 тоот захирамжаар оногдуулсан 13 хоногийн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 4 жил 6 сар 13 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
        
 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
               
        7. Ялтан Д.Эын  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт, эд  мөрийн баримт  ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
                     
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
                                                                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР