Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 778

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Цалгар багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЖ57102051, Харнууд овогт Басангийн Норслойд холбогдох,

       Сум хөгжүүлэх сангийн зээл 6.494.750 төгрөг, зээлийн хүү 519.580 төгрөг, алданги буюу торгууль 519.580 төгрөг, нийт 7.533.910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б.Бумцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Басан овогтой Норслой нь 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сум хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангаас 7.500.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Зээл авсан хугацаанаас хойш нийт төрийн сангийн дансанд 1.346.250 төгрөгийг төлсөн. Иргэн Б.Норслой нь гэрээний 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл болох 6.494.750 төгрөг, зээлийн хүү 519.580 төгрөг, торгууль /алданги/ 519.580 төгрөг, нийт 7.533.910 төгрөгийг төрийн сангийн 150755401 тоот дансанд хийхийг өөрт нь болон эхнэрт нь олон удаа сануулсан боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Б.Норслойгоос зээл болон зээлийн хүү нийт 7.533.910 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Малчин сумын Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид одоо нэхэмжилж байгаа 7.533.910 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

       Нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б.Сайжрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Б.Норслойгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн гаргасан тайлбартай танилцлаа. Зээл болох 7.533.910 төгрөгийг төлнө гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга нь хариуцагч Б.Норслойд холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл 6.494.750 төгрөг, зээлийн хүү 519.580 төгрөг, алданги буюу торгууль 519.580 төгрөг, нийт 7.533.910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Тухайн нэхэмжлэлийг Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б.Бумцэнд шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын Засаг даргаар Б.Сайжрах томилогдон ажиллах болсон байна.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Норслой нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 6.494.750 төгрөг, зээлийн хүү 519.580 төгрөг, алданги буюу торгууль 519.580 төгрөг, нийт 7.533.910 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Б.Норслой нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 6.494.750 төгрөг, зээлийн хүү 519.580 төгрөг, алданги буюу торгууль 519.580 төгрөг, нийт 7.533.910 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 7.533.910 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 135.493 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 67.747 төгрөгийг хариуцагч Б.Норслойгоос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээл 6.494.750 төгрөг, зээлийн хүү 519.580 төгрөг, алданги буюу торгууль 519.580 төгрөг, нийт 7.533.910 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Норслой төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт зааснаар хариуцагч Б.Норслойгоос улсын тэмдэгтийн хураамж 67.747 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.Норслой шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР