| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01483/И |
| Дугаар | 01180 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 01180
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2016/01180 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,,, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2016 оны 7 сарын 29-ний өдөр худ ургийн холбоотой ахтай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн******* 40 тоотод хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаа бэлэглэсэн юм. нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр бид 2 уулзахад чи муу байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна, байр чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд битүүмжлэгдсэн, хураагдсан гэж хэл амаар доромжилсон байдаг нь ахыгаа гэж бодож өгсөн болохоос биш өөрийн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө энэ хүний өр, ширэнд өгөх гэж өгөөгүй. нь эхнэр хүүхдийнхээ хамт амьдрах газаргүй болчлоо гэхээр нь өрөвдөөд ажил төрөл нь гайгүй болж өсөж дэвжихээрээ эргээд тус болох болов уу гэж бодсон юм. нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоож байгаа тул бэлэглэлийн гэрээний 3.3 дахь заалт болон Иргэний хуулийн 280-р зүйлийн дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 сарын 29-ний өдөр манай ахын эхнэрийн дүү болох нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн******* 40 тоотод хаягт байрлах 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн нь үнэн. Тухайн үед миний бие нилээд хэдэн газар өр зээлтэй, шүүхийн шийдвэр гарсан байсан. Ингээд автобусны буудал дээр тэй таараад хэдэн үг хэлээд муудалцсан нь үнэн, байраа ном журмынхаа дагуу ав гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Одоо уг байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хураагдсан байгаа гэв.
Шүүхгийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ньт холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нь намайг, чи муу байраа сэтгэлээрээ бэлэглээгүй байна гэж намайг ноцтой гомдоосон” гэх тайлбарыг гаргасныг “...тэй таараад хэдэн үг хэлээд муудалцсан нь үнэн, байраа ном журмынхаа дагуу ав гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нь Хан-Уул дүүргийн 2-р хороо БУК 54-р байр 40 тоот 17м.кв 1 өрөө орон сууцыгт хариу төлбөргүйгээр шилжүүлсэн /ахдаа хариу төлбөргүйгээр шилжүүлж байна/ болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3/
Дээрх орон сууц нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 4386/02 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 4386 дугаар шийдвэрээр О.Баатархүүд төлөх өр төлбөрт хураагдсан болох нь тогтоогдож байна./хх-ийн 5-6/
Түүнчлэн нь “Хан-Уул дүүргийн 2-р хороо БУК 54-р байр 40 тоот 17м.кв 1 өрөө орон сууцыг миний нөхөр бид хоёр анх 2012 онд /оныг сайн санахгүй байна/ өөрсдийн цуглуулсан 17 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд уг байрыг хамаатны ахт бэлэглэсэн гэдгийг 2016 оны 10 сарын 14-ний өдөр автобусны буудал дээр нөхрийн хамт явж байгаад анх мэдсэн. Хүрэлбаатар ах манай нөхрийг чи байраа надад сэтгэлээрээ бэлэглээгүй байна, тэр байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэл хураасан гэж хэлсэн”. Энэ үед л би мэдсэн. Бид уг байранд амьдардаггүй бөгөөд одоо байр түрээслэж, амьдарч байгаа, нөхрийнхөө гаргасан шийдвэрийг би сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд гээс “бэлэглэгчийг гомдоосон” гэсэн үндэслэл зааж, байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргасан боловч бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас бэлэг хүлээн авагч нь өмчлөлийн зүйлийг өөрт олгогдсон эрхийн дагуу барьцаалсныг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.
Түүнчлэн зохигч талууд дээрх уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухайт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ