Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 140

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Г.М,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар лам овгийн Гийн Мд холбогдох 1928002110144 тоот эрүүгийн нэг хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Говогтой М нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******-******* ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд 22.5 килограмм хас чулууг нууж Өмнөговь аймгийн ******* сумын Шивээхүрэн хилийн боомт дахь гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн буюу хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 28-нд 22.5 кг хаш чулууг машиныхаа суудал доогуур хийгээд  гааль дээр очоод шалгуулаад гараад ирсэн гэв.

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 1987-1995 оны хооронд ******* сумын ЕБС-д сурсан. 1995 оноос ******* суманд мал маллаж байгаад, 2011-2015 оны хооронд МАК ХХК-ийн уурхайд ажиллаж байсан. 2015 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж... Би 08 сарын 28-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн эзэмшлийн *******-******* ӨМҮ дугаартай УАЗ-2206 маркийн автомашиныг жолоодож БНХАУ-руу гарахаар явсан тэгэхэд гаалийн хяналтын талбайд шалгуулсан. Миний унаж явсан автомашинаас 3 кг чулуу байсныг олж уг чулууг хурааж авсан... Би уг чулууг Булган сумын төвд байхдаа нэг хүнээс худалдаж авсан юм. Тэр хүнээс асуухад Булган сумын Бааран сайран гэсэн байхаа тийм нэртэй газарт байдаг чулуу гэсэн. Улаан, улбар шар өнгөтэй чулууг байсан... Би уг чулууг ямар нэртэй чулуу болохыг мэдэхгүй, Шар, улаан, Улбар шар өнгөтэй чулуунууд байсан. Хилийн боомт дээр 3 кг чулуу гарсан. Сумын төв дээр ирээд машинд дахин үзлэг хийсэн тэгэхэд миний машины арын 2 дугуйны зааланд байсан 19 кг чулууг олсон. Нийт чулууг хэмжиж үзэхэд 22,5 кг чулуу болсон одоо миний машинд өөр ямар нэгэн чулуу байхгүй. Би уг чулууг нуусан газраа өөрөө сайн дураараа энд байгаа гэж зааж өгсөн... уг автомашиныг би Энх-Од гэх хүнээс 2019 оны 02 сард худалдаж авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгэж чадаагүй байгаа...” гэжээ /хх-24-25/,

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би машины жолоочийн хажууд талын суудлын гол хэсэгт болон машины зөв талын хойд дугуйны карлон гэсэн 2 газарт чулуу хийсэн... Би уг чулууг түүгээгүй. Булган суманд байж байхдаа уг чулууг нэг хүнээс худалдаж авсан юм. Бензиний мөнгөгүй болчихсон гээд намайг аваач гэхээр нь би 100.000 төгрөгөөр худалдаж авсан юм..” гэжээ. /хх-26/,

Гэрч Э.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Намайг гэртээ байж байхад 2019 оны 08 сарын 28-ны өдөр хилээр чулуу гаргах гэж байгаад цагдаад шалгуулаад чулуутай явсан гэж саатуулагдсан гэж хэлсэн энэ талаар нь би сайн мэдэхгүй байна. *******-******* ӨМҮ дугаартай фургон автомашин нь манай нөхрийн автомашин байгаа юм. 2019 оны 08 сарын 20-ны өдөр би нөхөртэйгөө Булган суманд очсон тэгээд ******* сум руу 2019 оны 08 сарын 24-ний өдөр явсан тэр өдөр манай нөхөр жижиг ууттай чулуу гээд машиндаа хийчихсэн байсан би тухайн үедээ уг чулууг нь тоогоогүй, юун чулуу болох талаар нь асуугаагүй...” гэжээ. /хх-26-27/,

Гэрч С.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...уг автомашин миний нэр дээр байдаг. Би уг машиныг 2019 оны 02 сард М гэх залууд 3 сая төгрөгөөр зарж байсан. Би Мд уг машинаа зарснаас хойш нэр дээр нь шилжүүлэг хийлгээгүй одоо миний нэр дээр байгаа. Би Мд 3 сая төгрөгөөр зараад М мөнгөө бүгдийг нь өгсөн болохоор уг автомашин Мгийнх болсон одоо уг автомашин надтай хамааралгүй болсон байгаа...” гэжээ. /хх-28/,

Гэрч Д.Гмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Гаалийн ерөнхий газрын 2009 оны 369 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.Уг тушаал нь 2009 оны 07 дугаар сарын 30-ний өдөр ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав баталсан.Журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал нь 2009 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал юм.Уг тушаалын утга нь Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг.Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудасны бөглөх ёстой байдаг. Уг хуудсанд тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага хувь хүний мэдээлэл хаяг, регистр, утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар, гэрээ протокол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр хилээр нэвтрүүлэх он сар хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж, үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг.Хэрэв онцлог бараа тусгай зөвшөөрөлгүйгээр гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно... Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан технологийн ололт газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал судалгаа шинжилгээний геологи, байгаль амьтан судлал, палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно.Энэ тухай гаалийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 30-ний өдөр журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг... Гаалийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 30-ний өдөр батлагдсан журам батлагдсан тухай утга бүхий 362 дугаартай тушаалын хавсралт дээр чулууны тухай үндсэн материал эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоох эрдэнийн чулуу чанар тодорхойлох лобартори шинжилгээний дүнг үндэслэн стандарт хэмжил зүйн... газрын үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлж авсан байх ёстой гэж заасан байгаа... Чулууг тусгай зөвшөөрлийн үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд, улсын хилээр нэвтрүүлдэг.Тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгодог.Уг тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж гаальд урьдчилан мэдүүлж чулууг чулууг улсын хилээр гаргадаг.Хувь хүн чулууг улсын хилээр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй... 2019 оны 08 дугаар сарын 28-ний өдөр манай Шивээхүрэн хилийн боомтын гаалийн хяналтын талбайд БНХАУ-руу гарах чиглэл буюу экспортын талбай дээр Гаалийн улсын байцаагч хяналт шалгалт хийж ажиллаж байсан.Тухайн өдрийн 09 цаг өнгөрч байхад Ц.М гэх иргэн *******-******* ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн Фургон автомашин жолоодож гаалийн хяналт хийх талбай дээр ирж зогссон .Уг иргэний автомашинд гаалийн байцаагч Сайн-Оюут, хилийн боомт хариуцсан төлөөлөгч Л.Далайжаргалын хамт хяналт шалгалт хийж улмаар 22,5 кг байгалийн улаан чулууг хайрцаганд хийж автомашины зорчих хэсгийн суудал доогуур хийсэн байсныг олж тогтоосон, Уг зөрчлийн талаар гаалийн байцаагч Сайн-оюут надад мэдэгдсэн... гаалийн тухай хуулийн 57, 55-р зүйлийг зөрчиж байгаа.Мөн М нь эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүйгээр чулууг улсын хилээр нэвтрүүлсэн нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм...” гэжээ. /хх-29-31/,

Гэрч Д.Чмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08 дугаар сарын 28-нд Шивээхүрэн боомтын Экспорт буюу Монголоос Хятад руу гардаг хяналтын талбай дээрээ үүрэг гүйцэтгэж байхад *******-******* өмү улсын дугаартай саарал өнгийн Фургон автомашин манай хяналтын талбай дээр ирж зогссон. Би тэгээд машины кабинд ил байгаа эд зүйлийг нь үзэхэд ямар нэгэн хориотой бараа бүтээгдэхүүн байгаагүй тул үзэж шалгаад гааль руу хяналтын талбай руу шилжүүлсэн юм. Би тэр өдөр 15 автомашин үзэж шалгасан юм. Миний шалгасан 95-88 өмү, *******-******* өмү улсын дугаартай хоёр автомашин гаалийн хяналтын талбай дээр цаашаа яваагүй зогсож байсан. Тэгээд сүүлд нь тэр хоёр машинаас чулуу гарсан гэж хүнээс сонсож мэдсэн юм.Мөн сумын цагдаа нар ирчихсэн байсан...” гэжээ. /хх-32/,

Гэрч Т.Смөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг болох Шивээхүрэн боомтын зорчигчийн Экспорт хэсэг дээр гаалийн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан.Тэгээд боомт нээгдээд эхний автомашинууд орж ирж манай гаалийн хяналтын бүсэд орж ирээд зогсож байхад цагдаагийн ажилтан Далайжаргал хамтарч шалгалт хийе гэж хэлсэн. Тэгээд эхний автомашиныг шалгахад чулуу гарсан тул гаалийн хажуу талын бүс руу гаргаад дараагийн зогсож байгаа *******-******* өмү улсын дугаартай Фургон автомашиныг шалгахад уг машины жолоочийн хажуу талын суудлын гол хэсэгт нь ууттай чулууг нууж хийсэн байсныг илрүүлчихээд мөн гаалийн хажуу талын бүс рүү гаргаж зогсоосон. Тэр үед манай зөрчлийн байцаагч Гантулга ирчихсэн шалгаж байсан.

Тэгээд би гаалийн хяналтын бүсэд орж ирсэн автомашинуудыг шалгачихаад Гантулга, цагдаагийн ажилтан Далайжаргал нар дээр очиход 95-88 өмү, *******-******* өмү улсын дугаартай хоёр Фургоныг ******* сумын цагдаагийн тасаг руугаа аваад явсан...” гэжээ. /хх-33/

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 957 дугаартай Геологийн төв лабораторын шинжээчийн дүгнэлтэд: “...Эд мөрийн баримтаар хураагдсан 22.5 кг жинтэй байгалийн чулуунууд нь хас чулуу байна. Уг чулуунууд нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрц зэргийн алинд ч хамаарахгүй. Уг чулуунууд нь нэг төрлийн, хас гэж нэрлэгддэг чулуунууд байна. Хас чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг...” гэжээ. /хх-38/,

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1000241 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд “...С.Энх-Одын эзэмшлийн *******-******* ӨМҮ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол улсад орж ирсэн Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-10-07-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,900,000  төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-44-45/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10/,

Дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-18/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-21/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-22/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,

******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-62/, ******* сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-63/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-*******/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-65/,

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг /хх-67/,

Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-5/943 дугаартай албан бичиг /хх-71/

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-74/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Мгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч Г.Мгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх  үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үнэт металлын сорьц, тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийн бүртгэх журам” батлагдсан байна. Шүүгдэгч Г.Мгийн Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 22.5 килограмм хас төрлийн чулуу нь Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 957 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Эд мөрийн баримтаар хураагдсан 22.5 кг жинтэй байгалийн чулуунууд нь хас чулуу байна. Уг чулуунууд нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрц зэргийн алинд ч хамаарахгүй. Уг чулуунууд нь нэг төрлийн, хас гэж нэрлэгддэг чулуунууд байна. Хас чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг...” /хх-38/ гэснээр өнгөлгөөний чулуyны ангилалд хамаарч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно.” гэж эрдэнийн чулууг экспортод гаргахыг хориглосон ба шүүгдэгч Г.М нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эзэмшигч биш болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******-******* ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд 22.5 килограмм хас чулууг нууж Өмнөговь аймгийн ******* сумын Шивээхүрэн хилийн боомт дахь гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн буюу хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. Уг шугамаас дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Хуульд “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө хамаарна.

Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.” гэж заажээ.

Прокурор яллагдагч Г.Мг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Улсын хилээр хуулиар хориглосон бараа /эрдэнийн чулуу/ нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар эсхүл гаалийн үзлэгээс нуун далд, тухайн эд зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.9.“гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргасан үйлдэл эс үйлдэхүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч Г.Мг хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр  хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Г.Мгийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хас өнгөлгөөний чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул Ашигт малтмалын тухай хуульд томъёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн шүүгдэгч Г.М нь Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу барааг буюу чулууг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгсөн, гаальд мэдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба уг чулууг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудлын гол хэсэгт хийж нуун Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлээс үзэхэд шүүгдэгч Г.М нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, ашиг олох зорилгоор хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

Шүүгдэгч Г.Мгийн хувийн байдлын тухайд.............................

Шүүгдэгч Г.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Г.Мгийн үйлдэлд тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Мг хуульд заасны дагуу хориглосон барааг  Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******-******* ӨМҮ улсын дугаартай цагаан саарал өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт /хх-65/  өмчлөгч нь С.Эболовч шүүгдэгч Г.М гэрчээр “...Би *******-******* ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийг Энх-Од гэх хүнээс 2019 оны 02 сард худалдаж авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгэж чадаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,  Гэрч С.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн “...уг автомашин миний нэр дээр байдаг. Би уг машиныг 2019 оны 02 сард М гэх залууд 3 сая төгрөгөөр зарж байсан. Би Мд уг машинаа зарснаас хойш нэр дээр нь шилжүүлэг хийлгээгүй одоо миний нэр дээр байгаа. Би Мд 3 сая төгрөгөөр зараад М мөнгөө бүгдийг нь өгсөн болохоор уг автомашин Мгийнх болсон одоо уг автомашин надтай хамааралгүй болсон байгаа...” /хх-28/ гэсэн мэдүүлэг зэргээр *******-******* ӨМҮ улсын дугаартай цагаан саарал өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь гэм буруутай этгээд шүүгдэгч Г.М болох нь эргэлзээгүй тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох эд мөрийн баримтаар хураагдсан *******-******* ӨМҮ улсын дугаартай цагаан саарал өнгийн Фургон маркийн  тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Тус тээврийн хэрэгсэл эвдэрсэн, асдаггүйн улмаас шүүхийн эд мөрийн баримт хадгалах хашаанд чирч оруулан гэрэл зургаар бэхжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.5 килограмм өнгөлгөөний хас чулуу нь байгалийн баялаг төрийн өмч мөн тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төрийн эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар лам овгийн Гийн Мг Хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.М 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан Фургон маркийн цагаан саарал өнгийн *******-******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.5 килограмм хас чулууг зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ