Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 14

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.маа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ч.Д*******  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт Ч*******ийн Д*******д холбогдох эрүүгийн дугаартай, 78/2020/008/Э/ индекстэй хэргийг 2020 оны 0 дугаар сарын 4-ний   өдөр  хүлээн  авч  2020 оны 0 сарын 5-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                     

              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Ч.Д******* нь 209 оны 2 сарын 3-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт  байрлах төвийн гадна хохирогч Л.*******тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн  тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч  өгсөн.. Би 209 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 2 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах төвийн гадна талд эхнэрээ хүлээгээд зогсож байгаад багын найз Ч.Д*******тэй таарсан. Тэгээд бид хоёр юм ярьж зогсож байгаад хоорондоо маргалдаж байгаад би цааш эргээд явж байхад миний араас Ч.Д******* ирээд намайг барьж аваад,  толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Чулуугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. Миний толгойноос цус гарсан. Тэгэхлээр нь би Н. гэх хүнийг дуудаад эмнэлэг дээр ирж боолгосон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би Ч.Д*******г жижиг чулуугаар нэг удаа толгой хэсэгт нь хальт цохисон. Гэхдээ гэмтэл учруулсан зүйл байхгүй. Миний толгой дагз хэсгээрээ хагарсан байгаа, мэс заслын долоон ширхэг оёдол тавиулсан. Хувийн таарамжгүй харьцааны улмаас бид хоёр маргалдах болсон. Миний биед учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд нийт 280000 төгрөг гарсан, тухайн зардлыг Ч.Д******* барагдуулсан зүйл байхгүй надад 20000 төгрөгний эм авч өгсөн. Ч.Д******* надаас гарсан 260000 төгрөгийг өгчихвөл надад гомдол санал алга байна. Ийм учраас 260000 төгрөгөө нэхэмжилж байна. Бид хоёр урьд өмнө хэрэлдэж маргалдаж байсан,  өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би хохиролоо нэхэмжилж байна. Өөр ямар  нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 9-0, -2-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд гэрч Н.ын өгсөн...Би 209 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гараад төв гудманд явж байхад над руу найз Ч.Д******* залгаад цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхлээр чи одоо яг хаана байгаа юм бэ гэж асуухад би төвийн гадна байна гэж хэлсэн. Тэгээд би төвийн гадна очиход Ч.Д*******, Л.******* хоёр хоорондоо зодолдсон байдалтай хоёулангийнх нь дух хэсгээс цус гарчихсан байсан. Тэгэхлээр тэр хоёрыг машинд суулгаад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг явж байх замдаа “юу болсон талаар” асуухад бид хоёр ялихгүй юмнаас болж, багын муухай зангаас болоод ийм юм болчихлоо гэж Л.******* надад хэлсэн. Тэгээд яг юунаас болсон юм бэ гэж асуухад Л.******* надад “би Ч.Д*******г булаг даваа “гэж хэлэхэд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би Ч.Д*******г “чи муу шоронд Хошногодуулж байсан  биздээ “гэж хэлснээс болж бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Ч.Д*******г том чулуугаар цохисон гэтэл Даваа  булган малгайтай байж толгой  нь  хамгаалагдлаа, тэгтэл Ч.Д******* намайг зөрүүлж унагааж байгаад намайг чулуугаар цохилоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт аваачиж цусыг арчуулж цэвэрлүүлсэн. Тухайн үед тэр хоёрыг хоорондоо зодолдоход би хажууд нь байгаагүй, намайг тэр хоёр дээр яваад очиход нэг нэгэнтэйгээ зодолдчихсон байдалтай, тэр хоёрын толгойноос цус гарчихсан байсан. Тэр хоёр нэгэнтэйгээ зүгээр харьцаатай, нэг нэгэндээ өш санасан тийм асуудал байхгүй. Намайг очиход Ч.Д*******гийн дух хэсэгт жижигхэн шалбарсан байдалтай цус гарсан байсан. Л.*******ын толгойн дух хэсэгт бас шалбарч цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-рт/    

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 209 оны 2 сарын 9-ний өдрийн 38 дугаартай...Л.*******ын биед духны хэсэгт шарх, шархны хэсэгт зулгаралт,баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын уг болон зүүн нүдний  дотор хэсэгт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

Л.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Л.*******ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн ерөнхий  чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

Л.*******ын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”-ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 2 дүгээр хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д*******гийн  хэргээ хүлээн мэдүүлсэн ... Би 209 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах төвийн гадна зогсож байхад Л.******* над дээр ирээд намайг “муу банди энэ тэр” гэж доромжилсон. Тэгэхлээр нь би траншей гэж хэлээд тэгээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд би Л.*******аас салаад цааш эргээд явж байхад Л.******* миний араас ирээд миний толгой тус газарт чулуугаар цохисон. Тэгэхлээр би Л.*******ыг хавсарч газарт унагаагаад чулуугаар толгой хэсэгт нь цохисон. Л.*******, бид хоёрын толгойноос цус гарсан. Тэгээд манай найз Н. ирээд бид хоёрыг аваад эмнэлэгт авч ирээд эмч нараар цусаа цэвэрлүүлсэн. Би нэг удаа хавсарч газар унагаагаад жижиг чулуу гартаа барьж байгаад толгой тус газарт нэг удаа цохисон. Намайг Л.******* миний толгой хэсэгт гартаа чулуу барьж ирээд цохисон. Миний толгой дагз хэсэгт шалбарч цус гарсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй. Бид хоёр нэг нэгнээ хэл амаар доромжилж байгаад тэгээд зодоон болох шалтгаан болсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, авалгын зүйл байхгүй. Тухайн үедээ л маргаан үүссэн байгаад зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлнө. Хохирогчид учирсан эмчилгээний зардлаа төлнө...гэх мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Шүүгдэгч Ч.Д******* нь 209 оны 2 сарын 3-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт  байрлах төвийн гадна хохирогч Л.*******тай маргалдаж улмаар түүний толгойн хэсэгт цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...духны хэсэгт шарх, шархны хэсэгт зулгаралт,баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын уг болон зүүн нүдний дотор хэсэгт цус хуралт...гэх гэмтэл  учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Даавцэрэн нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч ,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож,хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь  нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд  зааснаар  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Ч.Д*******г хохирогч Л.*******тай  маргалдаж улмаар түүний толгойнд  цохиж, түүний эрүүл  мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  хөнгөн  гэмтэл   учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6  дугаар зүйлийн -д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Д*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Хохирогч шүүгдэгч нар харилцан маргалдаж, хэн нэгэндээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас  уг гэмт хэрэг үйлдэгджээ.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,  хор уршиг:

 Хохирогч Л.*******  нь  мөрдөн шалгах ажиллагаанд...Надад 280000 төгрөгний хохирол учирсан. Ч.Д******* нь 20000 төгрөгийг төлсөн. 260000 төгрөгний хохирлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг өгсөн  боловч шүүхэд  хохирол гаргуулах талаархи нотлох баримтыг ирүүлээгүй тул эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь  дурдав. 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  ******* ******* овогт Ч*******ийн Д******* нь 989 онд  Ховд аймгийн шүүхээр 986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлж байсан нь   хэргийн  35 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Д******* нь дахин гэмт хэрэг үйлдээгүй  болох нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  өгсөн...Ч.Д******* бид хоёр анх 999 онд танилцаж гэр бүл болоод одоо 2 жил болж байна. Манай нөхөр Ч.Д******* нь зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, ер нь эелдэг даруу зантай, гэр бүл үр хүүхдүүддээ муухай ааш зан гаргадаггүй, жаахан түргэн ууртай. Ч.Д******* аав, ээжээс 0 - лаа айлын 7 дахь хүүхэд хоёр ах дөрвөн эгчтэй. Ч.Д******* ******* сумын 0 жилийн дүгээр сургуулийг 975-983 онд 8 дугаар анги төгссөн. 985-988 онд Налайх дүүргийн Нисэх хүчний 0265 дугаар ангид гурван жил цэргийн алба  хаасан. Урьд өмнө нэг удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлгээр тогтоогдож  байх тул анх удаа гэмт хэрэг  үйлдсэн гэж үзнэ.

  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ч.Д******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Ч.Д*******г таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний,  таван зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний дундын эзэмшлийн тошиба маркын 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 0 сарын 3-ны  өдрийн 5/03  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг хэвээр үлдээх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч.Д*******  өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван   зуун  мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч , 5 сарын  хугацаанд  хэсэгчилэн төлөх саналтай.  Хохирол төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө... гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүхээс шүүгдэгч Ч.Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д  зааснаар шүүгдэгч  Ч.Д*******г таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван   зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Д*******д оногдуулсан  500000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Д******* нь  цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Д*******гийн дундын эзэмшлийн  тошиба маркын 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 0 сарын 3-ны  өдрийн 5/03  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.4, 36. дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн ,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.0,36.3  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* ******* овогт Ч*******ийн Д*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт Ч*******ийн Д*******г   таван зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний   таван зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Д*******д оногдуулсан 500000  төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн   төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.Д*******д  тайлбарласугай.

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  нь  цагдан хоригдсон хоноггүй дурдаж, хохирогч Л.******* нь  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

6. Шүүгдэгч Ч.Д*******гийн дундын эзэмшлийн “Конка” маркын 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 0 сарын 3-ны  өдрийн 5/03  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Ч.Д*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.  

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА