| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00791/И |
| Дугаар | 781 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 781
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, РД:ОЮ57071505, Тайжууд овогт Сайжмаагийн Цагаанхүүгийн Х.Зандангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цагаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цагаанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Зандан нь 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд чанарын албаны даргаар, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд чанарын албаны даргаар 1988 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаад 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болно. Одоо хүү З.Балжиннямд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд Х.Зандангийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандсан. Х.Зандангийн эхнэр Б.Дэмбэрэл нь Өлгий суманд амьдардаг, өөрийн биеэр шүүхэд ирэх боломжгүй байгаа учир С.Цагаанхүү надад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон юм. Иймд Х.Зандангийн 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд чанарын албаны даргаар, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд чанарын албаны даргаар 1988 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цагаанхүү нь Х.Зандангийн Увс аймгийн Өлгий сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрд 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарыг дуустал нарийн бичгийн даргаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сараас 1983 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ХБК, чанарын албаны даргаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал ХБК, чанарын албаны даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Х.Зандангийн нас барсны бүртгэлийн №411/000745 тоот лавлагаа /Х.Занданг 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1 дугаарт бүртгэжээ/,
2. 1970 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/84 тоот Увс аймгийн МХЗЭ-ийн хорооны товчооны гишүүдийн хурлын “Ажилд томилох тухай” тогтоолд “Хүцэс овогтой Занданг 1970 оны 10 дугаар сарын 25-наас эхлэн Өлгий сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар томилсугай” гэжээ,
3. 1983 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10/03 тоот Увс аймгийн МХЗЭ-ийн хорооны товчооны гишүүдийн хурлын “Х.Занданг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолд “Өлгий сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Х.Занданг өөрийн хүсэлт, нам захиргааны байгууллагын саналыг үндэслэн 1983 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн ажлаас нь чөлөөлж аймгийн ХААУГ-ын мэдэлд шилжүүлсүгэй” гэж бичжээ,
4. Увс аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 67 тоот “Нэгдлийн ХБК-ийн чанарын албаны дарга нарыг томилох тухай” тушаалд “д/ “Сандалай” нэгдэлд Занданг 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдлийн ХБК чанарын албаны даргаар ажиллуулахаар томилжээ,
5. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 49 тоот “Шинээр төгсөгчдийг хувиарлах, зарим боловсон хүчнийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын 24-рт “Сандалай” нэгдлийн ХБК, чанарын албаны дарга Хүцэсийн Занданг үүрэгт ажлаас нь чөлөөлж “Энххөдөлмөр” нэгдлийн ХБК, чанарын албаны даргаар 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс томилон ажиллуулсугай” гэжээ,
6. З.Балжиннямын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, иргэний үнэмлэхийн хуулбар,
7. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,
8. Итгэмжлэл, Б.Дэмбэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Х.Зандан нь Увс аймгийн Өлгий сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрд 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарыг дуустал нарийн бичгийн даргаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сараас 1983 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ХБК, чанарын албаны даргаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал ХБК, чанарын албаны даргаар тус тус ажиллаж байсан болох нь 1970 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/84 тоот Увс аймгийн МХЗЭ-ийн хорооны товчооны гишүүдийн хурлын “Ажилд томилох тухай” тогтоол, 1983 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10/03 тоот Увс аймгийн МХЗЭ-ийн хорооны товчооны гишүүдийн хурлын “Х.Занданг ажлаас чөлөөлөх тухай” тогтоол, Увс аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 67 тоот “Нэгдлийн ХБК-ийн чанарын албаны дарга нарыг томилох тухай” тушаал, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 49 тоот “Шинээр төгсөгчдийг хувиарлах, зарим боловсон хүчнийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Х.Зандангийн Увс аймгийн Өлгий сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрд 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарыг дуустал 12 жил, 10 сар, 5 хоног нарийн бичгийн даргаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сараас 1983 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 2 жил, 10 сар, 14 хоног ХБК, чанарын албаны даргаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал 1 жил, 10 сар, 15 хоног ХБК, чанарын албаны даргаар, нийт 17 жил, 7 сар, 4 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Цагаанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүцэсийн Зандангийн Увс аймгийн Өлгий сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрд 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 10 /арав/ сар, 5 /тав/ хоног нарийн бичгийн даргаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сараас 1983 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 14 /арван дөрөв/ хоног ХБК, чанарын албаны даргаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 15 /арван тав/ хоног ХБК, чанарын албаны даргаар, нийт 17 /арван долоо/ жил, 7 /долоо/ сар, 4 /дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Цагаанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР