| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/07118/и |
| Дугаар | 05840 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 05840
2016 оны 9 сарын 16 өдөр Дугаар 101/ШШ2016/05840 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьяанжү гудамж хд 18 б байр, 142 тоотод оршин суух, Боржигон овгийн Гончигийн Чулуунбаатар /РД:ХА54070479/-ийн гаргасан,
Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Чулуунбаатар, гэрч Ц.Батсүх, Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Гончиг овогтой Чулуунбаатар миний бие 1974 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улсад тасралтгүй 13 жил ажилласан нь үнэн болно. Гэвч ажилласан жилийн бичиг баримт Архивт шүүлгээд олдохгүй учраас гэрч болох 2 хүний тодорхойлолт, /хамт ажиллаж байсан болно/. Улсад ажилласан жилийг үнэн зөв тодорхойлж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт, “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу ажиллаж байсан байдлаа тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Г.Чулуунбаатар нь 1974 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл,
1. 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Геофизик-тоон зургийн экспедицийн даргын 1974 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тушаалаар ажилчнаар авч ажиллуулав,
2. 1978 оны 08 дугаар сарын 01-нйи өдөр Мөн экспедицийн даргын 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалаар, Сургуульд орох болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв,
3. 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ББМҮЯамны 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 196 тоот томилолтыг үндэслэн ННАН-ын даргын 1980 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 103 тоот тушаалаар Тооцооны нягтлан бодогчоор авч ажиллуулав.
4. 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Карьерийн нэгдсэн аж ахуйн даргын 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 75 тоот тушаалаар НАҮЯамны Орон сууц ашиглалтын 10 дугаар конторын 07 тоотыг үндэслэн ажлаас чөлөөлөв.
5. 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Карьерын даргын 1982 оны 02 сарын 23-ны өдрийн 02 тоот тушаалаар Орон сууц ашиглалтын 10 дугаар конторт диспетчирээр авч ажилуулав.
6. 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ОСНын 10 дугаар конторын даргын 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 78 тоот тушаалаар, Мэргэжлийн ажил хийх болсон тул дипетчирийн ажлаас чөлөөлж, Холбооны барилгын монтажчиний газарт шилжүүлэв.
7. 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Холбооны барилга монтажийн газрын 1982 оны 06 сарын 11-ний өдрийн 83 тоот тушаалаар, Захиргааны зөвлөлөийн хурлын протоколыг үндэслэн кабелийн бригадын техник тоо бүртгэгчээр томилов.
8. 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Холбооны барига монтажийн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 212 тоот тушаалаар, Техник тоо бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж тоног төхөөрөмжийн бригадад монтажчинаар ажиллуулав.
9. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ХБМГазрын Зэс-Эрдэнэ пүүсийн захирлын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот тушаалаар, Өөр албан байгууллагад шилжих болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
10. 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Телефон радио ашиглалтын хорооны даргын 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 88 тоот тушаалаар,
ӨНЗ Бригадад техникчээр 3 жилийн хугацаагаар авч ажиллуулав.
11. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Телефон радио ашиглалтын хорооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 тоот тушаалаар, Орон тооны цомхотголоор ажлаас нь чөлөөлөв гэж бичигдсэн нь 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Хдөлмарийн двтэрт бичигдсэн бичилтүүд болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тодорхойлогдож байна.
Хэрэг материалд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, 1974 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл 13 жил ажиллаж байсныг гэрч болох Ц.Батсүх, Д.Ганбат нарын шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүд болон хөдөлмөрийн дэвтэр дээрх 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон тушаал зэргээр нотлогдож байх тул 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажиллаж байсан байдлыг 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Г.Чулуунбаатарын Хөдөлмөрийн дэвтэрийн бичилтээр тогтоох нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч Г.Чулуунбаатарыг 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Геофизик-тоон зургийн экспедицид ажилчнаар, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Тооцооны нягтлан бодогчоор, 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Орон сууц ашиглалтын 10 дугаар конторт диспетчирээр, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл кабелийн бригадын техник тоо бүртгэгчээр, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тоног төхөөрөмжийн бригадад монтажчинаар, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ӨНЗ Бригадад техникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иймд Г.Чулуунбаатарын хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Гончигийн Чулуунбаатар /РД:ХА54070479 / нь 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Геофизик-тоон зургийн экспедицид ажилчнаар, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Тооцооны нягтлан бодогчоор, 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Орон сууц ашиглалтын 10 дугаар конторт диспетчирээр, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл кабелийн бригадын техник тоо бүртгэгчээр, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тоног төхөөрөмжийн бригадад монтажчинаар, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ӨНЗ Бригадад техникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Г.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН