Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 225

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ст холбогдох эрүүгийн 1930004540292 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр  Сүхбаатар  аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нар, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багт  оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Ч.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.С нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвд улсын дугааргүй даюун маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “ 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчснөөс баруун гар талаас ирж явсан  Н.Аын жолоодож явсан улсын дугааргүй даюун маркийн мотоцикльд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, зорчигч А.Уийн  эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу байсан. Мотоциклио би төвд барьдаггүй, хөдөө байхдаа барьдаг юм. Мотоцикль жолоодоод удаагүй, хоёроос гурван жил болж байгаа. Одоо дүү сургуульдаа явж байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож, группт ороогүй. Хэрэг үйлдсэнээс хойш мотоцикл жолоодохгүй байгаа. Жолоодох эрхийн үнэмлэхтэй болж байж жолоодох ёстойг ойлгосон...гэв.

- Яллагдагч Ч.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 19 цагийн орчимд хүнснийхээ юмыг цуглуулах санаатай сумын төв ороод дэлгүүрээс юмаа аваад гэрлүүгээ очиж цүнхтэй хувцас авчихаад хөдөө гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байгаад гудамжны зүүн үзүүрээр хашааны булангаар гараад ирэхэд ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүгт явж байсан мотоцикль миний мотоциклийн арын ачааны хэсгийн мөргөсөн. Тухайн үед надтай манай эхнэр болох Д.Я, миний төрсөн дүү болох С.Уранчимэг нар мотоцикльтой цуг явж байсан юм. Тэгээд би мотоциклио босгоод нөгөө мотоциклийн жолоочоос “та зүгээр үү” гэж асуухад миний өөдөөс үг дуугарахгүй хүүхдээ тэврээд урагшаа яваад өгсөн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би надтай мөргөлдсөн мотоциклийн жолоочийг таниагүй. Би эхнэр, дүү хоёроосоо та хоёр яаж байна зүгээр үү гэхэд манай эхнэр би зүгээр байна гэж байсан. Харин манай дүү С.Уранчимэг миний гэдсэн дотуур өвдөөд байна гэхээр дүүгээ эмнэлэг авч явах гэхэд манай дүү, эмнэлэг явахгүй гээд байхаар нь би дүүгээ гэртээ үлдээгээд эхнэртэйгээ хөдөө мал  руугаа явсан юм. Надад мотоцикль жолоодох “А” ангиллын үнэмлэх байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

          - Өсвөр насны хохирогч А.Уийн: 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 19 цагийн орчимд сумын төвийн зүүн байрнаас, айлаас гараад би ээжтэйгээ гэр рүүгээ явж байхад манай төрсөн ах болох Ч.С “ хөдөөнөөс сая ирлээ гэрийн түлхүүр хаана байгаа юм, би түлхүүрээ олохгүй байна ” гээд намайг мотоцикль дээрээ сундлаад гэр рүү цуг явсан юм. Тэгээд гэрт очоод гэрээс цүнхтэй дулаан хувцсаа авчихаад буцаад гэрийнхээ урд гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүгт  явж байгаад хашааны булангаар гараад ирэхэд гэнэт нэг мотоцикль урдаасаа гарч ирээд манай мотоциклийг мөргөж унагаасан. Би газар ойчсон байсан, өөрөө босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Тэгтэл манай ах намайг 2-3 удаа сэгсрээд босгосон. Миний хэвлийн тус газар өвдөөд зогсож байхад нөгөө мотоциклийн жолооч Амгаа гэдэг ах өөрийнхөө мотоциклийг босгочихоод охиноо Шинэ-Зулаа гээд дуудаад байсан. Харин охин нь босохгүй байсан чинь хүүхдээ тэврээд мотоциклио орхиод урагшаа яваад өгсөн. Манай ах мотоциклио босгож унаад намайг ээж дээр буулгаж өгөхдөө “миний дүүгийн бие нь яаж байна, эмнэлэгт үзүүлэхээр явах  уу” гэхээр нь би “эмнэлэгт үзүүлэхгүй гайгүй байна” гэж хэлээд ахыгаа хөдөө мал  руу нь явуулсан юм. Ингээд гэртээ байж байхад сумын цагдаа орж ирээд  эмнэлэг дуудаж намайг эмнэлэгт үзүүлсэн. Манай ах тухайн үед архи уугаагүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал одоо гайгүй, ямар нэгэн зовиур байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

            - Иргэний нэхэмжлэгч Б.Оын: Манай охин О.Ш  зам тээврийн осолд орсноос аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эм тарианы мөнгө, аймаг явсан бензины мөнгө болох 102.350 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

- Гэрч Д.Яын: 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 19 цагийн орчимд би нөхөртэйгөө сумын төв орж хүнснийхээ юмыг цуглуулахаар ороод Очирхуяг ахын дэлгүүрээс хүнснийхээ юмыг авчихаад хадмын гэрээр очиж цүнхтэй дулаан хувцас авчихаад хөдөө малтай гэр рүүгээ гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байгаад гудамжны зүүн үзүүрээр хашааны булангаар гараад ирэхэд гэнэт ертөнцийн зүгээр урдаасаа гэрэлгүй мотоцикль гарч ирээд манай мотоциклийн арын ачааны хэсгээр мөргөж унагасан. Тухайн үед манай нөхөр бид хоёртой манай нөхрийн төрсөн дүү болох С.Уранчимэг гэдэг 14 настай хүүхэд цуг явж байсан юм.  Бид гурав гуруулаа мотоциклиосоо ойчсон. Тэгээд босож ирэхэд манай нөхрийн дүү С.Уранчимэг миний гэдсэн дотуур өвдөөд байна гэсэн. Манай нөхөр дүүгээ эмнэлэг авч явах гэхэд дүү нь би эмнэлэг явахгүй гээд байсан. Тэгээд Уранчимэгийг хадам ээжид хүргэж өгөөд бид мал  руугаа хөдөө явсан. Манай нөхөр архи уугаагүй байсан. Би яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Ер нь бол гайгүй явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

    - Гэрч Н.Аын: 2019 оны 10 дугаар сарын 19 орой 19 цагт өнгөрч байхад би хоёр охинтойгоо гэрээсээ гараад манай хойно байдаг Батхолбоогийн хүнсний дэлгүүр рүү өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүгт явж байхад гэнэт миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас хашааны булангаар нэг мотоцикль хурдтай гарч ирээд миний мотоциклийн урд дугуйн хэсгийг мөргөж унагасан. Би босоод ирэхэд нөгөө мөргөлдсөн мотоциклийн жолооч нь манай сумын хүмүүс Саахар гэж дууддаг залуу байсан. Миний ард сууж явсан манай охин Шинэтуяа мотоцикль ойчсон газраас хоёр алхам орчим газар шидэгдсэн байхаар нь би охиноо өргөөд гэр рүүгээ явган гүйж ирээд хүргэний машиныг гуйгаад эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед Саахар гэдэг залууг “чи яасан хурдтай явдаг юм бэ,  хашааны булангаас зөөлөн гарч ирэхгүй яасан юм ” гэж хэлээд би хоёр охиноо өргөөд гэр рүүгээ явсан. Саахар гэдэг залуу мотоцикль мөргөлддөг газар үлдсэн.  Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн  24-25/,

    - Өсвөр насны  гэрч О.Шгийн: 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой яг хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна. манай аав, манай төрсөн дүү болох Хишигзул бид гурав аавын мотоцикльтой гэрээс гараад дэлгүүр  рүү ундаа авахаар явж байхад манай аавын жолоодож явсан мотоциклийн урдуур нь гэнэт нэг мотоцикль гарч ирээд мөргөлдсөн. Мотоцикль мөргөлдөх үед манай аав дүүг тэврэн газар ойчсон харин би холоо шидэгдсэн байсан. Анх гэрээсээ гарахдаа би аавын мотоциклийн арын суудал дээр сууж, харин манай дүү аавын урд суугаад явж байсан юм. Би мотоцикль мөргөлдсөнөөс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд би сэрэхэд эмнэлэгт очсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

-    Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. 2019.10.20./хх- 03-04/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2019.10.20./хх- 05-09/   

- Техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэнд: 2. Улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “ 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчсөн байна. 3. Зам тээврийн осол гаргах болсон шалтгаан нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Ч.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөний улмаас баруун гар талаас ирж явсан Н.Аын жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гарсан байж болох үндэслэлтэй байна...” гэжээ /хх-ийн 51/

-    А.Уийн Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх- 41/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 534 дугаартай дүгнэлтэнд: 1. А.Уийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний тасрал, няцралт, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт 60 хувь тогтонги  нөлөөлнө...гэжээ /хх-ийн 42-43/,

-    О.Шгийн Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх- 46/

- Сүхбатаатр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 533 дугаартай дүгнэлтэнд: 1. О.Шгийн биед тархи доргилт, духанд болон зүүн гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 47-48/,

- О.Шгийн 2352000092 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар/хх- 78/

-    О.Шгийн хохирлын баримт /хх- 81- 82/

-    Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримт.2019.12.06

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019.11.28-ны өдрийн 567 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71/

-    Ч.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/

-    Ч.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/

-    Ч.Сын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 88/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 89/ зэрэг болно.


Шүүгдэгч Ч.С нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед  Сүхбаатар аймгийн Түвшинширээ 1 дүгээр баг сумын төвд Даюун загварын улсын дугааргүй мотоцикль жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” гэх, 15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчин баруун гар талаас ирж явсан Н.Аын жолоодож явсан Даюун загварын улсын дугааргүй мотоцикльд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч А.Уийн  эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний тасрал, няцралт, хэвлийн хөндийн цус хуралтдалт “ бүхий хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ч.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 19 цагийн орчимд хүнснийхээ юмаа цуглуулчихаад хөдөө гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байгаад гудамжны зүүн үзүүрээр хашааны булангаар гараад ирэхэд урдаасаа хойд зүгт явж байсан мотоцикль миний мотоциклийн арын ачааны хэсгийн мөргөсөн. Тухайн үед надтай манай эхнэр болох Д.Я, миний төрсөн дүү С.Уранчимэг нар мотоцикльтой цуг явж байсан. Би мотоциклио босгоод нөгөө мотоциклийн жолоочоос “та зүгээр үү” гэж асуухад миний өөдөөс үг дуугарахгүй хүүхдээ тэврээд урагшаа яваад өгсөн. Манай дүү С.Уранчимэг миний гэдсэн дотуур өвдөөд байна гэхээр дүүгээ эмнэлэг авч явах гэхэд манай дүү, эмнэлэг явахгүй гээд байхаар нь би дүүгээ гэртээ үлдээгээд эхнэртэйгээ хөдөө мал  руугаа явсан юм. Надад мотоцикль жолоодох “А” ангиллын үнэмлэх байхгүй “ гэх мэдүүлгүүд,
        өсвөр насны хохирогч А.Уийн ” 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 19 цагийн орчимд төрсөн ах Ч.С “ хөдөөнөөс сая ирлээ, гэрийн түлхүүрээ олохгүй байна ” гээд намайг мотоцикль дээрээ сундлаад гэр рүү цуг явсан. Гэрийнхээ урд гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүгт явж байгаад хашааны булангаар гараад ирэхэд гэнэт нэг мотоцикль урдаасаа гарч ирээд манай мотоциклийг мөргөж унагаасан. Би газар ойчсон байсан, өөрөө босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Миний хэвлийн тус газар өвдөөд зогсож байхад нөгөө мотоциклийн жолооч Амгаа гэдэг ах өөрийнхөө мотоциклийг босгочихоод охиноо Шинэ-Зулаа гээд дуудаад байсан. Харин охин нь босохгүй байсан чинь хүүхдээ тэврээд мотоциклио орхиод урагшаа яваад өгсөн...гэх,
          гэрч Д.Яын “ 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 19 цагийн орчимд би нөхөртэйгөө сумын төв орж хүнснийхээ юмыг цуглуулчихаад хөдөө гэр рүүгээ гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байгаад гудамжны зүүн үзүүрээр хашааны булангаар гараад ирэхэд урдаасаа гэрэлгүй мотоцикль гарч ирээд манай мотоциклийн арын ачааны хэсгээр мөргөж унагасан. Бид хоёртой манай нөхрийн төрсөн дүү болох С.Уранчимэг гэдэг 14 настай хүүхэд цуг явж байсан.Бид гурав гуруулаа мотоциклиосоо ойчсон. Тэгээд босож ирэхэд манай нөхрийн дүү С.Уранчимэг миний гэдсэн дотуур өвдөөд байна гэсэн. Манай нөхөр дүүгээ эмнэлэг авч явах гэхэд дүү нь би эмнэлэг явахгүй гээд байсан. Тэгээд Уранчимэгийг хадам ээжид хүргэж өгөөд бид мал  руугаа хөдөө явсан...гэх,
    гэрч Н.Аын “ 2019 оны 10 дугаар сарын 19 орой 19 цагт өнгөрч байхад би хоёр охинтойгоо Даюун маркийн мотоцикль жолоодон ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүгт явж байхад гэнэт миний зүүн гар талаас хашааны булангаар нэг мотоцикль хурдтай гарч ирээд миний мотоциклийн урд дугуйн хэсгийг мөргөж унагасан. Би босоод ирэхэд нөгөө мөргөлдсөн мотоциклийн жолооч нь манай сумын хүмүүс Саахар гэж дууддаг залуу байсан. Миний ард сууж явсан манай охин Шинэтуяа мотоцикль ойчсон газраас хоёр алхам орчим газар шидэгдсэн байхаар нь би охиноо өргөөд гэр рүүгээ явган гүйж ирээд хүргэний машиныг гуйгаад эмнэлэг дээр ирсэн... гэх,
    өсвөр насны  гэрч О.Шгийн “ 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой  манай аав, манай төрсөн дүү Хишигзул бид гурав аавын мотоцикльтой гэрээс гараад дэлгүүр рүү явж байхад манай аавын жолоодож явсан мотоциклийн урдуур нь гэнэт нэг мотоцикль гарч ирээд мөргөлдсөн. Мотоцикль мөргөлдөх үед манай аав дүүг тэврэн газар ойчсон харин би холоо шидэгдсэн байсан. Би мотоцикль мөргөлдсөнөөс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд би сэрэхэд эмнэлэгт очсон байсан...гэх,
иргэний нэхэмжлэгч Б.Оын “ Манай охин О.Ш  зам тээврийн осолд орсноос аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эм тарианы мөнгө, аймаг явсан бензины мөнгө болох 102.350 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлгүүд,
хэрэгт авагдсан Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Техникийн шинжээчийн 69 дугаартай “ Улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “ 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчсөн байна. Зам тээврийн осол гаргах болсон шалтгаан нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Ч.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөний улмаас баруун гар талаас ирж явсан Н.Аын жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гарсан байж болох үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт,
    шинжээчийн 534 дугаартай 1. А.Уийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний тасрал, няцралт, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт 60 хувь тогтонги  нөлөөлнө...гэх дүгнэлт,
шинжээчийн 533 дугаартай “ 1. О.Шгийн биед тархи доргилт, духанд болон зүүн гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй...гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Ч.Сын тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодсон, мотоцикль жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлээгүй нөхцөл байдалтай холбоотой болох нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Ч.С нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс осол гаргаж, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
    
     Шүүгдэгч Ч.Сын тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодон зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч өсвөр насны хохирогч А.Уийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй болох нь түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Аийн “ Ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Оюунсувдын нэхэмжилсэн 102.350 төгрөгийг шүүгдэгч Ч.С нөхөн төлсөн болох нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдох бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

    Шүүгдэгч Ч.Сын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Ч.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба түүний үйлдэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өсвөр насны хохирогч А.У нь түүний төрсөн дүү болох, гомдолгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
 
Мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэвэл Ч.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзнэ.

        Ч.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

    
    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Сыг  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
             
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Ст мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Ст таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

    6. Шүүгдэгч Ч.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу иргэний нэхэмжлэгч Б.Оын 102.350 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч хохирогч А.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН