Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 01166

 

       2016 оны 11 сарын 21 өдөр

      Дугаар 183/ШШ2016/01166

               Улаанбаатар хот

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Х  ********* /ЧС /-ыг Барилгын цэргийн 012 дугаар ангид 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өрөгч-угсрагчаар, Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасныг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 801-р ангид 1992 оны 7 сарын 1-ний өдрөөс 1994 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл эргүүлийн цагдаагаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.*********аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Б.МӨНХЖАРГАЛ