Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 926

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/,

хохирогч О.Б-,

шүүгдэгч А.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-холбогдох эрүүгийн 1908 05810 0986 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, аграномич мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхайн дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-64б тоотод оршин суух хаягтай, одоо Согнгинохайрхан дүүргийн

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа, хорих 441 дүгээр ангид ял эдэлж байгаад 2013 оны 3 дугаар сарын 181 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.А-нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-64а тоотод иргэн О.Б-г “хүүхэд харж байж архи уулаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч О.Б-гийн мэдүүлэг /хх12-13/, гэрч хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх26-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч А.А-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч О.Б-гийн “...2018 оны 12  дугаар сарын 15-ны орой товчоон дээр нүүрс буулгачхаад орой хадмынд ирсэн. Тэгэхэд хамтран амьдрагч Шүрэнцэцэг нь А.А- 2 хүүхдийг хараад байж байсан. Тэгээд байж байтал Шүрэнцэцэгийн дүү Нямсүрэн орж ирээд ганц юм уучихъя гэхээр нь “за” гээд дэлгүүрээс архи авчраад Нямсүрэн, Шүрэнцэцэг нартай хамт уучхаад унтаж байтал нүүрэн дундуур тас буугаад явчихсан. Тэгээд сэрээд хартал Алтантүлхүүр дээрээс өшиглөөд гараараа цохиод байсан. А.А- яриагаар бол хүүхэд харж байж согтуу байсан гэж намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх12-13/

2. Гэрч П.Ш “...2018 оны 12 дугаар сарын 15-ны орой А.А- өдөртөө нүүрсээ портероор авч чадахгүй нь гээд 2 шуудай нүүрс аваад орж ирсэн. Тэгээд байж байтал манай төрсөн дүү Нямсүрэн согтуу орж ирээд А.А-г ганц юм уучихъя гээд А.А- дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй архи авчраад А.А- Нямсүрэн бид 3 хувааж уусан. Би А.А- 2 хүүхдэд тараг печень авч өгөөд зүрх чанаад 2 хүүхдэд нь хувааж өгчхөөд бид 5 унтсан. Тэгээд унтаж байтал юм түчигнээд явчхаар нь юу билээ гээд харсан чинь Алтантүлхүүр “чи архи ууж ирж манай гэр орныг доромжиллоо... гээд А.А-г зодож байсан. А.А-г газар хэвтүүлж байгаад гар болон хөлөөрөө олон удаа цохиж харагдсан. А.А- алчихгүй л бол зод оо зод гээд Алтантүлхүүрт цохиулаад байсан...” гэх мэдүүлэг /хх18-19/,

3. Гэрч П.Бн “...Би хамтран амьдрагч А.А- хамт 61-ийн гарам руу 2 хоног явчхаад гэртээ ирсэн. Би явахдаа 2 хүүхдээ эгч Ш, түүний нөхөр А.А- нарт үлдээгээд явсан. Тэгээд иртэл Шүрэнцэцэг, А.А- нар согтуу унтаж байсан ба манай том охин уйлчихсан байж байхаар нь уур хүрээд эгчийгээ босгож ирээд хэрэлдэж байтал А А.А-гийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод дараа нь хөлөөрөө хавирга хэсэг болон 2 хөл рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх20-21/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №286 дугаартай шинжээч эмчийн “...О.Б-гийн биед үүдэн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулд шарх, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид  5 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх23/,

5. А.А.А- яллагдагчаар өгсөн “...би эхнэрийнхээ хамт эхнэрийн эгч Ш түүний нөхөр А.А- нарт 2 хүүхдээ үлдээгээд 2 хоног хөдөө явчихаад 2018 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед ирэхэд том нь уйлчихсан, бага нь унтаж байсан ба Ш, А.А- нар согтуу унтаж байсан. Манай эхнэр эгчдээ ...хүүхэд харж байж яагаад архи ууж байгаа юм... гэхэд Шүрэнцэцэг ...чи яахаараа ингэж том дуугардаг... юм гэж тэр хоёр хэрэлдэж байтал А.А- босч ирээд өөрийн эхнэрийг өмөөрч дайрахаар нь би бас эхнэрээ өмөөрөөд А.А-г барьж аваад гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод мөн хавирга руу нь 1-2 удаа, 2 хөл рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх27/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Алтантүлхүүр:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.А, хохирогч О.Б- нар нь нэг айлын хүргэн /баз/ харилцаатай хүмүүс байна.  

2018 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-64а тоотод шүүгдэгч А.А-нь хохирогч О.Б-г “хүүхэд харж байж архи уулаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.Б-, гэрч П.Ш, П.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч А.А.А- яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд “...үүдэн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулд шарх, 2 гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №286 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А-нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч О.Б- нь шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас шүд булгарсан эмчлүүлэх шаардлагатай байгаа, шүүгдэгч нь хохиролд мөнгө төлөөгүй талаар илэрхийлсэн. Улмаар хохирогч нь “шүд” эмчлүүлэхэд ямар зардал гарах, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас шүүхээс хохирлыг тодорхойлон шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч А.А-нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, хохирол төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч А.А-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугийн талаар маргаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч О.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР