| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01149/И |
| Дугаар | 01200 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 01200
| 2016 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2016/01200 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: д өөрийн өмчлөлийн Япон улсад үйлдвэрлэгдсэн Ниссан серена маркийн УНС 0000 улсын дугаартай автомашиныг 7 000 000 төгрөгөөр тохиролцож зээлээр худалдсан. Ингээд 2015 оны 10 сард уг машинаа ын нэр дээр шилжүүлж, түүний хүсэлтийн дагуу 2 сар мөнгөө өгөхийг нь хүлээсэн. 2016 оны хавар 2 600 000 төгрөг, 2016 оны 10 сарын 05-ны өдөр 2 900 000 төгрөг нийт 5 500 000 төгрөг өгсөн. Жаргалын гуйлтаар миний бие тэй ярилцаж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг 1 000 000 төгрөгөөр багасгасан бөгөөд хариуцагч Жаргал нь машины үнийг 6 000 000 төгрөгөөр тохирсон талаар бичсэн байдаг. Иймд үлдэгдэл 500 000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч миний биеийг өмгөөлөгчөөр сонгосон бөгөөд нэхэмжлэлдээ энэ талаараа дурдсан байгаа, өөрөө шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр нь шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ээс 2002 оны Ниссан Серена автомашиныг харилцан тохиролцож би 5 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 100 000 төгрөгийг бэлнээр өгч машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тухайн машиныг аваад моторыг нь 1 000 000 төгрөгөөр бусад эд хөрөнгийг засварлахад 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийн сэлбэг авч тавьсан. Миний анх авахдаа 100 000 төгрөг, дараа нь 2 500 000 төгрөг, 2016 оны 10 сарын 05-ны өдөр өмгөөлөгч аар дамжуулж 2 900 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийг төлсөн. Миний хувьд энэ машины төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч эзэмшлийн 20-27 УНС улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан Серена маркийн автомашиныг худалдан авч, уг машиныг ын нэр дээр шилжүүлсэн байна.
Түүнчлэн хариуцагч нь уг машины үнэнд эхлээд 100 000 төгрөг, 2016 оны хавар 2 500 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 900 000 төгрөгийг /өмгөөлөгч аар дамжуулж/, нийт 4 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан болон хариуцагч, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид дээрх асуудлаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “машины үнийг 7 000 000 төгрөгрөөр тохирсон” гэж, хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ би 5 500 000, Одгэрэл 6 000 000 гэж хэлээд би 100 000 төгрөг өгөөд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ... нийт 5 500 000 төгрөгийг төлсөн, их хуучин машин өгчихөөд” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
Дээрх байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээгээр талуудыг машины үнийг хэлэлцэн тохирсон гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь машины үнийг 7 000 000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нь нь 6 000 000 төгрөг, би 5 500 000 гэж тохиролцсон гэж тайлбарласан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь машины үнийг хариуцагчийн тайлбарт үндэслэж, шаардах эрхгүй байна.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан машины үнэнд 5 500 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч маргаагүй байх тул хариуцагч ыг машины үнийг төлсөн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч тал Автотээврийн газраас автомашины лавлагаа гаргуулах хүсэлт гаргаснаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч д, түүний өмгөөлөгч аар дамжуулан мэдэгдсэн боловч Монгол Улсад байхгүй эзгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэснээр, хариуцагч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй талаар бичгээр хүсэлт ирүүлснээр шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
нь “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хүсэлтээр 1 000 000 төгрөгөөр багасгаж, энэ талаар нэхэмжлэгч тэй тохиролцсон, ... одоо 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэх тайлбарыг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ