Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 05456

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2016/05456              Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 44/6 байр, 36 тоотод оршин суух, Г.Бямбажав,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 44/6 байр, 36 тоотод оршин суух, М.Мөнхдэмбэрэл нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр  хороо, 44/6 байр, 36 тоотод оршин суух, Энхтайван овогтой Батхүү /РД:УЖ80123113/-д холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,                                                                                                                                                            

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:

Иргэн Г.Бямбажав, М.Мөнхдэмбэрэл бид 2015 оны 09 сарын 07-ны өдөр Энхтайван овогтой Батхүү /РД:УЖ80123113/ харилцан тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 44/6 байр, 36 тоот 2 өрөө 55.4 м.кв орон сууцыг 12 сарын хугацаатай сар бүр 650.000 төгрөгөөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан хөлслүүлсэн ба 2015 оны 12 сараас хойш хөлсөө төлөхгүй, бидний орон сууцыг өнөөг хүртэл чөлөөлж өгөхгүй байх тул орон сууцыг албадан чөлөөлж, 9 сарын хөлс 5.850.000 төгрөг орон сууцны цахилгаан, дулаан СӨХ гэх мэт ашиглалтын зардалд 350.000 төгрөг нийт 6.200.000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн  зүгээс шүүхэд хариу тайлбартаа:

Миний бие Э.Батхүү нь Бямбажавын нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг 2016 оны 09 сарын 10-нд төлж барагдуулна гэжээ.

                 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Г.Бямбажав, М.Мөнхдэмбэрэл нар нь хариуцагч Э.Батхүүд холбогдуулан, 6.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Г.Бямбажав, М.Мөнхдэмбэрэл нарын нэхэмжилсэн 6.200.000 төгрөгийг хариуцагч Э.Батхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 10-нд төлж барагдуулна гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг шүүхэд өгсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …хариуцагч зөвшөөрсөн …бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Бямбажав, М.Мөнхдэмбэрэл нарын гаргасан, хариуцагч Э.Батхүүд холбогдох, 6.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Батхүү нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 10-нд төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бямбажав, М.Мөнхдэмбэрэл нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.350 төгрөгийн тал хувь 92.175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 92.175 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Э.Батхүүгээс тэмдэгтийн хураамжид 92.175 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Г.Бямбажав, М.Мөнхдэмбэрэл нарт олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.   

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            

 ШҮҮГЧ                              Г.АМАРЖАРГАЛАН