Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 138

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овгийн Т-ийн Бд холбогдох 1928*******1830139 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Яллах дүгнэлтэд бичигдснээр:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, Шивээхүрэн хилийн боомтоор хуульд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу 18.3 килограмм хас төрлийн чулуу, 25.3 килограмм голын сайрыг *******-******* ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Шивээхүрэн боомтын хилээр орох гээд амжаагүй. Тэгээд Поошиг гэх амралтын газар амарчихаад хил рүү оръё гээд хоол идэх гээд сууж байтал хэдэн хүмүүс байсан. Тэндээс нэг хүн нь чулуу ярьж байсан. Тэгээд ахын дүү хилээр явдаг юм байна чи хэдэн килограмм чулуу аваад хилээр гарч борлуулвал чамд ашигтай гэж надад хэлсэн. Би тэр чулууг хилээр гаргавал надад ашигтай юм болов уу гээд тохироод тэр хүний чулууг авсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өглөө хилээр гарах гэж байгаад гааль дээр ******* гэж гаалийн байцаагчид шалгуулахад надаас ямар бараатай явж байгаа вэ гэхэд нь би чулуутай явж байгаа гэж хэлсэн. Ашигтай юм болов уу гээд чулуу аваад очсон байсан. Би чулуу хилээр оруулж болохгүй гэдгийг мэдээгүй байсан учраас чулууг машиндаа аваад орсон юм гэв.

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 08 цагийн үед ажил эхлээд Гаалийн хяналтын хилийн гарах зурваст *******-******* ӨМА дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын зурвасаар гарах үед үзлэг хийхэд тухайн Фургон машины зааланд буюу зорчигчийн урагшаа харсан суудал доогуур Golden milk гэсэн бичигтэй цаасан хайрцагтай эд зүйлс байхаар нь жолооч Т.Баас юу байгаа талаар асуухад чулуу байгаа гэсэн задлаад үзэхэд чулуу байсан тухайн хайрцагтай чулууг жигнэж үзэхэд 45 килограмм чулуу байсан тухайн 45 кг чулуу, *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгслийг саатуулж, прокурорт мэдэгдэж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... Би 2019 оны 08 дүгээр сарын 08-ний өдөр *******-******* улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл Гаалийн хяналтын бүст хилээр гарах бүст орж ирээд бүртгэлт оруулаад шалгалт хийхэд тухайн автомашинаас зорчигч талын урагшаа харсан суудал доороос Голдон милк гэсэн бичигтэй хайрцагнаас 45 кг чулуу илрүүлж, тээврийн хэрэгсэл хүнийг саатуулж цагдаад хүлээлгэн өгсөн...” гэжээ /хх-20-21/,

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Гаалийн ерөнхий газрын даргын 20******* оны 362 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Уг тушаал нь 20*******.07.30-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавын баталсан журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал нь 20*******.07.17-ны өдрийн гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал юм. Уг тушаалын утга нь гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг. Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудсыг бөглөх ёстой байдаг. Уг хуудсанд Тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага, хувь хүний мэдээлэл хаяг регистр утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар гэрээ протокол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код, хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр, хилээр нэвтрүүлэх он сар өдөр, хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж өгч үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг. Хэрвээ онцлог барааг тусгай зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно... Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан, технологийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын 20*******.07.30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар уг онцлог барааг гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг... Гаалийн ерөнхий газрын 20*******.07.30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалын хавсралт дээр чулууны тухайд Үнэт металл, эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторын шинжилгээний дүнг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлэгч маань авсан байх ёстой гэж заасан байгаа... Холбогдох эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг үндэслэн чулууг улсын хилээр нэвтрүүлдэг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж л ганцхан хилээр чулуу нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай...Чулууг тусгай зөвшөөрлийн үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлдэг. Тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгодог. Уг тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь гаальд урьдчилан мэдүүлж чулууг улсын хилээр гаргадаг. Хувь хүн чулууг улсын хилээр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй... 2019 оны 08 сарын 08-ны өдөр манай Шивээхүрэн хилийн боомтын гаалийн хяналтын талбайд БНХАУ-руу гарах чиглэл буюу экспортын тал дээр хувиарын дагуу гаалийн улсын байцаагч Б.******* хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Тухайн өдрийн ******* цаг өнгөрч байхад Т.Б гэх иргэн ************** ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон маркийн автомашин жолоодож гаалийн хяналт шалгалт хийх талбай дээр ирж зогссон. Уг иргэний автомашинд манай Б.******* байцаагч хяналт шалгалтыг хийж улмаар 45 килограмм байгалийн улаан өнгийн чулууг хайрцганд хийж автомашины арын зорчих хэсгийн суудал доогуур хийсэн байсныг олж тогтоосон. Улмаар байцаагч Б.******* уг зөрчлийн талаар надад мэдэгдсэн ба зөрчлийн талаар хуулийн дагуу Өмнөговь аймгийн Прокурорын газарт мэдэгдэж гэмт хэргийн шинжтэй байх тул харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн.” гэжээ. /хх-22-25/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 08 дугаар сарын 08-ний өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Шивээхүрэн хилийн боомтоор *******-******* ӨМА дугаартай фургон маркийн автомашинаар улсын хилээр нэвтрэх үед гаалийн хяналтын зурваст гаалийн байцаагч нар шалгалт хийж миний машинаас зорчигчийн буруу харсан суудал доогуур милк сүүний хайрцагтай байсан чулууг илрүүлж тухайн чулууг хурааж, унаж явсан машиныг саатуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... Би энэ чулууг ямар нэртэй юун ашигладаг талаар нь сайн мэдэхгүй.Энэ чулууг хятад улсад худалдаж авдаг гэж сонссон тэгээд хилээр гаргаж зарах гэж байгаад гаалийн ажилтан нарт саатуулагдсан... 2019 оны 08 дугаар сарын 07-ний өдөр Поошиг гэх газраас нэг хүнээс худалдаж авсан. Мөнгөний хэрэг гараад байна энэ чулууг хятад улсад 1 кг -ийг нь 40,*******0-50,*******0 төгрөг хүрдэг гэж хэлээд намайг 1 кг нь 15,*******0 төгрөгөөр авахгүй биз хэлэхээр нь би авсан. Би өөрөө түүсэн юм байхгүй, энэ чулуу Өмнөговь аймгийн Булган сумын Бааран сайран гэх газраас түүдэг гэж сонссон.Энэ чулуунууд нь нэг төрлийн чулуу биш зарим чулууг нь хорхог хийх гэж голын сайраас түүсэн... Би хилээр нэвтрүүлсэн 45 кг чулууг *******-******* ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийн заалны хэсэгт буюу зорчигчийн суудлын доогуур ил харагдахаар байрлуулсан байсан.Гаалийн ажилтан нар суудлын доогуур байгаа хайрцганд юу байгаа талаар асуухад нь чулуу байгаа гэж хэлэхэд зөвшөөрөлгүй хориотой бараа хилээр гаргахгүй гэж хэлээд саатуулсан... Би *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сард Мандах гэж хүнээс худалдаж авч байсан, өөрийн нэр дээрээ бичиг баримтыг нь шилжүүлж чадаагүй... *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгслийг Мандах гэх хүнээс 1,*******0,*******0 төгрөгөөр худалдаж авч байсан, надад хэлэхдээ эгч зараад өгөөч гэж гуйсан тэгээд зарж өгч байна гэж хэлсэн.Эзэмшигч нь Чулуун цэцэг гэж хүн байгаа гэж байсан...” гэжээ. /хх-26-27/,

Гэрч С.Тмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай хүү 10-н жилээ 2*******2-2012 онд Өмнөговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн... Манай хүү архи дарсны асуудлаас хол, элэг муутай учраас ууж болохгүй. Манай хүү үг дуу цөөнтэй, хамт олонтойгоо нийтэч, даруу төлөв ажилсаг, хүний үгнээс гараад байдаггүй... Манай хүү сагс, волейбол, зэрэг спортоор хичээлдэг, дуу хөгжимд авъяастай.” гэжээ. /хх-29/,

Гэрч Д.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Быг сургуульд байхаас нь танина манай дээд ангид сурдаг байсан. Тэмцээн уралдаанд хамт оролцдог байсан. 2019 оны 07 дугаар сарын эхээр үерхэж эхэлсэн. Одоо одоо хамт амьдарч байгаа...Б нь хүнтэй нийтэч хүнд тусархуу, архи дарс хэрэглээд байдаггүй. Даруухан төлөв томоотой залуу.” гэжээ. /хх-30-31/,

Гэрч Н.Чмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...*******-******* ӨМА дугаартай фургон маркийн авто машин нь Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллага актлаад би 2018 оны хавар 1,5*******,*******0 төгрөгөөр худалдан авч байсан... 2019 оны намар өөрийн танил дүү Мөнхмандахаар фургон авто машин авах хүн байвал хямдхан зарна шүү чи авах хүн байвал асууж байгаарай гэж хэлээд удалгүй 14 хоногийн дараа Өмнөговь аймгийн ******* сумаас нэг хүн холбогдоод машиныг чинь худалдаж авахаар боллоо гээд Б гэх залууд 1,*******0,*******0 төгрөгөөр зарсан...Миний худалдсан *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгсэл гэрчилгээ бичиг баримт нь шилжээгүй миний нэр дээр байгаа. Тухайн үед шилжүүлж авна гээд худалдаж авсан залуу ******* сумаас Аймгийн төв ирэхгүй байсаар байгаад шилжүүлж чадаагүй...” гэжээ. /хх-32-33/,

Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед *******-******* өма улсын дугаартай Фургон автомашинаар ганцаараа явж ******* сумын Шивээхүрэн боомтоор урагшаа Хятад улс руу гарах гэж Монгол улсын гаалийн хяналтын талбай руу орсон.Тэгээд гаалийн байцаагч ******* хүрч ирээд танд хилээр хориглосон чулуу байгаа юу гэхэд би чулуу байгаа гэж хэлсэн. Тэгтэл гаалийн байцаагч хаана байгаа юм гэхэд би машины дунд талын заалны хойд талын суудал доогуур байгаа гэж хэлсэн чинь байцаагч ******* машины заалны хойд талын суудал доогуур байгаа цаасан хайрцганд байгаа чулууг гаргаж ирсэн.Тэгээд намайг машинаа гаргаад зогсоол дээр тавьчихаад энэ хайрцагтай чулуугаа аваад ороод ир гэж хэлэхээр нь би машинаа хажуу талын зогсоол дээр тавьчихаад хайрцагтай чулуугаа аваад гаалийн зөрчлийн байцаагчийн өрөөнд ороход тэнд гаалийн байцаагч *******, Гантулга байцаагч нар байсан. Тэгээд миний хайрцганд хийсэн оймстой чулуунуудыг хайрцагтай нь хиллэж үзэхэд нийт 45 кг чулуу байсан. Чулуунууд хайрцаггүй 44 кг болсон... Ямар нэртэй чулуу байсныг мэдээгүй, жижиг жижиг хэмжээтэй улаан хүрэн өнгийн, янз бүрийн хэлбэртэй чулуу байсан харин нөгөө чулуу нь сайрын хорхогны чулуу байсан бөөрөнхий мөлгөр дунд зэргийн чулуу байсан. Дараа нь шинжээчийн дүгнэлттэй танилцахад 18.3 кг чулуу нь хас төрлийн чулуу, 25.3 кг чулууг нь сайрын чулуу гэсэн байсан.Тэгээд 'би хас төрлийн чулуу, сайрын чулуу гэдгийг нь мэдсэн юм.. Би энэ хас төрлийн чулууг 2019 оны 08-р сарын 07-ны орой ******* сумын Поошиг гэдэг нэртэй газрын хоолон гэрүүдийн гадаа нь нэг танихгүй эрэгтэй хүнээс худалдаж авсан юм. Тэр ах намайг ууттай чулууг бөөндөнө базаад 1 кг чулууг нь 15.*******0 төгрөгөөр ав, ойролцоогоор 15 кг орчим чулуу байгаа байх, надад мөнгөний хэрэг гараад байна гээд гуйгаад байхаар би тэр чулууг хиллээгүй шууд 15 кг бодож авсан юм. Тэгээд 1 кг чулууг нь 15.*******0 төгрөгөөр бодож 225.*******0 төгрөгөө би авчихсан юм. Тэр ах надад хэлэхдээ урагшаа Хятад руу гаргавал 40.*******0-50.*******0 төгрөг болдог гэхээр нь би урагш нь хилээр авч оръё гэж бодоод худалдаж авсан юм. Харин хорхогны чулуунуудыг би ******* сумын Хайластын хөндий гэдэг газраас түүж авсан юм...” гэжээ. /хх-62-64/

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 876 дугаартай Геологийн төв лабораторын шинжээчийн дүгнэлтэд: “...Эд мөрийн баримтаар хураагдсан 44 кг жинтэй чулууны 18.3 кг нь хас чулуу, 25.3 кг нь сайрын чулуу байна. Хас чулуу, сайрын чулуу нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй. Хас чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг. Сайрын чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарахгүй, түгээмэл тархалттай чулуу юм...” гэжээ. /хх-39/

2019 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 1*******0181 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд “...Н.Чэзэмшлийн *******-******* ӨМА улсын дугаартай 2*******7 онд үйлдвэрлэгдсэн 2*******7 онд Монгол улсад орж ирсэн Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-*******-04-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 8,*******0,*******0  төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Жич: Уг машиныг фото зураг болон тогтоолын дагуу зах зээлийн үнэлгээг гаргасан.

Хөрөнгийн үнэлгээний тайланг хоёр хувь үйлдсэн бөгөөд зөвхөн тамга тэмдэг дарсан эх хувь хүчинтэй байна. Үнэлгээний ажлыг 2019.*******.04-ний өдрөөр дуусгавар болгон тайланг үйлдэв....” гэжээ. /хх-46-49/,

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1*******0240 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд “...Н.Чэзэмшлийн *******-******* ӨМА улсын дугаартай 2*******7 онд үйлдвэрлэгдсэн 2*******7 онд Монгол улсад орж ирсэн Фургон маркийн автомашины онго үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулал г зэргийг харгалзан үзэж 2019-10-02-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,5*******,*******0  төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Жич: ӨМА ******* сум ЦГ-ийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрийн 2019-10-02-ны өдрийн ирүүлсэн "Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол" болон гэрэл зурагнаас /хөдөлгүүрийн болон хурдны хайрцаг гэмтэлтэй, хойд чулак гэмтэлтэй, спидометр ажиллагаагүй ашиглалтын хугацаа дууссан. 2017 онд акталсан гэх/ тогтоосон болно.

Жич: ӨМА ******* сум ЦГ-ийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бы 2019-*******-01-ний өдрийн ирүүлсэн тогтоолд тээврийн хэрэгслийн мэдээлэл бүрэн гүйцэд биш байсан бөгөөд уг тогтоолын дагуу 2*******7 оны УАЗ Фургон автомашиныг өнөөгийн зах зээл дээр борлуулагдаж буй үнэ ханшийг үндэслэн тогтоосон болно. Хөрөнгийн үнэлгээний тайланг хоёр хувь үйлдсэн бөгөөд зөвхөн тамга тэмдэг дарсан эх хувь хүчинтэй байна. Үнэлгээний ажлыг 2019.10.02ны өдрөөр дуусгавар болгон тайланг үйлдэв....” гэжээ. /хх-54-56/,

Шинжээч П.Саранхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Өмнөговь аймгийн ******* сумын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бы 2019 оны *******-р сарын 01-ний өдөр ирүүлсэн шинжээч томилох тогтоол ирүүлсэн тогтоолд *******-******* өма улсын дугаартай фургон автомашинд үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн юм. Тэгтэл уг шинжээч томилох тогтоол дээрээ уг тээврийн хэрэгслийн мэдээлэл нь бүрэн гүйцэд ирээгүй бөгөөд уг тогтоолын дагуу 2*******7 оны Уаз Фургон автомашиныг өнөөгийн зах зээл дээр борлуулагдаж буй үнэ ханшийг үндэслэн тогтоосон юм. Харин дахин нэмэлт шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн болон хурдны хайрцаг гэмтэлтэй, хойд чулак гэмтэлтэй, спидомитер нь ажиллагаагүй, ашиглалтын хугацаа нь дуусаж 2017 онд акталсан гэж тодорхой мэдээлэлттэй ба холбогдох бичиг баримтыг хавсаргасан байсан. Тэгээд ирүүлсэн бичиг баримт, мэдээллийг үндэслэн 1.5*******.*******0 төгрөг гэж тогтоосон болно. Тэгээд үнийн талаар 2 өөрөөр гарсан юм...Сүүлд гаргасан дүгнэлт буюу 2019 оны 10-р сарын 02-ны өдрийн Дугаар 1*******0240 дугаартай дүгнэлт үндэслэлтэй юм.” гэжээ. /хх-58/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9-10/,

Илтгэх хуудас /хх-11/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-1319/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол /хх-67-69/,

Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-5/940 дугаартай албан бичиг /хх-76/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-79/,

Жолооны үнэмлэхийн хуулбар /хх-89/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-90/,

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-91/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-92/,

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-94-103/,

Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-104-105/,

Гадаад паспортын хуулбар /хх-106-108/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Бы гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч Т.Бы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, Шивээхүрэн хилийн боомтоор хуульд заасны дагуу хориглосон бараа буюу 18.3 килограмм хас төрлийн чулуу, 25.3 килограмм голын сайрыг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. Уг шугамаас дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Улсын хилээр хуулиар хориглосон бараа /эрдэнийн чулуу/ нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар эсхүл гаалийн үзлэгээс нуун далд, тухайн эд зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичиг зэрэг аргаар тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.9.“гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргасан үйлдэл эс үйлдэхүй байхаар хуульчилжээ. 

Хуульд “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө хамаарна.

Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.” гэж заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үнэт металлын сорьц, тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийн бүртгэх журам” батлагдсан байна.

Шүүгдэгч Т.Бы Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 18.3 килограмм хас төрлийн чулуу, 25.3 килограмм голын сайр нь Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын  2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 876 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Эд мөрийн баримтаар хураагдсан 44 кг жинтэй чулууны 18.3 кг нь хас чулуу, 25.3 кг нь сайрын чулуу байна. Хас чулуу, сайрын чулуу нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй. Хас чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг. Сайрын чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарахгүй, түгээмэл тархалттай чулуу юм...”  /хх-39/ гэснээр өнгөлгөөний чулуyны ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Т.Бы улсын хилээр нэвтрүүлсэн хас өнгөлгөөний чулуу, түгээмэл тархалттай сайрын чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул Ашигт малтмалын тухай хуульд томъёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно.” гэж эрдэнийн чулууг экспортод гаргахыг хориглосон ба шүүгдэгч Т.Б нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эзэмшигч биш болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.Б нь тус чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа талаараа гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Д.Гантулгын мэдүүлэг/ хх-22-25/-ээр тогтоогдож байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг авч явж байгаа үйлдлээ нууж, гаальд мэдүүлээгүй байгаа нь гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.  

Шүүгдэгч Т.Бы хувийн байдлын тухайд

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Т.Бы үйлдэлд тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Быг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, Шивээхүрэн хилийн боомтоор хуульд заасны дагуу хориглосон  барааг буюу 18.3 килограмм хас төрлийн чулуу, 25.3 килограмм голын сайрыг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1*******0  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******0.*******0 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Б 1.*******0.*******0 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******-******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н.Чгэх гэрчилгээний хуулбар /хх-92/ дугаар талд авагдсан боловч шүүгдэгч Т.Бы  гэрчээр “...Би *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сард Мандах гэж хүнээс худалдаж авч байсан, өөрийн нэр дээрээ бичиг баримтыг нь шилжүүлж чадаагүй... *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгслийг Мандах гэх хүнээс 1.*******0.*******0 төгрөгөөр худалдаж авч байсан, надад хэлэхдээ эгч зараад өгөөч гэж гуйсан тэгээд зарж өгч байна гэж хэлсэн. Эзэмшигч нь Чулуунцэцэг гэж хүн байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, Гэрч Н.Ч“...*******-******* ӨМА дугаартай фургон маркийн автомашин нь Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллага актлаад би 2018 оны хавар 1.5*******.*******0 төгрөгөөр худалдан авч байсан...2019 оны намар өөрийн танил дүү Мөнхмандахаар фургон автомашин авах хүн байвал хямдхан зарна шүү чи авах хүн байвал асууж байгаарай гэж хэлээд удалгүй 14 хоногийн дараа Өмнөговь аймгийн ******* сумаас нэг хүн холбогдоод машиныг чинь худалдаж авахаар боллоо гээд Б гэх залууд 1.*******0.*******0 төгрөгөөр зарсан...Миний худалдсан *******-******* ӨМА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримт нь шилжээгүй миний нэр дээр байгаа. Тухайн үед шилжүүлж авна гээд худалдаж авсан залуу ******* сумаас Аймгийн төв ирэхгүй байсаар байгаад шилжүүлж чадаагүй...” /хх-32-33/ гэсэн мэдүүлэг зэргээр *******-******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь гэм буруутай этгээд шүүгдэгч Т.Б болох нь эргэлзээгүй тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох эд мөрийн баримтаар хураагдсан *******-******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн Фургон маркийн  тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Тухайн тээврийн хэрэгсэл нь 2018 онд актлагдан 420.*******0 төгрөгөөр зарагдахаар тогтсон. Цагдаагийн байгууллагын ажилтан Н.Чуг тээврийн хэрэгслийг Т.Бд 1.*******0.*******0 төгрөгөөр худалдсан. Уг тээврийн хэрэгслийг Т.Б худалдаж аваад засаж сайжруулсан зүйл байхгүй тул шүүгдэгчид ашигтайгаар тус тээврийн хэрэгслийг Н.Чулуунцэцэгт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний хамгийн багаар үнийг гаргуулан улсын орлогод, 450 нэгж буюу 450.*******0 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ...” гэсэн  санал дүгнэлтийг,

Улсын яллагч “ ...шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.*******0.*******0 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус  гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульд заасан тул шүүх шүүгдэгч Т.Бд 1*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******0.*******0 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Хэрэгт Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний 1*******0181, 1*******0240 дугаартай *******-******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслийг 8.*******0.*******0, 1.5*******.*******0 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон дүгнэлт авагдсан байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь шүүгдэгч Т.Б мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Улсын яллагч шүүгдэгч Т.Быг хуульд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж байх боловч шүүх дээрх байдлаар тайлбарласан хуулийн дагуу төрийн өмчит хамаарах газрын баялаг, ашигт малтмал болох өнгөлгөөний чулууг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлж байгаа нь хуулиар хязгаарлалт тогтоосон бус хориглолт тогтоосон бараанд хамаарна гэж үзэж шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *******-******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймгийн ******* сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах  журмын хашаанд байгаа болох нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9/, гэрэл зураг/хх10/, илгэх хуудас /хх-11/ зэргээр тогтоогдсон.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.3 килограмм өнгөлгөөний хас чулуу, 25.3 килограмм голын сайрын чулуу нь байгалийн баялаг төрийн өмч мөн тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төрийн эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хошууд овгийн Т-ийн Быг хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 1*******0 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******0.*******0 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Б 1.*******0.*******0 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан Өмнөговь аймгийн ******* сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд байгаа Фургон маркийн бор ногоон өнгийн *******-******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.3 килограмм өнгөлгөөний хас чулуу, 25.3 килограмм түгээмэл тархалттай голын сайрын чулууг төрийн эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ