Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 205

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ат холбогдох 1930000000263 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь багтаан бүгд 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 20 хоногийн баривчлах ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил 1 сарын хорих ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 34 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Ц.А.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын 3-308 тоотод иргэн А.Быг сандлаар толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “ духанд язарсан шарх, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал” бүхий учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой эмнэлгийн байранд ахындаа орсон чинь Буд, эхнэрийнхээ хамт архи ууцгаагаад сууж байсан. Тэнд хамт архи  ууж байгаад Будынх руу явсан. Тэгээд 2 литрийн пиво уусан. Будын эхнэр нь над руу агсарсан, тэгсэн чинь Буд миний цээж рүү өшиглөсөн, тэгэхээр нь би уурандаа сууж байсан сандлаараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирсэн. 48,000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 - Хохирогч А.Бын: 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бид нар Уугнаагийн гэрт очоод үхрийн мах, гэдсээ чанаад байж байтал Пүрэвжаргал нь Ц.Аыг дагуулаад араас хүрээд ирсэн. Ингээд хоол цайгаа идэж ууж байгаад би Ц.Атай маргалдаж муудсан. Муудсан шалтгаан нь гэвэл Ц.А нь манай гэрийн гаднаас Уугнаагийн гэр рүү хамт явна, үлдэхгүй гээд манай эхнэр Оюун-Эрдэнэтэй маргалдаад байсан юм. Тэгээд Уугнаагийн гэрт ороод ирэхээр нь би “чи танихгүй байж юу гэж ирсэн юм бэ” гэж маргалдсан. Гэтэл Ц.А нь модон сандал аваад миний толгой руу цохисон бөгөөд тухайн үед толгойноос их цус гарсан. Үүнээс болж Уугнаа цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирж Ц.А гэгчийг авч явсан. Одоогоор толгойдоо хийлгэсэн оёдлоо авахуулаагүй байгаа. Өөртэй нь маргалдаж муудсанаас болж цохисон байх. Би Ц.Аыг цохиж зодсон асуудал байхгүй. Ц.А нь оёдол хийлгэсэн 40.000 төгрөг өгвөл би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04/,

- Гэрч Х.Оийн: 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би гэрээсээ үхрийн гэдэс авч Уугнаагийн гэр рүү явах гэж байгаад Ц.Аыг авч явахгүй үлд гэхэд Пүрэвжаргал нь аваад үлдсэн. Тэгээд би нөхөр А.Б болон Нарантуяа, Уугнаагийн хамт гэрт нь очоод байж байтал Пүрэвжаргал нь удалгүй араас Ц.Атай цуг ороод ирсэн. Тухайн үед Ц.А нь нилээн согтуу байсан, манай нөхөртэй маргалдаж муудаад байх шиг байсан. Гэнэт Ц.А нь өөрөө дээр нь сууж байсан модон сандлыг аваад манай нөхрийн толгой руу цохисон. Уугнаа цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирсэн. Би гэрээсээ үхрийн гэдэс аваад Уугнаагийн гэр рүү явахаасаа өмнө нь Ц.Аыг дагуулж явахгүй үлд гээд маргасан юм. Тэгээд Уугнаагийн гэрт очоод байж байхад Пүрэвжаргалтай хамт араас ороод ирэхээр нь манай нөхөр юу гэж ирсэн юм гэж маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07/,

- Яллагдагч Ц.Аын: Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой “Оч хур” гэдэг дэлгүүрийн гадаа Пүүжээ, Буд түүний эхнэр Оюун-Эрдэнэ нартай тааралдаж Пүүжээгийн гэрт очиж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи хувааж ууцгаасан. Тэгээд Пүүжээ ахын гэрээс 19 цаг өнгөрөөгөөд бүгдээрээ гарч нэг айлын гадаа очсон. Намайг А.Бын эхнэр Оюун-Эрдэнэ эндээ үлд гээд байсан. Тэгээд Пүүжээ бид хоёр үлдсэн бөгөөд Пүүжээ нь араас нь очоё гэхээр нь такситай араас нь Уугнаа гэх эмэгтэйн гэр рүү очсон. Тэдний гэрт очоод 2.5 литрийн 3 пиво ууж байтал Будын эхнэр /Оюун-Эрдэнэ/ намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би “айлын эзэн нь хөөгөөгүй байхад чи хөөлөө” гэж хоорондоо маргалдсан. Тэгээд би хоол идээд сууж байтал А.Б нь миний цээж рүү өшиглөсөн. Үүнээс болж би сууж байсан модон сандлаар А.Бын толгой руу нэг л удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн. Би А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
    - Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 10/

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 544 дугаартай: А.Бын биед духанд язарсан шарх, баруун гарын шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духанд язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 11 /

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-22/

- Яллагдагч Ц.Аын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/

- Яллагдагч  Ц.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 24/

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх- 25- 27/,

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол/хх- 31- 33/,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол/хх- 28- 30/,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол /хх- 34- 36/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол/хх- 41- 44/

 - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоо /хх- 37- 40/,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол/ хх- 45-48/,

- Шүүгдэгч Ц.Ат Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-51/

- Хохирогч А.Бад Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-52/

    - Хохирогч А.Бын прокурорын газарт гаргасан “Миний бие 2019.10.26-ны орой Ц.Ат сандлаар цохиулж эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 56/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 91 дугаартай санал /хх-54/,

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.11.21... зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Уртын 3-308 тоотод хоорондын маргааны улмаас иргэн А.Быг сандлаар толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “ духанд язарсан шарх, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал” бүхий учруулсан болох нь:
шүүгдэгч Ц.Аын  “ Тэдний гэрт очоод 2.5 литрийн 3 пиво ууж байтал Будын эхнэр /Оюун-Эрдэнэ/ намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би “айлын эзэн нь хөөгөөгүй байхад чи хөөлөө” гэж хоорондоо маргалдсан. Тэгээд би хоол идээд сууж байтал А.Б нь миний цээж рүү өшиглөсөн. Үүнээс болж би сууж байсан модон сандлаар А.Бын толгой руу нэг л удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн “ гэх,
 хохирогч А.Бын “...Ц.А нь манай гэрийн гаднаас Уугнаагийн гэр рүү хамт явна, үлдэхгүй гээд манай эхнэр Оюун-Эрдэнэтэй маргалдаад байсан юм. Тэгээд Уугнаагийн гэрт ороод ирэхээр нь би “чи танихгүй байж юу гэж ирсэн юм бэ” гэж маргалдсан. Гэтэл Ц.А нь модон сандал аваад миний толгой руу цохисон бөгөөд тухайн үед толгойноос их цус гарсан. Үүнээс болж Уугнаа цагдаад дуудлага өгсөн...” гэх,
 гэрч Х.Оийн “...Ц.А нь манай нөхөртэй маргалдаж муудаад байх шиг байсан. Гэнэт Ц.А нь өөрөө дээр нь сууж байсан модон сандлыг аваад манай нөхрийн толгой руу цохисон. Тэгээд Уугнаа цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирсэн. Би гэрээсээ үхрийн гэдэс аваад Уугнаагийн гэр рүү явахаасаа өмнө нь Ц.Аыг дагуулж явахгүй үлд гээд маргасан юм...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 544 дугаартай “А.Бын биед духанд язарсан шарх, баруун гарын шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духанд язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ц.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Бын толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд зориуд хөнгөн хохирол учруулжээ.
    
        Шүүгдэгч Ц.Аын, хохирогч А.Быг толгойн тус газарт сандлаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
        Ц.Аын үйлдлийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч А.Бын Прокурорын газарт гаргасан“ Миний бие 2019.10.26-ны орой Ц.Ат сандлаар цохиулж эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлтээр нотлогдох бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

    Эрүүгийн хариуцлагын талаар:

    Шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

Ц.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Б“ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Ц.Ат холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        
    Шүүгдэгч Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Ц.А шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4. Шүүхийн шатанд ялтан Ц.Ат шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    5. Ялтан Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН











 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР