| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01350/И |
| Дугаар | 01095 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 01095
| 2016 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2016/01095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх****** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Ж.******* нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.******тай 2007 оны 3 сард танилцаж улмаар 2007 оны 6 сарын 23-ны өдөр гэр бүл болж албан ёсоор 2008 оны 10 сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 3 сарын 22-ны өдөр Ж.******** төрсөн. Ж.****** нь архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж агсам тавьж элдэв янзаар доромжилж зодох зэрэг үйлдлүүдийг удаа дараа гарган Цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлэгдэж байсан. Цаашид Ж.******тай хамтран амьдрах боломжгүй, энэ хүнд зодуулснаас амь насаа алдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Миний бие охин Ж.********г өөрөө ганцаараа өсгөж байгаа бөгөөд бидний гэрлэлтийг цуцалж, Ж.******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Ж.****** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2007 оны 3 сард танилцаж улмаар нэг гэрт орж амьдран албан ёсоор 2008 оны 10 сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 3 сарын 22-ны өдөр охин Ж.******** төрсөн. Миний хувьд охиноо харж хандана. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэгийг ээж Ц.Бд өгмөөргүй байна. Охиндоо тусдаа данс нээлгэж сар бүр дансанд нь хийж баймаар байна. Эд хөрөнгийн маргаангүй, бидний амьдарч байгаа гэр охинд маань үлдэнэ гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ж.******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Ц.Б, Ж.****** нар нь 2007 оноос гэр бүл болон хамтран амьдарч, 2010 оны 3 сарын 22-ны өдөр төрсөн охин Ж.********гийн эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Б нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй байна.
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлуулахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд охин Ж.********г Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх Ц.Бгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх Ц.Б нь охин Ж.********г эцэг Ж.******тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг Ж.****** нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдаж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** /ШГ /, Б /ШЕ / нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 3 сарын 22-ны өдөр төрсөн охин Ж.********г эх Ц.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 3 сарын 22-ны өдөр төрсөн охин Ж.********г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Ж.******ыг охинтой нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Бд даалгасугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн з57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бг улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдаж, хариуцагч Ж.******аас улсын тэмдэгтийн хураамжинд 101 447 төгрөгийг /70 200+31 247/ гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХ******