Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1129

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Х.Нарангуа,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...т холбогдох 1908038561260 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, ...худалдаа, үйлчилгээний төвд караоке лоунж ажиллуулдаг гэх, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хороолол 20-132 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Б.... нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эгч Б....г мөнгө нэхлээ гэх шалтгаанаар маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Б....тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө нь гэрээсээ гараад гадуур ажил хөөцөлдөж байгаад орой нь 20 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү Б.... гэрт ганцаараа байсан. Тэгээд би ...аас мөнгө авах ёстой байсан болохоор би сувилалд явах болчихоод эмчилгээний мөнгө хэрэг болоод өөрийн дүүгээс өгөх ёстой 2,980,000 төгрөгнөөс 200,000 төгрөг өгөөрэй гэсэн чинь Б.... намайг ... чи миний эд зүйлд гар хүрдэг биз дээ гээд миний нүүр рүү гараараа 3-4 удаа алгадаад дараа нь миний 2 мөр болон баруун гарыг мушгисан. ... 08 сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь ... сэнс асаачихсан унтаж байхаар сэнсийг нь унтраачихсан чинь уурлаж босож ирээд намайг яагаад өдөөд байгаа юм бэ? гээд ор луу түлхээд үсдэж аваад миний толгой руу гараараа 3-4 удаа, мөн ширээн дээр байсан номыг аваад нилээн олон удаа цохисон ... надад одоо гомдол санал байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 8, 86 х/,

 2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 07 сарын 19-ний орой 21 цагийн үед би ... эгчтэй мөнгөний асуудлаас болж маргалдаад эгч намайг маажих гээд байхаар нь би баруун гарын бугалга хэсгээс нь бариад  авсан, ... түүнд учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан, ... 2019 оны 8 дугаар сарын 03-ны өглөө гэртээ сэнсээ асаагаад хэвтэж байтал манай эгч ... гаднаас орж ирээд манай 4 настай дүүг сэнс унтраачих гээд сэнс унтраахаар нь би сэрүүн баймаар байна, сэнс унтраахгүй гээд өөрөө босоод сэнсээ асаачаад буцаад хэвтсэн чинь манай эгч ... сэнс унтраахаар нь би эгчийг яагаад сэнс унтраагаад байгаа юм, яагаад намайг өдөөд байгаа юм бэ гээд би ор руу түлхээд, толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байхад гэртээ ирсэн чинь ... дүү ...таа зодуулсан байсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ... эгч ...г мөн нүүр рүү нь цохиж зодсон байсан. ... дүү ...таа шаардлага тавихаар ... шаардлагыг нь хүлээж авахгүй байнга лайтай юм гэж уурлаж уцаарладаг. ... ” гэх мэдүүлэг /хх 18 х /,

4.Гэрч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... нь зан аашийн хувьд нийтэч, ерөнхийдөө спорт

болон аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцдог архи согтууруулах ундааг нээх
хэрэглээд байдаггүй хааяа баяр ёслолын үер л хэрэглэчихдэг хүн байгаа юм.
Б....ын суурь хүмүүжил их гайгүй хүн л дээ. ... ” гэх мэдүүлэг /хх 94 х /,

5.Шинжээчийн 8933 тоот дүгнэлт

1.Б....гийн биед тархи доргилт, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуу, зүүн мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05- ны өдрийн 9499 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 хуудас/

6.Б....гийн биед хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, хамар зүүн шанаа, баруун бугалга, зүүн мөр дал бугалга хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

7.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

8.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/,

6.Шинжээчийн 9499 дугаартай дүгнэлт

1.Б....гийн биед хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, хамар зүүн шанаа, баруун бугалга, зүүн мөр дал бугалга хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 89 хуудас/,

7.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “Дунд” зэрэг гэх дүгнэлт /хх 26-34 х/,

8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35 х/,

9.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 36 х/,

10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54 х/,

11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 124 х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Б.... нь:

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин ...тоотод өөрийн эгч Б....г “мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр рүү нь гараараа 3-4 удаа алгадах, гарыг нь мушгих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуу, зүүн мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,

2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин ...тоотод эгч Б....г сэнс унтраалаа хэмээн толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж “хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, хамар зүүн шанаа, баруун бугалга, зүүн мөр дал бугалга хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Б....гийн “... Б.... намайг ... чи миний эд зүйлд гар хүрдэг биз дээ ... гээд миний нүүр рүү гараараа 3-4 удаа алгадаад дараа нь миний 2 мөр болон баруун гарыг мушигсан. ... 08 сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь ... сэнс асаачихсан унтаж байхаар нь сэнсийг нь унтраачихсан чинь уурлаж босож ирээд намайг яагаад өдөөд байгаа юм бэ гээдор луу түлхээд үсдэж аваад миний толгой руу гараараа 3-4 удаа, мөн ширээн дээр байсан номыг аваад нилээн олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 8, 86 х/,

 Шүүгдэгч Б....ын “... 07 сарын 19-ний орой 21 цагийн үед би ... эгчтэй мөнгөний асуудлаас болж маргалдаад эгч намайг маажих гээд байхаар нь би баруун гарын бугалга хэсгээс нь бариад  авсан, ... түүнд учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан, ... 08 сарын 03-ны өдөр ... эгчийг яагаад сэнс унтраагаад байгаа юм, яагаад намайг өдөөд байгаа юм бэ гээд би ор руу түлхээд, толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Х....ын “...... дүү ...таа зодуулсан байсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ... эгч ...г мөн нүүр рүү нь цохиж зодсон байсан. ... ” гэх мэдүүлэг /хх 18 х /,

Шинжээчийн 8933 тоот дүгнэлт

1.Б....гийн биед тархи доргилт, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуу, зүүн мөр, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэх дүгнэлт /хх 12 х/,

Шинжээчийн 9499 дугаартай дүгнэлт

1.Б....гийн биед хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, хамар зүүн шанаа, баруун бугалга, зүүн мөр дал бугалга хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 89 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Б.... нь хохирогч Б....г зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Б.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул  уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Б....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... гэр бүлийн бусад гишүүн ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч Б...., хохирогч Б.... нар  нь нэг гэрт амьдардаг эгч, дүүсийн харилцаатай болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б....ын хохирогч Б....гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Б.... хувийн ажлаар гадаад улс руу явсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төрсөн эх Х....ыг оролцуулах хүсэлтээ гаргаж, түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2, 34.13 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Хохирогч Б.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь “надад одоо гомдол санал байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэх түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөн хууль ёсны төлөөлөгчийн хэргийн материал танилцаад гаргасан тайлбар /хх 86, 130 х/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Улсын яллагч: Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, би ажил эрхэлдэг тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

Б....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд бие даасан гэмт хэргийн шинжтэй 2 удаагийн үйлдэлтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс 1000 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б....ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй.

5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ