| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0012/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******ид холбогдох эрүүгийн дугаартай, 178/2020/0012/Э/ индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Буянт голын бага гүүрэн дээр ХОҮ улсын дугаартай Accent маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний амь насыг хохироосон,мөн Д.******* нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Буянт голын бага гүүрэн дээр ХОҮ улсын дугаартай Accent маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.ийг мөргөн амь насыг хохироосон болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-9-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-16-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-19-р хуудас/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би талийгаач Д.ийн төрсөн эгч нь юм. 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Мянгад суманд гэртээ байхад цагдаагийн ажилтан Баттулга бас нэг цагдаагийн хамт манайд ирээд Д. машинд мөргүүлээд эмнэлэг дээр ухаангүй байна гэхээр нь нөхөр охиныхоо хамт эмнэлэгт очиход Д. гэмтлийн тасагт ухаангүй хэвтэж байсан. Маргааш өглөө нь эмч нар хөлийг нь гипэсдээд, тархи нь цуурсан баруун хөл нь бүдүүн гуяараа хугарч өвдөгнөөс доогуур бяцарсан зүүн хөлийн шилбээр хугарсан хүзүүний 4-р үе хугаралтай хацар хөл зэргийг онги татсан байдалтай байсан.Тэгээд хөлний хагалгаанд оруулахаар эмчилгээ хийж байгаад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нас барсан ... гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/
Гэрч П.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* ийн машиныг гүйцэж түрүүлэх гээд хаазаа нэмээд О.ийн машины урд гарч байтал гүүрэн дээр урдаас зам голлоод нэг хүн гарч ирсэн.Д.******* машинаа зогсоож чадалгүй жолоочийн эсрэг талаар тухайн хүнийг мөргөөд над дээр баахан шил цацарсан.Тухайн үед Д.*******ийн машинд Б.*******, бид гурав сууж явсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/
Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх, Бэрс капиталд барьцаанд байхад нь худалдаж авсан.Миний тээврийн хэрэгслийн урд салхины шилний буруу тал нь үүрч бяцарсан, буруу урд талын гэрлийн шил хагарсан,гуперний доод талд байдаг нэмэлт гэрэл байхгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 29-р хуудас/
Гэрч Э.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...О.э эхлээд хөдлөөд явж байтал Д.******* аймаар хурдтай гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд урдаас нь нэг хүн гарч иртэл тэр хүнийг мөргөөд тэр чигээр зогсолгүй цэнгэлдэх хүрээлэнгийн ард очсон... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...О.э хөдлөөд араас нь Д.******* хөдлөөд бага гүүрэн дээр гарах үед Д.******* ийн машиныг гүйцэт түрүүлэхээр хаазаа гишгээд О.ийн машинтай зэрэгцээд урд нь гарах үед урдаас нэг хүн зам голлоод дайвалзаад гараад ирсэн.Тэгтэл Д.******* тормоз гишгэх завдалгүй тэр хүнийг мөргөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/
Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... аймгийн төв рүү явж байхад Д.******* гэдэг залуу бага гүүрэн дээр хажуу талаас түрүүлж орж ирээд урд явж байсан хүнийг мөргөөд цэргийн ангийн чиглэлд яваад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/
Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 62 дугаартай... жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 13.4-д заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн... гэх дүгнэлт / хэргийн 44-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаартай шинжээчийн...Д.ийн биед дух ясны баруун хэсэг болон баруун чамархай ясны хугарал, хүзүүний 3-р нугалмын зүүн талын хажуугийн сэртэнгийн хугарал, зүүн дунд чөмөгний яс доод 1/3 хэсгийн хугарал, баруун шилбэ болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн хугарал, зүүн шилбэ болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн хугарал, зулайн баруун хэсэгт шарх, баруун хацар хэсэгт шарх, зүүн хөлний шилбэний урд дээр хэсэгт шарх,баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулайн баруун хэсэг болон баруун чамархай хэсгийг хамарсан зулгаралт, баруун хацр хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнд олон тооны зулгаралтууд доод эрүүний доод хэсэгт шарх, баруун хацар хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, баруун тохой хэсэгт зулгаралт, баруун тохой хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны зулгаралтууд, зүүн гарын тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг хэсэгт зулгаралт, баруун өвдөгний дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Д.ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Д.ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 54-55-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн...Д.ийн цогцост гэмтэл тогтоогдлоо....Д. нь суурь ясны баруун урд хонхор болон духны баруун хэсэг баруун чамархай ясыг хамарсан бяцарсан хугарал, хүзүүний III нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, баруун шилбэ болон тахилзуур ясны доод хэсгийн хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод хэсгийн хугарал, зүүн болон баруун талын хавиргануудын хугарал гэмтлүүдийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт / хэргийн 58-59-р хуудас
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 61-68-р хуудас/ зэрэг баримтуудаар,
- Шүүгдэгч Д.******* нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Гэрч П.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* хэргийн газар зогсолгүй шууд яваад нэг мэдэхэд цэнгэлдэх хүрээлэнгийн ар талд очиж зогссон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-р хуудас/
Гэрч Э.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* тухайн хүнийг мөргөөд тэр чигтээ зогсолгүй зугтаад цэнгэлдэх хүрээлэнгийн ард очихоор нь бид нар араас нь очиж уулзахад Д.******* “хүн мөргөчихлөө, хүнд хэлүүзэй” гэж хэлээд э, ******* бид гурав О.ийн машинтай гэр лүүгээ харьцгаасан...гэх мэдүүлэг / хэргийн 32-р хуудас/
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* тормоз гишгэх завдалгүй тухайн хүнийг мөргөж унагаагаад хэргийн газар зогсож түргэн тусламж үзүүлэхгүй шууд яваад цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд очиж зогссон. Араас нь ийн машинтай бид нар очиж уулзаад, айсандаа бид нар тухайн газар буцаж очилгүй тэндээсээ харьцгаасан... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/
Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* гэдэг залуу бага гүүрэн дээр хажуу талаас түрүүлж орж ирээд урд явж байсан хүнийг мөргөөд цэргийн ангийн чиглэлд яваад өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 36-р хуудас/
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн хүнийг мөргөж унагачихаад Д.******* тэр чигтээ яваад өгсөн. Бид нар сангийн хэрмийн урд талаар дээшээ эргээд Цагдаагийн газрын урдуур явж байтал Д.******* над руу залгаад “цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байна, хүрээд ирээч” гэсэн.Бид нарыг очиход Д.*******ийн машины жолоочийн эсрэг талын салхины шил цөмөрч копуд хонхойсон, гупер нь доод талаараа хугарсан байсан ба Д.******* “ шилээ солимоор байна “ гэхэд О.э “ядаж цагдаа, эмнэлэг дуудъя, буцаж очьё” гэхэд Б******* “ хэрэггүй, энэ шилийг хурдан сольмоор байна” гэсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...миний араас О.э хөдлөөд явж байснаа миний хажуугаар гараад гүйцэж түрүүлээд пост өнгөрсөн. Тэгэхээр нь би О.ийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд бага гүүрэн дээр гарч иртэл урдаас зам голлоод нэг хүн дайвалзаад гараад ирсэн.Би машинаа зогсоож чадалгүй тухайн хүнийг машиныхаа баруун талаар мөргөөд машины баруун талын салхины шил хагарсан.Машинаа зогсоох гэсэн чинь хажууд явж байсан хүмүүс намайг “ яв яв” гэхээр нь бага гүүрийн урдуур дээшээ эргээд цэнгэлдэх хүрээлэн рүү явсан.Тэнд очоод О.э рүү яриад хүрээд ирсэн гэсэн. Бид нар тэнд ярилцаж байтал цагдаагийн машин дуугарахаар нь тарцгаасан.Б.******* бид хоёр манай хашаанд ирээд машинаа хучиж орхиод гэрт ороод хэвтэж байтал Б.*******гийн аав утсаар яриад Б.******* босоод гэр лүүгээ явсан.Тэгээд удалгүй манай гэрт цагдаа нар ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 78-79-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-д заасан “ гүүрэн дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 3.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн гүйцэтгэх үүргийг биелүүлээгүйгээс Д.ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-80/-аар тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгээс... Д.******* нь хохирлын 1500000 төгрөгийг төлсөн, 2500000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа тул надад гомдол саналгүй... гэх хүсэлт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч Г.Пэлжээгийн өгсөн...манай нөхөр Д.******* нь айлын 2 дахь хүүхэд. Үенч сумын дунд сургуульд 9 дүгээр анги төгсөөд Ховд аймгийн Хөгжил политехник коллежид суралцан өрлөгчний мэргэжилтэй болсон.Одоо 1 хүүхэд эхнэрийн хамт хадам эцэг *******ын гэрт амьдарч байгаа.Д.******* нь төлөв даруу зантай ажилсаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/
Гэрч Б.Бямбаагийн өгсөн... Д.******* нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи тамхи хэрэглэдэггүй, эцэг эхийнхээ үгнээс гардаггүй, төлөв даруу хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, шүүгдэгч нь хохирогчид хохирлын 1500000 төгрөгийг төлсөн, үлдсэн 2500000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг дурдах, гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид 1500000 төгрөг төлсөн, үлдсэн 2500000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Д.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар торгох ялын 450000 төгрөгтэй тэнцэх 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ийг 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн машины урд доод талын саарал өнгийн нэмэлт гэрэл-1 ширхэг, машины бололтой хагарсан дугуй хэлбэртэй хуванцар зүйл-1 ширхэг, машины хагарч үйрч унасан шилнүүд, халцарч унасан саарал өнгийн машины будаг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.1, 36.2, 36.6-36.8 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 30 хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 01 / нэг/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
5.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 1500000 төгрөгийг төлсөн 2500000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины урд доод талын саарал өнгийн нэмэлт гэрэл-1 ширхэг, машины бололтой хагарсан дугуй хэлбэртэй хуванцар зүйл -1 ширхэг, машины хагарч үйрч унасан шилнүүд, халцарч унасан саарал өнгийн машины будаг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.*******ийн 1271468 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Шүүгдэгч Д.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form