Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 803

 

 

 

 

 

 

 

 

    2019        9          09                                    2019/ШЦТ/803

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд

Улсын яллагч Г.Жавхлантөгс,

Шүүгдэгч Ү. У, түүний өмгөөлөгч Б. Чулуунцэцэг,

Шүүгдэгч Ж. Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Ж.Э-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Ү.У-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач дизайнерч мэргэжилтэй, хувиараа арьсан эдлэлийн урлал хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж.Э,

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн  Хутаг-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ү.У,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Ж.Э, Ү.У нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет кафед 2018 оны 7 дугаар сарын эхээр Цогт овогтой Зочилбаярын нэр дээрх Е2236910 дугаартай, Ренчин овогтой Долзодмаагийн нэр дээрх Е2236910 дугаартай Монгол Улсын гадаад паспортуудын 32 дугаартай хуудсанд “BUYANT UHAA 072” гэсэн бичигтэй хилийн шалган нэвтрүүлэх штамб тэмдгийг өнгөт принтерээр хэвлэж хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... ” гэв.       

 

Шүүгдэгч Ү.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... ” гэв.

 

Эрүүгийн хэргээс:     

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “...гэрч Ж.Э нь өгсөн мэдүүлэгтээ “би тухайн 2 ширхэг гадаад паспортыг аваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн замын эсрэг талын автобусны буудлын чанх ард байдаг жижиг интернет кафе руу авч ороод "Буянт Ухаа 072" гэсэн бичигтэй хилийн шалган нэвтрүүлэх штамбыг хуурамчаар өнгөт принтер ашиглаж хийсэн, би тухайн хийсэн газраа зааж өгье" гэж зөвшөөрснөөр газар дээр нь шалгах ажиллагааг хөндлөнгийн гэрч, оролцогчдын хамт.." гэх тэмдэглэл, хавсралт зураг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Гэрч Ц.Энхмэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2018 оны 7 дугаар сарын 12-ны өглөөний 9 цаг 55 минутад УБ-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор Тээврийн хэрэгслийн шалгагч ахлах ахлагч Д.Цэрэн-Од нь гүнзгийрүүлсэн шалгалт явуулах шаардлагатай зорчигч байна гэж мэдэгдсэний дагуу Цогтоогийн Золзаяагийн /Е2238131/ тоот хил нэвтрэх эрхийн баримт бичгийг хүлээн авч гүнзгийрүүлсэн шалгалт явуулахад, Цогтоогийн Зочилбаярын /Е2239517/ тоот баримт бичигт "Буянт-Ухаа 72" тоот штампыг хуурамчаар даруулан Турк улс руу нэвтрэх зорилготой байгааг нь тогтоосон. Мөн уг зорчигчтой хамт зорчиж буй Рэнцэнгийн Цэндпүрэв /ФБ68022762 регистртэй, Е2236911 тоот паспорттай, 1968.02.27, 51 настай эмэгтэйг мөн адил хуурамч штамптай баримт бичигтэй байж болзошгүй гэж илтгэсний дагуу Рэнцэн овогтой Цэндпүрэвийг шалгаж Рэнчингийн Долзодмаа /Е2236910/-ын тоот паспортад Монгол Улсаас 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн гарсан "Буянт-Ухаа 72" тоот штамбыг хуурамчаар үйлдэн Бүгд Найрамдах Турк Улсад нэвтрэх зорилгоор биедээ авч явсныг илрүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 39 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлын 2 давхарт гадаад паспортыг маань авчирч өгсөн. Би бичиг баримтаа аваад цүнхэндээ харалгүй хийсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

         

 Гэрч Ц.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...тэгээд сая энэ онд дахиад Турк Улс руу гарах арга хайж байгаад Наранцэцэгтэй холбогдсон. Тэгтэл Наранцэцэг "чи Монгол Улсын хилээр өөрийнхөө паспортоор нэвтрээд цаашаагаа Турк улсын хилээр төрсөн эгчийн паспортоор нэвтэрч болно. Эгчийн чинь паспорт дээр хуурамч штамб дараад гарчихаж болдог юм, мөнгөө бэлдэж бай гэж хэлсэн. Удалгүй 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Наранцэцэг над руу залгаад "1.900.000 төгрөг шилжүүл, манай хүүхдийн данс руу Э.Ган-Эрдэнэ 5029751131 гэсэн данс руу шилжүүлээрэй, хуурамч штамбыг нь 250 доллараар, бусад мөнгө нь онгоцны билет зэрэг зардалд орж байгаа" гэж хэлсэн. Би тэгэхээр нь эгчийнхээ паспортыг энэ Чука гэдэг хүнтэй нь ярьж байгаад Шинэ гэмтлийн ар талд байдаг 9 давхар шинэ 10 дугаартай саарал байшингийн 10 давхарт голын хаалганд аваачиж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 51 дугаар хуудас/

 

          Гэрч Ү.Урандолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2018 оны 9 дүгээр сарын сүүлчээр 88850871 дугаар руу Нараа гэдэг эмэгтэй залгаад "чи Урнаагийн дүү юу, эгчдээ нэг туслаад өг, 2 ширхэг гадаад паспортыг хүнд аваачаад өг" гэж хэлээд над руу нууцалсан дугаараас залгасан, би тэгэхээр нь Урансайхан эгчтэй 05538891288 дугаараар холбогдоод ярьсан чинь " миний дүү тэр Нараагийн яриад байгаа хүнээс нь 2 паспортыг нь аваад 86161959 гэсэн дугаар луу аваачаад өгчих, Монголд яваад өгөх хүн олдохгүй байна, тэр хийлгэх хүмүүс нь чам руу залган, чамд 2 ширхэг паспорт, 400 доллартай хамт өгнө, чи тэгэхээр нь тэр юмнуудыг нь аваад 86161959 гэсэн дугаар луу ярьж байгаад аваачаад өгөөрэй" гэж хэлсэн би тэгэхээр нь зөвшөөрсөн юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 72-дугаар хуудас/

 

Ж.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 7 дугаар сарын эхээр миний 86161959 дугаарын гар утас руу 88850871 дугаарын гар утаснаас залгаад 2 ширхэг гадаад паспорт байна, хуурамч штамб дараад өгөөч" гэж над руу залгасан. Би тэгэхээр нь зөвшөөрсөн, тэр өдөр нь 88850871 гэдэг дугаарын эзэнтэй нь утсаар яриад Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний хажууд Энхтөр гэдэг найзаараа дамжуулаад танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс 2 ширхэг гадаад паспорт, 100 доллартай хамт авсан. Яг хэн хэн гэдэг нэртэй хүний гадаад паспорт байсныг санахгүй байна. Би тэгээд тухайн 2 ширхэг гадаад паспортыг Энхтөрөөс аваад маргааш нь байсан санагдаж байна авч яваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 3 дугаар сургуулийн урд талын автобусны буудал дээр байдаг жижиг интернет кафе руу авч ороод "Буянт-Ухаа" гэсэн бичигтэй хилийн шалган нэвтрүүлэх штамбыг хуурамчаар өнгөт принтерээр хэвлэж хийсэн. Тэгээд маргааш нь би хийж дуусаад 88850871 гэсэн дугаар руу буцаж ярьж байгаад 3 дугаар сургуулийн интернет тоглоомын төвийн гадна талд дуудаж байгаад 2 паспортыг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 75-дугаар хуудас/

 

         Ү.У-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "..2017 оны 7 дугаар сарын эхээр байсан шиг санагдаж байна над руу Турк улсаас миний хуучны талин Нараа гэх эгч утсаар яриад Монголоос наашаа хоёр хүн ирэх гэсэн юм, гадаад паспорт дээр нь тамга даруулмаар байна гэж хэлэхээр нь надад таньдаг хүн байхгүй шүүдээ гэж хэлэхэд ямар нэгэн аргаар туслаач манай хоёр найз байгаа юм гэж хэлэхээр нь би зарын дагуу хэвлэмэл маягт хийнэ гэсэн хүнтэй холбогдон тамганы дардас даруулах гэсэн юмаа манай найз Турк улсад зорчих гэсэн чинь өмнө нь хар даруулчихсан юм гэж учирлан хэлэхэд нөгөө хүн маань тэгвэл бичиг баримтаа өгөөд явуулчих гэж хэлэхээр нь би өөрөө завгүй байсан тул дүү Ү.Урандолгорыг гуйгаад чамд хүн бичиг баримт 250 ам долларын хамт авчирч өгөхөөр нь тэр бичиг баримтыг нь аваад 86161959 гэсэн дугаарын гар утасруу яриад 100 ам долларын хамт хүргээд өгчих гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 77-дугаар хуудас/

    

            2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжээчийн "...Шинжилж буй Цогт овогтой Зочилбаярын нэр дээрх Е2239517 дугаартай, Рэнчин овогтой Долзодмаагийн нэр дээрх Е2236910 дугаартай Монгол Улсын гадаад паспорт дээрх тэмдэгний дардас мэт зүйлс нь хуулбарлах төхөөрөмж ашиглан хуулбарлаж ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч тэмдэгний дардаснууд байна" гэх 5203 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-дугаар хуудас/

 

             Шүүгдэгч Ж.Э-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ү.У гэх эмэгтэй урьд өмнө нь надаар компьютер дээр төслийн материал шивүүлж янзлуулж байсан юм. Тэгээд сүүлд нь Турк улсад байна Монгол Улсаас манай хоёр найз Турк Улсад ирэх гэсэн юм, өмнө нь Турк Улсад байхдаа визний хугацаа хэтрүүлчихсэн болохоор одоо наашаа ирэхэд асуудалтай болчихоод байна, чи Монгол Улсын хилээр нэвтэрсэн тамганы дардас дарсан баримт хэвлэж чадах уу? гэж хэлэхээр нь надруу тэр хүнийхээ бичиг баримтыг явуулчих гэж хэлсэн юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 93-дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Ү.У-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өмнө нь Монголд байхдаа Ж.Э гэдэг залуугаар компьютер дээр юм хийлгэж байх үедээ “чи тамга тэмдэгний дардас дарж чадах уу” гэж асуухад оролдоод үзвэл болох байх гэж хэлж байсан болохоор нь утсыг нь тэмдэглэн авч байсан учир Ж.Э-тэй утсаар яриад “Монголд байгаа хоёр хүний гадаад паспорт дээр тамга даруулах хэрэгтэй байна, чи хийж чадах уу” гэж хэлэхэд нэг хүний паспорт дээр тамганы дардас дарахад 125 ам.доллар буюу Монгол мөнгөөр 300.000 төгрөг гэж хэлэхээр нь нийт 250 ам.доллар өгөөд Золзаяа, Цэндпүрэв нарын манай дүү Ү.Урандолгорт өгсөн Зочилбаяр, Долзодмаа гэх хүмүүсийн гадаад паспорт дээр Монгол Улсын хилээр нэвтрэх үед дарагддаг тамганы дардсыг даруулж өгсөн.  Золзаяа, Цэндпүрэв нарт 250 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ж.Э-ний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар  хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 125 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 127 дугаар хуудас/,

           

Шүүгдэгч Ү.У-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 130 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 131 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 132 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 133 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

   Шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Э, Ү.У нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

        Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет кафед 2018 оны 7 дугаар сарын эхээр Цогт овогтой Зочилбаярын нэр дээрх Е2236910 дугаартай, Рэнчин овогтой Долзодмаагийн нэр дээрх Е2236910 дугаартай Монгол Улсын гадаад паспортуудын 32 дугаартай хуудсанд "BUYANT UHAA 072" гэсэн бичигтэй хилийн шалган нэвтрүүлэх штамб тэмдгийг өнгөт принтерээр хэвлэж хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ү.Ур нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет кафед 2018 оны 7 дугаар сарын эхээр Цогт овогтой Зочилбаярын нэр дээрх Е2236910 дугаартай, Рэнчин овогтой Долзодмаагийн нэр дээрх Е2236910 дугаартай Монгол Улсын гадаад паспортуудын 32 дугаартай хуудсанд "BUYANT UHAA 072" гэсэн бичигтэй хилийн шалган нэвтрүүлэх штамб тэмдгийг өнгөт принтерээр хэвлэж хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж худалдсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Ж.Э, Ү.У нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Э нь хилийн шалган нэвтрүүлэх штамб тэмдгийг өнгөт принтерээр хэвлэж хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Ү.Урансайхан нь хилийн шалгах нэвтрүүлэх штамб тэмдгийг өнгөт принтерээр хэвлэж хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж худалдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2  дугаар зүйлийн 1-т заасан “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нарт эрүүгийг хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх

нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Э, Ү.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар Е2236910, Е2239517, Е2238131, Е2236911 дугаартай гадаад паспортууд хураагдан ирсэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж.Э-г гадаад паспортын хилийн шалган нэвтрүүлэх штамб тэмдэгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

       Шүүгдэгч Ү.У-г гадаад паспортын хилийн шалган нэвтрүүлэх штамб тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Э, Ү.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Ж.Э, Ү.У нар шүүхээс оногдуулсан  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Ж.Э, Ү.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цогтын Зочилбаярын Е2239517 дугаартай, Рэнчингийн Долзодмаагийн Е2236910 дугаартай гадаад паспортуудыг зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж, Цогтоогийн Золзаяагийн Е2238131 дугаартай, Рэнцэнгийн Цэндпүрэвийн Е2236911 дугаартай гадаад паспортуудыг Ц.Золзаяа, Р.Цэндпүрэв нарт тус тус буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Э, Ү.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ОДОНЧИМЭГ