| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/07607/и |
| Дугаар | 05560 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 05560
2016 оны 8 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2016/05560 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дүгээр хороо, нисэхийн 8 гудамж 137а тоотод байрлах Б.Төгсбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай, 2-р баг, Жаргалант алтан хэсэг 1 гудамж 1 тоотод оршин суух, Ялгасан гэгээн овогт Цогтоогийн Сэлэнгэ /РД:ИХ91091700/-д холбогдох,
926.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Сонгино хайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр хүй долоон худгийн замд 2016 оны 07 сарын 13-ний өдрийн 13 цаг 15 минут орчим Ц.Сэлэнгэ нь Х.Фит маркын 96-92 УНЕ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.8 адил замын уулзварт жолооч нь баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд, зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж миний машиныг мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Ц.Сэлэнгээгийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Иймд Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 891.000 төгрөгний хохирол учирсан. 07-р сарын 17-ний өдөр уулзаад хохирол барагдуулахгүй шүүхэд өгвөл өг гээд түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй болж цагдаатай ирэн уулзаагүй. Иймд хариуцагч Ц.Сэлэнгээс миний машинд учирсан хохирол болох 891.000 төгрөг үнэлгээ хийлгэсэн төлбөр 35.000 төгрөг нийт 926.000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 25.935 төгрөг зэрэг нийт 952.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Төгсбаатар нь хариуцагч Ц.Сэлэнгэд холбогдуулан, 926.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.Сэлэнгээс нэхэмжилсэн 926.000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …хариуцагч биелүүлсэн…бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Төгсбаатарын гаргасан, хариуцагч Ц.Сэлэнгэд холбогдох, 926.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Төгсбаатар тэмдэгтийн хураамжид төлсөн 26.780 төгрөгийн тал хувь 13.390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 13.390 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Ц.Сэлэнгээс тэмдэгтийн хураамжид 13.390 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.Төгсбаатарт олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН