Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1098

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч/хохирогч Б.Б-түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ШТЭД-2260/

шүүгдэгч/хохирогч Т.Нтүүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ШТЭД-1954/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, Т.Ннарт холбогдох эрүүгийн 1908 03453 1179 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, орчуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Батлан хамгаалах тусгай

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжны .... иргэн Т.Н-зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч Т.Ннь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжны 16 тоотод иргэн Б.Б-зодож эрүүл мэндэд нь “баруун хөлөнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзанд няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Б-мэдүүлэг /хх10-12/, хохирогч Б.Б-мэдүүлэг /хх6-7/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8003 дугаартай дүгнэлт /хх30/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8005 дугаартай дүгнэлт /хх32/, Б.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх45-47/, Б.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх55-58/,

Шүүгдэгч Б.Б-иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх63/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тухай ял шалгах хуудас /хх68/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх64/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх65/,

Шүүгдэгч Б.Б-иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх81/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тухай ял шалгах хуудас /хх85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч Б.Б-гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Т.Н-цагаатгасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б-“...2019 оны 6 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр талбайн хойно нэг бааранд Б.Т- болон ... найз нарын хамт төрсөн өдөр тэмдэглэж бааранд хүний нэг, нэг пиво ууцгаагаад үйлчлүүлж байгаад уг баарнаас 02 цагийн үед гарахад Б.Т-, Г.Э-мессеж бичиж, утсаар ярьж байгаад уулзахаар болоод Б.Т- бид 2 хорооллын эцэст нэг бааранд Г.Э-уулзахаар очиход бааранд Г.Э- нэг эрэгтэй найзынхаа хамт явж байсан найзтай нь танилцахад нэрээ Б.Б-гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв бааранд үйлчлүүлж пиво уугаад удалгүй баарнаас гарахад Г.Э-, Б.Т-той яриад Б.Б-гэрт очоод жаахан байж байгаад ажилдаа явцгаая гэсэн. Тэгээд бид дөрөв такси бариад Б.Б-гэр лүү яваад замдаа Г.Э-, Б.Б-хоёр, хоёр том пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 60 дугаар гудамжинд 16 тоотод очоод бид дөрөв Б.Б-гэрт ороод авсан хоёр том пиво хувааж ууж байгаад хоёр дахь пиво дуусч байх үед найз Б.Т- нойл орох хэрэгтэй байна гээд Б.Б-хамт нойл орох гээд гэрээс гараад явсан. Тэгээд би орон дээр сууж байхад Б.Б-босоод газраар ор засаад унтая гээд намайг татаад газар буулгаад дээрээс дараад авахаар нь би Б.Б-өөрөөсөө холдуулах гээд гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгтэл Б.Б-намайг “чи яасан овоо гичий вэ” гэж хэлээд хоёр талын шанаа руу гараараа нэг нэг удаа алгадаад минии хамраас цус гарсан. Тэгтэл гаднаас Г.Э-, Б.Т- хоёр орж ирээд Б.Т-, Б.Б-рүү “чи манай найзыг яаж байгаа юм” гээд Б.Б-хажууд ойртож очиход Бат-Эрдэнэ, Б.Т-ын хоёр мөр рүү нь гараараа түлхсэн. Тэр үед Г.Э-, Б.Б-чи болиоч гээд Б.Б-чи болиоч гээд Б.Б-гарнаас нь татаад гал тогооны өрөөнийхөө эд зүйлсийг хагалаад өшиглөөд авч шидээд байсан. Тэгэхээр нь би унтлагын өрөөнийх нь цонхыг онгойлгоод гадагшаа гараад урд талынх нь айл руу гүйж ороод утсаараа цагдаа дуудаад өгөөч гээд уг залуугийн утсаар 102-т дуудлага өгсөн. Тэгээд би буцаад Б.Б-хашаа руу ороход хашаан дотор Г.Э-, Б.Т- хоёр зогсож байсан ба удалгүй цагдаа ирсэн. Тэгээд цагдаад би Б.Б-гэгч залууг танхайраад, гэр орондоо агсам тавиад байна гэж хэлээд нэг цагдаагийн хамт Б.Б-гэрт ороход Б.Б-орон дээрээ хэвтсэн унтаж байхад цагдаа Б.Б-гэр доторхыг нь харчхаад буцаж гэрээс гараад цагдаа намайг Б.Б-дуудаад сэрээгээтэх гэхээр нь би гэр лүү ороод Б.Б-сэрээх гээд олон удаа татаж сэгсрэхэд Б.Б-сэрэхгүй байсан. Тэгээд би буцаж гэрээс гараад цагдаад Б.Б-сэрэхгүй байна гэхэд цагдаа “та нар найзууд юм чинь хоорондоо учраа олж болно, ажилтай явлаа” гэж хэлээд явсан ба Б.Т- бид Б.Б-гэр рүү ороод Б.Б-сэрээгээд “машин дотроос чинь цүнхнүүдээ аваад явах гэсэн юм” гэхэд Б.Б-босч ирээд гэрийнхээ гадна хаалгаар шагайж харснаа хаалгаа хааж дотроос нь түгжээд миний хажууд ирээд “чи ямар овоо гичий бэ” гэж хэлээд намайг шанаа руу алгадаж газар унагаад миний хамраас цус гарч байхад миний бөгс рүү хөлөөрөө 2, 3 удаа өшиглөхөд Б.Т- хажуугаас “чи болиоч манай найзыг” гэж хэлэхэд Бат-Эрдэнэ, Б.Т-ыг цааш нь түлхээд Б.Т- газар унахад үснээс нь татаж чирч миний хажууд авчираад нөгөө гараараа миний үснээс татаад өмссөн байсан пүүзээ тайлаад нэг пүүзээ гартаа бариад гартаа барьсан пүүзээрэй миний толгой руу олон удаа балбаж цохиод, миний өмссөн байсан гутлыг тайлаад миний гутлын өсгийний хэсгээр миний толгойны арын хэсэг болон нуруу руу олон удаа цохисон. Тэгсэн чинь Б.Б-өөрийнхөө өмссөн байсан өмдийг тайлаад миний нүүрний урд тулж ирээд бэлэг эрхтэнээ гаргаж ирээд гараараа бариад сэгсэрч байснаа эргэж хараад Б.Т- руу ойртоод доошоо тонгойхоор нь би хажууд байсан модон сандлыг аваад Б.Б-толгойны арын хэсэг рүү нэг удаа цохисон.  ...миний биед учирсан гэмтлийг Б.Б-гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх10-12/

2. Гэрч Т.Буятогтохын “...Би найз Б.Б-хамт гарч 00 орчихоод гадаа жаахан байж баигаад орж ирэхэд Б.Б-манай найз Нямсүрэнг цохисон бололтой хамраас нь цус гарсан, гарнаас нь барьсан зогсож байсан. Би Бат-Эрдэнэд хандаж чи манай найзыг яаж байгаа юм бэ гэж хэлээд яваад очиход Б.Б-2 гараараа миний цээж рүү түлхэх үед би хөл алдаад газар унасан. Тэр үед Г.Э- миний араас орж ирсэн. Г.Э- Б.Б-чи яаж байгаа юм бэ гэж хэлээд гал тогооны өрөө рүү дагуулаад орсон. Б.Б-орилж чарлаад гал тогооны эд зүйлээ авч шидээд эвдэж сүйтгээд буцаж гарч ирэх гээд байхад Г.Э- хориод гаргаагүй. Би найз Нямсүрэнг цонхоор гаргаад цагдаад дуудлага өгсөн. ...Удаагүй цагдаа ирээд Б.Б-гэрт хамт ороход Б.Б-унтаад босохгүй байсан. Цагдаа бид нараас гомдол санал байна уу гэж асуусан. Бид нар байхгүй гэж хэлэхэд цагдаа яваад өгсөн. Бид 3 гадаа зогсож байхад Г.Э- ажлын цаг боллоо гээд яваад өгсөн. Би Т.Н- хамт Б.Б-гэрт ороод машины түлхүүрийг нь олж дотроос нь цүнхээ авах гэж орсон юм. Б.Б-гэнэт босож ирээд та нар яахаараа цагдаад дуудлага өгдөг юм бэ гэж хэлээд гэрийн хаалгаа түгжээд Нямсүрэнг алгадаж газар унагаагаад нуруу, хөл, гар луу нь өшиглөөд байсан... Нямсүрэн рүү орилоод дайраад байхаар нь босоод очих гэтэл над дээр ирээд миний үснээс нэг гараараа зулгаагаад сэгсрээд мөн нөгөө гараараа Т.Н- үснээс зулгаагаад сэгсэрч байгаад өөрийнхөө өмсөж байсан пүүзний улаар нь бид 2-ыг ээлжлээд цохиод байсан. Сандал авч ирээд өөрөө суугаад өмд дотуур хувцасаа тайлаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд та 2 хар гээд үзүүлж байгаад над руу ойртоод ирэх үед Нямсүрэн гартаа сандал барьж байгаад Б.Б-цохиход толгойноос нь цус гараад, түргэн дуудаач би эхнэр хүүхэдтэй хүн гэж хэлээд орилж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх24-25/

      3. Гэрч Р.Б.Б-“...Б.Б-гэрт шөнийн 03 цагийн үед ирсэн. Бид 4 пиво уугаад сууж байхад Б.Т- намайг хамт гарч бие засаад ороод ирье гэж хэлсэн. Бид 2 гараад бие засаад орж ирэхэд гэрийн жижиг өрөөнд байсан савтай цэцэгнүүд унасан шороо болсон байсан. ...Б.Б-босож ирээд гал тогооны өрөөний тавилгаа татаад унагасан... Би Б.Б-унтуулах гээд өрөө рүү нь оруулаад буцаж гарч ирэхэд Б.Т- аяга цэвэрлээд байж байхаар нь Нямсүрэн хаашаа явсан юм бэ гэж хэлэхэд цагдаа дуудна гэж хэлээд цонхоор гараад явсан гэж хэлсэн. Тэр үед удаагүй цагдаа ирээд бид хэд учраа хэлээд цагдааг явуулсан. ...Тэр үед би уурлаад өмсөж явсан хүрмээ тайлаад Б.Т- руу шидээд явлаа гэж хэлээд яваад өгсөн... Маргааш өглөө нь Б.Т- над руу яриад Нямсүрэн бид 2 эрүүлжүүлэхэд хоносон гэж хэлсэн. Би яваад цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Т.Н- нүүр нь хавдсан, Б.Б-намайг цохисон гэж хэлсэн...Б.Б-гэрт ирэхэд гэрийн түлхүүрээ хайгаад олохгүй байх үед Б.Т-, Нямсүрэн хоёр бие засах гээд цүнхээ машинд түр хийсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх27-28/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8005 дугаартай “...Б.Б-биед дух, хамрын нуруу, 2 нүдний зовхины дотор буланд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун гарын сарвууны алганы ар хэсэг, баруун шуунд цус хуралт, сүүжний S5-р нугалмын их бие зөрөөгүй, ахар сүүлний Со1-р нугалмын баруун дээд хэсгээр зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх32/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8004 дугаартай “...Т.Б.Т-ын бие бугалаганд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх34/

6. Шүүгдэгч Б.Б-яллагдагчаар өгсөн “...Тэр гурав хоорондоо хэрэлдээд байсан. Би юунаас болж хэрэлдэж маргаад байсныг ойлгоогүй унтаад өгсөн. Тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Би сандлаар Нямсүрэн гэх эмэгтэйд толгойруугаа нэг удаа цохиулахад ухаан орсон. Би гэрээс гараад хажуу айлын эмэгтэй намайг харахаар нь би эмнэлэг түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн... Миний биед учирсан гэмтлүүдийг Нямсүрэн гэж эмэгтэй учруулсан... Би Т.Н- биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх45-47/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Б-:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Т.Н-, Т.Б.Т-, Г.Г.Э- нар нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжны 16 тоотод байрлах Б.Б-гэрт очиж согтууруулах ундааны зүйл /пиво/ уусан нь оролцогч нарын мэдүүлгээр, 

Шүүгдэгч Б.Б-нь хохирогч Т.Н-тэй муудалцан алгадаж, түүний хамраас нь цус гаргасан, улмаар цагдаа дуудсан, цагдаа ирэхэд шүүгдэгч Б.Б-унтаад босохгүй байсан, гэрч Г.Г.Э- түрүүлэн явж, хохирогч Т.Н-, гэрч Т.Б.Т- нар шүүгдэгч Б.Б-машинаас цүнхээ авахаар үлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр,

Өглөөний 05 цагийн үед шүүгдэгч Б.Б-нь цагдаа дуудлаа гэх шалтгаанаар хохирогч Т.Нболон гэрч Т.Б.Т- нарыг гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад цохиж, зодсон, улмаар Т.Ннь шүүгдэгч Б.Б-толгойн тус газар нь сандлаар цохисон нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Тодруулбал, хохирогч Б.Б-“...Б.Б-босч ирээд гэрийнхээ гадна хаалгаар шагайж харснаа хаалгаа хааж дотроос нь түгжээд миний хажууд ирээд “чи ямар овоо гичий бэ” гэж хэлээд намайг шанаа руу алгадаж газар унагаад миний хамраас цус гарч байхад миний бөгс рүү хөлөөрөө 2, 3 удаа өшиглөсөн ...Б.Т-ыг цааш нь түлхээд Б.Т- газар унахад үснээс нь татаж чирч миний хажууд авчираад нөгөө гараараа миний үснээс татаад өмссөн байсан пүүзээ тайлаад нэг пүүзээ гартаа бариад гартаа барьсан пүүзээрээ миний толгой руу олон удаа балбаж цохиод, миний өмссөн байсан гутлыг тайлаад миний гутлын өсгийний хэсгээр миний толгойны арын хэсэг болон нуруу руу олон удаа цохисон. Тэгсэн чинь Б.Б-өөрийнхөө өмссөн байсан өмдийг тайлаад миний нүүрний урд тулж ирээд бэлэг эрхтэнээ гаргаж ирээд гараараа бариад сэгсэрч байснаа эргэж хараад Б.Т- руу ойртоод доошоо тонгойхоор нь би хажууд байсан модон сандлыг аваад Б.Б-толгойны арын хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Б.Т-ын “...Б.Б-гэнэт босож ирээд та нар яахаараа цагдаад дуудлага өгдөг юм бэ гэж хэлээд гэрийн хаалгаа түгжээд Нямсүрэнг алгадаж газар унагаагаад нуруу, хөл, гар луу нь өшиглөөд байсан миний үснээс нэг гараараа зулгаагаад сэгсрээд мөн нөгөө гараараа Т.Н- үснээс зулгаагаад сэгсэрч байгаад өөрийнхөө өмсөж байсан пүүзний улаар нь бид 2-ыг ээлжлээд цохиод байсан. Сандал авч ирээд өөрөө суугаад өмд дотуур хувцасаа тайлаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд та 2 хар гээд үзүүлж байгаад над руу ойртоод ирэх үед Нямсүрэн гартаа сандал барьж байгаад Б.Б-цохиход толгойноос нь цус гараад...” гэх мэдүүлгүүд нь эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар харилцан зөрүүтэй зүйл байхгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

Шүүгдэгч Б.Б-нь согтууруулах ундааны зүйл уусан, өөрийн үйлдлээ санахгүй байна гэх тайлбар нь түүний гэм буруугийн хэлбэрт нөлөөлөхгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Улмаар хохирогч Б.Б-эрүүл мэндэд “...дух, хамрын нуруу, 2 нүдний зовхины дотор буланд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун гарын сарвууны алганы ар хэсэг, баруун шуунд цус хуралт, сүүжний S5-р нугалмын их бие зөрөөгүй, ахар сүүлний Со1-р нугалмын баруун дээд хэсгээр зөрөөгүй хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8005 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б-түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Б-шүүгдэгч Б.Б-эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд:

Шүүгдэгч Т.Нтүүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.Б-толгойн тус газар сандлаар цохисон үйл баримттай маргаагүй харин энэхүү үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлт гаргаж, мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Б-үйлдлийн улмаас Б.Б-толгойн тус газарт /дагзанд няцарсан шарх/ хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8003 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээр дурдсан үйл баримтаас шүүгдэгч Б.Б-нь гэрийн хаалгаа түгжсэн, улмаар бусдын эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооныг эхлүүлэн хохирогч Т.Нболон гэрч Т.Б.Т- /гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй/ нарыг цохиж, зодсон. Шүүгдэгч Б.Б-энэхүү хүч хэрэглэсэн довтолгоон төгсөөгүй үргэлжилж байсан буюу хохирогч эмэгтэйчүүдийг өмнөө чирч авчран ээлжлэн гутлын улаар цохих, үсдэн чирэх, өөрийн өмссөн өмдөө тайлан бэлэг эрхтэнээ харуулах үйлдэл хийж байсан, улмаар Т.Б.Т- руу эргэх үед Т.Нараас нь ойролцоо байсан модон сандалаар цохиж, үйлдлийг таслан зогсоосон гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-үйлдэл нь өөрийн эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хүч хэрэглэн довтолгооноос өөрийгөө болон өөрийн найз эмэгтэйгээ хамгаалах зорилгоор хийсэн хариу үйлдэл гэж дүгнэлээ. Мөн энэхүү үйлдэл нь довтлогч этгээдийн хууль бус, хүч хэрэглэсэн үйлдлээс давсан шинжгүй,  хүчний хувьд тэнцвэргүй байдалтай согтуу эрэгтэй хүний эсрэг тухайн нөхцөлд өөрөөр зогсоох арга байгаагүй гэж үзэхээр байна. 

Иймд шүүгдэгч Б.Б-Б.Б-толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” заасны дагуу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарна гэж дүгнэлээ.

Мөн шинжээчийн дүгнэлтээр Б.Б-баруун хөлөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Б.Б-үйлдлийн улмаас учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Т.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ннь шүүгдэгч Б.Б-эс хохиролд 500.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсчээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгын хүрээнд түүний иргэний хэргийн шүүхийн журмаар цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээллтэй үлдээх нь зүйтэй байна.

Улмаар шүүгдэгч Б.Б-Б.Б-эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн тал дээр маргаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б-нь хохирогчид учирсан хохирлын нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай, түүний гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Н-Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.  

2. Шүүгдэгч Б.Б.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар хохирогч Т.Ннь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР