Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 01025

 

Top of Form

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох,

Түрээсийн төлбөрт 20 621 983 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Рестораны зориулалттай 145 нэр төрлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь ,, байрлах 266.77 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өмчилж авсан. Уг хөрөнгө нь нэхэмжлэгч эзэмшилд шилжихээс өмнө Их эзэн чингис групп ХХК-ийн өмчлөлд байсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уг компани болон нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Түрээсийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг ресторан паабын зориулалтаар ашиглахаар нэг сарын түрээсийн төлбөрийг 6 500 000 төгрөгөөр тохирч түрээсийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 297.1-д зааснаар түрээсэлж байгаа эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн. Энэ заалтаар бол эрх үүрэг нь шинээр шилжүүлж авсан өмчлөгчид үүснэ гэсэн заалтын дагуу Их эзэн чингис групп ХХК-ийн эрх үүрэг нэхэмжлэгч д шилжсэн. Түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Түрээсийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлдөггүй байдал удаа дараа гарсан. Энэ талаарх мэдэгдлийг түрээслүүлэгчид удаа дараа хэлж байсан. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг цуцалж, уг түрээсийн байрыг суллаж авсан. Хариуцагч талын төлбөрт 14 916 667 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 5 395 317 төгрөг, түрээсийн байрны төлөөгүй ашиглалтын зардал 310 000 төгрөг нийт 20 621 983 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 301-р зүйлд заасны дагуу түрээсийн байранд байсан хариуцагчийн хөрөнгийг саатуулан барьцаалсан байгаа. Эд хөрөнгийг хүлээн авсан тухай акт үйлдэж, хөрөнгийг барьцаалсан. Ингэж саатуулснаар барьцааны эрх шууд үүснэ гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага дахь мөнгөн дүнгийн төлөөгүй бол эдгээр хөрөнгөөс албадан дуудлага худалдаанд оруулж, барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн той түрээсийн гэрээ байгуулж, ,, байрлах 266.77 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр 2015 оны 11 сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл түрээслэсэн бөгөөд сарын төлбөрийг 6 500 000 төгрөгөөр тохирсон. Ингээд уг байрыг рестораны зориулалтаар тохижуулж, ажиллаж эхэлсэн. Энэ үед уг үл хөдлөх хөрөнгө нь Их эзэн чингис групп ХХК-ийн хөрөнгө байсан ба тухайн үед д Их эзэн чингис групп ХХК-иас итгэмжлэл өгч гэрээ байгуулсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Мөн түрээслүүлэгч нь манай үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахгүй түрээсийн төлбөр төлөөгүй шалтгаанаар тог цахилгаан тасалж эхэлсэн. Ингээд 4 дүгээр сарын 29-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тог таслаад ажиллуулаагүй юм. Тэрнээс өмнө түрээсийн төлбөрөө ганц хоёр хоногоор хэтрэхэд надад мэдэгдэлгүйгээр шууд тог тасалдаг байсан. Удаа дараа тог тасалснаас болж манай үйл ажиллагаа доголддог байсан. Мөн үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдаж нэр хүнд унах асуудал үүсч байсан. Энэ түрээсийн байрыг би өөрийн хөрөнгөөр тохижуулж, 3 дугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийж байсан. Тэрнээс өмнө бага багаар үйл ажиллагаагаа явуулж байсан. нэхэмжлэгч тал тооцоолол дээр алдаа гаргасан юм шиг байна. Төлөгдөөгүй түрээсийн төлбөр 20 сая төгрөг хүрэхгүй юм. тус 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл ажилласан төлбөрийг л өгөх ёстой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зөвшөөрөлгүйгээр рестораны хаалга онгойлгож ороод, доторх эд хөрөнгийг бүгдийг нь зөөж тээвэрлэсэн байсан. Намайг очиход хоосон талбай болгосон байсан. Хураагдсан эд хөрөнгөөс их олон зүйл эвдэрсэн байсан. Ээд хөрөнгө хураан авсан тухай актыг болон фото зургийг хэргийн материалд өгсөн. Нийт 145 орчим нэр төрлийн эд хөрөнгө хураагдсан байгаа. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Миний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан. Эдгээр хүмүүс нь бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдсан тул 145 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. нь гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө төлөөгүй. Манай тал гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа өгсний дагуу тухайн эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 301-р зүйлд заасны дагуу түрээсийн байранд байсан хариуцагчийн хөрөнгийг саатуулан барьцаалсан байгаа. Эд хөрөнгийг хүлээн авсан тухай акт үйлдэж, хөрөнгийг барьцаалсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ньт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 14 916 667 төгрөг, алданги 5 395 317 төгрөг, ашиглалтын зардал 310 000 төгрөг, нийт 20 621 983 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг,

Хариуцагч нь рестораны зориулалттай 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч гээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтооогдож байна.

 

            , нарын хооронд 2015 оны 11 сарын 11-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр ,, байрлах 260 м.кв талбай бүхий талбайг ресторан, пабын зориулалтаар түрээслэхээр 2015 оны 11 сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл түрээслэсэн бөгөөд сарын төлбөрийг 6 500 000 төгрөгөөр тохирч, төлбөрийг сар болгоны 19-ний өдрийн дотор урьдчилж төлөхөөр гэрээ байгуулсан байна./хх-ийн 9-13/

           

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ 2016 оны 5 сард цуцлагдаж, нэхэмжлэгч нь түрээсийн байраа суллан авч, хариуцагчийн эд хөрөнгүүдийг актаар хураан авсан болох нь тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

            Дээрх ,, байрлах 260 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээ байгуулагдах үед Их эзэн Чингис групп ХХК-ийн өмч байсан байх ба тус компанийн захирал гээс д /УС 80041527/ олгосон 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 15/062 тоот итгэмжлэлийн дагуу дээрх түрээсийн гэрээ байгуулагдсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ болон итгэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8/

 

            Гэрээ байгуулагдсны дараа дээр үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн өмчлөлд 2015 оны 12 сарын 17-ны өдөр шилжиж, нь уг эд хөрөнгийн өмчлөгч болсон болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 7/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь Иргэний хуулийн 297.1-д зааснаар түрээслэж байгаа эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд эрх үүрэг нь шинээр шилжүүлж авсан өмчлөгчид үүснэ гэсэн заалтын дагуу Их эзэн чингис групп ХХК-ийн эрх үүрэг нэхэмжлэгч д шилжсэн гэх тайлбарыг гаргасныг нь ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

           

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэснээр, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэснээр нь 2015 оны 11 сарын 11-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний шаардах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авч, гэрээний үүргийг шаардах эрхтэй болсон байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээний үүргийгийг зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцлаж, дутуу төлсөн түрээсийн төлбөрийг бусад зардлын хамт нэхэмжлэгч шаардсныг хангах үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан болон гэрээ цуцлагдсан асуудлаар талууд маргаангүй байх тул шүүх талуудын байгуулсан гэрээний хүчинтөгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтууд болох 2016 оны 5 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн акт /хариуцагчийн 145 нэр төрлийн/, түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн баримтууд, төлбөрийн тооцоолол зэргээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл тооцоог тухай бүр нийлж, акт үйлдэж байсан үйл баримт тогтоогдож байх ба талуудын хийсэн тооцооноос үндэслэж дутуу төлсөн түрээсийн төлбөрийг 14 916 667 төгрөг, ашиглалтын зардлыг 310 000 төгрөг, нийт 15 226 667 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

 

Харин талууд гэрээг нэгэнт цуцалсан байх тул алданги шаардах үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь рестораны зориулалттай 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч гээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь түрээслүүлсэн эд хөрөнгөө суллан авч, уг түрээсийн байранд байсан түрээслэгч ийн 145 нэр төрлийн эд, хөрөнгө, тоног төхөөрөмжийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан ...гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэснээр барьцаалсан гэх тайлбарыг гаргаж, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар тодорхой хугацаанд саатуулан барих эрхтэй хэдий ч энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээгээр баталгаажсан барьцааны зүйл биш юм. Иймд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд гаргасан гэж дүгнээгүй болно.

 

Дээрх байдлуудаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч талын 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч гээс хариуцагч талд буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсгийг баримтланээс 15 226 667 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5 395 317 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч гээс 145 төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулант олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Рэнцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261 059.92 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,ээс улсын тэмдэгтийн хураамжинд 234 083 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгч гээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулант олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
   
 

Top of Form

Bottom of Form