| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01172/И |
| Дугаар | 01020 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 01020
| 2016 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2016/01020 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 79 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2015 оны 2 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ, 2015 оны 7 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 9 сарын 30-ны өдөр иргэн Ц.Нямсүрэнтэй 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 1 сарын 30-ны өдөр хүртэл зээлийн гэрээг сунгасан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 2 сарын 05-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж 2015 оны 1 сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар, 2015 оны 7 сарын 03-ны өдөр мөн өөрчлөлт оруулж 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан юм. Зээлдэгч Ц.Нямсүрэн нь 2014 оны 10, 11, 12 сар 2015 оны 1, 2 сарын хүү болох нийт 5 сарын хүү төлсөн бөгөөд өөр төлбөр огт хийгдээгүй тул зээлдэгч с үндсэн зээл, хүү, алдангийг хуульд заасан үндэслэлээр гаргуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 9 сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай байсан тул 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний хугацааны сарын хүү 10 хувь буюу 30 000 000 төгрөг, 30 хоногийн хүү 3 000 000 төгрөг нийт 33 000 000 төгрөг болж байна. 2014 оны 9 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 3-т алданги төлөөлүүлэхээр заасан тул 2015 оны 2 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл 10 сар буюу 300 хоногоо тооцож үзвэл 30 000 000*0,5=150 000 төгрөг, 300*150 000=45 000 000 төгрөгийн алданги болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 15 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. мөн өмгөөлөгчийн зардалд 1 000 000 төгрөгийг, нийт гэрээний үүрэгт 79 000 000 төгрөгийг зээлдэгч с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь зээлдэгч нь зээл авснаас хойш 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 19 350 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 350 000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн төлсөн. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 19,350,000 төгрөгийг өгсөн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад эдгээр мөнгийг 5 сарын хүүнд тооцож авсан гэж дурьдсан байна. Төлөлтийн тал дээр талууд маргаан байхгүй. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Энэ үед Ц.Нямсүрэн зээл, хүүгээ төлж чадаагүй. Энэ үеэс нэхэмжлэгч гэрээний үүргээ хариуцагчаас шаардарх эрх нь бий болсон. Гэтэл нь их хэмжээгээр хүү төлүүлэх гээд гэрээний үүргээ шаардахгүйгээр хугацаа их алдсан байна. Ц.Нямсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхний 7 350 000 төгрөгийг төлөхөд анх байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байсан. Өөрөөр хэлбэл анхны гэрээний хугацаа сунгагдаагүй юм. 7 350 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь гэрээний үндсэн хүүнд тооцож авч, үлдсэн төлбөрийг гэрээний үндсэн дүнгээс хасах ёстой гэж үзэж байна. Энэ төлөлтөөс хойш зээлийн үлдэгдэл нь 25 650 000 төгрөг болж буурсан байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь с төлбөр орж ирэхэд төөрөлдүүлэх замаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь өөрийнх тайлбар болон мөнгө төлсөн баримтын он, сар, өдрөөр тодорхой харагдана. Тухайлбал 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ц.Нямсүрэн нь 8 000 000 төгрөг төлсөн байхад нь нь “гэрээгээ сунгачих” гэж хариуцагчийг төөрөгдөлд оруулж гэрээнд өөрчлөлт орсон. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг төлсөний дараа дахин гэрээний өөрчлөлт хийгдсэн. Хариуцагч эрх зүйн мэдлэггүйгээс болж төөрөгдүүлэх замаар энэ гэрээнүүдийг сунгасан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлсөн мөнгө нь үндсэн зээлээс хасагдаж тооцогдоно. Нэхэмжлэгч нь гэрээнээс гадуур хүү нэхэх эрх байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг төлсний дараа өр 13 650 000 төгрөг болсон байна. Гэрээний хүүг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн. Бусад мөнгө нь үндсэн зээлээс хасагдах ёстой юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр сунгасан гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр сунгасан гэрээ тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь т нийт 19 350 000 төгрөг төлсөн болохыг шүүх анхаарч үзнэ үү, хариуцагч нь гэрээний үүргийн үлдэгдэл 13 650 000 төгрөг болсон. Иргэний хуулиар алданги нь 50 хувиас хэтрэх ёсгүй гэдэг заалтын дагуу 19 800 000 төгрөгөөс хэтрэх ёсгүй юм. Гэхдээ бид 13 650 000 төгрөгийн хүү төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байсан. Гэрээ дуусаад 2 сар өнгөрсний дараа зээлийн гэрээ сунгагдаагүй. Хариуцагч хүүг төлсөн. Иргэний хуулийн 219, 226 дугаар зүйлд зааснаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл Ц.Нямсүрэн нь оос авсан зээлээ төлж чадахгүй байгаа нь нотлогдож байхад гэрээг нөхөх байдлаар сунгасан нь үндэслэлгүй. Энэ зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ юм. 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнүүдийн нэмэлт өөрчлөлтүүд нь зээлдэгч талын эрх ашигт нийцсэн юм. Гэрээ хоёр талын эрх ашигийг хангасан байх ёстой. Анхны гэрээ нь 2014 оны 10 сарын 30-ны өдөр дуусгавар болсон ч хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй байсан тул нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд харилцан тохиролцож хариуцагч үүргээ биелүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т тус тус заасныг үндэслэн дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнүүдийг цаг хугацаанд нь сунгая гэсэн боловч Ц.Нямсүрэн нь ажил ихтэй байна гэсэн шалтгаанаар тухайн үед нь сунгаж чадаагүй тохиолдол байгаа. Гэхдээ уг гэрээнүүдийг сунгахдаа Ц.Нямсүрэн өөрөө ирж гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хүү банкны хүүнээс доогуур тооцогдсон бөгөөд маш их удаж байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүгийн 33 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 79 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг,
Хариуцагч Ц.Нямсүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр сунгасан гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр сунгасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 35 850 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 43 150 000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Талуудын хооронд 2014 оны 9 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч Ц.Нямсүрэн нь нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцоу төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүргийн*******, хороолол 0 байр 0 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай ГД-0, Ү-0 Улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг бүхий гурван хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 7-8/
Дээрх гэрээнд 2015 оны 1 сарын 30-ны өдрийг хүртэл 3 сар хугацаатай сунгалт хийж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./хх-ийн 5/
Мөн 2015 оны 2 сарын 05-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр 2014 оны 9 сарын 30-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2015 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, уг гэрээгээр зээлийн хүүг өмнөх гэрээгээр буюу 10 хувь байхаар, мөн хугацаа хэтрүүлбэл алданги төлүүлэхээр тохирсон байна./хх-ийн 6/
Мөн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн талуудын байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2014 оны 9 сарын 30-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээ, 2015 оны 2 сарын 5-ны өдөр талуудын байгуулсан зээлийн гэрээний нэмэлт гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай сунгаж, зээлийн бусад нөхцлийг анхны гэрээнд зааснаар тохирсон байна./хх-ийн 7/
Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар үндсэн зээл 30 000 000 төгрөг хүлээн авч, дээрх гэрээний төлбөрт 2014.11.28-нд 7 350 000 төгрөг, 2015.02.5-нд 8 000 000 төгрөг, 2015.07.03-нд 4 000 000 төгрөг нийт 19 350 000 төгрөгийг төлсөн байх ба зохигчид уг асуудлаар маргаангүй байна.
Харин хариуцагч нь “ нэхэмжлэлийн шаардлагаас 13 650 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй бөгөөд харин 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг сунгасан гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг сунгасан гэрээнүүд нь хариуцагчийг төөрөгдүүлэх замаар, нөхөх байдлаар дүр үзүүлэн хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс талууд дээрх хугацаа сунгасан гэрээнүүдийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу бичгээр үйлдэж, биечлэн оролцож, гарын үсгээ зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байх тул хугацаа сунгасан гэрээнүүдийг хууль зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагчаас зээл, зээлийн хүү болон хуульд заасан алдангийг шаардах эрхтэй.
Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хүүг төлөх үүрэгтэй ч зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон, зах зээл дэх бодит байдлын хүүгийн хэмжээнээс эрс их байх тул шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг багасгаж 5 хувь болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүгийн хэмжээг хувь хүмүүсийн хооронд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн гэрээний хүүгийн дундаж хэмжээгээр тогтоосон болно.
Иймд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр
30 000 000 төгрөг, уг гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэл хугацааны сарын 5 хувийн хүү 22 500 000 төгрөг, нийт 52 500 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн урьд авсан гэх 19 350 000 төгрөгийг хасч 33 150 000 төгрөгийг, алдангийн 2 700 000 /30 000 000х0,5%х18 хоног/ төгрөгийн хамт нийт 35 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь “нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал” тул дээрхийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 35 850 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 43 150 000 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч с 35 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 43 150 000 төгрөгийг, хариуцагч 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн болон 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан гэрээнүүд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 552 950 төгрөгийг, хариуцагч с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч с улсын тэмдэгтийн хураамжинд 337 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ