| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01451/И |
| Дугаар | 01029 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 01029
| 2016 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2016/01029 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.********т, хариуцагч Б.********, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.********т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.********тэй 1997 онд танилцаж, 1998 оны 12 сарын 4-ны өдөр гэр бүл болж 1999 оны 1 сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1999 оны 11 сарын 15-нд хүү Б.******** төрсөн. Бид нэг гэрт 2009 оныг хүртэл амьдарсан бөгөөд үүнээс хойш салж тус тусдаа амьдарсан. Хариуцагч Б.******** нь тусдаа амьдралтай болсон бөгөөд миний бие хүүгийнхээ хамт амьдардаг. Одоо тусдаа амьдраад 7 жил гаруйн хугацаа өнгөрсөн тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Аав нь хүүгээ сайн харж ханддаг, тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Хариуцагч Б.******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.********ттай 1997 онд танилцаж, 1998 оны 12 сарын 4-ны өдөр гэр бүл болж 1999 оны 1 сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1999 оны 11 сарын 15-нд хүү Б.******** төрсөн. Бид нэг гэрт 2009 оныг хүртэл амьдарсан. Бид үзэл бодлын хувьд таарч тохирохгүйн улмаас салж тус тусдаа амьдарсан. Миний хувьд тусдаа амьдралтай болсон бөгөөд хүү Б.********г ээжид нь үлдээхэд татгалзахгүй. Хүүтэйгээ байнга уулздаг. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.********т хариуцагч Б.********т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Д.********т, Б.******** нар нь 1997 онд танилцаж, 1998 оны 12 сарын 4-ны өдөр гэр бүл болж 1999 оны 11 сарын 15-нд төрсөн хүү Б.********гийн эцэг, эх болцгоож, 1999 оны 1 сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, ****дугаар ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-4/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 7 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хариуцагч нь тусдаа амьдралтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар ********гаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу хүү Э.********г эх Д.********тын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч үр хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.********тад даалгах нь зүйтэй байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөх хуулийн шаардлагын дагуу хариуцагчаас төлсөн дээрх мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гэрлэгчид эд хөрөнгийн ********гаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******** /ЧЕ /, Хардал мэргэд овгийн Дашдондогийн ********т /ГВ / нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 1999 оны 11 сарын 15-нд төрсөн хүү Б.********г эх Д.********тын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.********ийг үр хүүхэдтэйгээ уулзахад болон үүргээ биелүүлэхэд нь саад хийхгүй байхыг эх Д.********тад даалгасугай.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн ********гаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ