Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

  2019          12           19                                      2019/ШЦТ/1084

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч Т.Жавхлантөгс,

          шүүгдэгч М.Чнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ч-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909039261473 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 29-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулалт мэргэжилтэй, Ур бадар дарханы газарт алт мөнгөний дархан ажилтай, ам бүл-3, эх, хүүхдийн хамт,

          2019 оны 7 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч М.Чнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ай лофт" баарны ариун цэврийн өрөөнд хохирогч Б.Гантулгатай үл ялих зүйлээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Чимэдбумууг хохирогч Б.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч М.Чимэдбумууд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч М.Чнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ай лофт" баарны ариун цэврийн өрөөнд хохирогч Б.Гантулгатай үл ялих зүйлээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

          хохирогч Б.Гантулгын "...би 2019 оны 10 сарын 15-ны 01 цаг өнгөрч байхад Ай лофт баарны 00-д бие засаж байтал гаднаас 2 танихгүй залуу орж ирээд хажууд бие засаж байснаа ягаан цамцтай нь шүүд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. ...ягаан цамцтай залуу цохьсны дараа нүд маань хавдаж гэмтсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ¹12519 тоот актын “…Б.Гантулгын биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон-гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,

   яллагдагч М.Чимэдбумуугийн "...би 2019 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Ай лофт бааранд найз Анхбаярын хамт орсон ба баарны 00-д бие засаад байж байтал Гантулга гэх залуу гаднаас шал согтуу орж ирээд 00-д байсан хүмүүст агсам тавиад байсан. энэ үед Анхбаяр бид 2 хоорондоо юм яриад зогсож байсан юм. Тэгтэл нөгөө Гантулга гэх залуу ирээд миний баруун мөр лүү 2-3 удаа түлхсэн. Тэгэхээр нь би чи цаашаа бай ууж идсэнээ шингээгээч гэж хэлэхэд миний дагз руу зөөлөн цохисон.. тэгэхээр нь би зөрүүлээд Гантулгын нүүр лүү нэг удаа мөргөсөн. ...найз Анхбаяр тухайн маргаан зодоонд оролцсон асуудал байхгүй. Харин Гантулгыг түлхэж гаргасан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч М.Чнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Чнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Чимэдбумууд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч М.Чимэдбумууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч М.Чимэдбумууд 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Чнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч М.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М:.Ч-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Чнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч М.Чнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР