- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алаг адуут овогт Лхагважавын Уранчимэг, Мужаан овогт Миктановын Гантөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Халиун /УЖ05291921/, 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Хүслэн /УЛ09271830/, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Г.Хулан /УК15230485/ нарыг эх Л.Уранчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гантөгсөөс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Уранчимэгт олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН