| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/07608/и |
| Дугаар | 06433 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 06433
2016 оны 11 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2016/06433 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, *-д байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, 41 настай, эрэгтэй, Б овогт Б М /*************/ холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 87 856 567 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгсэл гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.М нь 2014 оны 0* сарын 04-ний өдөр ЗГ/*4 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай “LX570 суудлын автомашин худалан авах” зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, * хороо, * байрны подвальд гараж №01 байхшилтай 67,2 м.кв талбайтай гараж, Ү-*************, Баянзүрх дүүрэг, * хороо, Баянгол хороолол,* байрны зоорийн давхарын 24 тоот зогсоолд байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол Ү-*************, LX-570 суудлын автомашин саарал өнгөтэй, арлын дугаар ***********, NORTH BENZ тусгай зориулалттай миксер машин, арлын дугаар ***************, *** ****** зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан.
Зээлдэгч үндсэн зээлд 115 550 149 төгрөг, зээлийн хүүнд 61 705 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 168 828 төгрөг, нийт 177 424 000 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2015 оны 1* сарын 16-ны өдөр тус тус Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээг 18 сараар сунгаж, зээлийн эргэн төлөх хуваарьт хугацаанд өөрчлөлт оруулсан боловч зээлдэгч 2016 оны 05 дугаар сарын 31-нээс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлдэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт тавьсан бөгөөд банк гэрээг цуцлахыг зөвшөөрч байгаа болно. Иймд банк шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч Б.М нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Нэхэмжлэлийн үнийн дүнтэй санал нийлэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 87 856 567 төгрөг гаргуулах, барьцаа болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.М нь шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй санал нийлэхгүй байна гэжээ.
Зохигч талуудын хооронд 2014 оны 0* сарын 04-ний өдөр ЗГ/*4 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдан 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаагаар зээлж авсан зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээнд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа сунгах, зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваарь өөрчилсөн нэмэлт өөрчлөлт оруулсан, 2015 оны 1* сарын 16-ны өдөр зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваарь өөрчилсөн нэмэлт өөрчлөлт бүхий гэрээ тус тус байгуулсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбар /х.х-ийн 7-9 дэх талд/, нэмэлт гэрээний хуулбарууд /х.х-ийн 10, 11 дэх талд/ зэргээр тогтоогдож байна.
Гэрээний агуулга болон талуудын онцлог, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Тус гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болгож талууд 2014 оны 0* сарын 04-ний өдөр №БГҮ/*4 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан, Улсын бүртгэлийн Ү-**************, гэрчилгээний ************ дугаар бүхий Хан-Уул дүүрэг, * хороо, * байрны подвольд гараж №1-д байршилтай 67,2 м.кв талбайтай гараж, Улсын бүртгэлийн Ү-************* дугаар, гэрчилгээний 000154161 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, * байрны зоорийн давхарын 24 тоот зогсоолд байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан байна. /х.х-ийн 12, 13 дахь талд/
Түүнчлэн 2014 оны 0* сарын 04-ний өдөр ФД/*4 дугаар бүхий Фидуцийн гэрээ /Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/ байгуулан хариуцагч Б.Мгийн өмчлөлийн LX-570 суудлын автомашин, Northbenz тусгай зориулалтын миксер машиныг тус тус зээлдүүлэгч Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /х.х-ийн 14-15 дахь талд/
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 05 дугаар сарын 31-нээс эхлэн зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн төлбөрийг төлүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, хавтаст хэргийн 18, 19, 20 дахь талд авагдсан Зээлийг төлөх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж байсан байна. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авсан, 2015 оны 05 дугаар сарын 01-нд эцсийн байдлаар зээлийг төлж барагдуулна гэж тэмдэглэл хийсэн байна. /х.х-ийн 19 дэх талд/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй бөгөөд түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна. Шүүхэд тайлбар гаргаагүй, нотлох үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг мэдсэн, эрх үүрэгтэй танилцсан байна.
Иймд хариуцагч талыг гэрээний үүргээ зөрсөн гэсэнтэй маргаагүй, энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар, “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ. Харин зээлдэгч энэ үүргээ зөрчсөн бол мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар, үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцлана гэжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт, “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж зохицуулжээ. Иймд зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан зээлдүүлэгч нэг тал гэрээг цуцлах эрхийг хуулиар хориглоогүй гэж үзнэ. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч нэг талд олгогдох эрх тул шүүхийн журмаар гэрээг цуцлах шаардлагыг тусгаарлан шийдвэрт “цуцалсугай” гэж дурдах шаардлагагүй болно. Харин гэрээг цуцалж байгаа нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зохицуулжээ. Зээлийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор хүүний төлбөрт 3 351 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35 262 төгрөг шаардаж байгаа нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний төлбөрт 87 856 567 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
Хариуцагч хэдийгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “нэхэмжлэлийн үнийн дүнтэй санал нийлэхгүй” гэсэн байх боловч төлбөрийн тооцооллыг үндэслэлгүй гэж үзэх тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, түүнээс гарах үр дагаврыг өөрөө хариуцах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд үүрэг хүлээх нь өөрийн өмнө хүлээх үүрэг байх тул эдгээрээс гарах үр дагаварыг өөрөө хариуцан эрсдлийг хүлээх нь хувийн эрх зүйн харилцааны онцлог юм.
Хариуцагчийн идэвхигүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байдал нь зөрчигдсөн эрхийг сэргээх хийгээд шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад саад болох ёсгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаар хангуулна гэжээ.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээ байгуулжээ.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч, гэрээ байгуулж буй тал тус үүргийг ямар аргаар хангуулах эсэх нь түүний сонголт бөгөөд хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга сонгосон нь гэрээний чөлөөт байдлын зарчмын илрэл юм.
Харин эдгээр бүгд аргаар хангуулах эрхтэй гэсэн үг биш юм.
Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар хэд хэдэн арга сонгох нь эрхийн асуудал мөн боловч хамт хэрэглэж болох арга, болохгүй аргыг ялган салгаж, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг шүүх зөв тайлбарлан шаардлагыг хангах ёстой.
Тодруулбал, фидуцийн арга нь тухайн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дангаар хэрэглэх арга бөгөөд фидуциэр хөдлөх хөрөнгийг бодитойгоор гаргуулах шаардлага хангагдсанаар хангагдаагүй үүргийн гүйцэтгэл яригдах боломжгүй болно. Иймд үлдэх үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тухайн харилцаанд дараалал тогтоон хамтад нь шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь барьцааны болон фидуцийн аргыг аль алиныг нь сонгосон нь хууль зөрчөөгүй боловч тухайн харилцааг дуусгавар болгохдоо аль нэг зохимжтой аргыг эсхүл хамтад нь хэрэглэж болох хэд хэдэн аргыг сонгож, хангуулах ёстой. Иргэний эрх зүйн харилцаа нэг л удаа дуусгавар болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах арга тус бүрээр олон дахин дуусгавар болох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд үүргийн гүйцтгэлийг хангах ямар аргыг сонгох, ямар ямар аргуудыг хамтад нь сонгох нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх боловч буруу аргыг сонгосны эрсдлийг өөрөө хүлээх ёстой.
Учир нь, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны үед дахин дахин тодруулахад, фидуцээр шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг бодитойгоор гаргуулна. Тэдгээрийг худалдаад үнийн дүн төлбөрт хүрэлцэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн дараалал тогтоож байна.
Энэ шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин эхний дарааллаар фидуцийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг бодитойгоор гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх тул тус шаардлагыг хангах нь зүйтэй.
Дурдсан зохицуулалтаар гэрээний үүрэг дуусгавар болох үр дагавартай байх тул барьцаа хөрөнгөөр үүргийг нөхөн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар, хуулийн зохицуулалтыг олйгохгүй, мэдэхгүй байх нь түүнээс үүдэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нөгөө талаар хуулийн зохицуулалтыг зөв ойлгох, хуульд нийцүүлэн гэрээ хэлцэл байгуулах зэрэг нь бусдын биш өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг, иргэний эрх зүйн урьдчилсан сэргийлэх хамгаалалтын арга тул үүнээс үүдэх эрсдлийг нэхэмжлэгч Х ХХК өөрөө хүлээх ёстой гэж үзэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрт 87 856 567 төгрөг гаргуулах шаардлагыг хангах, хариуцагч энэ үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол фидуцийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн LX-570 суудлын автомашин саарал өнгөтэй, арлын дугаар ***********, NORTH BENZ тусгай зориулалттай миксер машин, арлын дугаар ***************, *** ****** зэрэг хөрөнгүүдийг бодитоор гаргуулан нэхэмжлэгчид олгуулахыг хариуцагч талд даалгаж, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус хэргийн шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12.00 цагт товлогдон, шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Хариуцагч тус шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямбаяр АНУ-д ажлаар явж байгаа гэх боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлага хэсэгчлэн хангагдаж байгаа ч нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг гагцхүү нэхэмжлэлийн мөнгөн дүнгийн шаардлагад төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн гаргуулах шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН