Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 622

 

 

С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар,

О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч В.Тулгасүрэнгийн өмгөөлөгч О.Баяраа,

Шүүгдэгч С.Ганбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 229 дүгээр шүүхийн тогтоолыг эс прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 7 дугаар сарын 16 тоот эсэргүүцлээр, С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар, О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд  нарт холбогдох эрүүгийн 201301000506 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овгийн Сайжаагийн Баасанжав, 1966 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 гудамжны 417 тоотод оршин суух,

Дорноговь аймгийн Шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 66 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 338 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 168 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, эдлэх ялыг 2 жил 18 хоногоор тогтоож, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 cap 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ЕТ66012017/,

Боржигон овогт Бямбацогтын Тулгасүрэн, 1987 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12-448 оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтановоо 41-05 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 capын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ШГ87080979/,

Отгод овогт Сэр-Одын Ганбаатар, 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, мэргэжилгүй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 хороо, Арцатын 9Б-6 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД:ЧО85083179/,

Боржигон овогт Ганболдын Энхбаатар, 1982 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б-23 тоотод задгайд оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37-45 тоотод оршин суух,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн хуулиар 3 жилийн хорих ялыг хасч, 2006 оны  11  дүгээр сарын 23-ны өдөр ялын xугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 сарын 3-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:НС82020271/,

Боржигон овогт Оюунгэрэлийн Чинзориг, 1984 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б гудамжны 11 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 capын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорин ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ШГ84100474/,

Боржигон овогт Гүндэгмаагийн Батмөнх, 1985 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б-6 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 443 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 caр 10 хоногийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 9 сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 997 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:ШГ85042975/,

Боржигон овогт Дашмаагийн Батболд, 1981 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б-22 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 capын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ШД81022515/,

1. С.Баасанжав нь:

1.1 Г.Батмөнх, Б.Тулгасүрэн нартай бүлэглэн 2014 оны 5 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18-р байрны ар талын гараашаас “Грейс” загварын автомашины 2 талын никель толь, аккумлятор, нарны саравч, галын хор, шалавч резин, хар саарал өнгөтэй цүнхтэй түлхүүр багаж, бөөрөнхий толь зэрэг эд хөрөнгийг хулгайлж Д.Дашбатад 286.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны ар талын гараашаас аккумлятор, хөгжим, аваарын дугуй, шалавч резин, түлхүүр багаж домкрад, 2 ширхэг суудлын жижиг хивс, цүнх зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Н.Отгончимэгт 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны ар талын гараашаас аккумлятор хулгайлж, Ш.Баттулгад 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4 Г.Батмөнх, О.Чинзориг, С.Ганбаатар нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 21-нээс 2013 оны 5 дугаар сарын 4-ний хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын 1-1 За тоот Т.Норовжавын байшингаас 5 ханатай 2 гэрийн шинэ мод, эсгий дээвэр, эсгий туурга, бризентэн бүрээс, гадуур цагаан бүрээс, өрх, цаваг, ремен бүс, бор эсгий дээвэр, туурга, бризентэн дээвэр, 40 литрийн бидон, дамартай уртасгуур залгуур зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5 Б.Тулгасүрэн, Г.Батмөнх, Г.Энхбаатар, О.Чинзориг, С.Ганбаатар нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт оршин суух Баярмагнайгийн хашаанаас 197 ширхэг барилгын тулгуур сапуд төмрийг хулгайлж, 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6 С.Баасанжав нь Б.Тулгасүрэн, Г.Батмөнх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Төв аймгийн Зуун мод сум 1 дүгээр багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга барьж байгаа хашаанаас 123 ширхэг тулгуур төмөр хулгайлж 1.722.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7 С.Баасанжав нь Г.Батмөнх, Б.Тулгасүрэн, Г.Отгонбаяр, Г.Энхбаатар нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Хар усан тохойн задгайд барьж буй барилгын хашаанаас 134 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж, И.Баттулгад 3.566.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8 О.Чинзориг. С.Ганбаатар нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, “Алтан өрх” ХХК-ийн хашаан дотроос Х.Ганзоригийн барилгын тулгуур төмөр 92 ширхэг, Сүхбаатарын машины түлхүүр багаж, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Х.Ганзоригт 2.300.000 төгрөгийн, Сүхбаатарт 130.000 төгрөгийн буюу нийт 2.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9 Г.Энхбаатар, О.Чинзориг, Батболд, Ц.Баатар, Б.Чинбаяр нартай бүлэглэн 2012  оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Агне трейд” ХХК-ийн аж ахуйн хашаанаас барилгын тулгуур төмөр 2 ширхэгийг хулгайлж, М.Цэцэгээд 7.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10 Б.Тулгасүрэнтэй бүлэглэн 2012 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг “АЗЗА” ХХК-ийн гүүр барьж байсан газраас бетон хэв хашмал 83 ширхэгийг хулгайлж, П.Дэмчигжавт 3.237.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11 Б.Тулгасүрэнтэй бүлэгпэн 2015 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Цээл бүзэнхий” гутлын үйлдвэрийн хойд талын гараашаас хонины ууцны мах, хонины шулсан бүтэн болон тал мах зэргийг хулгайлж, Д.Лхагвасүрэн 507.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.12 Г.Энхбаатартай бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Д.Нарангэрэлийн амбаараас үхрийн өвчүү, ууттай үхрийн хошного зэрэг эд зүйлийг хулгайлж, 261.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.13 Г.Энхбаатартай бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Б.Цэнгэлсайханы амбаараас нэг хонь, нэг ямааны мах, хонины ууц зэрэг эд зүйлийг хулгайлж, 546.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.14 Г.Энхбаатартай бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Д.Баттулгын амбаараас нэг хонины ууц, нэг адууны гуя, 10 литрийн савтай шар тос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 485.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.15 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Г.Энхбаатартай бүлэглэн Төв  аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Н.Даваажавын амбаараас хоёр үхрийн мах, 2 ширхэг ууцны мах, гүзээнд хийсэн 2 хонины мах, 50 кг-ийн шуудайд хийсэн байсан 2 ямааны мах, нэг шуудай борц зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2.752.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.16 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Г.Энхбаатартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух О.Ганбаатарын амбаараас хонины ууц, адууны 2 ширхэг шулсан гуя, адууны өрөөл мах зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 865.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.17 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.Даваахүү, Ч.Гомбосүрэн, Ц.Баатар, Ш.Оюунбат нартай бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр “Зөрлөг” гэх газраас Р.Базарвааны 2 тооны үхрийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.18 2016 оны 3 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Б.Тулгасүрэнтэй бүлэглэн Төв   аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Поошигт” гэх газраас Р.Бямбаагийн амралтын газраас мах, будаа, халуун тогоо зэргийг хулгайлж 2.816.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.19. 2016 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Б.Тулгасүрэнтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төмөр замын 361-ийн гарамын орчимд оршин суух Ж.Жамъяндоржийн гэрээс бурханы ном судар, ширмэн тогоо зэргийг хулгайлж, 770.000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг нийт 19 удаагийн давтан үйлдлээр бүлэглэн машин механизм ашиглаж, бусдад 43.095.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 

2. Б.Тулгасүрэн нь:

2.1 2012 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө О.Чинзориг, Г.Энхбаатар, Б.Чинбаяр, Г.Отгонбаяр, Ц.Баатар, Д.Батболд нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Ганхуягийн барьж байсан барилгаас 110 ширхэг барилгын тулаас төмрийг хулгайлж бусдад 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2 2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнө Г.Энхбаатар, О.Чинзориг, Г.Батмөнх, С.Ганбаатар, С.Баасанжав нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт оршин суух Баярмагнайгийн хашаанаас 197 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. 2012 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Г.Батмөнх, Г.Энхбаатар, Г.Бат-Эрдэнэ, Г.Отгонбаяр нартай бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Стройка” ХХК-ийн хөнгөн бетоны үйлдвэрийн хашаан дотроос барилгын хэв төмөр 83 ширхэгийг хулгайлж, Ц.Батжаргалд 3.192.180 төгрөгийн хохирол учруулсан,

2.4 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Г.Батмөнх, Г.Энхбаатар, С.Баасанжав, Г.Отгонбаяр нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Хар усан тохой”-н задгайд барьж буй барилгын хашаанаас 134 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж, И.Баттулгад 3.566.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. 2013 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ө.Содбилэг, Б.Батболд нартай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд байрлах “Ата трейд” ХХК-ийн хашаанаас барилгын 62 ширхэг хэв төмөр хулгайлж, Б.Батбилэгт 2.556.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.6 2016 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Поошигт” гэх газарт байх Р.Бямбаагийн амралтын газраас мах, будаа, халуун тогоо зэргийг хулгайлж, 2.816.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.7 2016 оны 3 дугаар 22-ноос 23-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төмөр замын 361-ийн гарамын орчимд оршин суух Ж.Жамъяндоржийн гэрээс бурханы ном судар, ширмэн тогоо зэргийг хулгайлж 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.8 2014 оны 5 дугаар 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Батмөнх, С.Баасанжав нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны ар талын гараашаас “Грейс” загварын автомашины 2 талын никель толь, аккумлятор, нарны саравч, галын хор, шалавч резин хар саарал өнгөтэй цүнхтэй түлхүүр багаж, бөөрөнхий толь зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Д.Дашбатад 286.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.9 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Батмөнх, С.Баасанжав нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны ар талын гараашаас аккумлятор, дэлгэц хөгжим, аваарын дугуй, шалавч резин, түлхүүр багаж домкрад, 2 ширхэг суудлын жижиг хивс, цүнх зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Н.Отгончимэгт 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.10 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Батмөнх, С.Баасанжав нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны ар талын гараашаас аккумлятор хулгайлж, Ш.Баттулгад 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.11 2012 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар багийн нутагт “АЗЗА” ХХК-ийн гүүр барьж байсан газраас бетоны хэв хашмал 83 ширхэгийг хулгайлж 3.237.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.12 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Цээл бүзэнхий” гутлын үйлдвэрийн хойд талын гараашаас хонины ууцны мах, хонины эвдээд шулсан бүтэн, тал мах зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Д.Лхагвасүрэнд 507.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.13 2012 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Г.Батмөнхтэй бүлэглэн Төв аймаг Зуун мод сумын 1 дүгээр баг “Ий Би Си” ХХК-ийн хашаанаас барилгын тулгуур төмөр 150 ширхэгийг хулгайлж, Х.Мягмардоржид 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.14 2015 оны 2 дугаар сарын 2-нд шилжих шөнө С.Баасанжав, Г.Батмөнх нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга барьж байгаа хашаанаас тулгуур төмөр 123 ширхэгийг хулгайлж, бусдад 1.722.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 14 давтан үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдад 34.647.661 буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

3. Г.Батмөнх нь:

3.1 2012 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Г.Тулгасүрэнтэй бүлэглэн Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр баг “Ий Би Си” ХХК-ийн хашаанаас барилгын тулгуур   төмөр 150 ширхэгийг хулгайлж, Х.Мягмардоржид 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С.Баасанжав, Г.Тулгасүрэн нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр  баг, 18 дугаар  байрны ар талын Д.Дашбатын гараашаас “Грейс” загварын автомашины 2 талын никель толь, аккумлятор, саравч, галын хор, шалавч  резин, хар саарал өнгөтэй цүнхтэй түлхүүр бөөрөнхий толь зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 286.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.3 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С.Баасанжав, Тулгасүрэн нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байрны ар талд байх Н.Отгончимэгийн гараашаас аккумлятор,  дэлгэц хөгжим, аваарын дугуй, резин, түлхүүр багаж домкрад, 2 ширхэг, суудлын жижиг хивс, цүнх зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.4 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С.Баасанжав, Г.Тулгасүрэн нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 18 дугаар байрны ар талын Ш.Баттулгын гараашаас машины аккумляторыг хулгайлж, 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.5 2013 оны 4 дүгээр сарын 21-нээс 2013 оны 5 дугаар сарын 4-ний хооронд С.Баасанжав, О.Чинзориг, С.Ганбаатар нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 хороо Уяачдын 1-13А тоотод суух Т.Норовжавын байшингаас 5 ханатай 2 гэрийн шинэ мод, 8 ширхэг эсгий дээвэр, эсгий туурга 14 ширхэг, бризентэн бүрээс 2 ширхэг, гадуур цагаан бүрээс 2 ширхэг, өрх 2 ширхэг, цаваг 2 ширэг, ремен бүс 6 ширхэг, бор эсгий дээвэр 4 ширхэг, туурга 5 ширхэг, бризентэн дээвэр 2 ширхэг, 40 литрийн битон 2 ширхэг, дамартай уртасгуур залгуур 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.6 2015  оны 2 дугаар сарын 18-ны шөнө Б.Тулгасүрэн, С.Баасанжав, Г.Энхбаатар, О.Чинзориг, С.Ганбаатар нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт оршин суух Баярмагнайгийн хашаанаас 197 ширхэг барилгын тулгуур хулгайлж, 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.7 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Б.Тулгасүрэн, С.Баасанжав нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барьж буй барилгын хашаанаас тулгуур төмөр /шинэ/ 123 ширхэгийг хулгайлж, 1.722.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.8 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Г.Тулгасүрэн, Г.Энхбаатар, С.Баасанжав, Г.Отгонбаяр нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Хар усан тохой”-н задгайд барьж буй барилгын хашаанаас 134 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж, И.Баттулгад 3.566.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.9 2012 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Г.Тулгасүрэн, Г.Энхбаатар, Г.Бат-Эрдэнэ, Г.Отгонбаяр нартай бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Стройка” ХХК-ийн хөнгөн бетоны үйлдвэрийн хашаан дотроос барилгын хэв төмөр  83 ширхэгийг хулгайлж, Ц.Батжаргалд 3.192.180 төгрөгийн хохирол учруулсан зэрэг нийт  9  удаагийн давтан  үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдад нийт 27.291.180 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 

4.   Шүүгдэгч О.Чинзориг нь:

4.1 2013 оны 4 дүгээр сарын 21-нээс 2013 оны 5 дугаар сарын 4-ний хооронд С.Баасанжав, Г.Батмөнх, С.Ганбаатар нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 1-13А тоотод суух Т.Норовжавын байшингаас 5 ханатай 2 гэрийн шинэ мод, 8 ширхэг эсгий дээвэр, эсгий туурга 14 ширхэг, бризентэн бүрээс 2 ширхэг, гадуур цагаан бүрээс 2 ширхэг, өрх 2 ширхэг, цаваг 2 ширхэг, ремен бүс 6 ширхэг, бор эсгий дээвэр 4 ширхэг, туурга 5 ширхэг, бризентэн дээвэр 2 ширхэг, 40 литрийн бидон 2 ширхэг, дамартай уртасгуур залгуур 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2 2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнө Б.Тулгасүрэн, С.Баасанжав, Г.Энхбаатар, Г.Батмөнх, С.Ганбаатар нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт оршин суух Баярмагнайгийн хашаанаас 197 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж, 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.3 2012 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө С.Баасанжав, С.Ганбаатар нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг “Алтан-өрх” ХХК-ийн хашаан дотроос Х.Ганзоригийн барилгын тулгуур төмөр 92 ширхэг, Сүхбаатарын машины түлхүүр багаж, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Х.Ганзоригт 2.300.000 төгрөгийн, Сүхбаатарт 130.000 төгрөгийн буюу нийт 2.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.4 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Энхбаатар, С.Баасанжав, Батболд, Ц.Баатар, Б.Чинбаяр нартай бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Агне трейд” ХХК-ийн аж ахуйн хашаанаас барилгын тулгуур төмөр 301 ширхэгийг хулгайлж, М.Цэцэгээд 7.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.5 2012 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Г.Отгонбаяр, Д.Батболд нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх “Тэлмэн” группын аж ахуйн хашаанаас 33 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.6 2012 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Д.Батболд, Г.Энхбаатар, Б.Чинбаяр, Г.Отгонбаяр, Ц.Баатар, Б.Тулгасүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Ганхуягийн барьж байсан барилгаас 110 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж, 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.7 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух О.Цогтсайханы амбаар, байшингаас 2000 ширхэг бууз, хонины мах, 20 литр савлагдсан үхрийн сүү, 2.5 литрээр савласан 20 литр аарц, 30 литр 2 ширхэг цагаан савтай 25 литрийн шар савтай нийт 80 литр айраг, цагаан давуун гурилын ууттай хавтгай ааруул 20 кг, 25 кг-ийн ууттай хорхой ааруул 12 кг орчим, үхрийн түүхий хөлдөөсөн өрөм 10 кг, цагаан тос 20 кг, 80 ширхэг хэвийн боов, хойд байшингаас нь эвдэж чанахад бэлтгэсэн ууц 2 ширхэг, адууны жижиглээд хөлдөөчихсөн шулчихсан мах, шулсан болон ястай бүтэн үхрийн мах, 4-н эр ямааны махаар хийсэн борц, бүтэн үхрийн борц зэрэг эд хөрөнгийг хулгайлж 6.594.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.8 2014 оны 01 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух иргэн М.Сосорбарамын илүү гэрээс 120 литрийн хөлдөөсөн савтай айраг, бор эсгий гутал, үхрийн шир зэрэг эд хөрөнгийг хулгайлж 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.9 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух  Ц.Цэцэгмаагийн илүү гэрээс чанаад хөлдөөсөн 2 хонины ууц, үхрийн чанасан шаант мах, хонины дагавар жижиглэсэн мах, Хонда мотор, аарц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 2.110.500 төгрөгийн хохирол учруулсан,

4.10 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Н.Батбаярын илүү гэрээс 42 ширхэг хэвийн боов, 40 литр үхрийн сүү, 4 гэрийн цагаан бүрээс, эмэгтэй хүний үйтэн хуар дээл, 10 кг чихэр, хүнд өгөх гарын бэлэг, чанасан ууц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 691.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.11 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Х.Баасанжавын байшингаас хонины ууцны мах 2 ширхэг, хонины мах 2 ширхэг, гүүний өрөөл мах, 40 литрийн бидонтой 1400 ширхэг бууз, хонь, үхрийн махаар хийсэн 400 ширхэг банш, 30 литр хөлдөөсөн  сүү,  30 литр тараг,  25  кг-ийн  1 дүгээр  гурил З ширхэг,  хар дээгүүрээ цахилгаантай том  цүнхтэй  нярай хүүхдийн хувцас,  эмэгтэй хүний хувцас эд хөрөнгийг хулгайлж, 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.12 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Ч.Баттулгын байшингаас хонины гулууз мах, чанасан ууц, 1000 ширхэг бууз, 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, сэгсүүргэн дотортой эмэгтэй дээл, эмэгтэй хүний савхин дээл, 10 литр сүү зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 4.112.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.13 2014 оны 1 дүгэр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Э.Гэлэнхүүгийн илүү гэрээс хонины чанасан ууц 1 ширхэг, үнээний үнээний өрөөл мах, адууны жижиглэсэн мах, хонь, ямааны 25 кг-ийн шуудайтай мах, 15 литр тараг, 10 литр сүү зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.184.500 төгрөгийн хохирол учруулсан,

4.14 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух  Ц.Батбаярын байшингаас 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.15 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух П.Цэцэгдуламын байшингаас үстэй дээл, бүтээлэг, аяга тавагны иж бүрдэл, үйтэн хуар дээл зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.16 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Б.Дорждамбын илүү гэрээс хонины ууц, адууны өрөөл мах, бярууньи мах, 60 литр тэрэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 810.000 төгрөгийн хохирол учруулан 16 удаагийн давтан үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдад нийт 48.181.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 

5. Д.Батболд нь:

5.1 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Энхбаатар, С.Баасанжав, О.Чинзориг, Ц.Баатар, Б.Чинбат нартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Агне трейд” ХХК-ийн аж ахуйн хашаанаас барилгын тулгуур төмөр 301 ширхэгийг хулгайлж, бусдад 7.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2 2012 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө О.Чинзориг, Г.Отгонбаатар нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх “Тэлмэн” группын аж ахуйн хашаанаас 33 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.3 2012 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө О.Чинзориг, Г.Энхбаатар, Б.Чинзориг, Г.Отгонбаяр, Ц.Баатар, Б.Тулгасүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ж.Ганхуягийн барьж байсан барилгаас 110 ширхэг барилгын тулаас төмрийг хулгайлж, бусдад 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.4 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар,  О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух О.Цогтсайханы амбаар, байшингаас 2000 ширхэг бууз, хөл болгосон хонины мах, 20 литр үхрийн сүү, 2.5 литрээр савласан 20 литр аарц, 30 литр, 2 ширхэг цагаан савтай, 25 литрийн шар савтай нийт 80 литр айраг, цагаан давуун ууттай хавтгай ааруул 20 кг, 25 кг-ийн ууттай хорхой ааруул 12 орчим кг, үхрийн түүхий хөлдөөсөн өрөм 10 кг, цагаан тос 20 кг, 80 ширхэг хэвийн боов, хойд байшингаас нь эвдэж чанахад бэлтгэсэн ууц 2 ширхэг, адууны жижиглээд хөлдөөж шулсан мах, үнээний шулсан болон ястай бүтэн үхрийн мах, 4 ямааны махаар хийсэн борц, бүтэн үхрийн борц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 6.594.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.5 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух М.Сосорбарамын илүү гэрээс 120 литрийн хөлдөөсөн савтай айраг, бор эсгий гутал, үхрийн шир зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.6 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух, Ц.Цэцэгмаагийн илүү гэрээс чанаад хөлдөөсөн 2 хонины ууц, үхрийн чанасан шаант мах, хонины дагавар жижглэсэн мах, Хонда мотор, аарц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 2.110.500 төгрөгийн хохирол учруулсан,

5.7 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Н.Батбаярын илүү гэрээс 42 ширхэг хэвийн боов, 40 литр үхрийн сүү, 4 ханатай гэрийн цагаан бүрээс эмэгтэй хүний үйтэн хуар дээл, 10 кг тавагын чихэр, хүнд өгөх гарын бэлэг, чанасан ууц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 691.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.8 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Х.Баасанжавын байшингаас хонины ууцны мах 2 ширхэг, хонины мах 2 ширхэг, гүүний өрөөл мах, 40 литрийн бидонтой бууз 1400 ширхэг, хонь, үхрийн махаар хийсэн  банш 400 ширхэг, хөлдөөсөн сүү 30 литр, тараг 30 литр, 25 кг-ийн 1 дүгээр гурил З ширхэг, хар дээгүүрээ цахилгаантай том цүнхтэй нярай хүүхдийн хувцас, эмэгтэй хүний хувцас зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.9 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух иргэн Ч.Баттулгын байшингаас хонины гулууз мах, чанасан ууц, бууз 1000 ширхэг, 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, сэгсүүргэн дотортой эмэгтэй дээл, эмэгтэй хүний савхин дээл, 10 литр сүү зэрэг эд хөрөнгийг хулгайлж 4.112.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.10 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Э.Гэлэнхүүгийн илүү гэрээс хонины чанасан ууц 1 ширхэг, гүүний өрөөл мах, адууны жижиглэсэн мах, 25 кг-ийн шуудайтай хонь, ямааны мах, 15 литр тараг, 10 литр сүү зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.184.500 төгрөгийн хохирол учруулсан,

5.11 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Ц.Батбаярын байшингаас 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.12 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух иргэн П.Цэцэгдуламын байшингаас үстэй дээл, бүтээлэг, аяга тавганы иж бүрдэл, үйтэн хуар дээл зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.13 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Б.Дорждамбын илүү гэрээс хонины ууц, адууны өрөөл мах, бярууны өрөөл мах, 60 литр тараг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.14 2013 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ө.Содбилэг, Б.Тулгасүрэн нартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд байрлах “Ата трейд” ХХК-ийн хашаанаас барилгын 62 ширхэг хэв төмрийг хулгайлж, 2.556.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр, бүлэглэн, машин механизм ашиглаж бусдад 34.817.000 төгрөгийн буюу их их хэмжээний хохирол учруулсан,

 

6. С.Ганбаатар нь:

6.1 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө О.Чинзориг, Г.Бат-Эрднэ, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд О.Цогтсайханы амбаар, байшингаас 2000 ширхэг бууз, хонины мах, 20 литр савлагдсан үхрийн сүү, 2.5 литрээр савласан 20 литр аарц, 30 литр 2 ширхэг цагаан савтай 25 литрийн шар савтай нийт 80 литр айраг, цагаан давуун гурилын ууттай хавтгай ааруул 20 кг, 25 кг-ийн ууттай хорхой ааруул 12 кг орчим, үхрийн түүхий хөлдөөсөн өрөм 10 кг, цагаан тос 20 кг, 80 ширхэг хэвийн боов, хойд байшингаас нь эвдэж чанахад бэлтгэсэн ууц 2 ширхэг, адууны жижиглээд хөлдөөчихсөн шулчихсан мах, шулсан болон ястай бүтэн үхрийн мах, 4-н эр ямааны махаар хийсэн борц, бүтэн үхрийн борц зэрэг эд хөрөнгийг хулгайлж 6.594.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2 2014 оны 01 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух иргэн М.Сосорбарамын илүү гэрээс 120 литрийн хөлдөөсөн савтай айраг, бор эсгий гутал, үхрийн шир зэрэг эд хөрөнгийг хулгайлж 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.3 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух  Ц.Цэцэгмаагийн илүү гэрээс чанаад хөлдөөсөн 2 хонины ууц, үхрийн чанасан шаант мах, хонины дагавар жижиглэсэн мах, Хонда мотор, аарц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 2.110.500 төгрөгийн хохирол учруулсан,

6.4 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Н.Батбаярын илүү гэрээс 42 ширхэг хэвийн боов, 40 литр үхрийн сүү, 4 гэрийн цагаан бүрээс, эмэгтэй хүний үйтэн хуар дээл, 10 кг чихэр, хүнд өгөх гарын бэлэг, чанасан ууц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 691.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.5 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Х.Баасанжавын байшингаас хонины ууцны мах 2 ширхэг, хонины мах 2 ширхэг, гүүний өрөөл мах, 40 литрийн бидонтой 1400 ширхэг бууз, хонь, үхрийн махаар хийсэн 400 ширхэг банш, 30 литр хөлдөөсөн  сүү,  30 литр тараг,  25  кг-ийн  1 дүгээр  гурил З ширхэг,  хар дээгүүрээ цахилгаантай том  цүнхтэй  нярай хүүхдийн хувцас,  эмэгтэй хүний хувцас эд хөрөнгийг хулгайлж, 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.6 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Ч.Баттулгын байшингаас хонины гулууз мах, чанасан ууц, 1000 ширхэг бууз, 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, сэгсүүргэн дотортой эмэгтэй дээл, эмэгтэй хүний савхин дээл, 10 литр сүү зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 4.112.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.7 2014 оны 1 дүгэр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Э.Гэлэнхүүгийн илүү гэрээс хонины чанасан ууц 1 ширхэг, үнээний үнээний өрөөл мах, адууны жижиглэсэн мах, хонь, ямааны 25 кг-ийн шуудайтай мах, 15 литр тараг, 10 литр сүү зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.184.500 төгрөгийн хохирол учруулсан,

6.8 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух  Ц.Батбаярын байшингаас 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.9 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух П.Цэцэгдуламын байшингаас үстэй дээл, бүтээлэг, аяга тавагны иж бүрдэл, үйтэн хуар дээл зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.10 2014 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нартай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух Б.Дорждамбын илүү гэрээс хонины ууц, адууны өрөөл мах, бярууны мах, 60 литр тэрэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 810.000 төгрөгийн хохирол учруулан 16 удаагийн давтан үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдад нийт 48.181.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

6.11 2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнө Б.Тулгасүрэн, Г.Батмөнх, Г.Энхбаатар, О.Чинзориг, С.Ганбаатар нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт оршин суух Баярмагнайгийн хашаанаас 197 ширхэг барилгын тулгуур сапуд төмрийг хулгайлж, 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.12 2013 оны 4 дүгээр сарын 21-нээс 2013 оны 5 дугаар сарын 4-ний хооронд С.Баасанжав, О.Чинзориг, Г.Батмөнх нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 1-13А тоотод оршин суух Т.Норовжавын байшингаас 5 ханатай 2 гэрийн шинэ мод, 8 ширхэг эсгий дээвэр, эсгий туурга 14 ширхэг, бризентэн бүрээс 2 ширхэг, гадуур цагаан бүрээс 2 ширхэг, өрх 2 ширхэг, цаваг 2 ширэг, ремен бүс 6 ширхэг, бор эсгий дээвэр 4 ширхэг, туурга 5 ширхэг, бризентэн дээвэр 2 ширхэг, 40 литрийн битон 2 ширхэг, дамартай уртасгуур залгуур 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.13 2012 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө С.Баасанжав, О.Чинзориг нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг “Алтан-өрх” ХХК-ийн хашаан дотроос Х.Ганзоригийн барилгын тулгуур төмөр 92 ширхэг, Сүхбаатарын машины түлхүүр багаж, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж, Х.Ганзоригт 2.300.000 төгрөгийн, Сүхбаатарт 130.000 төгрөгийн буюу нийт 2.430.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 13 удаагийн үйлдлээр, бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдад 35.526.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

7. Г.Энхбаатар нь:

7.1 2012 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө С.Баасанжав, Д.Батболд, О.Чинзориг, Ц.Баатар, Б.Чинбаяр нартай бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Агне трейд” ХХК-ийн аж ахуйн хашаанаас барилгын тулгуур төмөр 301 ширхэгийг хулгайлж, 7.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2 2012 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө О.Чинзориг, Д.Батболд, Б.Чинзориг, Г.Отгонбаяр, Ц.Баатар, Б.Тулгасүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ж.Ганхуягийн барьж байсан барилгаас 110 ширхэг барилгын тулаас төмрийг хулгайлж бусдад 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.3 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Д.Нарангэрэлийн амбаараас үхрийн өвчүү, ууттай үхрийн хошного зэрэг эд зүйлийг хулгайлж 261.500 төгрөгийн хохирол учруулсан,

7.4 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Б.Цэнгэлсайханы амбаараас нэг хонь, нэг ямааны мах, хонины ууц зэрэг эд зүйлийг хулгайлж, 546.500 төгрөгийн хохирол учруулсан,

7.5 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Д.Баттулгын амбаараас нэг хонины ууц, нэг адууны гуя, 10 литрийн савтай шар тос зэрэг эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж, 485.500 төгрөгийн хохирол учруулсан,

7.6 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Н.Даваажавын амбаараас хоёр үхрийн мах, 2 ширхэг ууцны мах, гүзээнд хийсэн 2 хонины мах, 50 кг-ийн шуудайд хийсэн 2 ямааны мах, нэг шуудай борц зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 2.752.500 төгрөгийн хохирол учруулсан,

7.7 2013 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө С.Баасанжавтай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын нутагт оршин суух О.Ганбаатарын амбаараас хонины ууц, адууны 2 ширхэг шулсан гуя, адууны өрөөл мах зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 865.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.8 2015   оны 2 дугаар сарын 18-ны шөнө Б.Тулгасүрэн, О.Чинэориг, С.Ганбаатар, С.Баасанжав нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт оршин суух   Баярмагнайгийн хашаанаас 197 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж, 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.9 2012 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Г.Батмөнх, Г.Отгонбаяр, Г.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Баянгол дүүргийн хороо, “Стройка” ХХК-ийн хөнгөн бетоны үйлдвэрийн хашаан дотроос төмөр 83 ширхэгийг хулгайлж, 3.192.180 төгрөгийн хохирол учруулсан,

7.10 2015 оны 5 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Г.Батмөнх, С.Баасанжав, Г.Отгонбаяр нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар Гачууртын Хар усан тохойн   задгайд барьж буй барилгын хашаанаас И.Баттулгын 134 ширхэг барилгын тулгуур төмрийг хулгайлж, 3.566.000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг нийт 10 удаагийн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдад 30.154.180 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Баасанжав, О.Чинзориг нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт, Б.Тулгасүрэн, Г.Батмөнх, Д.Батболд, С.Ганбаатар, Г.Энхбаатар нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Чинзориг, Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батболд нарыг бүлэглэн 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын төвд нэр бүхий 10 иргэний эд зүйлийг хулгайлсан талаар хэргийг нарийвчлан шалгах, хэн нь хэн гэдэг айлын орон байранд нэвтэрсэн болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч нарыг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн ба өөр зүйл хийгээгүй бөгөөд уг ажиллагааны үйл явцыг бэхжүүлэн авсан гэрэл зураг нь тайлбаргүй, хохирогч нарын гэрийн байршил, хохирсон байдлын талаар тодруулаагүй нь мөрдөн байцаалтын ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн 2017 оны 95 дугаар тогтоолд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч нарыг тогтоох, уг тээврийн хэрэгслүүд хэрхэн бусдын эзэмшилд хэзээ шилжсэн, шалтгаан зэргийг тодруулах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн битүүмжлэх тогтоол үйлдэж, эд хөрөнгө хариуцуулахаар холбогдох этгээдүүдэд үүрэг хүлээлгэсээр атал бусдын өмчлөлд шилжүүлсэн бол буруутай этгээдүүдийг хуульд заасан журмын дагуу шалгах нь зүйтэй байх ба уг тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлыг тодруулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Дэмчигжав “...Төв аймгийн “АЗЗА” ХХК хариуцаж байсан гэдгээр нь уг төмрийн үнийг төлүүлсэн. ...Би 3.200.000 төгрөг нэхэмжилж байна.”, хохирогч Ж.Ганхуяг “...2012 онд Хан-Уул дүүргийн барилгааас 110 ширхэг барилгын сапуд төмрийг алдсан. 40 ширхэгийг манай байгууллага буцаагаад авсан гэсэн. Би тухайн компанид манаач хийдэг байсан, одоо ажлаасаа гарсан. Би хохирогч биш, миний цалингаас мөнгө суутгаж авч байсан ба намайг энэ хэргээс салгаж өгнө үү...”, хохирогч И.Баттулга “...2015 оны 5 дугаар сард 134 ширхэг тулгуур төмөр алдсан. Тухайн төмөр нь Ганбаатар гэж хүнийх ба уг хүн нь эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд намайг өргөдөл гаргаад өгчих гэхээр нь би өргөдөл гаргаж өгсөн. Би энэ хэргийн хохирогч биш тул намайг чөлөөлж өгнө үү…” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчийг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Нэр бүхий хохирогч нар зарим эд зүйлээ буцаан авсан, хохирол төлбөр төлөгдсөн гэх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан хохирогч нараас хохирлыг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.

Иймд С.Баасанжав, О.Чинзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Б.Тулгасүрэн, Г.Батмөнх, Д.Батболд, С.Ганбаатар, Г.Энхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар нарын цагдан хорих,  О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, прокурор тогтоолыг гардан авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч М.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Баасанжав нарт холбогдох эрүүгийн 201301000506 дугаартай хэргийг тус шүүхээс урьд нь буюу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 95 тоот тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу яллагдагч О.Чинзориг, С.Ганбаатар, Д.Батболд нарын мэдүүлгийн дагуу хэн нь хэн гэдэг айлын орон байранд нэвтэрсэн болохыг тогтоох зорилгоор Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхэд дээрх яллагдагч нар нь шөнө харанхуй байсан тул аль айлд орсноо мэдэхгүй байна, авсан эд зүйлсээ жалганд тавьж байсан” гээд аль айлд орсноо тодорхой зааж чадаагүй байна. Яллагдагч О.Чинзориг, С.Ганбаатар, Г.Бат-Эрдэнэ, Д.Батболд нар нь Төв аймгийн Алтанбулаг сумын төвд оршин суух нэр бүхий 10 айлуудаас эд хөрөнгө хулгайлах үедээ хоёр, хоёроороо салж явсан талаараа мэдүүлдэг бөгөөд тухайн хэргийн газрын үзлэгээр нааш цааш олон дахин явсан тээврийн хэрэгслийн ул мер тогтоогдсон зэргээс дүгнэхэд яллагдагч нар үйлдлээ хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх, илүү их эд хөрөнгө авах санаа зорилгоор хуваагдан явсан буюу гэмт хэргийг хамтран бүлэглэн үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй тул хэн нь аль айлд нь орсноос үл хамааран гэм буруугийн хэлбэр ижил, учруулсан хохирол төлбөрийг ижил тэнцүү хуваан төлөх үндэслэлтэй байна. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 09-14 УНЧ улсын дугаартай “Honda fit” загварын, 75-63 УБТ улсын дугаартай “kia bongo frontier” загварын, 38-99 УБВ улсыи дугаартай “Toyota camry” загварын, 25-06 УНС улсын дугаартай “sonata-5” загварын, 15-48 УБЧ улсын дугаартай “acsent verna” загварын, 73-20 УБЗ улсын дугаартай “acsent verna” загварын тээврийн хэрэгслүүдийн лавлагаа, шилжилт хөдөлгөөний лавлагааг авч хэрэгт хавсаргасан бөгөөд уг лавлагаануудаар тухайн тээврийн хэрэгсэл нь эдгээр яллагдагч нарын өмчлөл, эзэмшилд байдаггүй болох нь нотлогдож байгаа тул Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоолын дагуу заавал хураахгүйгээр тухайн тээврийн хэрэгслийн үнийг тогтоож /9-р хх-ийн 140/, албадан гаргуулах боломжийг хангасан болно. Битүүмжилсэн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний талаархи лавлагаанаас үзэхэд эд хөрөнгийг хариуцсан этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн үндэслэл тогтоогдож байна. Хохирогч П.Дэмчигжав, Ж.Ганхуяг, И.Баттулга нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ч “алдсан эд зүйлийн үнийг өөрсдөө төлж барагдуулсан” талаараа мэдүүлсэн бөгөөд өнөөг хүртэл өөр иргэн, аж ахуйн нэгж хохирсон талаараа хандсан асуудал байхгүй юм. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд дээрх хохирогч нарыг тогтоосон бөгөөд алдагдсан эд зүйлийг цалин мөнгөнөөсөө суутгуулан төлсөн тул гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогч мөн байна. Харин дээрх хохирогч нар хохирол, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хохирлын тооцооноос хасан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэр бүхий хохирогч нар зарим эд зүйлээ буцаан авсан, хохирол төлбөр төлөгдсөн гэх тайлбар өгсөн гэж хохирогч нарыг дахин байцаалгахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд хэзээ ямар хохирол учирсан, төлөгдсөн эсэх талаараа мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн байдаг ба хэрвээ яллагдагч нар шүүхийн шатанд хохирол төлбөрөөс барагдуулсан бол шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд шүүхэд баримтаа гаргаж өгөх асуудал байхад ямар ч нотлох баримтгүй, зөвхөн шуүгдэгч нарын өмгөөлөгч хэлсэн гэдгээр дүгнэлт хийх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч В.Тулгасүрэнгийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргадаггүй. Хулгайлагдсан эд зүйлүүдийн зөрүүний талаар маргадаг. Хохирогч нар нь хохирлын хэмжээг нэмж үндэслэлгүйгээр нэхэмжилдэг. Нэхэмжилж байгаа хохирлын хэмжээний талаар хохирогч нарын мэдүүлэг, үнэлсэн үнэлгээ байдаг. Харин шүүгдэгч нар тийм зүйлээс тэдэн ширхэгийг аваад тэнд аваачиж өгсөн гэж үнэн зөвөөр мэдүүлдэг. Харин хохирогчийн мэдүүлсэн хохирлын хэмжээ нь яллах дүгнэлтээр орж ирсэн учраас шүүгдэгч нар маргадаг. Сүүлд хохирогчоор орж ирсэн П.Дэмчигжав, Ж.Ганхуяг, И.Баттулга нар нь эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 1 удаа мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад хэргийн материалтай танилцаагүй. Сая шүүх хуралдаанд орж ирээд бид нар албан ёсны хохирогч биш. Харин тухайн эд зүйлийг манаж, хариуцаж байсан хүн учраас бид нарыг энэ хэргээс чөлөөлж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлтээ шүүх хуралдаанд тавьсан. Тийм учраас албан ёсны хохирогчийг тогтоож, хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлын талаар шүүгдэгч нар зохих хэмжээний зүйлүүдийг төлсөн. Шүүгдэгч нар тус бүрээр төлөх ёстой гэсэн нарийн тооцоог гаргаагүй. Хэрэг буцсанаас хойш хурдан хугацаанд ажиллагаа хийж хэргийн материалтай танилцаад санал хүсэлт гаргах боломж бага байсан. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч гэсэн тодорхой ажиллагааг хийж байж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгч С.Ганбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан. Хэдийгээр тухайн шөнө 4-үүлээ Алтанбулаг сум руу явсан боловч мөрдөн байцаалтын шатанд С.Ганбаатар нь өөрийн орсон айлуудыг зааж өгсөн. Өнөөдөр түүний эрх зүйн байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар  хүнд зүйл анги руу орсон. Хохирлын хэмжээ үнэн бодитой тогтоогдвол шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломж байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж хохирлын хэмжээг зөв зүйтэй гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирлын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байсан...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөний лавлагаа /16-р хх-135-140/ авагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасны дагуу шүүх  шийдвэрлэх боломжтой байна.

 Түүнчлэн хохирогч П.Дэмчигжав, Ж.Ганхуяг, И.Баттулга нар шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед хохирлыг төлж барагдуулсан, энэ хэргийн хохирогч биш тул хэргээс чөлөөлж өгнө үү...” хэмээн нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана.” гэж тус тус заасан байх тул дээрх үндэслэлээр хохирогчийг зөв тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй юм.

Мөн шүүгдэгч Д.Батболд “...Тэр үед О.Чинзориг бид хоёр Соната-2 загварын автомашинтай явж байсан, Г.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар хоёр тусдаа явж байсан...”,  С.Ганбаатар “....Төв аймгийн Алтанбулаг сумын үйлдлийн хувьд бидний орсон айлууд тус тусдаа, гэтэл бөөнд нь орсон болгоод бичсэн байна...” /16-р хх-3-14/ гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар тэдний гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нийт хохирлыг хувааж гаргах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Иймд шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж зааснаар С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар, О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 7 дугаар сарын 16 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар, О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 229 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар, О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд нарт  холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Баасанжав, Б.Тулгасүрэн, С.Ганбаатар, Г.Энхбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чинзориг, Г.Батмөнх, Д.Батболд нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.     

 

    

                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                             Б.ЗОРИГ

 

                                                                                                      Н.БАТСАЙХАН