| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06797/и |
| Дугаар | 05853 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 05853
2016 оны 09 сарын 19 өдөр Дугаар 101/ШШ2016/05853 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, өөрийн байранд байрлах “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, их дахь эх, 6 дугаар гудамж, 173 тоотод оршин суух, 50 настай, эрэгтэй, Чүлтэмпунцагийн Ганбаатарт /НЮ66052376/ холбогдох,
284 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.Ганбаатар нь “Монголын цахилгаан холбоо” ХК-тай WL0058106 тоот гэрээ байгуулж 90156894 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тооцоогоор 284 000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна. Иймд Ч.Ганбаатараас холбооны үйлчилгээний хөлс 284 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ганбаатар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан байх бөгөөд, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор шүүхэд тайлбар гаргах хугацаанд тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Ч.Ганбаатарт холбогдуулан 284 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ч.Ганбаатар нь нэхэмжлэлд хариу тайлбар өгөх хугацаанд хариу тайлбар өгөөгүй байна.
Тус хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн, нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид гардуулан, эрх үүрэг тайлбарлан өгсөн байна. Хариуцагч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар өгөөгүй байна. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16.30 цагт, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цагт тус тус товлосон байна.
2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан, хариуцагч Ч.Ганбаатарт 99829569 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд зохигчдын хэн аль нь хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт, “ Зохигч талуудын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно.” гэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт, “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус зохицуулжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар, зохигч талуудын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар WL0058106 тоот гэрээг хариуцагч Ч.Ганбаатартай байгуулж, 90156894 дугаарын телефон утас ашиглаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, “Утасгүй суурин телефон “My phone”-ы ашиглалт, үйлчилгээний гэрээ”-ний хуулбар /х.х-ийн 5-7 дахь талд/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тус гэрээний үүргийн дагуу 284 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн тус шаардлагыг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн баримтаар /х.х-ийн 3, 4 дэх талд/ тус шаардлага бүхий үнийн дүн шууд тодорхойлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Ганбаатарыг 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн WL0058106 тоот гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний үүргийн гүйцэтгэлд 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 284 000 төгрөг төлөх үүрэгтэй гэсэн шаардлага, үндэслэлтэй хариуцагч тал маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зохицуулжээ. Энэ үндэслэлээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 2004 дүгээр сарын 07-ны өдрийн 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу, 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр шаардлагын хэмжээгээ тодорхойлж байна. Тус хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус шүүхэд хандаж байсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж /х.х-ийн 8 дахь талд/, нэхэмжлэлийг буцаасан захирамж /9 дэх талд/ гарч байсан байна. Энэ үйл баримтаар, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд, гэрээ байгуулах зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга зэргээс дүгнэн үзэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189,1, 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулсан гэж үзэв.
Гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага 284 000 төгрөгийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН