Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00310

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00310

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 16 000 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч хийсэн зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэсэн заалтын үндэслэн нийт 30 000 000 төгрөг болгон нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 800 000 төгрөг, алданги 8 000 000 төгрөг, нийт 24 800 000 төгрөгийг хариуцагч Ө.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Наранцэцэгийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Наранцэцэг уг мөнгийг гээс аваагүй. Зээлийн гэрээ байгуулсан гэх 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлдүүлэгч гээс нь уг мөнгийг авсан байдаг. Энэ талаар хэрэгт авагдсан баримт болох гийн тайлбар болон баталгаа зэргээр нотлогдож байдаг. Тиймээс уг зээлийг Ө.Наранцэцэг бус авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг гээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм. нь уг төлбөрийг төлж барагдуулахаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд зээлийн гэрээний үүргийг Ө.Наранцэцэг хариуцахгүй. хариуцах ёстой гэв. 

 

  Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь хариуцагч Ө.Наранцэцэгт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 200 000 төгрөгөөр багасгаж, нийт 24 800 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5 хоногийн хугацаатай Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус бүр бичгээр байгуулж, 16 000 000 төгрөгийг Ө.Наранцэцэгт бэлнээр өгсөн” гэх тайлбарыг гаргаж, хэрэгт нотлох баримтаар зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлсэн байна.

 

            Хариуцагч Ө.Наранцэцэг нь “....би дээрхи зээлийг аваагүй авсан бөгөөд энэ талаараа тайлбар, тодорхойлолтыг өгсөн байгаа. Би 16 000 000 төгрөгийг аваагүй тул хариуцахгүй” гэх тайлбарыг гарган маргаж, нотлох баримтаар гээс тодорхойлолт гаргуулж ирүүлсэн байна. 

           

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.    

 

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж хариуцагч Ө.Наранцэцэг нь нэхэмжлэгчээс 16 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. хх-ийн 7/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон *******,*******, Үйлдвэрийн гудамж, 29-б байрны 3 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 8-9/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 800 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2015 оны 1 дүгээр сарын 14-ний  өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэжээ.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн “...уг мөнгийг өөрөө биш д зээлж өгсөн, уг мөнгийг авахдаа тэй цугтаа очиж авсан” гэх тайлбар зэргээс хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, улмаар мөнгө өгч, авсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ө.Наранцэцэгээс төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 16 000 000 төгрөг, хүүгийн 800 000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцож, 8 000 000 төгрөг, нийт 24 800 000 төгрөгийг гаргуулж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.  

           

            ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар г оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул тус шүүхийн шүүгчийн 00076 дугаар захирамжийг хүчингүй болгосон ба мөн нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нараасаа татгалзаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсныг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Наранцэцэгээс 24 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 281 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ