Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 641

 

Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар, Б.Гантулга,

Б.Бат-Орших нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор А.Ганзориг,

          Ялтан Э.Буянзаяа, түүний өмгөөлөгч Л.Батаа,

          Ялтан Л.Хүрэлбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар, Б.Гантулга, Б.Бат-Орших нарт холбогдох эрүүгийн 2014 2600 02530 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Энхцэцэгийн Буянзаяа, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны дангийн 12 дугаар байрны 8 тоотод оршин суух,

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:УУ90121413/,

2. Дархан овгийн Лхагважавын Хүрэлбаатар, 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 19 дүгээр гудамжны 327 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ГН87032413/,

3. Естбээс овгийн Батхүүгийн Гантулга, 1985 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 24 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:ЧГ85111438/,

4. Галуут овгийн Баасанжавын Бат-Орших, 1987 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 59 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШУ87100715/,

 

1. Э.Буянзаяа нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн, ялтай байхдаа 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Гантулгатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны доод зогсоолоос иргэн М.Солонгын эзэмшлийн автомашины салхины шилийг хагалан нэвтэрч, улмаар 46-56 УНЗ улсын дугаартай, “Хонда фит” загварын автомашиныг хулгайлж, бусдад нийт 6.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Давтан үйлдлээр 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сарын хороонд Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн бусдын орон байранд нэвтрэн, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай, 12 диаметрийн кабелийн утас хулгайлж нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55-7 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакум цонхыг хөшиж нэвтэрч 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад нийт 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2014 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаас бусдын орон байранд нэвтэрч, эмэгтэй булган малгай 2 ширхэг, эрэгтэй булган малгай 2 ширхэг, эмэгтэй үнэгэн малгай 1 ширхэг, дундын гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалин зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.005.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага нарангийн 13-33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж, бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дижитал зургийн аппарат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, косметик цүнх, бор өнгийн түрийвч эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 275.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх газарт байрлах иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, унадаг дугуй 1 ширхэг, 0.75 граммын хэмжээтэй 1 ширхэг “Экс” архи хулгайлж, бусдад нийт 2.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 30-ны өдрийн хороонд Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амын 243-01 тоот оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмрийг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн ЛСД зурагт хулгайлж, бусдад нийт 790.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал газарт иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг “Хаан-Хуушуур-Бууз” гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, “Нокио” загварын гар утас, 6 ширхэг ундаа зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 181.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сараас 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Л.Хүрэлбаатар, Б.Бат-Орших нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4-45-А тоотод оршин суух иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч “Bosh” брэндийн том, жижиг дрилл 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуур зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 5 дугаар 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 18-27 тоотод оршин суух иргэн Б.Цэрэндашийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, “ЛЖ” загварын 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн аманд байрлах иргэн С.Нансалмаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн зурагт, унадаг дугуй, морин хуур, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 4-62 тоотод оршин суух иргэн Ш.Цэрэнбатын байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, гуулин зонхов бурхан, ламын очиртой хонх, хүрэл очиртой хонх, “Самсунг галакси 2” загварын гар утас, жаазтай зураг, иргэний цахим үнэмлэх, виза карт 3 ширхэг, хярсны арьс, бор өнгийн арьсан түрийвч, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40-б-03 тоотод оршин суух иргэн А.Ганчимэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч “Делл” загварын иж бүрэн компьютер, эмэгтэй монетон кольцо бөгж 2 ширхэг, монетон унждаг ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, ногоон шигтгээ бүхий кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн ээмэг кулон 1 хос, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг /кулонгүй/, өрөөсөн цагирган мөнгөн ээмэг 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй богино савхин куртик 2 ширхэг, бор өнгийн 1 ширхэг эмэгтэй савхин куртик, эрэгтэй богино хар савхин куртик 1 ширхэг, эмэгтэй хар өнгийн урт савхин куртик 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайлж бусдад нийт 1.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 6-14 тоотод оршин суух иргэн Г.Түмэнжаргалын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн зурагт, савхин куртик, “Самсунг” загварын гар утас, “LG” загварын гар утас, эрэгтэй хүний монетон бөгж зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 02 дугаар гудамжны 50 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхзулын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, эрэгтэй, эмэгтэй булган малгай 2 ширхэг, зургийн аппарат, эрэгтэй хүний савхин куртка, эрэгтэй хүүхдийн 40 размерын пүүз 1 хос, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, барын нүдэн чулуун ээмэг, солонгос шармал ээмэг, сувдан ээмэг, спорт хар цүнх зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.318.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, “Acer” загварын зөөврийн компьютер, эмэгтэй хүний чулуун зүүлт, цахилгаан гар дрилл том жижиг 2 ширхэг, “Самсунг С-2” загварын гар утас, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, зургийн аппарат зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.110.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын задгайд иргэн Д.Төрбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, цахилгаан хөрөө, гинжин дамжуулгатай цахилгаан хөрөө зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал газарт иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг "Хаан-Хуушуур-Бууз" гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн нэвтэрч, “Фунай” загварын ЛСД 32 инчийн зурагт, бэлэн мөнгө 10.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 560.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух иргэн М.Отгоны монгол гэрийн цоожийг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, 39 инчийн “Канжи” брэндийн “LCD” зурагтыг хулгайлж, бусдад нийт 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын 20-11 тоотод оршин суух иргэн Ж.Очирсүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, Дорвинк гэх нэг амтай шувууны буу, цохилттой “Кени” загварын дрилл зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо Горькийн 9-234Б тоотод оршин суух иргэн Н.Чулуунцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхны хамгаалалтын төмөр торыг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, эрэгтэй хүний савхин куртка, загвар нь тодорхойгүй гар утас, “Самсунг эс-2” загварын гар утас, орос чинжал хутга, солонгос хутга, хонины мах 15 кг, бэлэн мөнгө 30.000 төгрөгийг хулгайлж бусдад нийт 588.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 34а тоотод оршин суух иргэн Д.Цогбадрахын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Archos” брэндийн таб, спорт цаг, 2 нүдний дуран, эмэгтэй хүний 2 ширхэг хос ээмэг, кулон, гинжний хамт, эмэгтэй хүний хос монетон ээмэг, “Самсунг” брэндийн товчлууртай гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 65-05 тоотод оршин суух иргэн М.Ганбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, бүслүүр гартаамтай халтар манан хөөрөг, алтан ээмэг, жи-мобайлийн гар утас, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол 1 ширхэг, орос тонгорог, биет 1.400.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 42.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 34-9г тоотод оршин суух иргэн Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч 32 инчийн “ТСЛ” нэртэй зурагт хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 66.167.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын а-д заасныг зөрчин “Хонда фит” загварын 46-56 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 49 дүгээр байрны хойд талын автомашины ил зогсоол дээр байсан иргэн Цэцэгмаагийн эзэмшлийн “Хонда CRV” загварын 24-44 УНИ улсын дугаартай, автомашины хойд талын гуферыг мөргөж 70.000 төгрөгийн шууд хохирол, 100.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 170.000 төгрөгийн хохирол учруулж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг зөрчин осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

- 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил од" гэх хүнсний дэлгүүрийн орчим иргэн Г.Балдандоржийг шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр чулуу шидэж, улмаар түүний толгойн тус газар нь онож бие махбодид нь "дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал" бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 55-10 тоотод оршин суух иргэн Д.Нямдоржийн гэрээс эд зүйлс алдагдсан хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдож, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

- Давтан үйлдлээр 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2014 оны 7 дугаар 17-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт,

 

2. Л.Хүрэлбаатар нь 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сарын хороонд Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн бусдын орон байранд нэвтрэн, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай, 12 диаметрийн кабелийн утас хулгайлж нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Давтан үйлдлээр 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55-7 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакум цонхыг хөшиж нэвтэрч 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад нийт 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, эмэгтэй булган малгай 2 ширхэг, эрэгтэй булган малгай 2 ширхэг, эмэгтэй үнэгэн малгай 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалин зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.005.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага нарангийн 13-33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж, бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дижитал зургийн аппарат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, косметик цүнх, бор өнгийн түрийвч эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 275.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх газарт байрлах иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, унадаг дугуй 1 ширхэг, 0.75 граммын хэмжээтэй 1 ширхэг “Экс” архи хулгайлж, бусдад нийт 2.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 30-ны өдрийн хороонд Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амын 243-01 тоот оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмрийг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн ЛСД зурагт хулгайлж, бусдад нийт 790.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал газарт иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг “Хаан-Хуушуур-Бууз” гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, “Нокио” загварын гар утас, 6 ширхэг ундаа зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 181.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бат-Оршихтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ийн багш, ажилчдын амины орон сууцны хотхон гэх газарт байрлах иргэн Б.Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Сваровский” брэндийн хос ээмэг, хүзүүний гинж кулоны хамт 1 ширхэг, “Сваровский” брэндийн хос ээмэг, кулонтой 1 ширхэг, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, мотетан цагаан өнгийн шигтгээтэй хос ээмэг, хүзүүний гинж, кулонтой 1 ширхэг, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвчийн хамт 1 ширхэг, ногоон өнгийн Оюу чулуун хүзүүний зүүлт, халтар манан хув толгойтой ясан нуухтай хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даалин, “Nikkon D-5100” загварын шинэ зургийн аппарат, “Sony Handcam HD" загварын видео камер зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 6.095.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сараас 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Б.Бат-Орших, Э.Буянзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4-45-А тоотод оршин суух иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч “Bosh” брэндийн том, жижиг дрилл 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуур зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 38-06 тоотод оршин суух иргэн Х.Анхзаяагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, хавчдаг мөнгөн ээмэг, мөнгөн нарийн гинж, мөнгөн бугуйвч, пүүз, эсгий түрийтэй гутал, усны төмөр сав, луужин зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 362.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Гахайн хонхрын 23-03 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаярын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, булган малгай, сээтгэн пүүз, эмэгтэй савхин куртик, биет 50.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 12.823.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт,

3. Б.Гантулга нь 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны доод зогсоолоос иргэн М.Солонгын эзэмшлийн автомашины салхины шилийг хагалан нэвтэрч, улмаар 46-56 УНЗ улсын дугаартай, “Хонда фит” загварын автомашиныг хулгайлж, бусдад нийт 6.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил од” гэх хүний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн “...муухай харлаа...” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Г.Балдандоржид хүч хэрэглэн нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид нь “үүдэн 1 дүгээр шүдний булгарал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

4. Б.Бат-Орших нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ийн багш, ажилчдын амины орон сууцны хотхон гэх газарт байрлах иргэн Б.Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Сваровский” брэндийн хос ээмэг, хүзүүний гинж кулоны хамт 1 ширхэг, “Сваровский” брэндийн хос ээмэг, кулонирй 1 ширхэг, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, мотетан цагаан өнгийн шигтгээтэй хос ээмэг, хүзүүний гинж, кулонтой 1 ширхэг, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвчийн хамт 1 ширхэг, ногоон өнгийн Оюу чулуун хүзүүний зүүлт, халтар манан хув толгойтой ясан нуухтай хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даалин, “Nikkon D-5100” загварын шинэ зургийн аппарат, “Sony Handcam HD" загварын видео камер зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 6.095.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Давтан үйлдлээр Б.Бат-Орших нь 2014 оны 6 дугаар сараас 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Л.Хүрэлбаатар, Э.Буянзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4-45-А тоотод оршин суух иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч “Bosh” брэндийн том, жижиг дрилл 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуур зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад 6.820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Буянзаяагийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 216 дугаар зүйлийн 216.2, 96 дугаар зүйлийн 96.2.1, 261 дүгээр зүйлийн 261.2, Л.Хүрэлбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, Б.Гантулгын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, Б.Бат-Оршихийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар Энхцэцэгийн Буянзаяагийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлсэн гэмт хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Э.Буянзаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэрэг үйлдэж жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, Прокурорын хяналтаас оргосон, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн, Л.Хүрэлбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, Б. Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, агуулах саванд нэвтэрч үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, Б. Бат-Оршихыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, орон байранд нэвтэрч үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай хуулийн” 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Э.Буянзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан, Б.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан, Б.Бат-Оршихын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил, 6 сарын хугацаагаар хорих, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 13 жилийн хугацаагаар хорих, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Л.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Э.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөг хурааж, 13 жил хорих ял дээр мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг, 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэг зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөг хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянзаяад оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга, мөн зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хүрэлбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Буянзаяагийн цагдан хоригдсон нийт 957 хоногийг, Л.Хүрэлбаатарын цагдан хоригдсон нийт 293 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Гантулга нь 108 хоног, Б.Бат-Орших нь 51 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Буянзаяагаас 14.968.031 төгрөг, Л.Хүрэлбаатараас 5.941.966 төгрөг, Б.Гантулгаас 957.565 төгрөг, Б.Бат-Оршихоос 1.239.166 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгож, Б.Бат-Оршихоос 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Төрийн сан 9000005407 тоот барьцааны дансанд байршуулсан 241.000 төгрөгийг хохирогч Н.Баттөмөрийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус данснаас шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Балдандорж нь гэм хорын хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хар өнгийн даавуун материалтай нэг хос пүүзийг” шүүгдэгч Э.Буянзаяад түүний хүсэлтээр буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бат-Орших, Б.Гантулга нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Буянзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Л.Хүрэлбаатарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялын хугацааг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Буянзаяа давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Нэг:

- Э.Буянзаяа надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч М.Ганбатын бүслүүр гартаамтай халтар манан хөөрөгт үнэлгээ хийсэн компани болон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хөөргийг нарийвчлан шинжлэн судалж үнэлгээг бодитой үнэнээр тогтоолгүй “барагцаалбал” 40.000.000 төгрөг гэж тус хөөрөгний үнийг яг тогтоогоогүй байдаг. Мөн тус хөөргийг би хөөрөгний наймаа хийдэг хүнд зарахад “400.000 төгрөгөөр л явъя, би цаашаа 200.000 төгрөг л нэмж зарна” гэж байсан. Миний бие тус хөөрөгний сэв, цууралт, элэгдлийг харгалзан ийм их үнэд хүрэхгүй гэж бодож байна. Иймд тус хөөргийг улсын үнэлгээний газраар оруулан үнийн дүнг нарийвчлан тогтоолгож өгнө үү.

- Мөн Ц.Мөнхзул, Б.Баярмаа, Д.Төрбат, М.Отгон, Ж.Очирсүрэн зэрэг хохирогч нарын эд зүйлийг хулгай хийсэн үйлдлүүд дээр хамт явсан, хамтарч үйлдсэн хүмүүсийг хэлсээр байтал миний эрх зүйн байдлыг дордуулсан тус үйлдлүүд дээр ганцхан намайг ялаллаа. Дээрх үйлдлүүд дээр хамт явсан, цуг байсан, бүрэн оролцоотой хүмүүс болох Сүүгий, Сансарбаатар, Л.Хүрэлбаатар нарыг урьд өмнө нь мөрдөн байцаагчид хэлж ярьсан, мөн мөрдөн байцаалтад ч хамтарч дээрх үйлдлүүдийг үйлдсэнээ мэдүүлсэн байдаг. Э.Буянзаяа би 2016 оны 5 дугаар сарын 11, 24-ний өдрүүдэд хамт хэрэг үйлдсэн хүн болох Бямбасүрэн буюу Сүүгийгийн талаар хамт хэрэг үйлдсэнээ мэдүүлэгтэй тодорхой хэлсэн байдаг. Би Сүүгийгийн жинхэнэ нэрийг Бямбасүрэн гэдгийг 2017 оны 2 дугаар сард тус цагдан хорих төвд Баябасүрэнгийн А-1 хэсэгт хоригдсон гээд явж байхад нь тааралдаад мэдэж авсан. Урьд өмнө нь Сүүгий гэдэг нэрээр нь л мэддэг байсан.

- 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Л.Хүрэлбаатарын “эмээлтэд Э.Буянзаяа надтай хамтран цагаан өнгийн 1 давхар байшингаас эд зүйлс хулгайлсан” гэх мэдүүлэг байдаг. Тус ярьсан үйлдэл нь хохирогч Ц.Мөнхзулынх мөн юм.

- Л.Хүрэлбаатарын 2016 оны 7 дугаар сарын 20-нд гаргасан өргөдөлд мөн тусгасан байдаг. Тиймээс дээрх өргөдөл, мэдүүлгээс үзэхэд надтай хамтарч үйлдсэн гэдгээ хүлээсэн байдаг. Ийм байхад Л.Хүрэлбаатар нь батлан даалтад гарахаар мөрдөн байцаагчтай тохиролцож, үнэн мэдүүлгээ өөрчлөн худал мэдүүлэг өгсөн.

Хоёр:

- Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн хэрэг гардаг 2013 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө /үүнийг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “өдөр” гэж бичсэн байсан” 00 цагийн үед болсон үйл явдал юм. Хохирогч түүний 2 найз бид 4 хөдөлгөөнт эрүүлийн хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явж байхад хохирогч Балдандорж нь надад хандаж “танай ах зугтаасан болохоор чамайг барьж үлдэнэ, чи л чулуу шидсэн шүү” гээд над руу дайраад байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод би тэндээ хоноод маргааш нь О.Амартайван байцаагч “намайг тус хэрэгт хамааралгүй явж болно, тэгж байгаад хэд хоногоос дуудаж гэрчээр мэдүүлэг авна” гээд явуулсан.

Тухайн хэрэг гарах үед Б.Гантулга бид хоёртой хамт Б.Гантулгын хуурай дүү гэгдэх Эрдэнэбаяр хамт явж байсан. Б.Гантулга цагдан хоригдож байхдаа хамт байцаалтад гарахад “Эрдэнэбаярыг энэ хэрэгт оролцуулаад хэрэггүй хийсэн хэргээ би өөрөө даагаад явчихна, Эрдэнэбаяр бид хоёрт цуг хийсэн нийлэн юм бий лай болно” гэж хэлж байсан. Мөн энэ хэрэг болох үед би бор цамцтай яваагүй, цэнхэр өнгийн урдаа цагаан канттай цамцтай явж байсан. Тухайн хэрэг гардаг шөнө хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа надтай хамт манай гэрт орж, би хувцсаа солиод цагдаагийн хэлтэс рүү явсан. Яг дээрх хэрэг болоод зугтаах үед хамгийн түрүүнд Б.Гантулга, дараа нь би, хамгийн сүүлд нь Эрдэнэбаяр гүйж байсан. Иймд Эрдэнэбаяр болон хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаагаас мэдүүлэг авч хэргийг шалган үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Б.Гантулга нь батлан даалтад гарч, зүйл ангиа хөнгөрүүлэх үүднээс мөрдөн байцаагчтай тохиролцон “намайг чулуу шидсэн” гэх тогтворгүй худал мэдүүлгүүд өгсөн байдаг.

Мөн 2015 оны 7 дугаар сарын 24-нд Мөрдөн байцаагч хошууч Жангар нь миний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөхдөө хууль ёсны дагуу батлан даалтад өгөөгүй гэж миний бие үзэж байна. Миний ээж болох Энхцэцэгийг тухайн өдрөөс бүр хойно намайг батлан даалтад гарснаас олон сарын дараа дуудаж тухайн өдрийн батлан даалтын материал дээр гарын үсэг хүчээр зуруулсан байдаг.

Иймд би өөрт холбогдох хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг шалгаж, хууль ёсны дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аав, ээжийгээ гомдоож, ард иргэдэд хохирол учруулсан чин сэтгэлээсээ харамсаж байна...” гэв. 

Ялтан Э.Буянзаяагийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан. Тэгэхээр Э.Буянзаяагийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” гэдэгт хамаарах юм бол хоёр жилээс найман жил хорих ял оногдуулахаар байна. Э.Буянзаяа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлнө, харамсаж байгааг харгалзан үзэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Гэтэл Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй болсон  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт тооцон хоёроос найман жил хорих ял оногдуулахаар байна. Эдгээрийг нэмж нэгтгээд хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Л.Хүрэлбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Хүрэлбатарын хувьд нийт 11 үйлдэлд холбогдсон. Эдгээр үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хэргийг талаар шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ утгаараа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх зүйл ангид хамаарч байгаа бөгөөд таван жилээс арван хоёр жил хорих ял оногдуулахаар байна. Хавтаст хэрэгт Э.Буянзаяагийн хувийн хэрэгт эд хөрөнгөгүй, ажил эрхэлдэггүй, батлан даалтад байх хугацаандаа удаа дараа давтан үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох учир дээрх хийсэн үйлдлээр дээрх зүйл ангид хамаарна гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг долоон жилээс арван жилийн хугацаагаар хорих ялтай. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн хуулийг хэрэглэх боломжтой. Мөн прокурорын шатнаас оргон зайлсан гэх үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болсон тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас ялтан Э.Буянзаяагийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

1. Э.Буянзаяа нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн, ялтай байхдаа 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Гантулгатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны доод зогсоолоос иргэн М.Солонгын эзэмшлийн автомашины салхины шилийг хагалан нэвтэрч, улмаар 46-56 УНЗ улсын дугаартай, “Хонда фит” загварын автомашиныг хулгайлж, бусдад нийт 6.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Давтан үйлдлээр 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сарын хороонд Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн бусдын орон байранд нэвтрэн, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай, 12 диаметрийн кабелийн утас хулгайлж нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55-7 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакум цонхыг хөшиж нэвтэрч 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад нийт 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2014 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаас бусдын орон байранд нэвтэрч, эмэгтэй булган малгай 2 ширхэг, эрэгтэй булган малгай 2 ширхэг, эмэгтэй үнэгэн малгай 1 ширхэг, дундын гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалин зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.005.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага нарангийн 13-33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж, бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дижитал зургийн аппарат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, косметик цүнх, бор өнгийн түрийвч эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 275.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх газарт байрлах иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, унадаг дугуй 1 ширхэг, 0.75 граммын хэмжээтэй 1 ширхэг “Экс” архи хулгайлж, бусдад нийт 2.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 30-ны өдрийн хороонд Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амын 243-01 тоот оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмрийг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн ЛСД зурагт хулгайлж, бусдад нийт 790.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал газарт иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг “Хаан-Хуушуур-Бууз” гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, “Нокио” загварын гар утас, 6 ширхэг ундаа зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 181.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сараас 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Л.Хүрэлбаатар, Б.Бат-Орших нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4-45-А тоотод оршин суух иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч “Bosh” брэндийн том, жижиг дрилл 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуур зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 5 дугаар 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 18-27 тоотод оршин суух иргэн Б.Цэрэндашийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, “ЛЖ” загварын 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн аманд байрлах иргэн С.Нансалмаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн зурагт, унадаг дугуй, морин хуур, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 4-62 тоотод оршин суух иргэн Ш.Цэрэнбатын байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, гуулин зонхов бурхан, ламын очиртой хонх, хүрэл очиртой хонх, “Самсунг галакси 2” загварын гар утас, жаазтай зураг, иргэний цахим үнэмлэх, виза карт 3 ширхэг, хярсны арьс, бор өнгийн арьсан түрийвч, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40-б-03 тоотод оршин суух иргэн А.Ганчимэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч “Делл” загварын иж бүрэн компьютер, эмэгтэй монетон кольцо бөгж 2 ширхэг, монетон унждаг ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, ногоон шигтгээ бүхий кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн ээмэг кулон 1 хос, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг /кулонгүй/, өрөөсөн цагирган мөнгөн ээмэг 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй богино савхин куртик 2 ширхэг, бор өнгийн 1 ширхэг эмэгтэй савхин куртик, эрэгтэй богино хар савхин куртик 1 ширхэг, эмэгтэй хар өнгийн урт савхин куртик 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайлж бусдад нийт 1.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 6-14 тоотод оршин суух иргэн Г.Түмэнжаргалын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн зурагт, савхин куртик, “Самсунг” загварын гар утас, “LG” загварын гар утас, эрэгтэй хүний монетон бөгж зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 02 дугаар гудамжны 50 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхзулын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, эрэгтэй, эмэгтэй булган малгай 2 ширхэг, зургийн аппарат, эрэгтэй хүний савхин куртка, эрэгтэй хүүхдийн 40 размерын пүүз 1 хос, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, барын нүдэн чулуун ээмэг, солонгос шармал ээмэг, сувдан ээмэг, спорт хар цүнх зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.318.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, “Acer” загварын зөөврийн компьютер, эмэгтэй хүний чулуун зүүлт, цахилгаан гар дрилл том жижиг 2 ширхэг, “Самсунг С-2” загварын гар утас, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, зургийн аппарат зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.110.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын задгайд иргэн Д.Төрбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, цахилгаан хөрөө, гинжин дамжуулгатай цахилгаан хөрөө зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал газарт иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг "Хаан-Хуушуур-Бууз" гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн нэвтэрч, “Фунай” загварын ЛСД 32 инчийн зурагт, бэлэн мөнгө 10.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 560.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух иргэн М.Отгоны монгол гэрийн цоожийг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, 39 инчийн “Канжи” брэндийн “LCD” зурагтыг хулгайлж, бусдад нийт 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын 20-11 тоотод оршин суух иргэн Ж.Очирсүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, Дорвинк гэх нэг амтай шувууны буу, цохилттой “Кени” загварын дрилл зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо Горькийн 9-234Б тоотод оршин суух иргэн Н.Чулуунцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхны хамгаалалтын төмөр торыг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, эрэгтэй хүний савхин куртка, загвар нь тодорхойгүй гар утас, “Самсунг эс-2” загварын гар утас, орос чинжал хутга, солонгос хутга, хонины мах 15 кг, бэлэн мөнгө 30.000 төгрөгийг хулгайлж бусдад нийт 588.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 34а тоотод оршин суух иргэн Д.Цогбадрахын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Archos” брэндийн таб, спорт цаг, 2 нүдний дуран, эмэгтэй хүний 2 ширхэг хос ээмэг, кулон, гинжний хамт, эмэгтэй хүний хос монетон ээмэг, “Самсунг” брэндийн товчлууртай гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 65-05 тоотод оршин суух иргэн М.Ганбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, бүслүүр гартаамтай халтар манан хөөрөг, алтан ээмэг, жи-мобайлийн гар утас, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол 1 ширхэг, орос тонгорог, биет 1.400.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 42.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 34-9г тоотод оршин суух иргэн Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч 32 инчийн “ТСЛ” нэртэй зурагт хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 66.167.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил од" гэх хүнсний дэлгүүрийн орчим иргэн Г.Балдандоржийг шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр чулуу шидэж, улмаар түүний толгойн тус газар нь онож бие махбодид нь "дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал" бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 55-10 тоотод оршин суух иргэн Д.Нямдоржийн гэрээс эд зүйлс алдагдсан хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдож, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

- Давтан үйлдлээр 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2014 оны 7 дугаар 17-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт,

2. Л.Хүрэлбаатар нь 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сарын хороонд Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн бусдын орон байранд нэвтрэн, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай, 12 диаметрийн кабелийн утас хулгайлж нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Давтан үйлдлээр 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55-7 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакум цонхыг хөшиж нэвтэрч 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад нийт 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, улмаар бусдын орон байранд нэвтэрч, эмэгтэй булган малгай 2 ширхэг, эрэгтэй булган малгай 2 ширхэг, эмэгтэй үнэгэн малгай 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалин зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.005.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага нарангийн 13-33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж, бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дижитал зургийн аппарат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, косметик цүнх, бор өнгийн түрийвч эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 275.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх газарт байрлах иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, унадаг дугуй 1 ширхэг, 0.75 граммын хэмжээтэй 1 ширхэг “Экс” архи хулгайлж, бусдад нийт 2.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 30-ны өдрийн хороонд Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амын 243-01 тоот оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмрийг эвдэн, бусдын орон байранд нэвтэрч, хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн ЛСД зурагт хулгайлж, бусдад нийт 790.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10 буудал газарт иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг “Хаан-Хуушуур-Бууз” гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, “Нокио” загварын гар утас, 6 ширхэг ундаа зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 181.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бат-Оршихтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ийн багш, ажилчдын амины орон сууцны хотхон гэх газарт байрлах иргэн Б.Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Сваровский” брэндийн хос ээмэг, хүзүүний гинж кулоны хамт 1 ширхэг, “Сваровский” брэндийн хос ээмэг, кулонтой 1 ширхэг, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, мотетон цагаан өнгийн шигтгээтэй хос ээмэг, хүзүүний гинж, кулонтой 1 ширхэг, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвчийн хамт 1 ширхэг, ногоон өнгийн Оюу чулуун хүзүүний зүүлт, халтар манан хув толгойтой ясан нуухтай хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даалин, “Nikkon D-5100” загварын шинэ зургийн аппарат, “Sony Handcam HD" загварын видео камер зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 6.095.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сараас 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Б.Бат-Орших, Э.Буянзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4-45-А тоотод оршин суух иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч “Bosh” брэндийн том, жижиг дрилл 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуур зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 38-06 тоотод оршин суух иргэн Х.Анхзаяагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, хавчдаг мөнгөн ээмэг, мөнгөн нарийн гинж, мөнгөн бугуйвч, пүүз, эсгий түрийтэй гутал, усны төмөр сав, луужин зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 362.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Гахайн хонхрын 23-03 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаярын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, булган малгай, сээтгэн пүүз, эмэгтэй савхин куртик, биет 50.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 12.823.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Цэрэндашийн /1-р хх-19-23/, хохирогч М.Алтанцэцэгийн /1-р хх-105-106, 108/, хохирогч Н.Баттөмөрийн /1-р хх-111-112/, хохирогч Д.Ганцэцэгийн /1-р хх-118-119, 121-122, 124-125/, хохирогч Н.Чулуунцэцэгийн /1-р хх-131-134, 136-137, 139-140/, хохирогч Д.Төрбатын /1-р хх-145-147, 149-150/, хохирогч Ж.Очирсүрэнгийн /1-р хх-155-157, 169-170/, хохирогч Ж.Гантайвангийн /1-р 181-183, 185-186, 188-189/, хохирогч Ш.Цэрэнбатын /3-р хх-38-40, 70, 72-73/, хохирогч М.Солонгын /3-р хх-130-132, 154-155/, хохирогч Ж.Дэлгэрмаагийн /3-р хх-187-189/, хохирогч Г.Балдандоржийн /3-р хх-225-228, 4-р хх-4-5/, хохирогч Б.Байгалмаагийн /4-р хх-50-52, 60-61, 66-67/, хохирогч Д.Баасанжавын /4-р хх-91-92/, хохирогч М.Энхтуяагийн /4-р хх-184-188, 197-198, 200-201/, хохирогч О.Эрдэнэбаярын /5-р хх-18-21, 32/, хохирогч А.Ганчимэгийн /5-р хх-70-74/, хохирогч Н.Наранжавын /5-р хх-125-129, 131-132/, хохирогч Б.Баярмаагийн /5-р хх-165-168, 175-176/, хохирогч Ц.Мөнхзулын /5-р хх-214-217, 228-229/, хохирогч М.Ганбатын /6-р хх-31-33, 48-49/, хохирогч Н.Алтантуяагийн /6-р хх-103-105, 107-108, 110-111/, хохирогч Д.Цогбадрахын /6-р хх-151-152, 154-156/, хохирогч Г.Түмэнжаргалын /6-р хх-205-206, 213, 215-216, 218-219/, хохирогч С.Нансалмаагийн /6-р хх-238-241, 7-р хх-78-79, 81-82/, хохирогч М.Отгоны /7-р хх-93-97, 100-101, 103-104/, хохирогч Х.Анхзаяагийн /7-р хх-115-119/, хохирогч О.Хүрэлбаярын /7-р хх-150-152/, хохирогч Д.Нямдоржийн /8-р хх-6-9/, иргэний нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнийн /3-р хх-66-68/, иргэний нэхэмжлэгч С.Нэргүйгийн /4-р хх-55-57/,

Иргэний нэхэмжлэгч Н.Бат-Отгоны /4-р хх-96-97, 99/, иргэний нэхэмжлэгч Д.Баянмөнхийн /5-р хх-24-26/, иргэний нэхэмжлэгч Ч.Ранаасэдийн /6-р хх-51-54/, шинжээч Ч.Эрдэнэболорын /4-р хх-2-3/,

Гэрч У.Баярсайханы /1-р хх-159-161/, гэрч Ш.Баяраагийн /1-р хх-164-165/, гэрч О.Амартайвангийн /2-р хх-10/, гэрч Т.Базардайрийгийн /3-р хх-134-135, 183-184/, гэрч Г.Чулуунхүүгийн /3-р хх-175-176/, гэрч Б.Билэгтийн /3-р хх-230/, гэрч Б.Батцагааны /3-р хх-231/, гэрч В.Намжингийн /5-р хх-23/, гэрч Э.Нинжбадгарын /5-р хх-218-220/, гэрч Мөнтулгын /5-р хх-221-223/, гэрч Б.Баярмагнайгийн /6-р хх-35-36/, гэрч У.Хишигмаагийн /7-р хх—98-99/, гэрч Э.Мягмаржалбуугийн /7-р хх-153-154/, гэрч Эрдэнэбатын /7-р хх-155-156/, гэрч Г.Болортуяагийн /8-р хх-176, 200-201/, гэрч Ч.Оюунгэрэлийн /9-р хх-19-20/, гэрч Н.Энхцэцэгийн /9-р хх-21-22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Балдандоржийн биед дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрлээс хамаарна...” гэсэн 12536 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-232-233/,

Соёлын өвийн төвийн “...Хэмжээ: нийт өндөр 9 см, өргөн 5,7 см, зузаан 3.2 см, толгойн өндөр 2.5 см, голч 2.4 см, алтан нуухны өргөн 0.4 см, ясан халбаганы урт 3.8 см, өргөн 0.5 см, Материал: бүслүүр гартаамтай цэнхэр халтар манан хөөрөг, Улаан шүрэн толгойтой, алтан нуухтай, нуухны таванд Хаант Оросын үеийн мөнгөн копик суулгасан Зааны соёогоор хийсэн ясан халбагатай. Үндсэн хийц, шинж байдал нь: Дотор ухалт нимгэн, дотор өнгөлгөө сайтай. Мөрний хоёр тал дотор улалгаа сайтай. Гуурс сайн, ам хотгор. Улаан шүрэн толгой нэвт босоо цуурсан. Хөөрөгний доод хажуу бөөрөнд 6 мм орчим босоо цууралттай. Ерөнхийдөө амсар, доод суурийн орчим он цагийн элэгдэлтэй. Мөрний хоёр тал дотор улалгаа Материал, хийц, элэгдэл зэргийг үндэслэн уг хөөрөг нь барагцаалбал XIX зууны сүүл ХХ зууны эхэн үед хамаарна. Ховор түгээмэл байдлын хувьд түгээмэл. Зэрэглэлийн хувьд түүх, соёлын хосгүй, үнэт, үнэт зэрэглэлд хамрагдахгүй ердийн дурсгал болно...” гэсэн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх-41-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...7 “тосны шилнээс” гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Энхцэцэгийн Буянзаяа /РД:УР90121413/-ийн баруун гарын дунд хуруугаар үүссэн байна...” гэсэн 04/210 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-26-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд тэнцэж байгаа № 1, 3, 4, 5 гэж дугаарласан гарын мөр МИ00210022164 кодоор 2013 оны 11 дүгээр сарын 14-нд бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34-4 тоотод суух 1987 оны 3 дугаар сарын 24-нд төрсөн эрүүлжүүлэгдсэн гэж бүртгэгдсэн Дархан овогт Лхагважавын Хүрэлбаатарын баруун гарын алаг, эрхий, дунд хуруу, зүүн гарын алганы хээгээр тус тус үүсгэгдсэн байна...” гэсэн 04/179 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-29-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Тэнцэж байгаа гарын мөрүүд нь ШШҮХ-ийн папилон /7.7.4/ санд МИ000710002615 дугаараар байрласан, 1990/эр, Энхцэцэгийн Буянзаяагийн баруун гарын алга, МИ000210022164 дугаараар байрласан 1987/эр , Лхагважавын Хүрэлбаатарын баруун гарын алга хэсгийн хээгээр үүсгэгдсэн мөрүүд байна...” гэсэн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-229-239/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан хэсэг дээр бэхжүүлсэн хөх будагчтай бичгийн хэрэгслээр 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд МИ000210006509 дугаартай Энхцэцэгийн Буянзаяагийн гэх баруун гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна...” гэсэн 4153 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-102-108/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Энхцэцэгийн Буянзаяагийн зүүн гарын эрхий хуруугаар үүссэн байна...” гэсэн 04/376 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх-18-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Тэнцэж буй 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МИ005210007591 дугаараар бүртгэгдсэн Сумъяагийн Буянзаяагийн баруун гарын алганы хээгээр үүссэн байна...” гэсэн 04/345 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх-143-149/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн 19 гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд МИ000710002615 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Энхцэцэгийн Буянзаяагийн зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна...” гэсэн 3639 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх-185-191/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдийг нэгдсэн санд бүртгэлтэй иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор эзэнгүй хэргийн санд “2014-2592-СХД” гэсэн дугаараар кодлон оруулж папилон систем ашиглан автомат харьцуулалт хийж үзэхэд “Улаан өнгийн авдарны дээд талын тавцан дээрээс гарын алганы мөр 1 ширхэг” гэж бичсэн 1 ширхэг алганы мөр “МИ00710002615”, “МИ000210006509”, “МИ005210003254”, “МИ000210017082”, “МИ000110016959”, “МИ000210021935”, “МИ005210007591” гэсэн дугааруудаар бүртгэгдсэн Энхцэцэгийн Буянзая /Сумъяагийн Буянзаяа, Шинэхүүгийн Сайнзаяа” гэгчийн зүүн гарын алганы хээтэй зурагт улаан өнгийн будагчаар зурж тэмдэглэсэн шинж тэмдгүүдээрээ хохирч байна...” гэсэн 2901 дугаартай шинжээчийн дүгнэлт /7-р хх-3-15/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Э.Буянзаяа нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна. Э.Буянзаяа нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Буянзаяа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Буянзаяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Буянзаяа нь сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж баримт үгүй байна...” гэсэн 1035 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-13-15/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-7, 8-10, 3-р хх-31-32, 33-34, 93-94, 4-р хх-18, 19-21, 74-75, 76-79, 163-166, 167-170, 213-214, 215-216, 5-р хх-47-48, 49-50, 91-92, 93-95, 138-139, 140-141, 194-195, 196-198, 6-р хх-1-3, 4-8, 78-79, 80-82, 120-121, 122-125, 164-165, 166-171, 227-228, 229-231, 7-р хх-110-111, 112, 219-220, 221-223/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-14, 107, 113, 120, 123, 135, 138, 148, 158, 184, 187, 3-р хх-36, 71, 151-152, 4-р хх-49, 53, 62, 89, 182, 183, 199, 227, 5-р хх-33, 65-67, 101, 130, 156-158, 208-209, 6-р хх-29-30, 45-46, 98, 109, 141, 202-203, 217, 7-р хх-25, 57, 80, 92, 102, 114, 149, 8-р хх-5/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-45-48, 49-53, 54-56, 58-59, 60-61, 62-63, 64-65, 66-70, 71-78, 81-82, 83, 85-86, 89-90, 91-92, 94-95, 96-97, 99-100, 101-103/,

Таньж олуулсан тухай тэмдэглэл /4-р хх-6-9, 10-12, 5-р хх-28, 29-31/, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-95-96, 97-99/, хохирлын баримтууд /3-р хх-206-207/, хохирогч Ш.Балдандоржийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /3-р хх-216-224/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-26-27/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-81, 218, 5-р хх-51, 6-р хх-25, 172/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4-р хх-82, 219, 5-р хх-52-57, 6-р хх-28, 173/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /5-р хх-205-206/, хохирол төлсөн баримтууд /12-р хх-121-122/, ялтан Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар, Б.Гантулга, Б.Бат-Оршин нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай хуулийн” 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Э.Буянзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан, Б.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан, Б.Бат-Оршихын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх ялтан Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар, Б.Гантулга, Б.Бат-Орших нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба тэдгээрт хорих ялыг сонгон оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт тус тус зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус хамаарч байна.

 

Дээрх төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд багасгасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт багасган тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Э.Буянзаяад анхан шатны шүүхээс оногдуулсан 100.000 төгрөг хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Буянзаяаг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Э.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Энхцэцэгийн Буянзаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэж бусад онц их хэмжээний хохирол учруулсан, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаасан гэмт хэрэг үйлдэж жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж, зугтаасан, прокурорын хяналтаас оргосон, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овгийн Энхцэцэгийн Буянзаяаг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 5 дахь заалтын “Шүүгдэгч Э.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих, 216 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Э.Буянзаяаг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5/ тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 8 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөг хурааж, 13 жил хорих ял дээр мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөг хурааж, 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж

- 9 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянзаяад оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хүрэлбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянзаяад оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч Л.Хүрэлбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт тус тус зааснаар прокуророос шүүгдэгч Э.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Э.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ   

                                      ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

                                                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ