Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 990

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-т холбогдох эрүүгийн 1908 03109 1096 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1967 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Архангай  аймгийн Өгийнуур суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.А- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Зүүн Баян Уулын 10 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн С.М-нүүрэн тус газар нь тал тоосгоор хамран тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Т.А-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.М-“...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би 1 дүгээр хороололд явж байтал найз П.М тааралдсан... бид дөрөв такси бариад А.Х-ийн гэрт ирсэн. Тэгээд П.М дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн архи аваад бид нар А.Х- гэх хүний гэрт орсон. Тэгээд бид нар архиа хувааж уусан...гурав дахь хундагаа өгөхөөр нь би уугаагүй. Тэгтэл А.Х- намайг мөнгө төгрөгөндөө хорогдоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгтэл Амгаа би ээжид цай хоол аваачиж өгөх ёстой гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл А.Х- гэх хүн хаалгаа түгжээд ор засаад хоночхоод яв гэж хэлээд намайг унт гээд ор руу чирээд байхаар нь би П.Мыг гэрт нь хүргэж өгөх ёстой гэж хэлсэн. Тэгээд би П.М гутлаа өмссөн чинь А.Х- хутга гаргаж ирээд чамайг ална гээд хөөсөн тэгэхээр нь би П.Мд чи наад хүнээ аваач гэж хэлтэл П.М босож ирээд хутгатай гарыг нь бариад авахаар нь хаалгыг нь онгойлгоод гараад алхаж явсан чинь А.Х- гэх хүн гүйж ирээд намайг арагш нь татаж унагаад тал тоосгоор миний хамар руу цохисон. Тэгтэл араас нь П.М гүйж ирээд А.Х-ийг болиулсан. П.М бид хоёр такси бариад би П.Мыг хүргэж өгсөн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Манай хүүхдүүд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А.Х- гэх хүнээс өөр хэн нэгэн намайг зодож цохиогүй. А.Х- гэх хүн намайг гэртээ хоносонгүй, архи уусангүй гэсэн шалтгаанаар зодож гэмтээсэн. Би эмчилгээ хийлгэсэн баримт цуглуулаагүй ба би хоёр удаа толгойгоо бариулсан бөгөөд нийт 20.000 төгрөг , эм авсан, хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Би дэлгүүрт цэвэрлэгч, үсчний газар цэвэрлэгч, Хархорин хороололд би цэвэрлэгч хийдэг ба би дээрх гурван ажлаа гурван өдөр хийж чадаагүй учраас би хохиролд 100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх7-11/

2. Гэрч А.Б-“...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би байрнаасаа гараад ирсэн чинь П.М, А.Х- 2 тааралдсан. Тэгээд бид нар байрны гадаа шил архи хувааж уусан. Тэгтэл А.Х- Баянхошуу манайх руу явъя гэхээр нь би явахгүй гээд үлдсэн. Тэд нар явсан. Маргааш нь 1 дүгээр хороололд Махбалтай таарсан чинь Махбалын нүүр нь хөхөрч хавдсан байсан. Юу болсон талаар асуусан чинь А.Х- намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх19-20/,

3. Гэрч Ж.П. “... 2019 оны 6 дугаар 02-ны өдөр гараж дээрээ байж байтал А.Х- над руу залгасан. Бид 2 манай байрны орчим уулзаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд танил Махбалтай таарсан. Би ахиад 1 шил архи авсан. Тэгж байтал гэх залууг би утсаар дуудсан. Тэгээд А.Х- манай гэр рүү явъя гэсэн. М.Б зодож гэмтээснийг санахгүй байгаа юм. Махбалын нүүр цус болсон байхыг хараад Махбалаас юу болсон бэ гэж асуухад А.Х- зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх22-23/

 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №6838 дугаартай шинжээч эмчийн “...С.М-биед хамар, уруулд шарх, цус, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх26/ зэрэг нотлох баримтыг шинэчлэн судалсан болно.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.А-:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Т.А- нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Зүүн Баян Уулын 10 дугаар гудамжинд байрлах өөрийн гэртээ Ж.П.М, С.М-нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уусан. Улмаар шүүгдэгч Т.А- нь хохирогч С.М-нүүрэн тус газар тоосгоор цохиж хохирол учруулсан нь хохирогч С.М- “...А.Х- гэх хүн гүйж ирээд намайг арагш нь татаж унагаад тал тоосгоор миний хамар руу цохисон. Тэгтэл араас нь П.М гүйж ирээд А.Х-ийг болиулсан...А.Х- гэх хүн намайг гэртээ хоносонгүй, архи уусангүй гэсэн шалтгаанаар зодож гэмтээсэн...” гэх мэдүүлэг болон гэрч А.Батнасан, Ж.П.Мбаатар нарын мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А-ийн үйлдлийн улмаас хохирогч С.М-эрүүл мэндэд “...хамар, уруулд шарх, цус, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №6838 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохиж түүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг хүсэж учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.М-нь мөрдөн байцаалтын шатанд би эмчилгээ хийсэн баримт цуглуулаагүй, би хоёр удаа толгойгоо бариулсан бөгөөд нийт 20.000 мянган төгрөг, гурван өдөр ажил хийж чадаагүй учраас хохиролд нийт 100.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргадаг бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт хавсаргуулаагүй учраас шүүхээс хохирол тооцон шийдвэрлэх боломжгүйг дурдаж байна.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Т.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Т.А-ийн хувьд Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 он 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69,48 дугаар хамтарсан тушаалаар “Байнгын асаргаа шаардлагатай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт”-д зааснаар хорт хавдрын улмаас  байнгын асаргаа шаардлагатай иргэн гэсэн тодорхойлолт гаргасан байна.  

Иймд шүүхээс шүүгдэгч Т.А-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлын хувьд өвчнөөр байнгын асаргаа шаардлагатай иргэнд хамаарсан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч С.М-нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР