| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0004/Э |
| Дугаар | 4 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 4
2019 12 23 2020/ШЦТ/4
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч Т.Жавхлантөгс,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909037201498 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, СНТ групп ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Г-г /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уран зургийн галлерэйн урд “зогсохыг хориглосон газарт автомашин тавилаа” гэх шалтгаанаар Ц.Батзоригтой маргалдан барьцалдаж аван нүүр рүү нь гараараа цохиж, биед нь хүзүү, хамар, цээжинд зулгаралт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Гийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уран зургийн галерэйн урд зогсохыг хориглохыг зогссон газарт автомашин тавилаа гэх шалтгаанаар Ц.Батзоригтой маргалдан барьцалдаж аван нүүр рүү нь гараараа цохиж, биед нь хүзүү, хамар, цээжинд зулгаралт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Гэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уран зургийн галлерайн урд зогсохыг хориглохыг зогссон газарт автомашин тавилаа гэх шалтгаанаар Ц.Батзоригтой маргалдан барьцалдаж аван нүүр рүү нь гараараа цохиж, биед нь хүзүү, хамар, цээжинд зулгаралт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Батзоригийн "...Улаан цамцтай залуу намайг боогоод ардаас нэг нь цамцнаас татаад улаан цамцтай залуу нь нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би газар унаад өгсөн. Улаан цамцтай байсан залууг цагдаа ирэхээр нь нэрийг нь мэдсэн. Ганхүрд гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Т.Ганцоожийн "...Тухайн залуу Ганхүрд ахын нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд барьцалдаад авсан. Би дундуур нь ороод салгасан. ...Ганхүрд ах уурлаад тухайн залууг бариад авсан. Би тухайн залуугийн араас нь тэврээд хойшоо болгосон чинь тухайн залуу Ганхүрд ах руу дайрч байгаад газар унаад өгсөн. ...Ганхүрд ах маргалдаж ноцолдож байхдаа цохисон байх. Зүгээр зогсож байхад нь цохиж байгаа харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ¹11771 тоот актын “…Ц.Батзоригийн биед хүзүү, хамар, цээжинд зулгаралт, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр
үүсгэгджээ. ...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой байна... “ гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
яллагдагч М.Эрдэнэхүүгийн "...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Соёлын төв өргөөний ертөнцийн зүгээр зүүн талынх нь хэсэгт гадна гэрэлтүүлгийн ажил хийж байсан. Тэгээд тухайн ажлыг хийхэд хэрэглэдэг өргөгч цамхгийн хүмүүс гуйгаад түрээд ажил хийж байсан газраа байрлуулах гээд очсон. Тухайн үед тухайн төхөөрөмжийг авчрахаасаа өмнө замын нэг эгнээнд машин тавиад байхаар нь Төмөр тавьчихаад явсан байсан яагаад тавьсан гэхээр тухайн төхөөрөмжийг чирж оруулах нааш цаашаа хөдөлгөөн шаардлагатай байсан болохоор түмп байсан. Энэ үед төхөөрөмжөө аваад иртэл тухайн түмпийг аваад тоёота сайя маркийн саарал өнгийн машин авто замын нэг эгнээнд машинаа тавьсан байсан ...тэгээд маргалдаад зогсож байтал нөхөр нь миний нүүрний зүүн шанаа руу нэг удаа цохиод авсан тэгээд би тухайн залуутай барилцаад авсан тэгсэн чинь тэнд манай ажлынхан салгасан. Тэгээд байж байтал дахиад над руу уурлаж дайраад дахиад намайг цохиод авсан тэгэхээр нь би зөрүүлээд бие болон нүүр хэсэг рүү цохиод авсан тэгээд дахиад барилцаж аваад ноцолдсон тэр үед манай ажлын газрын хүмүүс болон тухайн залуугийн эхнэр нь салгаж байсан. Би тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. тухайн дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүдийг тухайн залууг цохиж ноцолдож учруулсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Гэд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Э.Гэд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР