| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0760/Э |
| Дугаар | 818 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 818
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /ШТЭД-0356/, Б.Алдармаа /ШТЭД-2830/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэнгээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00000 0864 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамтаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ......................... тоотод оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Д.Б- нь ганцаараа машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн амны зуслангийн задгайд байрлах хохирогч П.Э байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн 2 дугаар давхрын цонхоор хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч, 46 инчийн “Grundic”, 40 инчийн “Skyworth”, 42 инчийн “Sony” загварын 3 ширхэг зурагт, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, хутга 2 ширхэг, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.970.000 /дөрвөн сая есөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2. Д.Б- нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. оршин суух хохирогч Л.А байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхыг түлхэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 3 ширхэг, 1 ширхэг зэс аяга, видео камер 3 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, хайрцагтай гадаадын мөнгөн зоосны цуглуулга, гадаад цаасан мөнгө, хар өнгийн арьсан цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 10.320.000 /арван сая гурван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
3. Д.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Г- Л.М-нартай бүлэглэн, машин механизм ашиглаж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.Т байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн зурагт, 42 инчийн Самсунг маркийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
4. Д.Б- нь Ч.Г- Л.М-нартай бүлэглэн, машин механизм ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн ........... оршин суух иргэн А.М байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж 56 инчийн “Панасоник” маркийн зурагтыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
5. Д.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ц.Г бүлэглэн, 74-97 УБК улсын дугаартай иргэн Б.Н- эзэмшлийн машин механизмыг хэрэглэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Хонхор дэрс” гэх газарт байрлан иргэн Б.Г- хаваржааны амбаараас яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерын тоногтой цагаан өнгийн эсгийн гутал нэг хос зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
6. Д.Б-, Ц.Г бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг иргэн Т.О худаг дээрээс усны носос, мотор зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
7. Д.Б-, Ц.Г бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газарт байдаг иргэн С.Б өвөлжөөний амбаараас үхрийн борц 12 кг, гүүн зэл, 2 ширхэг хурганы арьс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
8. Д.Б- нь Ц.Г бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр-Урт гэх газарт оршин суух иргэн Ж.Б байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, гансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетан бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага хулгайлан авч нийт 2.191.000 /хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
9. Д.Б-, Ч.Г- нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны “Жанхайн” даваанд байрлах “Хөвсгөл сор” жуулчны баазад байрлан амарч байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр бүхий 14 иргэний ухаалаг гар утас, повер банк, цагаан алтан сүйн ээмэг, нүдний шил, зургийн аппарат зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 18.508.000 /арван найман сая таван зуун найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
10. Д.Б- нь машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12-13 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Москва хорооллын давхарт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны Хар хорин салбараас бэлэн мөнгө авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч П.Э мэдүүлэг /1хх37-39, 2хх10/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх30-34/, хохирогч хохирол төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, түүний эхнэрийн эрүүл мэндтэй холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б- нь ганцаараа:
НЭГ. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12-13 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Москва хорооллын 44 дүгээр байрны 1 давхарт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны Хар хорин салбараас бэлэн мөнгө авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-“...Худалдаа хөгжлийн банкны хуулийн газарт хуульчаар ажилладаг. Тус банкны Хар хорин тооцооны төвд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрмийн халдлагын гэмт хэрэг үйлдэгдсэн. Тус тооцооны төв нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Москва хорооллын 44 дүгээр байрны 1 давхарт байрладаг. Дээрмийн гэмт хэргийн халдлагын улмаас банкинд болон эд хогшил, банкны ажилчдад ямар нэгэн байдлаар учирсан хохирол байхгүй гэх мэдүүлэг /2хх9/,
Хохирогч Б.Ж “...Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа 09 цаг 40 минутын орчим ирсэн. Тэгээд ажлаа хийгээд заалны голд ширээний ард талд сууж байтал гаднаас хар өнгийн хувцас өмссөн нүүрэндээ хар өнгийн зүйлээр битүүлсэн гартаа буу барьсан буун дээрээ алчуураар бүтээсэн хүн зогсож байснаа над руу ирээд нэг юм хэлэх шиг болсон, юу хэлж байгааг ойлгоогүй тэгээд над руу /одоо өнгийг нь/ санахгүй байна гялгар уутан тор шидээд тэгэхээр нь би тэр торыг аваад энийг яахийн бэ гэсэн чинь намайг мөнгөө хий гэж хэлсэн тэгэхдээ над руу буугаа чиглүүлсэн байсан Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй теллерт мөнгө байдаг гээд теллер байсан. Тэр хоёр луу заасан чинь надаас тороо аваад теллер луу явсан. Тэр үед нь Мөнхбаяр дээр очоод юу болсон талаар мэдээгүй би их айсан байсан. Тэгээд нэг харахад нөгөө хүн гараад явж байсан. Тэр хүн надад гялгар уут өгөөд надаас юм нэхээд байна гэж бодоод надад мөнгө байдаггүй теллерт байгаа гэж хэлээд теллерийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх158-160/
Хохирогч Г.М “...Миний ажилладаг Худалдаа хөгжлийн банкны Хар хорин тооцооны төв өглөө 10.00 цагаас онгойдог би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өглөө 09 цаг 30 минутын орчим ирсэн...гүйлгээ хийгээд байж байтал гаднаас улаан дотортой хар куртик өмссөн малгайтай цамцтай малгайгаа өмссөн нүүрэндээ битүү бас масктай гартаа буу шиг хар даавуугаар ороосон зэвсэг барьсан 170 см-ээс 175 см өндөр нуруутай доогуураа өнгийг нь санахгүй байна нэвсгэрдүү өмдтэй хүн орж ирээд гүйлгээ хийж үүдэнд хүлээлгийн сандал дээр зогсож эрэгтэй хүнийг босгоод зогсоогоод, тэгээд борлуулалт мэдээллийн ажилтан Жавхлан дээр ирээд буу өөдөөс нь чиглүүлээд тор гаргаж ирээд мөнгөө хий гэж хэлсэн тухайн үед би хараад сууж байсан болохоор тоолж байсан мөнгөө ширээн доогуураа унагаагаад аюулгүйн конопоо дараад теллерын кабенаа түгжээтэй эсэхийг шалгаж амжсан байсан. Тэгээд хажууд талд сууж байсан теллер Түвшинтамирыг ширээн доогуураа ороод байж бай гэж хэлсэн. Тэгсэн нөгөө буутай хүн над руу чиглэж ирээд над руу өөдөөс буугаа тулгаад тороо шидээд мөнгө хийгээдэх гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь мөнгө байхгүй бүх юм цоожтой авах ямар ч боломжгүй эртхэн зугтсан дээр гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн сая энэ ширээн дээр байсан мөнгө яасан гэхээр нь түгжээд түлхүүрийг нь аваад явсан түлхүүр байхгүй гэсэн. Дахиад эртхэн зугтсан дээр гэж хэлтэл миний ширээний өөдөөс харж зогсож байгаад теллерын кабиний хаалгаар харчхаад гараад явсан. Тэгээд Тамирааг хаалгаа түгж гэж хэлээд нөгөө хүний араас хөөсөн. Тэгээд хөөгөөд явж байхад үүдээр гараад зүүн эргээд зүүн хойшоо зугтаахаар нь хойноос нь явсан. Би тэр хүний гартаа барьсан зүйлийг буу байна гэж ойлгосон. Тэгэхдээ гаднаас нь битүү ороосон байсан. Надад гартаа барьсан зүйлээ над руу тулгаад мөнгөө энэ торонд хий гэсэн шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг /2хх161-165/
Гэрч Ш.Т-“...Би хувиараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг олны нэршлээр 100 айл гэж нэрлэсэн газарт Голомт банкны салбарын хажууд байх дэлгүүрт хөөсөнцөр зардаг. Энэ ажлыг хийгээд одоо 11 жил орчим болоод байна. 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш ажил дээрээ байхад нэг үл таних залууг хэдэн цагдаа нар дагуулж ирсэн. Нөгөө банди над руу хандаж “би таниас хөөсөнцөр авсан залуу байна ш дээ” гэж хэлэхэд нь би шууд хэд хоногийн өмнө надаас хөөсөнцөр авсан залуу мөн байна ш дээ гээд гэнэт санаанд бууж ирсэн...миний санаж байгаагаар 2-3 хоногийн өмнө шиг санагдаж байна ирж авсан, үдээс хойш ирсэн байхаа. Ямар ч байсан тэр залуу ганцаараа ирсэн. Манайх гадаа ил хөөсөнцөр зардаг, тэр залуу ирээд “энэ хөөсөнцөр хэд вэ” гээд 10.000 төгрөгний үнэтэй 10 см зузаантай, 100х120 см хэмжээтэй хөөсөнцрийг заахаар нь 10.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхэд 1 ширхэгийг авъя гээд мөнгөө өгсөн. Хөөсөнцөрөө авчхаад надаас цаасны хутга гуйж аваад тэнд нь зүсч янзалж байгаад ямар ч байсан тал орчмыг нь зүсээд талыг нь хаячхаад яваад өгсөн. гэх мэдүүлэг /2хх21/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх5/
Хьюнда Элентра автомашиныг битүүмжилсэн тогтоол, түүнд хийсэн үнэлгээ /1хх250, 16хх175/
Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Анхбаярын байранд хөзөр тоглож хоноод маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ний өглөө тэндээс ганцаараа гарч яваад хуурай ах болох машины засварчин ахын гэрт нь очтол Санждамба ах 2 хүүхэдтэйгээ байхаар нь “ах аа, машинаа өгчих, гадуур халтуур хийж байгаад ирье” гэсэн чинь “за тэг тэг, бензин муутай байгаа шүү” гэж хэлсэн...”, “...би тухайн үед Санждамба ахаас “элентра” маркийн автомашиныг нь гуйж унаад явж байхдаа мөнгө яаж олох бэ гэж бодож явахдаа банк дээрэмдэж болвол юу хэрэг болох билээ гэж бодож явтал буу хэрэгтэй болно гэж санасан...Тэгээд машинтай яваад 100 айлын барилгын материалын дэлгүүрийн замын хажууд хөөсөнцөр зардаг нэг эгч дээр очиж 10.000 төгрөг өгөөд талыг нь зүсүүлж аваад хажуу талын дэлгүүрээс цаасны хутга авч 32-ын буудлын чигт яваад нэг гудамж руу орж өөрөө буу шиг хэлбэртэй болгож зүсээд Санждамба ахын хашаанаас авсан төмрөө скочоор буу мэт болгосон зүйлээ суудлын хар бүрээсээр ороож буу шиг харагдуулсан. Тэгээд хорооллын замаар замаар яваад 1 дүгээр хорооллын арын замаар явж байрны ертөнцийн зүгээр ар талд нь буцаад гарахад бэлэн байдалтай түлхүүрээ зоолттой нь 1 дүгээр араанд хийгээд асаагаад хөдлөхөд бэлэн болгоод хаалгаа цоожлоогүй орхиод шууд яваад тэр банк байрладаг байрны буланд очтол банкны үүдэнд том хар машин ирээд зогсоход нь буцаад байрны ард талын орцныхон үүдэн дээр очиж 2 минут орчим болоод буцаад очтол банкны гадна талаар хүн байхгүй байхаар нь банк руу шууд яваад ортол хүлээлгийн сандал дээр буурал толгойтой хүн сууж байхаар нь босоод ийшээгээ бол” гэж хэлтэл нөгөө хүн босч теллерүүдийн сууж байгаа газар руу ойртсон. Тэгээд би эхлээд нэг эмэгтэй банкны ажилтан дээр очоод “мөнгөө энэ тор руу хий” гээд цэнхэр өнгийн гялгар тор өгсөн чинь “бид нарт мөнгө байхгүй, тэнд байдаг юм” гээд шилэн өрөөнд сууж байгаа залуу руу заахаар нь нөгөө залуу руу нь явж очоод “чи энэ уут руу мөнгөө хий” гэж хэлтэл байхгүй гээд байхаар нь “сая мөнгө тоолж байсан биз дээ” гэсэн чинь үгүй байхгүй гээд байхаар нь одоо бүтэхгүй юм байна гэж бодоод буцаад шууд гараад машин руу гүйж байхад араас банкны залуу хөөж байсан. Тэгээд би машин руу очоод асаагаад хөдлөөд зугтаасан. Тэр үед араас бас нэг цагдаа хувцастай хүн гүйж ирж байгаа харагдсан...”, “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр хөөсөнцрийг урт буу мэт хэлбэртэй болгож хар суудлын бүрээсээр хуурамч гэдгийг нь мэдэгдэхгүй болгох зорилгоор ороосон байсан юм...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довлох буюу дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Тодруулбал, “хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүчирхийлэл нь үгээр илэрхийлэх, биет байдлаар үзүүлэх зэргээр гэмт этгээдийн идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б-гийн хөөсөнцрөөр буутай төстөй зүйл хийн, түүнийгээ хар өнгийн зүйлээр ороон гартаа барьсан, уг зүйл нь буу мэтээр банкны ажилчдын хувьд харагдсан, улмаар теллерт хандан гялгар уутаа өгөн мөнгөө хий гэж, гартаа барьсан буугаа чиглүүлэн шаардсан нь тогтоогдсон.
Мөн шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөн тооцож, машинаа асаалттай орхин банк руу орсон, улмаар гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, банкны ажилчдад өөрийгөө буутай гэж ойлгуулан, сэтгэл зүйн байдлаар сүрдүүлэн айлгаж, гэмт үйлдлээ идэвхтэй үйлдэл, үг хэлээр хэрэгжүүлсэн байх тул хүч хэрэглэхээр заналхийлж довтолгооныг эхлүүлсэн гэж үзнэ.
Иймд хүч хэрэглэхээр заналхийлж довтолгооныг эхлүүлснээр гэмт үйлдэл төгссөн буюу гэмт хэргийн улмаас материаллаг хор хохирол шаарддаггүй нь дээрэмдэх гэмт хэргийн онцлог болно. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дээрэмдэх гэмт хэрэг төгсөөгүй, шүүгдэгч өөрөө сайн дураар гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжих цаг хугацаанд үйлдэгдсэн байх боловч улсын яллагчаас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг баримтлан одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон шийдвэрлэлээ. Мөн улсын яллагчийн шүүгдэгч Д.Б-гийн хөөсөнцрөөр буу хийсэн үйлдлийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
ХОЁР. 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн амны зуслангийн задгайд байрлах иргэн П.Эбайнга амьдрах зориулалттай зуслангийн байшинд нэвтэрч, 46 инчийн “Grundic”, 40 инчийн “Skyworth”, 42 инчийн “Sony” загварын 3 ширхэг зурагт, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, хутга 2 ширхэг, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.970.000 /дөрвөн сая есөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч П.Э“...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах зуслангийн байшиндаа паар тавьсан юм. Тэгээд паараа шалгах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрч байхад зуслангийн байшиндаа очсон юм. Намайг очиход хашааны хаалга цоожтой байсан боловч очиж байхад манай гэрийн цонх онгорхой, дутуу хаагдсан байдалтай харагдсан. Урд өдөр нь цас орсон байсан тул гутлын мөр байсан. Хашаа даваад орсон 2 өөр төрлийн гутлын мөр байсан. Хашааны гадна талд хашаа тулгаж тавьсан машины мөр байсан. Тэгээд 102-т дуудлага өгсөн. Манай гэрээс “Grundic” маркийн 46 инчийн лед зурагт, “Skyworth” маркийн 40 инчийн эл си ди зурагт, “Sony” маркийн 42 инчийн эл си ди зурагт, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын гадуураа шармал металлаар бүрсэн мөнгөн аяга 1 ширхэг, үйсэн иштэй, цэцгэн хээтэй 30 см урттай хутга 1 ширхэг, янгирын эврэн иштэй 30 см урттай хутга 1 ширхэг, 42 размерын цагдаа хар гутал 1 хос, алтлаг шаргал өнгийн хөшигний чүүл, хөнжлийн даавуу, орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан...“Sony” маркийн зурагт, “Grundic” маркийн зурагт, цагдаа хар гутал, янгирын эвэрэн иштэй хутга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгийг нь хуулчихсан аяга 1 ширхэг, хайлуулсан мөнгө 2 ширхэг зэргийг буцааж авсан...Д.Б-гээс хохирол төлүүлсэн ба одоо ямар нэг гомдол саналгүй ба шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг. /1хх37-39, 2хх10, 5хх87/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх30-34/,
Иргэний нэхэмжлэгч: “...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 38 дугаар байрны подвольд байрлах “Ган туурай” ХХК-ны ломбард ажиллуулаад 15 дахь жилдээ болж байна. Уг ломбарданд би ганцаараа суудаг, өөр хүн ажиллуулдаггүй. 2015 оны 12 сарын сарын 18-ны өдөр Дэмбэрэлжав овогтой Бямбасүрэн гэх хүн өөрийн иргэний цахим үнэмлэхээ үзүүлээд “Сони” маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг барьцаанд тавья гэж хэлсэн. Уг зурагтаа 48 инч гэж хэлсэн. Намайг харахад 48 инч арай хүрэхгүй юм шиг санагдаж байсан. Уг зурагтыг тавихдаа удирдлагатай нь хамт гадуур нь ногоон хөнжлөөр ороосон байдалтай авч ирж өгсөн. Тэгэхдээ надад “ахын хүүхэд түлэгдсэн, гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, мөнгөний шаардлагатай байна” гэж хэлж байсан. Тухайн үед би авахдаа хулгайн эд зүйл биш биз гэж асууж байгаад авсан. Мөн утасны дугаарыг нь асуугаад залгаж үзэхэд дугаар нь зөв байсан. Зурагтыг 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 350 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бямбасүрэн овогтой Н.В гэх хүн өөрийн цахим үнэмлэхийг үзүүлээд “Grundig” маркийн 50 инчийн зурагтыг барьцаанд тавья гэж орж ирсэн. Зурагтыг 50 инч гэж хэлэхээр нь би баримт дээр 50 инч гэж бичсэн. Мөн адил удирдлагатай нь тавьсан ба дотуураа ягаан гадуураа хуучивтар цайвар саарал өнгийн бүтээлгэнд боосон байсан. Тэр хүн зурагтыг барьцаанд тавихдаа “ахтайгаа хамт хөдөө ажлаар явна” гэж хэлж байсан. Мөн ажил утасны дугаарыг нь асууж өөр рүү нь залгаж шалгахад мөн байсан. Тэгээд зурагтыг 30 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 550 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Сүүлийн зурагтыг авснаас хойш одоо санаж байгаагаар 2 хоногийн дараа байх Нийслэлийн цагдаагийн газраас явж байна гэсэн цагдаа нар ирж шалгалт хийгээд уг 2 зурагтыг хулгайн эд зүйлс байна гэж мэдэгдээд хурааж авсан... Би өөрт учирсан хохирол мөнгийг Д.Б-гийн эхнэр бэлнээр 900.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байгүй...” гэх мэдүүлэг /2хх11-12, 2хх166/... хохирлын мөнгөө хүлээн авсан баримт /2хх168/
“Ган Туурай” ХХК барьцаат зээлийн үйлчилгээний баримт /2хх12-13/, гэрч Б.Н.Вын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
ГУРАВ. 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил хотхоны оршин суух иргэн Л.А байнга амьдрах зориулалттай амины орон сууцанд нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 3 ширхэг, 1 ширхэг зэс аяга, видео камер 3 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, хайрцагтай гадаадын мөнгөн зоосны цуглуулга, гадаад цаасан мөнгө, хар өнгийн арьсан цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 10.320.000 /арван сая гурван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан нь
Хохирогч Л.А “...Би 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00.30 цагийн үед Хан-Уул дүүргийн 11-р хороо Оргил хотхоны байрлах гэртээ орох гээд үүдний хаалгаа түлхүүрээр онгойлгох гэхэд онгойхгүй дотроосоо түгжигдсэн байсан. Тэр үед манай гэрт хүүхдүүд унтаж байсан боловч залгахад утаснууд нь салгаатай байхаар нь хаалгаа нүдээд орилоод сэрэхгүй болохоор нь шөнөдөө ажил дээрээ очиж хоноод маргааш нь өглөө эрт 09.00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үйлчлэгч гэрт ирчихсэн байсан ба манай гэрийн 1 дүгээр давхрын эд зүйл ундуй сундуй болчихсон байсан гэж хэлэхээр нь харахад зочны өрөөний шүүгээнээс 18 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Мөн зочны өрөөний тольтой шүүгээний доод хэсгээс видео камер гэрэл зургийн аппаратнууд зоосны цуглуулга алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Би өөрийн гэрээс алдагдсан эд зүйлээс сони маркийн камер 2 ширхэг, Жи Ви Си маркийн камер 1 ширхэг, Сони маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, ногоон өнгийн хайрцагтай зоосны цуглуулга 1 хайрцаг мөн гадаад улсын мөнгөн тэмдэгт бүхий эрээн өнгийн жижиг түрийвч 1 ширхэг, арьсан хар өнгийн цүнх 1 ширхэг тус тус хүлээн авсан...Д.Б-гээс хохирлын мөнгө болох 2.760.000 төгрөг бүрэн хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул ялын хэмжээг хөнгөлж өгнө үү...” гэх мэдүүлэг /3хх83-85, 120, 4хх52, 5хх85, 88/
Гэрч С.М “...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр над руу залгаад айл руу хүргээд өг гэхээр нь яваад очтол Зайсангийн Оргил хотхонд очсон ба намайг гадаа хүлээж байгаарай гэж хэлээд өөрөө дотогш орсон. Тэгээд бараг цагийн дараа 2 цүнхтэй юм бариад гарч ирсэн. Надад хэлэхдээ ажлын хувцас гэж хэлсэн.Тэгээд замдаа “надад мөнгө өгөх ёстой байсан хүн мөнгө өгсөнгүй, тэгэхээр нь юмыг нь аваад гараад ирлээ” гээд цүнхэн дотроосоо мөнгөн аяга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би уурлаад “би мөрөөрөө амьдармаар байна, чи наадхаа аваад зайл” гэж хэлээд хорооллын эцэст буулгаад явсан...” гэх мэдүүлэг /3хх192-193/
Гэрч Б.Ш “...2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00.00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байхад /танихгүй дугаараас/ манай найз Бямбасүрэн над руу залгаад “хаана байгаа юм бэ? найз нь хөдөөнөөс сая орж ирж байна ганц хоёр цүнхтэй юм үлдээгээд маргааш ирээд авч болох уу? гэхээр нь хүрээд ир гэж хэлэхэд удаагүй гэрт ирээд байрны үүдэнд уулзаад надад хар өнгийн гэрэл зургийн аппаратны цүнхтэй эд зүйл 2 ширхэг, том хар өнгийн арьсан цүнхтэй эд зүйл өгөхөөр нь гэртээ оруулаад тавьсан. Тэрнээс хойш хэд хоног таг болчхоор нь Б өөрийн 88............. дугаарын утас руу залгахад эхнэр нь утсаа авахаар нь Бямбасүрэнг асууж манай гэрт эд зүйл үлдээсэн хэзээ авах гэж байна гэж асуухад Бямбасүрэн цагдаад баригдчихсан байгаа ямар учиртай авч явсныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч нар ирж уулзаад Б үлдээсэн эд зүйлийг авсан...” гэх мэдүүлэг /3хх88-89/
Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх77-80/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд энэхүү үйлдэлтэй холбоотой маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б- нь Ч.Г- Л.М-нартай бүлэглэн:
ДӨРӨВ. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, машин механизм ашиглаж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын Хар усан тохойн задгайд оршин суух иргэн А.Т байнга амьдрах зориулалттай байшин нэвтрэн орж 40 инчийн зурагт, 42 инчийн Самсунг маркийн зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
ТАВ. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баян дөхөмийн оршин суух иргэн А.М байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж 56 инчийн “Панасоник” маркийн зурагтыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь
- Хохирогч А.Т “...Манай Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохойн задгайд байрлах өвлийн байшинд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хойд вакум цонхыг хөшиж хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрээс 40 инчийн Сони маркийн ЛСД телевиз 700.000 төгрөг, 42 инчийн Самсунг ЛСД зурагт 700.000 төгрөг, РС-3 300.000 төгрөг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, /нэг бүрийн үнэ 250.000 төгрөг/, эрэгтэй хүний бугуйн цаг 2.500.000 төгрөг зэрэг эд зүйл алдсан. Цагний үнэлгээн дээр санал нийлэхгүй байна. Энэ алдсан цаг маань 1000 долларын үнэтэй цаг байсан юм. Бусад үнэлгээтэй санал нийлж байна. Би одоогоор 42 инчийн Самсунг маркийн Пласма зурагт, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авлаа... Д.Б-д ноогдох хохирлыг хүлээн авч барагдуулсан болно...” гэх мэдүүлэг /3хх186-188, 5хх89,198/
Хохирогч А.М“...Манай Баянзүрх дүүргийн 20-р хороо Баяндөхөмийн 24-46 тоот зуслангийн байшинд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой хулгайч орж 56 инчийн Панасоник маркийн ЛЕД зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайх хашаандаа 6 ширхэг хяналтын камертай юм. Тэгээд камерын бичлэгээ шүүж үзтэл 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад үл таних 2 эрэгтэй хүн манай хаалгыг хөшиж онгойлгон дотогш ороод манай зурагтыг хулгайлан авч гарсан бичлэг байгаа. Энэ бичлэг дээрх хүнийг сэжиглэж байна. Би уг зурагтыг 2015 онд БСБ дэлгүүрээс 2.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр үед хямдарчихсан байсан юм. Үндсэн үнэ нь 3.600.000 төгрөг байсан шиг санагдаж байна. Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Ямар ч байсан никель хүрээтэй байсан. Хананд тогтоосон байсан учир суурьгүй байсан. Өөр ямар нэгэн содон зүйл байхгүй. Үнэлгээ хийсэн акттай санал нийлж байна...Д.Б-гээс хохиролд 966.000 бэлнээр хүлээн авав” гэх мэдүүлэг, /4хх11-13, 5хх91/
Иргэний нэхэмжлэгч Б.Г“... 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчим намайг гэртээ байхад Л.Мөнхбаяр над руу өөрийн 99590611 дугаарын утсаар яриад “зурагт авах хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би үзье гэж хэлтэл манай гэрт 2 ширхэг зурагт авчирч үзүүлсэн. Тэр үед Ч.Г- болон Бянсан /Бямбасүрэн/ нарын хамт цэнхэр өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинтай явж байсан. Тэгээд Л.Мөнхбаяр надад “би энэ зурагтнуудыг хүнээс өрөндөө авсан юм. Одоо хамарны хагалгаандаа орох гээд мөнгө хэрэгтэй байна. Яаралтай зармаар байна гэж хэлэхээр нь би Панасоник маркийн зурагтыг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нөгөө зурагтыг нь би авч үлдээд зүс таних хүнд 300.000 төгрөгөөр зараад Ч.Г-ийн ХААН банкны данс руу мөнгийг нь хийсэн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Л.Мөнхбаяр надад хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх191-193/, Б.Г“миний бие Ч.Г-өөс 300.000 төгрөгийг хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 02-нд бичин ирүүлжээ. /16хх163/
Гэрч Ч.Ганзоригийн “...Тоёота Приус 20 маркийн 75-30 УБМ улсын дугаартай суудлын автомашин миний эзэмшлийн автомашин мөн. Энэ машин би “Энгүн од” банк бус санхүүгийн байгууллагын лизенд хамрагдаж авсан. Тиймээс машины гэрчилгээ “Энгүн Од” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Гантөгс миний машиныг 2017 он гарахаас өмнө авч унадаг байсан. 2017 оны 1 сар гараад хэд хэдэн удаа 3-4 хоног унаж яваад авчирдаг байсан. Машин өгч явуулсан өдрөө тодорхой сайн санахгүй байна. Гантөгс 3, 4-р хороололд Болор нэртэй СПА зочид буудал ажиллуулдаг байсан. Тэгээд зочидоо зөөх, орой таксинд явъя гэж машин авдаг байсан. Би мэдээгүй. Баянзүрх дүүргийн цагдаагаас надад Гантөгсийг миний машинтай хулгай хийсэн талаар хэлсэн. Танд өгсөн мөнгө аяга Гантөгсийн хулгай хийж олсон мөнгөн аяга байгаа юм. Энэ мөнгөн аягыг Эрдэнэт хотод ломбарданд тавьсан байсныг би ээж Түмэннастад хэлээд ломбарднаас нь чөлөөлүүлж авчруулсан. Гантөгс, Мөнхбаяр хоёр Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч Ууганжаргалд хэлсэн байсан. Ууганжаргал байцаагч надад хэлсэн. Тэгээд би хохирлыг нь буцаан төлүүлэх санаатай авчруулсан. “...би өөрийн эзэмшлийн автомашиныг ашигласан хууль бус үйлдлээс гарч байгаа төлбөрөөс өөрийн төрсөн дүү Ч.Г-ийн төлөх ёстой төлбөрийг би хариуцаж төлөх болно...” гэх мэдүүлэг /4хх55, 13хх240-241/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх44-45, 234/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-гийн хувьд дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөнг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б- нь Ц.Г бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
ЗУРГАА. 74-97 УБК улсын дугаартай иргэн Б.Н.Вын эзэмшлийн машин механизмийг хэрэглэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Хонхор дэрс” гэх газарт байрлан иргэн Б.Ганбатын хаваржааны амбаарт нэвтрэн яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерын тоногтой цагаан өнгийн эсгийн гутал нэг хос зэрэг хулгайлан 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
ДОЛОО. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг иргэн Т.О-худаг дээрээс усны носос, мотор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
НАЙМ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газарт байдаг иргэн С.Б өвөлжөөний амбаарт нэвтрэн үхрийн борц 12 кг, гүүн зэл, 2 ширхэг хурганы арьс зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
ЕС. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр-Урт гэх газарт оршин суух иргэн Ж.Б байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, гансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетан бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага хулгайлан авч нийт 2.191.000 /хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Г “...Манай хаваржааны чулуун амбаарт 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хулгай орж эд зүйл алдагдсан. Манай чулуун амбаараас яргай ташуур 2 ширхэг, ямааны дах, мяндсан толгойтой суран хазаар, 12 метрийн урттай суран зэл, эрэгтэй хүүхдийн нохой гутал нэг хос, 40 размерийн тоногтой цагаан өнгийн эсгийн гутал нэг хос зэрэг алдагдсан. Хулгай гарсан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амбаарын хаалгыг тарааж эмх замбараагүй болгож хоёр модон авдарын цоож, цүүг эвдэж дотор байсан хувцас эд зүйлийг гаргаж замбараагү болгосон байна. Миний амбаараас алдагдсан эд зүйл бүгд байна гэсэн. Эдгээр зүйлсийг авна. Одоо надад шалгуулах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /4хх226-228/,
Хохирогч Т.О-“...2017 оны 5 дугаар сарын 13-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн “Шаварт” гэх газар байдаг худас дээрээс усны мотор, нацос зэргийг хулгайд алдагдсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэсгийн төлөөлөгч дээр очиж хэлэхэд Хархорин сумын цагдаа нар усны мотор хулгайлсан хүнийг барьсан гэж хэлсэн. Алдагдсан эд зүйлийн содон шинж тэмдэг гэвэл улаан өнгийн АК АNKE маркийн мотор, цагаан өнгийн нацос өөр содон шинж тэмдэг байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай гадуур цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин 12 цагийн үед гарсан. Тэр автомашин манай мотор, нацос зэргийг аваад явсан байсан. Би автомашины мөрийг хөөсөн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан эд зүйлээ буцааж авсан...” гэх мэдүүлэг /4хх235-236/,
Хохирогч С.Б “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед адуугаа туугаад явж байхад Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн “Ондил” гэх газар байдаг манай өвөлжөөн дээр нэг жижиг цагаан өнгийн автомашин ирсэн байсан. Би ямар учиртай автомашин юм бол гэж бодоод яваад очиход зугтаагаад явсан. Манай өвөлжөөн дээр байдаг амбаарын хаалгыг эвдэж онгойлгосон байсан. Амбаарт дотор байсан шуудайтай борц, 2 ширхэг хурганы арьс, гүүн зэл зэрэг эд зүйл алдагдсан байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь алдагдсан эд зүйлээ хүлээн авсан...” гэх мэдүүлэг /4хх248-249/,
Хохирогч Ж.Б “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн Төв аймгийн Дэлгэрхаан сум Батхаан 2-р багт байх гэрээсээ эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, гаансны мөнгөн цохилуур 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран татлага 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан. Тухайн өдөр эхнэр Должинсүрэн бид хоёр гэрээ онгорхой орхиод малд явчихаад ирэхэд гэрт хулгай орчихсон байсан. Малд явж байхдаа уулан дээрээс гэр лүүгээ дурандсан чинь цагаан өнгийн жижиг тэрэг манай гэрийн зүгт явсан. Тэгээд далд орчихсон араас нь нэг мотоциклтой хүн дагаж яваа харагдсан тэгсэн сүүлд сураг дуулдахад тэр араас нь явж байсан хүн Өвөрханай аймгийн Баян-Өндөр сумын Ганболд гэх хүн араас нь явж байсан юм байна лээ. Тэр хүний амбаарыг нь бас тэр цагаан тэрэгтэй улс ухчихаад явж байсан гэсэн. ...Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би алдсан зүйлээ 2017 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорины Цагдаагийн газраас очиж хошууч Отгонбаяр гэдэг хүнтэй уулзаад алдсан зүйлээ бүрэн бүтэн авсан...” гэх мэдүүлгээр /15хх26-27/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б- нь Ч.Г-тэй бүлэглэн:
АРАВ. машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны “Жанхайн” даваанд байрлах “Хөвсгөл сор” жуулчны баазад байрлан амарч байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр бүхий 14 иргэний ухаалаг гар утас, повер банк, цагаан алтан сүйн ээмэг, нүдний шил, зургийн аппарат зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 18.508.000 /арван найман сая таван зуун найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Кан Со Хугийн “...Миний Ай фоне-Х маркийн гар утас, гар утасны цэнэглэгчийн хамт хулгайд алдагдсан. Би гар утсаа залгуурт залгаад цэнэглээд орхичихсон байсан юм. Үгүй би мэдээгүй. Би 3 лааз пиво, хоёр хундага вино уугаад унтсан. Пиво, вино уусан болохоор маш бөх унтсан байх. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн эргүүлээд хүлээгээд авчихсан. Маш их баярлалаа. /8хх213-217/
Хохирогч Кан Лён Ху “...Би өөрийн найзуудтайгаа Монгол Улсаар аялах зорилгоор Монгол улсад ирсэн. Надтай хамт яваа хүмүүс бүгдээрээ миний сайн найзууд. Бид нар өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний Хатгал тосгоны Жанхайд байх “Хөвсгөл Сор” нэртэй амралтын газарт байрласан. Бид нар нэг гэрт дөрвүүлээ орсон. Орой найзууд маань амарч яваах болохоор жаахан пиво ууцгаагаад шөнийн 02 цагийн үед унтаж амарсан. Тэгээд өглөө босоход манай гэрт хулгайч ороод бид нарын эд зүйлийг хулгайлаад аваад явчихсан байсан. Миний эд зүйлсээс Самсунг Галакс С-7 маркийн гар утас алдагдсан байсан. Би гар утсаа монгол мөнгөөр 1.760.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан гар утсаа бүрэн бүтэн олоод авчихсан учраас ямар нэгэн санал хүсэлт алга байна. Гар утсаа сайн шалгаж үзлээ эвдэрсэн ямар нэгэн зүйл алга...” гэх мэдүүлэг /8хх218-220/
Хохирогч .......... “....Миний эд зүйлсээс түрийвчтэй бэлэн 150.000 вон, ягаан өнгийн хайрцагтай нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би түрийвчээ 308000 төгрөгөөр, ягаан өнгийн хайрцаг болон нүдний шилээ нийлүүлээд 418.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан вонноо тухайн үеийн монгол мөнгөөр тооцоож бодохоор 330.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /8хх221-224/,
Хохирогч .............. “...Би Монгол улсаар аялах зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хатгал тосгонд ирсэн юм. Өөрөөр хэлбэл өчигдөр Хатгал тосгонд ирж “Хөвсгөл Сор” амралтын газарт байрласан. Өчигдөр өдөр 14 цагийн орчим амралтын газраа ирж байрлаад далай үзэж яваад орой гэртээ орж ирж 01 цаг 30 минут болж байхад унтсан. Унтахаасаа өмнө би 3 лааз пиво уугаад унтсан. Тэгээд өглөө сэрэхэд миний Самсунг Галакси С-8 маркийн гар утас, гар утасны цэнэглэгч баттерей зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Би алдсан гар утас баттерейгаа гэрийн голд байсан ширээн дээр ил тавиад унтсан. Өнөө өглөө манай гэрээс эд зүйл алдагдсан гэдгийг би хамгийн эхэнд мэдсэн. Би өглөө 05 цагт босоход ширээн дээр тавьсан байсан гар утас маань алга болсон байсан. Би алдсан гар утсаа Солонгос мөнгөөр 1 сая вонноор 2017 оны 07 дугаар сард шинээр нь худалдаж авч байсан. Монгол мөнгөөр бодохоор 2.200.000 төгрөг, цэнэглэгч баттерей нь монгол мөнгөөр 88.000 төгрөг болно. Энэ үнээрээ алдсан эд зүйлсээ үнэлж байна. Би алдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь олж авсан тийм учраас надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /8хх225-227/
Хохирогч .............. “...Миний хувьд 2018 оны 07 дугаар сарын 28-наас 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын программаар Монгол улсад өөрийн гэр бүлийн хамт амрахаар ирсэн. Ингээд өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ирээд Хөвсгөл Сор жуулчны баазад байрлаж амарсан. Ингээд өнөө өглөөний 05 цагийн орчим манай хүүхэд Жун хун миний цүнх хулгайд алдагдсан байна гээд намайг сэрээгээд би эд зүйлээ бүртгэж үзэхэд Самсунг Галакси маркийн цайвар ногоон өнгийн гар утас нэг ширхэг, кредит виза карт нэг ширхэг зэрэг эд зүйл байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /8хх228-237/
Гэрч Э.М“2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчимд намайг унтаж байхад манай үйлчлүүлэгч Солонгос улсын иргэн Жун Хун нь би цүнхээ хулгайд алдчихлаа гэсэн. Тэгээд Хөвсгөл сор ХХК-ны захирал руу нь явж очоод эд зүйл гар утаснуудаа хулгайд алдсан байна гэж хэлсэн. Мөн 7 ноймерын гэрт байсан залуу Айфоне-10 маркийн гар утас хулгайд алдсан. Тэр утас нь хулгайд алдсан эд зүйлийнхээ байршилийг тогтоогоод байсан. Тэгээд Хөвсгөл сор амралтын газраас цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /9хх52-53/
Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигнээр өгсөн “...Д.Б- хоёр цүнхтэй хувцастай явж байхаар аваад “Хөх гүүр” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг манай эхнэр Болормаагийн Ниссан тена маркийн 80-03 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явсан. Ингээд 21-22 цагийн хооронд Хатгал тосгоны Жанхайн даваан дээр очоод машинаа үлдээгээд цаашаагаа алхаад явсан. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд тус амралтын газрын гэрүүд рүү орсон. Бямбасүрэн ороод эхний гэрээс 2 ширхэг үүрдэг цүнх авч гарч ирсэн. Тэгээд дахиад нэг гэр рүү ороод цүнх аваад цаашаа явж байгаад буцаад над руу ирсэн. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд бензин түгээгүүрийн газраас бензин авч байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан...” гэх мэдүүлэг /9хх69-71/,
Ниссан тена маркийн 80-03 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх196-200/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн төвд Ч.Г-ийн хамт саатуулагдан улмаар мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан /9хх86/ нөхцөл байдал тогтоогдож байна.
Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд замаас такси бариад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслан руу явсан. Тэгээд би дээшээгээ модон дундуур өгсөөд Гүнжийн ам гэдэг зуслангийн газар очоод ертөнцийн зүгээр хойноосоо урагшилж явж байтал харуулын посттой, камертай гэх мэт олон төрлийн байшин байсан ба хүнгүй, харуул манаачгүй 1 байшин тааралдсан юм. Тэгээд би тэр байшинг тойроод үзсэн чинь бүх цонх сараалжан хаалт төмөртэй байсан ба уг байшингийн урд талаасаа 2 дахь давхрын цонх хаалт төмөртэй байсан ба уг байшингийн урд талаасаа 2 дахь давхрын цонх хаалт сараалжин төмөргүй байсан. Тэгээд би хашаан дотор байсан гүйдэг төмөр хаалгыг ганцаараа чирч авч ирээд хоёр давхрын төмөр торгүй цонхны доор босгож тавиад дээшээгээ дамжиж гараад хоёр давхарт байрлах вакум цонхыг хүчтэй түлхэн ороод 2 давхарт нь Грундик маркийн зурагт байсныг авсан, 1 давхарт сони, скайворт маркийн зурагтууд байсан, Тэгээд 2 давхарын өрөөнд байрлах шилэн тавиур дээр байсан ангийн зориулалттай хоёр ширхэг хутга, гал тогтооны тавилга дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга, шармал жижиг мөнгөн аяга зэргийг нь аваад нэг давхарын үүдэнд байсан цагдаа гутлыг нь авсан. Тухайн үед миний өмсөж явсан гутланд цас ороод норчихсон байсан болохоор уг гутлыг нь өмссөн юм. Тэгээд грундик маркийн зурагтыг мөнгөн аягануудтай цуг хөнжилд боосон, тэгээд нэг хөшиг байхаар нь тэр хөшгөөр уяа хийж бэхлээд грундик маркийн зурагт боосон хөнжилтэй эд зүйлсийг хоёр давхарын цонхоор доошоогоо буулгасан, дараа нь Сони, Скайворт маркийн зурагтуудыг нэг хөнжилд боогоод дахин хоёр давхарын цонхоор буулгасан. Тэгээд цонхоор буулгасан эд зүйлс болох эхний Грундик маркийн зурагт боосон хөнжилтэй эд зүйлсээ үүрээд доошоо жоохон алхаж байгаад баруун гар тийшээ мод руугаа орж торон хашааны онгорхой хэсгээр гарсан. Тэгээд доошоогоо явсаар байгаад засмал дуусдаг газар нэг хонхор дээр аваачиж хулгайлсан эд зүйлсээ тавьсан. Тэгээд буцаж явсан замаар очиж үлдсэн 2 зурагтаа авч ирсэн...”, “...Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 22:00 цагийн үед санагдаж байна /цагийг сайн санахгүй байна/ найз Мижиддорж руу залгаад найзыгаа Зайсан руу хүргээд өг гэж гуйгаад Мижиддоржийн машинаар Оргил хотхоны зүүн талд зогсоол руу орж зогсоод найз нь энд хүнтэй уулзаадахъя чи залгахаар ирээд авчих гэж хэлээд Мижиддоржийг явуулчхаад ганцаараа Оргил хотхоны урд талын цэцэрлэгийн төмөр хашааны завсраар ороод гэрэлгүй айл байхаар нь хүнгүй байна гэж ойлгоод вакум цонхыг нь түлхэж онгойлгоод дотогшоо орсон. Тэгээд 1 дүгээр давхарын зүүн талын хананд байсан шүүгээнээс 18 ширхэг мөнгөн аяга авч хийсэн. Мөн өрөөний баруун талын хананд байсан тольтой шүүгээнээс гэрэл зургийн аппарат болон видео камер нийт 4 ширхгийг авч цүнхэндээ хийсэн. Тэгээд 2 дугаар давхарын шатаар өгсөхөд нэг өрөө гэрэлтэй байхаар нь буцаж буухдаа шатны хажууд талын тавцан дээр байсан ногоон өнгийн хайрцагтай зооснуудыг авч буцаж гарахдаа вакум хаалгыг нь онгойлгоод гарч модны хажууд сууж байхдаа Мижиддоржийг дуудаад ирэхээр нь машинд нь суугаад 3-4-р хороолол хүргүүлсэн. Замдаа явж байхдаа Мижиддоржид мөнгөн аягаа үзүүлэхэд чи хулгай хийсэн юм уу? гэж уурлаад намайг буулгачхаад яваад өгсөн. Тухайн үед Мижиддорж намайг хулгай хийснийг мэдээгүй. Би тэр шөнөдөө Шинэбаяр гэдэг найз руугаа яриад найз нь хөдөөнөөс ирж байна танай гэрт түр юм аваачаад тавьчихъя гэж хэлээд хар өнгийн цүнхтэй болон гэрэл зургийн аппарат, камеруудаа Шинэбаярт өгч үлдээсэн. Тэгээд мөнгөн аягануудаа аваад гэрийнхээ хажуу талд гүүрэн доогуур нуучхаад гэртээ орж амарчихаад маргааш нь очиж мөнгөн аягануудаа эвдэж мөнгөнүүдийг нь Хархорин захын гадна талд байдаг алт мөнгөний ченжүүдээд 450.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /3хх97-99, 4хх82-84/
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3хх79-82, 181-182, 4хх223-225, 5хх16-19, 28, 49/
Эд зүйлийн үнэлгээ /9хх54-57/, солонгос улсын иргэдийн хохирол /14хх 3-8/, хохирогч П.Э үнэлгээ /14хх11-13/, хохирогч А.Мүнэлгээ /14хх16-19/, хохирогч Аззаяагийн үнэлгээ /14хх22-25/, хохирогч А.Мүнэлгээ 80-03 УБА автомашины үнэлгээ /14хх28/, хохирогч Ж.Б үнэлгээ 15хх29/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт Ч.Г- /6хх246-250, 7хх01-07, 7хх08-09Б.Н.В/, /7-р хавтас 230-232, 234-235-р хуудас/, /13хх77-81/,
Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх248-249, 3хх81-83, 183-185, 4хх43-45х, 7хх230-232, 7хх234-235, 13хх5-9/.
Дээр дурдсан нотлох баримтуудад үндэлсэн шүүгдэгч Д.Б- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр ганцаараа болон бусад бүлэглэн 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан нийдтээ 44.009.000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
Улмаар энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн сүүлийн цаг хугацаа нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаас хохирол төлбөртэй холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдож байна.Үүнд:
1. Хохирогч П.Э: Д.Б-гээс хохирол төлүүлсэн ба одоо ямар нэг гомдол саналгүй гэжээ.
2. Хохирогч Л.А: Д.Б-гээс хохирлын мөнгө болох 2.760.000 төгрөг бүрэн хүлээн авлаа.
3. Хохирогч А.Т: Д.Б-д ноогдох хохирлыг хүлээн авч барагдуулсан болно.
4. Хохирогч А.М-: Д.Б-гээс хохиролд 966.000 бэлнээр хүлээн авав.
5. Хохирогч Б.Г: миний амбаараас алдагдсан эд зүйл бүгд байна, надад шалгуулах зүйл байхгүй
6. Хохирогч Т.О: надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан эд зүйлээ буцааж авсан.
12. “Хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ” ХХК-д 120.000 төгрөг тус тус төлөгджээ.
Иймд шүүгдэгч Д.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4 ширхэг автомашины битүүмжлэлийг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.Б-д ногдох 10.583.330 төгрөгийг улсын орлогод оруулах санал дүгнэлт, гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгчийн эхнэр Б.Бнь хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаа, гэр орныгоо асран хамгаалдаг, шүүгдэгчийн төрсөн эгчийнх нь 3 хүүхэд шүүгдэгч Д.Б-гийн асрамжинд байдаг, эцэг эх нь өндөр настай зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Б- нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн...” зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн шүүгдэгчийн эхнэр Б.Б70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж, эмнэлгийн хяналтанд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хөнгөрүүлэн үзлээ.
Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд дээрэм гэмт хэргээс сайн дураар татгалзсан, гэмт үйлдэл төгсөөгүй гэж хууль зүйн талаасаа мэтгэлцэж оролцсон боловч энэ нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-тэй бүрэглэн гэмт хэрэг үйлдсэн, Ч.Г- нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд болох 74-97 УБК улсын дугаартай “тоёота приус 20”, 75-30 УБМ улсын дугаартай “тоёота приус 20”, 80-03 УБА улсын дагууртай Ниссан Теана маркийн автомашинуудыг битүүмжлэлийг хүчингүй болгон, шүүгдэгч нарт холбогдох хэсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэж, тус тогтоол хүчин төгөлдөр болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн төлөх 74-97 УБК улсын дугаартай “тоёота приус 20” маркийн автомашины үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээс 4.750.000 төгрөг, 75-30 УБМ улсын маркийн автомашины үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээс 2.333.333 төгрөг, 80-03 УБА улсын дагууртай Ниссан Теана маркийн автомашины үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээс 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Д.Б-гийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.С80-75 УБР улсын дугаартай “Хьюанда элэнтра” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 900.000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч нар, улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэргийг хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалалтай холбоотой хүсэлт гаргаагүй, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн 80-75 УБР улсын дугаартай “Хьюанда элэнтра” маркийн автомашиныг битүүмжлэлийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг ногоон уутыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг өвлийн хос гуталыг шүүгдэгч Д.Б-д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 544 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Мөн шүүгдэгч Д.Б- урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 544 /таван зуун дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.Б- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
7. .................... гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-г энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүнд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг өвлийн хос гутлыг шүүгдэгч Д.Б-д буцаан олгож, 1 ширхэг сиди, цэнхэр өнгийн 1 ширхэг уутыг хэргийн хадгалах хугацааг дуустал хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР