| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/07041/и |
| Дугаар | 05556 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 05556
2016 оны 8 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2016/05556 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 3 дугаар гудамж, 11 тоотод байрлах Далай Багачууд Цэцэрлэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1 а хэсэг, Цэргийн хотхон 1 дүгээр гудамж, 117 б тоотод оршин суух, Бух овогт Дарьбазарын Урангоо /РД:ОК94091704/-д холбогдох,
80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Э.Цэвэлмаа миний бие Далай багачууд цэцэрлэгийн үүсгэн байгуулагч мөн эрхлэгч Д.Урангоо нь 2015-2016 оны хичээлийн жилд Мөнгөнтуяа нэртэй охиноо манай цэцэрлэгт явуулахаар гэрээ хийн явуулж эхэлсэн. Эхний саруудад төлбөрөө өгөөд явдаг байсан. Сүүлийн 1 сар явсан төлбөрийн үлдэгдлээ одоо хүртэл өгөөгүй байна. Тийм учраас миний бие шүүхэд хандахаас өөр арга байхгүй байна.
Иймд Д.Урангоогоос 80.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Далай Багачууд Цэцэрлэг нь хариуцагч Д.Урангоод холбогдуулан, 80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Д.Урангоогоос нэхэмжилсэн 80.000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …хариуцагч биелүүлсэн…бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Далай Багачууд Цэцэрлэгийн гаргасан, хариуцагч Д.Урангоод холбогдох, 80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Далай Багачууд Цэцэрлэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь 2.275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 2.275 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Д.Урангоогоос тэмдэгтийн хураамжид 2.275 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Далай Багачууд Цэцэрлэгт олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН