| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0351/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/04 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Хохирогч Ч.Ц-, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шинжээч Ш.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъянжавын Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн 1938003880227 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.Ц.
Монгол улсын иргэн, Ж.Ц
.
Шүүгдэгч Ж.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж хохирогч Ч.Ц-ид 24.910.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Ц- нь шүүгдэгч Ж.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтэрч хулгайлсан шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.2. Шүүгдэгч Ж.Ц- нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч Ж.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтэрч хулгайлан авсан шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж илгээмжээр авч, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн Ж.Ц-г хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Ц- ... дугаарын утсаар холбогдож “би загас өгч явуулсан, мөн мөнгө болгох юм өгч явууллаа, хүний юм байгаа юм шүү зараад мөнгө болгоорой” гэсэн. Тэгээд бид нар Б- ахын гэрт очоод би Ж.Ц-гийн явуулсан илгээмжийг задалж үзэхэд загас хийсэн байсан ба нэг ууттай юм байхаар нь нөхөртөө үзүүлэлгүй гадаа авч гараад нойлд орж үзэхэд эсгий уутанд хийсэн шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, очир, мөн хэлхсэн шүрнүүд, жижиг, шигтгээтэй мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, цагаан өнгийн дун шиг юмнууд баисан. ...Тэр орой би гар утаснаасаа фээсбүүк рүү орж байгаад “Хаан Чулуу” гэсэн хаяг руу эд зүйлсийнхээ зургийг явуулаад хаягаар нь очиж эд зүйлсээ аваачиж өгсөн. Би нөхөр Бат-Эрдэнэд хэлэхдээ манай найз Отгоо нэг бугуйвч өгч явуулсан юм. Үүнийг зараад өгөөрэй гэсэн юм гэж худлаа хэлээд “Хаан-Чулуу” гэх эртний эдлэл авдаг газарт бугуйвчаа 3 сая 50 мянган төгрөгөөр зарсан. Зараад мөнгийг нь хадам ээж Д-ын дансаар шилжүүлж авсан. Тэгэхэд 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 17-н цаг болж байсан. ...хулгайн эд зүйл борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 5 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/ шүүгдэгч Ж.Ц-ын энэхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Ц-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ц-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгтхамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олох санаа зорилго, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нь өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нар үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
2. Шүүгдэгч Ж.Ц- нь шүүгдэгч Ж.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтэрч хулгайлан авсан шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч зарж борлуулан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр хуудас/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 59-60, 189 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 97-98 дугаар хуудас, Гэндэнгийн Д-ын ХААН банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 104 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Ц-гийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд түлхүүр тааруулж нэвтрэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг шүүгдэгч Ж.Ц- нь “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байран нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Ж.Ц- нь хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн Ж.Ц-г хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж “Мөнгө угаах” гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Ц-аас хураан авсан 21 ширхэг шар өнгийн эрхи, 16 ширхэг тарьмал шүр, 1 ширхэг хөөрөгний чулуун толгой, 1 хос мөнгөн ээмэг, бөгж, 1 ширхэг жижиг шүрний тасархай, 3 ширхэг том цагаан өнгийн дун, 3 ширхэг жижиг дун, 1 ширхэг шармал гинж, 1 хос алтан ээмэг зэрэг нь хохирогч Ч.Ц-ийн гэрээс алдагдсан эд зүйлүүд болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдэг нь нотлогдоно. Шүүгдэгч Ж.Ц-гийн хувийн байдлын хувьд урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, өмнөх шийтгэх тогтоолуудад дурдсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Ц- нь өмнөх гэмт хэргүүдээ үйлдэхдээ мөн адил бусдын орон байранд нэвтэрч үйлдсэнээс харагдана.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь бусдын эд хөрөнгөд 24.910.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ч.Ц- нь хулгайд алдагдсан эд зүйлийн үнэ 24.910.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг, нийт 39.910.000 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч Ж.Ц-аас хохиролд өгсөн 5.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд оруулан тооцно гэж байх боловч сэтгэл санаанд учирсан хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс хохиролд өгсөн гэх 5.000.000 төгрөгийг бодит хохирлоос хасч, сэтгэл санааны хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нар нь хохирогч Ч.Ц-ид нийт 24.910.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Ж.Ц- нь хохирогчид 21 ширхэг шар өнгийн эрхи, 16 ширхэг тарьмал шүр, 1 ширхэг хөөрөгний чулуун толгой, 1 хос мөнгөн ээмэг, бөгж, 1 ширхэг жижиг шүрний тасархай, 3 ширхэг том цагаан өнгийн дун, 3 ширхэг жижиг дун, 1 ширхэг шармал гинж, 1 хос алтан ээмэг, 5.000.000 төгрөгийг өгсөн, хохирогч Ч.Ц- нь надад дээрх эд зүйлүүд болон 5.000.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлж байх тул
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогчид төлбөл зохих нийт 19.465.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогчид төлж барагдуулаагүй тул шүүгдэгч Ж.Ц-гээс 12.157.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ц-ид, шүүгдэгч Ж.Ц-аас 7.307.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ц-ид тус тус олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 24.910.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч Ж.Ц-ад шүүгдэгч Ж.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтэрч хулгайлан авсан шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж илгээмжээр авч зарж борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч Ж.Ц-ын хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал, шүүгдэгч Ж.Ц-гийн хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагагүй хандаж байгаа байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ц- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 19.465.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нар төлөөгүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь шүүгдэгч Ж.Ц-д 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ж.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Ц-ийн байшинд нэвтэрч хулгайлан авсан шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвчийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж илгээмжээр авч зарж борлуулан мөнгө угаасан үйлдэлд шүүгдэгч Ж.Ц-ад 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ц- нь 3 сартай жирэмсэн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэйн хөтөч картаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хорих ял биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ж.Ц-ад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Ц-ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс сэжигтнээр, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 19 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ж.Ц-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялын 19 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-, Ж.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг хорих ялын 19 /арван ес/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хорих ял биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ж.Ц-ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-гээс 12.157.500 /арван хоёр сая нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Ж.Ц-аас 7.307.500 /долоон сая гурван зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Байчууд овогт Чойжилийн Ч.Ц-д олгож, хохирогчийн сэтгэл санааны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорьсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ