Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ДШМ/039

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэсоёлын бичсэн 2017 оны 16 дугаар эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох 201705000139 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ......... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* , ................ багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнө *******той бүлэглэж, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цээл” гэх газраас ийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнө *******тай бүлэглэж, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цээл” гэх газраас ийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу хэрэгт авагдсан яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд:

1. Хавтас хэрэгт авагдсан хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай хүүхэд малаа маллаж байсан газартаа малаа түр орхиод аймагт 3 хоноод мал дээрээ очиход манай адуунаас 4 адуу алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43/

*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* бид хоёр аймагт байж байгаад Өлзийт сумын төв ороод тэй утсаар яриад , ******* бид гурав голын зах дээр тэр үед шар өнгийн мотоцикльтой, ******* цэнхэр өнгийн мотоцикльтой би араар нь суучихсан очоод бид гурав уулзаад тэндээсээ 18 цагийн үед 2 мотоцикльтой Өлзийт сумын нутагт өндөр уулын араар ороод 10 орчим км яваад байж байхад уулын толгой дээр 20 орчим тооны адуу байхаар нь бид гурав очоод 4 адууг тасдаж хөөгөөд Өлзийт сумын урдуур гараад давааны ар талд орхиод тэнд нь үлдээсэн..., ...адуунаас 4 адууг тасдаж хөөхдөө , ******* бид гурав явсан...” гэх тайлбар, /хх-ийн 5-6, 8-9/

*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*******тай хамт явж байгаад , Г.*******тай 17 цагийн үед утсаар яриад бид хоёрыг сумын төвийн гол дээр хүрээд ир гэж байна гэхээр нь бид хоёр Өлзийт сумын 1 дүгээр багийн харалдаа аймгийн Түйн голын эрэг дээр уулзаад ярилцаж байтал гурвуулаа доошоо лавхан яваад эзэнгүй адуу байвал ганц хоёрыг хөөе гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд цуг нилээн яваад тал дээр эзэнгүй 10 гаруй бараан адуу байхаар нь очоод захад нь байсан 4 адууг тасдаж шөнөдөө хөөгөөд замдаа гэрлүүгээ явсан...” гэх тайлбар /хх-ийн 6-7/ зэргээр ийн гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой атал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаар прокурорын тогтоолоор түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг прокурорын тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “...гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах...”-т гэж заасныг тус тус зөрчсөн байх тул өд холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Д.Эрдэнэсоёл 2017 оны 16 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх бөгөөд прокуророос сэжигтэн ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь *******ын эрүүгийн хэргийг нөхөн илрүүлэх явцад эрүүгийн төлөөлөгчид өгсөн: “...*******тай хамт явж байгаад , Г.*******тай 17 цагийн үед утсаар яриад бид хоёрыг сумын төвийн гол дээр хүрээд ир гэж байна гэхээр нь бид хоёр Өлзийт сумын 1 дүгээр багийн харалдаа аймгийн Түйн голын эрэг дээр уулзаад ярилцаж байтал гурвуулаа доошоо лавхан яваад эзэнгүй адуу байвал ганц хоёрыг хөөе гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд цуг нилээн яваад тал дээр эзэнгүй 10 гаруй бараан адуу байхаар нь очоод захад нь байсан 4 адууг тасдаж шөнөдөө хөөгөөд замдаа гэрлүүгээ явсан...” гэх тайлбар, мөн тухайн гомдол мэдээллийг шалгах явцад *******ын эрүүгийн төлөөлөгч болон мөрдөн байцаагчид өгсөн “...******* бид хоёр аймагт байж байгаад Өлзийт сумын төв ороод тэй утсаар яриад , ******* бид гурав голын зах дээр тэр үед шар өнгийн мотоцикльтой, ******* цэнхэр өнгийн мотоцикльтой би араар нь суучихсан очоод бид гурав уулзаад тэндээсээ 18 цагийн үед 2 мотоцикльтой Өлзийт сумын нутагт өндөр уулын араар ороод 10 орчим км яваад байж байхад уулын толгой дээр 20 орчим тооны адуу байхаар нь бид гурав очоод 4 адууг тасдаж хөөгөөд Өлзийт сумын урдуур гараад давааны ар талд орхиод тэнд нь үлдээсэн..., ...адуунаас 4 адууг тасдаж хөөхдөө , ******* бид гурав явсан...” гэх тайлбарыг өгч байсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас хойш *******, ******* нар нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө удаа дараа “...би айсандаа болоод худлаа ярьсан юм, айсандаа болоод цуг байсан гэж хэлсэн юм...”, “...тэр үед хамт яваагүй, нь бид хоёртой Өлзийт сумын шатахуун түгээх станц дээр тааралдаад мэнд мэдээд л салсан, тэндээс хаашаа явсныг нь мэдэхгүй байна...” гэж мэдүүлсээр байтал уг хэрэгт авагдсан дээрх тайлбаруудыг үндэслэж хэрэгт ийг яллагдагчаар татан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй гэж үзэж илтэд бусдын эрх зүйн байдлыг дордуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь өөрөө Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” хуулийн зорилттой зөрчилдсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр нь хулгайн гэмт хэрэгт оролцоогүй талаараа тогтвортой тайлбар, мэдүүлэг өгдөг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Б Батмөнхийн тайлбар, сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог тул тэдгээрийг прокуророос үнэлж өөрийн эрх хэмжээний хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор эрүүгийн 201705000139 дугаартай хэргээс өд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “...шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэж заасныг зөрчиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан гэж дүгнэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нь уг хэрэгт хамтран оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тэй хамт явсан гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******, ******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнө машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цээл” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокуророос тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхээс *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй өд холбогдох үйлдэл холбогдлыг прокуророос хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэн өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэвэл зохино.

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа шүүгдэгч *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн байсныг хүчингүй болгож давж заалдах шатны шүүхээс тэдгээрт 2017 оны 7 дугаар 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201705000139 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар *******, ******* нарт тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

       ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                      В.ЦЭЦЭНБИЛЭГ