Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

2019        12         26                                                2020/ШЦТ/03

                                   

                                        

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Ч.Н-д холбогдох 1921005820386 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, краны оператор мэргэжилтэй, “................” ХХК-д ................ ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын ................... тоотд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Ч.Н. /РД: ............./

 

Шүүгдэгч Ч.Н нь “......” ХХК-ийн кранчаар ажиллах явцдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт /Краны операторчин техникийг хөдөлгөж байгаа үед ойр орчмын аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт тавьсаны дараа буюу дохиочин дохио өгсний дараа хөдлөх, замын цариг дээр юм тавигдсан болон саад болох бусад зүйлс байгаа эсэхийг шалгаагүй, машинч өргөх, буулгах, шилжүүлэх ажиллагааг оосорлогч, дохиочны удирдлагын дор хийж гүйцэтгээгүй, дохиочин станцаар дохио өгөөгүй байхад барилгын талбайн ажилчдын үгээр шавар авах талбай руу ухрах хөдлөлгөөн хийсэн/-ыг зөрчсөн мөн “Барилгын үйлдвэрийн машин төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 4.1.13, 4.1.15 дахь заалтыг /ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөж ажиллах/ тус тус зөрчсөний улмаас 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт баригдаж буй барилгын ажил дээр БЗ-100 маркийн краныг дохиочин Э.Б-г дохио өгөөгүй байхад ухрах хөдөлгөөн хийж хохирогч Э.Б-гийн хөлийг дайрсаны улмаас зүүн дунд чөмөгний дунд 1/3 хэсгээр тайруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…гэв.

 

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр...барилгын 1 давхар дээр ажиллаж байсан хүмүүс шавар авъя гэж хэлэхэд нь краны урд талаар тойрч шаврын машин дээр очих гээд явж байтал кран сигналаа дарахад нь шавар авах гэж байгааг мэдсэн юм байхдаа гэж бодоод явж байсан краны зам дээр шаланк байсан учир түүнийг авах гээд тонгойж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь зүүн хөлийн өсгий краны араанд орчихсон хашгирч байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд манай компаний зүгээс эмчилгээний бүх зардлыг 100 хувь даасан...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчим ******* сумын ******* дугаар багт байрлах ...... барилгын хашааны складны үүдэнд зогсож байтал Б гал тогооноос гараад өөрийн хариуцсан ажил буюу краны урд талд байрлах шавар зуурагч руу явж байсан. Тэгэхээр нь би өөр ажил даалгах гээд араас нь дуудтал Б сонсоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа хүмүүс орилолдох чимээ гарахад нь очоод харахад краны зүүн ард талын дугуйнд Б зүүн хөлөө хавчуулсан байдалтай байсан. Тэгээд би түүнийг татаж гаргаад яаралтай тусламж дуудсан...өглөө бүр ажилд ажилтан зааварчилгаа өгч ажилд гаргадаг. ...Ч.Н тухайн краныг хөдөлгөөнд оролцуулахын тулд Б-с хүн байгаа эсэхийг лавлаж станцаар холбогдон тодруулдаг...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

 

- Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12-06-06*******-005 тоот дүгнэлтэд:

1. Дохиоч Э.Б дохио өгөөгүй байж краны сигналыг буруу таамаглаж кран хөдөлж байхад зам дээрх усны шланкийг холдуулах гээд ухарч байгаа техник рүү хэт ойртсоноор краны дугуйнд хөлөө дайруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ дахь заалтыг, 18 дугаар зүйлийн 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ дахь заалтыг,

2. “................” ХХК нь барилгын угсралтын талбайн эмх цэгцийг стандартын дагуу хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэж эрсдлээс сэргийлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэ, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ/ дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 28-29 тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **************5 тоот дүгнэлтэд:

1. Э.Б-н биед зүүн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн тайрагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүссэн байх боломжтой.

3.4. Зүүн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн тайрагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 31 тал/

 

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 тал/

- Өвчний түүх /хх-ийн 4*******-115 тал/

- Шинжээч Ц.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 116 тал/

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 154 тал/

- Ч.Н-ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 131-133 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ....... овогт Ч.Н нь “............” ХХК-ийн кранчаар ажиллах явцдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт /Краны операторчин техникийг хөдөлгөж байгаа үед ойр орчмын аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт тавьсаны дараа буюу дохиочин дохио өгсний дараа хөдлөх, замын цариг дээр юм тавигдсан болон саад болох бусад зүйлс байгаа эсэхийг шалгаагүй, машинч өргөх, буулгах, шилжүүлэх ажиллагааг оосорлогч, дохиочны удирдлагын дор хийж гүйцэтгээгүй, дохиочин станцаар дохио өгөөгүй байхад барилгын талбайн ажилчдын үгээр шавар авах талбай руу ухрах хөдлөлгөөн хийсэн/-ыг зөрчсөн, мөн “Барилгын үйлдвэрийн машин төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 4.1.13, 4.1.15 дахь заалтыг /ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөж ажиллах/ тус тус зөрчсөний улмаас 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт баригдаж буй барилгын ажил дээр БЗ-100 маркийн краныг дохиочин Э.Б дохио өгөөгүй байхад ухрах хөдөлгөөн хийж хохирогч Э.Б-н хөлийг дайрсаны улмаас зүүн дунд чөмөгний дунд 1/3 хэсгээр тайруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б, гэрч *******, шинжээч Ц.Мөнхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх, хөдөлмөрийн гэрээ, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12-06-06*******-005 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **************5 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Ч.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Н-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Н-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мэргэжлээрээ ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаа зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Н-д оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлээрээ ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Хохирогч Э.Б нь шүүгдэгч Ч.Н-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Ч.Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Н-ы ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт Ч.Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг мэргэжлээрээ ажиллах эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Н-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 4, 5, *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Н-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Н-ы ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ