| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0149/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 148
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Ц.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овгийн Цгийн Эд холбогдох 1928000000156 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Улаан толгой гэх газарт гэртээ эхнэр Мишиг овогтой Тунгалагийг өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 30-нд манай ээж Булган суманд гэр барьж цайллага болсон. Бид хоёр тэндээсээ эргэж ирж сум орж хоноод Тунгалаг бид 2 дэлгүүр орж 0.5 ерөөл аваад хөдөө явсан. Гэртээ ирэхэд нэлээн халамцуу согтуу байсан. Тэгээд би гэртээ унтаад өгсөн байсан. Унтаж байхад намайг хониндоо явъя гэсэн. Би ямар үйл явдал болсныг яг сайн мэдэхгүй байгаа. Чиний мал гэж юу байдаг юм гээд Тунгалаг намайг элдвээр хэлэхээр нь миний уур хүрээд өшиглөөд авсан тэгээд унахаар нь үснээс нь татаад босгосон. Өөр зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 30-нд үдээс хойш эх нь найр хийсэн. Маргааш 1 өнгөрөөд 2 болж байхад сумаас гараад гэртээ ирсэн. Тэгээд нөгөө архиа уусан. Би их уугаагүй энэ хүн уучихаад унтаад өгсөн. Би согтоогүй байсан. Энэ хүн унтаж байгаад хүйтэн цай хийгээд өг гэхээр нь хүйтэн цай хийж өгчихөөд хоёулаа хониндоо явъя архи чинь гайгүй гарсан байна гэхэд чиний мал байх биш гээд намайг өшиглөсөн. Би зуухныхаа үүд рүү ойчсон тэгсэн чинь намайг үснээс татаад өшиглөсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай гэр Булган сумын хавцгайт багийн Улаан толгой гэх газар байдаг, Энхамгалан бид хоёр ханилаад 10 шахам жил болж байна. 2019 оны 10 сарын 30- ний өдөр Булган сумын төв дээр манай хадам ээж Цгийнх хуучин гэр бариад ойр тойрны хүмүүс цуглаад багахан цай уугаад, оройдоо явах гэсэн чинь мотоциклийн дугуй хагарсан байсан, тэгээд маргааш нь 13 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ нөхөр Эгийн хамтаар явсан, замд мөн мотоциклийн дугуй хагараад нөхөж янзлаад явсан, тэгээд 15 цаг болж байсан хөдөө гэртээ ирсэн, гэрт очингуутаа авдранд байсан архиа гаргаж ирээд надад аягалаад өгөхөөр нь би уугаагүй амсаад өгсөн, тэгсэн Э архиа уучихаад унтаад өгсөн, тэгээд 16 цаг өнгөрч байсан байх, нөхөр Эг дуудаад малдаа явъя гэсэн чинь учиргүй уурлаж босож ирээд, тэгэхэд би зуухны өмнө сууж байсан, ар нуруу зүүн хавирга хэсэг рүү өшиглөсөн би газар унасан чинь үснээс татаж босгоод суулгаснаа зүүн мөр рүү тийрсэн тэгээд нэг юм Э тайвшраад тэгээд ч орой болсон амарцгаасан, маргааш нь би хүү рүүгээ утсаар яриад тэр шөнөдөө аймаг руу явсан...” гэжээ /хх-8-11/,
Гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 10 сарын 30-ний өдөр Булган сумын төв дээр манай хадам ээж Цгийнх хуучин гэр бариад ойр тойрны хүмүүс цуглаад багахан цай уугаад, оройдоо явах гэсэн чинь мотоциклийн дугуй хагарсан байсан, тэгээд маргааш нь 13 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ нөхөр Эгийн хамтаар явсан, замд мөн мотоциклийн дугуй хагараад нөхөж янзлаад явсан, тэгээд 15 цаг болж байсан хөдөө гэртээ ирсэн, гэрт очингуутаа Э унтаад өгсөн, тэгээд 16 цаг өнгөрч байсан байх, Эг дуудаад малдаа явъя гэсэн чинь учиргүй уурлаж босож ирээд, тэгэхэд би зуухны өмнө сууж байсан, ар нуруу хэсэг рүү зүүн хавирга хэсэг рүү өшиглөсөн би газар унасан чинь үснээс татаж босгоод суулгаснаа зүүн мөр рүү тийрсэн тэгээд нэг юм нөхөр Энхамгалан тайвшраад тэгээд ч орой болсон амарцгаасан, маргааш нь би хүү рүүгээ утсаар яриад тэр шөнөдөө аймаг руу явсан... Маргалдсан юм байхгүй, малд явъя гээд дуудаад сэрээсэн чинь босож ирээд зодсон... Өшиглөснөөс нь болоод хавирга хугарсан, мөн үс хэсэг газраа зулгарсан, хавирганы мах тасарсан...” гэжээ /хх-13-14/,
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манайх булган сумын 3-р багийн нутаг Улаан толгой гэх газар байдаг бөгөөд 2019 оны 10 сарын 30-ний өдөр манай ээж Цгийнх Булган сумын төв дээр гэр бариад жижигхэн цайллага хийгээд тэр оройдоо хөдөө явах гэтэл мотоциклийн дугуй хагарсан байсан тэгээд явж чадаагүй маргааш нь дэлгүүрээс шинэ олгой авч мотоцикльдоо тавиад эхнэр Тунгалаг бид хоёр өдөр сумаас гараад 15 цаг өнгөрч байсан байх хөдөө гэртээ ирээд сумаас авсан архиа эхнэр Тунгалаг бид хоёр хувааж уучихаад би унтаад өгсөн унтаж байтал эхнэр Тунгалаг малдаа явъя гээд хэлсэн гээд байгаа юм тухайн үед би согтсон байсан болохоор санахгүй байгаа юм, тэгсэн эхнэр намайг чи муу бандийн шээс гээд доромжлоод байхаар нь босож очонгуутаа зуухны өмнө сууж байхад нь ар нуруу хавирга хэсэг рүү нь өшиглөсөн, тэгсэн эхнэр Тунгалаг хажуу тийшээгээ унахаар нь үснээс нь татаж босгоод газар суулгасан, тэгээд ахиж зодоогүй, тэгээд ч орой болсон амарцгаасан...” гэжээ /хх-16-18/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 сарын 01-ний орой Булган суманд хөдөө байдаг гэрээсээ 14 цагийн үед манай ээж Тунгалаг гэрт нь байдаг Юнителийн дугаарын утсаар яриад манай нөхөр Монхоон буюу /Ц.Э / намайг зодсон би айгаад гэр лүүгээ орж чадахгүй хороо саравчныхаа хажууд сууж байна гэж ярьсан, тэгээд би Баяндалай сумаас орой 18 цаг өнгөрч байхад ахынхаа машины гуйгаад ахтайгаа цуг яваад 22 цаг өнгөрч байхад ээжийн хөдөө гэрт нь очтол Энхамгалан ээж Тунгалаг нар байгаагүй гэрийнх нь гадаа очоод Юнителийн дугаар руу нь залгаад хаана байна гэсэн чинь Э утас аваад эхлээд гэртээ байна гэж байсан, тэгэхээр нь би гадаа чинь байна гэсэн чинь Булган суман дээр ирчихсэн байна гэж байсан, тэгэхээр нь би та ямар ажилтай яваа юм бэ? гээд Энхамгалангаас асуусан чинь онцын ажилгүй явж байна одоо хөдөө гэр лүү гарлаа гэсэн тэгээд би нэг шахуу цаг гэрийнхэн нь гадаа хүлээгээд ирэхгүй байхаар нь ахиад угсаар ярьсан чинь Булган суманд байна гэж хэлсэн, тэгэхээр би шууд Булган сумруу яваад ээжийг аваад аймаг руу яваад шөнөдөө очиж гэртээ хоноод маргааш нь ээжийг эмнэлэгт үзүүлсэн...” гэжээ. /хх-19-21/,
Яллагдагч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Булган сумын 3-р баг Улаан толгой гэх газар эхнэр М.Ттайгаа амьдардаг бөгөөд 2019 оны 10 сарын 30-ний өдөр манай ээж Цгийнх Булган суман дээр хуучин гэр хүнээс худалдан аваад жижигхэн цайллага хийгээд тэр оройдоо хөдөө явах гэтэл мотоциклийн дугуй хагарсан байсан тэгээд явж чадаагүй маргааш нь дэлгүүрээс шинэ олгой авч мотоцикльдоо тавиад эхнэр М.Т бид хоёр өдөр сумаас гараад 15 цаг өнгөрч байсан байх хөдөө гэртээ ирээд сумаас авсан архиа эхнэр Тунгалаг бид хоёр хувааж уусан Тунгалаг ганц хоёр татсан байх үлдэгдлийг нь би уучихаад унтаад өгсөн, унтаж байтал эхнэр Тунгалаг /малдаа явъя/ гээд хэлсэн гээд байгаа юм тухайн үед би согтсон байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Тэгсэн эхнэр намайг чи муу бандийн шээх гээд доромжлоод байхаар нь босож очингуутаа зуухны өмнө сууж байхад нь ар нуруу хавирга хэсэг рүү нь өшиглөсөн, тэгсэн эхнэр Тунгалаг хажуу тийшээгээ унахаар нь үснээс нь татаж босгоод газар суулгасан, өөр зодож цохиогүй...” гэжээ. /хх-29-32/,
2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Тийн биед зүүн талын 6 ба 7-р хавирганы ясны үйрч, зөрсөн хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн мөрний арын болон зүүн чихний арын хэсгийн зөөлөн эдүүдэд няцралт үүссэн, толгойн дагзны хэсгийн үс байхгүй байгаа зэрэг гэмтлүүд учирсан байна. М.Тийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.Тийн биед учирсан гэмтэлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, М.Тийн биед учирсан 2 хавирганы үйрч, зөрсөн хугарал нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад зүүн мөр, зүүн чихний арын хэсэг болон толгойн дагзны хэсгийн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-22-23/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогч Б.Тунгалагийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-4-5/,
Булган сумын засаг даргын тодорхойлолт /хх-35/,
Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-36/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-52-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Эгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Ц.Эгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.Эгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ттай 10 жил хамтран амьдарсан талаар мэдүүлж байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь эхнэр М.Тийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чиний мал гэж юу байсан юм” гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн М.Тийг сууж байхад нь өшиглөн бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тийн “...Манай гэр Булган сумын хавцгайт багийн Улаан толгой гэх газар байдаг, Энхамгалан бид хоёр ханилаад 10 шахам жил болж байна. 2019 оны 10 сарын 30- ний өдөр Булган сумын төв дээр манай хадам ээж Цгийнх хуучин гэр бариад ойр тойрны хүмүүс цуглаад багахан цай уугаад, оройдоо явах гэсэн чинь мотоциклийн дугуй хагарсан байсан, тэгээд маргааш нь 13 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ нөхөр Эгийн хамтаар явсан, замд мөн мотоциклийн дугуй хагараад нөхөж янзлаад явсан, тэгээд 15 цаг болж байсан хөдөө гэртээ ирсэн, гэрт очингуутаа авдранд байсан архиа гаргаж ирээд надад аягалаад өгөхөөр нь би уугаагүй амсаад өгсөн, тэгсэн Э архиа уучихаад унтаад өгсөн, тэгээд 16 цаг өнгөрч байсан байх, нөхөр Эг дуудаад малдаа явъя гэсэн чинь учиргүй уурлаж босож ирээд, тэгэхэд би зуухны өмнө сууж байсан, ар нуруу зүүн хавирга хэсэг рүү өшиглөсөн би газар унасан чинь үснээс татаж босгоод суулгаснаа зүүн мөр рүү тийрсэн тэгээд нэг юм Э тайвшраад тэгээд ч орой болсон амарцгаасан, маргааш нь би хүү рүүгээ утсаар яриад тэр шөнөдөө аймаг руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-8-11/, гэрч М.Тийн “...2019 оны 10 сарын 30-ний өдөр Булган сумын төв дээр манай хадам ээж Цгийнх хуучин гэр бариад ойр тойрны хүмүүс цуглаад багахан цай уугаад, оройдоо явах гэсэн чинь мотоциклийн дугуй хагарсан байсан, тэгээд маргааш нь 13 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ нөхөр Эгийн хамтаар явсан, замд мөн мотоциклийн дугуй хагараад нөхөж янзлаад явсан, тэгээд 15 цаг болж байсан хөдөө гэртээ ирсэн, гэрт очингуутаа Э унтаад өгсөн, тэгээд 16 цаг өнгөрч байсан байх, Эг дуудаад малдаа явъя гэсэн чинь учиргүй уурлаж босож ирээд, тэгэхэд би зуухны өмнө сууж байсан, ар нуруу хэсэг рүү зүүн хавирга хэсэг рүү өшиглөсөн би газар унасан чинь үснээс татаж босгоод суулгаснаа зүүн мөр рүү тийрсэн тэгээд нэг юм нөхөр Энхамгалан тайвшраад тэгээд ч орой болсон амарцгаасан, маргааш нь би хүү рүүгээ утсаар яриад тэр шөнөдөө аймаг руу явсан... Маргалдсан юм байхгүй, малд явъя гээд дуудаад сэрээсэн чинь босож ирээд зодсон... Өшиглөснөөс нь болоод хавирга хугарсан, мөн үс хэсэг газраа зулгарсан, хавирганы мах тасарсан...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Т.Бын “...2019 оны 11 сарын 01-ний орой Булган суманд хөдөө байдаг гэрээсээ 14 цагийн үед манай ээж Тунгалаг гэрт нь байдаг Юнителийн дугаарын утсаар яриад манай нөхөр Монхоон буюу /Ц.Э/ намайг зодсон би айгаад гэр лүүгээ орж чадахгүй хороо саравчныхаа хажууд сууж байна гэж ярьсан...тэгэхээр би шууд Булган сумруу яваад ээжийг аваад аймаг руу яваад шөнөдөө очиж гэртээ хоноод маргааш нь ээжийг эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19-21/, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 659 дугаартай шинжээчийн “...М.Тийн биед зүүн талын 6 ба 7-р хавирганы ясны үйрч, зөрсөн хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн мөрний арын болон зүүн чихний арын хэсгийн зөөлөн эдүүдэд няцралт үүссэн, толгойн дагзны хэсгийн үс байхгүй байгаа зэрэг гэмтлүүд учирсан байна. М.Тийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.Тийн биед учирсан гэмтэлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, М.Тийн биед учирсан 2 хавирганы үйрч, зөрсөн хугарал нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад зүүн мөр, зүүн чихний арын хэсэг болон толгойн дагзны хэсгийн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-22-23/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч М.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч М.Ттай гэр бүлийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас бие эрх чөлөөнд нь халдан өшиглөн зодох үйлдлийг хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч зодож, өшиглөх үйлдлээ хүсч үйлдэн, М.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байх боловч энэ байдал эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ба тус гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Ц.Э нь ..............
Шүүгдэгч Ц.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүдэгч Ц.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 210.000 төгрөг төлсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тийн нэхэмжилсэн замын зардал болох 181.400 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь төлбөр төлсөн тодорхойлолт /хх-58/, эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Эг гэмт хэргийн улмаас хохирогч М.Тт 210.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн 181.400 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.Эд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон, мөн хохирогч М.Т цаашид Улаанбаатар хот явж үзүүлж эмчилгээ хийлгэнэ гэсэн тул гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Э дээрх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч М.Т нь цаашид Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай байгаа зардал, төлбөрөө нэхэмжлэх талаараа мэдүүлсэн тул хохирогчийн хууль ёсны эрхийг хангах үүднээс тус хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяд овгийн Цгийн Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тт замын зардал болох 181.400 /нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ