Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 783

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 7-17 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ82071609, Нохойтынхон овогт Жаргалын Оюунбат,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 7-17 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ82122996, Борлууд овогт Рагчаагийн Батзориг нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 2.794.812,29 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Жаргал овогтой Оюунбат нь тус банкнаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1250020076 тоот зээлийн гэрээг байгуулан 3.840.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, мөн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1250018970 тоот зээлийн гэрээг байгуулан 1.100.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 30.0 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээг байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон тогтмол цалингийн орлого болон Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 7-17 тоотод байрлалтай, битүү шалтай 6 ханатай 2012 онд баригдсан гэр, 2015 оны монгол хивс 2 ширхэгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 7 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээлдэгч нь “Нөхөр хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон” гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.10.17/ байдлаар Жаргал овогтой Оюунбат болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Рагчаа овогтой Батзориг нарын төлөх ёстой хашаа байшин барих зээлийн үндсэн үлдэгдэл нь 2.322.720,48 төгрөг, зээлийн хүү 57.085,09 төгрөг, хэрэглээний санхүүгийн түрээсийн зээлийн үндсэн үлдэгдэл 366.666,72 төгрөг, зээлийн хүү 37.340 төгрөг, мөн нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 2.794.812,29 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Хас банкнаас авсан хэрэглээний зээл болох 2.794.812,29 төгрөгийг төлөх нь үнэн болно. Энэхүү төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөө төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөө өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нараас  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 2.794.812,29 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 2.794.812,29 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 2.794.812,29 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.667 төгрөг төлсөн ба тал хувь болох 29.834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 29.834 төгрөг, хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нараас 29.834 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 2.794.812,29 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 59.667 төгрөгөөс 29.834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 29.834 төгрөг, хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нараас 29.834 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ж.Оюунбат, Р.Батзориг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР