Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 00271

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2016/00271

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг эх Б.Э асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарт тус бүрд нь 250 000 төгрөгийн тэтгэлэгийг эцэг О.Э сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан эцэг О.Э хүү Э.Т, охин Э.Э нартай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Э даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э олгож, хариуцагч О.Э улсын тэмдэгтийн хураамжинд 110 950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                         Б.МӨНХЖАРГАЛ