| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0011/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/14 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Ё.Д-, Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1938006880372 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө өөрийн эзэмшлийн Старекс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаа руу орох үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж хашааны хаалга онгойлгож байсан эхнэр М.Д-г мөргөсөн зам тээврийн осол гаргаж, М.Д-гийн амь насыг хохироосон, Мөн уг гэмт хэргийн талаар гэрч М.Г-, насанд хүрээгүй гэрч Б.Г- нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө “Старекс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаа руу орох үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч М.Д-гийн амь насыг хохироосон, Мөн уг гэмт хэргийн талаар гэрч М.Г-, арван насанд хүрээгүй гэрч Б.Г- нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Ё.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой 23:00 цагийн үед унтах гэж байхад хүргэн Б.Б- над руу залгаад “та түргэн наашаа унаанд суу" гэж хэлсэн.Хажуугаас нь хүү Б.Г- нь аавынхаа утсыг булааж аваад “ээж уначихаад босож ирэхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэр үед би Улаанбаатар хотод байсан. Дараа манай охин М.Г- над руу залгаад “дүү маань өнгөрчихлөө ээжээ би яах юм бэ” гээд уйлж байсан. Тэгээд би Улаанбаатар хотоос 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед автобусанд суугаад Мөрөн суманд орой нь ирсэн. Би Мөрөн суманд ирээд болсон асуудлын талаар асуухад манай охин М.Г- надад “миний дүү М.Д-г Б.Б- хашааны хаалгаараа машинтайгаа орох гэж байгаад дайрчихсан юм” гэж хэлсэн. Б.Б-ын хүү Б.Г- бас надад “аав хашаа руугаа орох гэж байгаад ээжийг машинаараа дайрчихсан. Би цонхоороо хараад байж байсан юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/
Гэрч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Б.Б- нь манай төрсөн дүү болох М.Д-гийн нөхөр болох хүн байгаа юм. Уг өдөр болсон зүйлийн талаар би бүгдийг дэлгэрэнгүй яриагүй юм. Өнгөрдөг нөхрийнхөө хамт манайд машинтайгаа ирж манай гадаа хэсэг зогсож байгаад гэрлүүгээ явъя, хүүхэд уйлаад байна гэхээр нь би хамт гэр лүү явсан. Тэгээд гэрийнхээ гадаа ирэхэд би машинаас бууж хашааны хаалгыг онгойлгох гэхэд манай дүү намайг “эгч бууж хэрэггүй, нохой дайрч магадгүй би бууж онгойлгоё” гээд машинаас буусан. Тэгээд хаалга онгойлгоод ор гэж даллахад Б.Б- нь урагшаа өндөр хаазтай ухас гэж орохдоо мөр лүү машины толь шүргээд арагшаа унагах шиг болсон. Тэгэхэд би “чи машинаараа дайрчихлаа ш дээ” гэж хэлээд бууж очоод дүүгээ барьж авсан. Би 3 машины баруун урд суудал дээр сууж байсан. Бид хоёр урд суудалд хамт сууж байсан юм. Эхлээд дүүг буухаар нь араас нь буух гэхэд намайг байж бай гээд буулгаагүй юм. Тэгээд машинаар шүргээд унахаар нь би очиж тэвэрч аваад байж байхад Б.Б- машинаас бууж гарч ирээд “наадах чинь худлаа баашилж байгаа юм гэж хэлээд оруулаад шанагаар ус цацсан. Тэр үед өнгөрдөг өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Дугарч чадахгүй байсан. Тэгээд түргэн дуудсан чинь сэргэхгүй болохоор нь Б.Б- дүүгээ дуудах гээд машинаа буцааж ухрааж гаргаад дүүгээ авч ирэхээр явсан. Өнгөрдөг хашааны дотор талд гүйдэг хаалганы дотор талд хаалганы бариулаас бариад Б.Б- бид хоёр луу хараад баруун гараараа даллахад шууд хаазлаад ухас гээд орохдоо машиныхаа толиор шүргээд унагасан. Машин асаад урагшаа явахад гэрлийн үзүүрт гялс хийж харагдаад баруун талын мөр хавьд нь толь хүрэх шиг болсон. Тэгээд буугаад манайг тэврээд авахад Б.Б- машинаасаа буугаад араар нь тойрч гарч ирсэн...Үнэндээ айгаад сандраад энэ тухай хэлж чадаагүй юм. Б.Б-аас айгаад намайг цохиод авах юм шиг санагдаад тэр үед болсон зүйлийн талаар хэлж чадаагүй юм. Манайд очихдоо нилээд халамцуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,
Гэрч Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Б-, эхнэр, бага хүүхдийн хамт печень, ундаа авч ирсэн. Б.Б- нь архи уухуу гэж асуусан. Тэгэхээр нь би архи уухгүй, эхнэрийн бие муу байна гэж хэлсэн. Тэгээд цай уугаад гарсан...Тухайн үед нэг шил архи уусан байсан болов уу гэмээр халамцуу байсан. Эхнэрийг нь архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед тэр хоёр маргалдаж, муудалцсан зүйл ажиглагдаагүй. Гэхдээ манай ажилтнуудын дунд Б.Б-ыг архи уусан үедээ эхнэр хүүхдээ зоддог гэсэн яриа гардаг байсан...Б.Б- нь архи уусан үедээ машинаа бариад энд тэндгүй явж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/
Гэрч С.М.Д-чулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайд нэг том пиво хувааж уугаад, манайд очиж гөлөг ав гэхээр нь тэр хоёртой хамт гэр рүү нь явсан...Тэгээд гурвуулаа хувааж уугаад би гэр рүүгээ явахад Б.Б- нь эхнэрийн хамт үлдсэн. Б.Б- нь нэлээн согтуу байсан. Эхнэр нь Б.Б-ыг согтоож унагахгүй бол машинаа бариад гараад явчихна гэж яриад пивоноосоо Б.Б-д илүү өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би өмнө мэдүүлэг өгөхдөө заримыг нь худлаа хэлсэн, одоо яг үнэнгээ хэлье. Тэр өдөр аав, ээж хоёр гарч яваад буцаад ирэхэд нь би том өрөөндөө дүүгээ тэврээд байж байсан. Аав, ээж ирж байгааг мэдээд би цонхоороо хараад байж байтал, ээж машинаас буугаад хашааны хаалга онгойлгосон. Тэгсэн чинь аав гэнэт хурдтай хөдлөөд ээжийг машинаараа дайраад унагаасан. Ээж хаалга 4 онгойлгоод зогсож байгаад машинд мөргүүлээд хойшоо унасан. Тэгээд би цонхоороо харж байтал машинаас эхлээд М.Г- эгч бууж ирээд гүйж очоод ээжийг өргөж босгох гээд чадахгүй байгаа харагдсан. Тэгсэн чинь аав машинаасаа бууж ирээд ээжийг өргөөд, М.Г- эгч хөлнөөс нь өргөөд оруулж ирсэн. Ээжийг оруулж ирээд манай байшингийн үүдний хэсэгт байдаг орон дээр дээш нь харуулж хэвтүүлээд аав, ээж рүү гурван шанага ус цацсан. Тэгээд сэгсрээд ээж сэрэхгүй байсан. Тэгэхээр нь эмнэлэг дуудсан... Би тэр үед ээж тамбартаа унасан гэж худлаа ярьсан. Аав, ээжийг машинаар дайраад гэрт оруулж ирснийхээ дараа ээжийг сэргэхгүй болохоор намайг дуудаад “миний хүү хоёулаа явъя” гээд дагуулаад гарсан. Тэгээд гадаа гараад “хүн асуувал ээж агаар амьсгалах гээд гарах гэж байгаад тамбартаа хойшоо саваад уначихсан гэж хэлээрэй” гэж надад үг зааж өгсөн. Тэгээд намайг дагуулаад машинаараа У- ахынд очсон. Аав У- ахын гадаа очоод “миний хүү оронгуутаа ээжийн зүрх зогсчихлоо гээд хэлчих” гэж хэлээд намайг эхэлж оруулсан. Тэгээд би ороод У- ахад ээжийн зүрх нь зогсчихлоо гэж хэлсэн чинь аав хойноос орж ирээд У- ахад “эгч чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад шууд гэртээ харьсан. Тэгэхэд эмч ирчихсэн байсан... Аав ээжийг архи уух болгондоо л гар хөлөөрөө өшиглөж цохиж зоддог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50,185-р тал/
Арван найман насанд хүрээгүйн гэрч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг гэртээ харихад манай гэрт аав Б.Б-, ээж М.Д-, ах Б.Г-, дүү Мөнхтуул нар байсан. Тэгээд аав, ээж хоёр дүүг аваад ах бид хоёрыг гэрт үлдээгээд нэг айлд оччихоод ирье гэж хэлээд явсан. Би хэнийд очих гэж байгааг нь мэдээгүй. Мөн хэдэн цагийн үед явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд аав, ээж хоёр орой харанхуй болчихсон байхад гэртээ ирсэн ба гэртээ ирэхдээ аавтай хамт ажилладаг гээд нэрийг мэдэхгүй эгчийн хамт ирсэн. Тэгээд аав, ээж хоёр аавтай ажилладаг гэх эгчтэй гурвуулаа архи уусан. Тэгээд би унтсан. Намайг унтаагүй байхад аав, ээж хоёр хоорондоо ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй...Аав, ээж хоёр олон удаа хэрэлдэж байсан. Аав ээжийг зодоод ээжийн хөл гар нь хөхөрчихсөн байдаг байсан. Өчигдөр айлд очоод ирье гэж гарахынхаа өмнө жаахан маргалдсан. Гэхдээ аав ээжийг зодож цохиогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би тухайн өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Одоо цагийг нь сайн санахгүй байна. Гэхдээ шөнийн 23 цагаас 02 цагийн хооронд л дуудлагаар очиж ажилласан. Тухайн үед над руу манай дуудпага хүлээн авагч их эмч залгаад “Мөрөн сумын 10-... тоотод хүн амьсгалахгүй болчихлоо хөдлөхгүй болчихлоо гэж эгч нь гэх хүн ярьж байна" гэсэн дуудлагаар очиход хойшоо харсан хаалгатай хашаа байсан. Гаднаа мах зарна гэсэн хаягтай дэлгүүр шиг байсан. Тэр хаалгаар нь дотогш ороход байшингийн үүдний хэсэгт 5 шалан дээр нөхөр нь гэх 30 гаран насны залуу, М.Д- гэх 30 гаран насны эмэгтэйг цээжин хэсэг толгой хэсгийг нь тэвэрчихсэн сууж байсан. Би тэр эмэгтэйг үзэхэд хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судас зогссон, бие нь хөрчихсөн байсан. Тэр гэрт намайг очиход талийгаачийн төрсөн эгч гээд нэг эмэгтэй, нөхөр нь гээд нэг залуу байсан бөгөөд тэр хоёр хүн согтуурсан байсан. Эрэгтэй нь бүр илүү согтуу байсан. Мөн тэр айлд 01-07 орчим насны гурван хүүхэд байсан. Бага хүүхэд, болон том хүүхэд нь сэрэнгэ байсан. Дунд охин нь унтаж байсан. Би тэр айлын хүүхдүүд юм байна гэж ойлгосон. Би үзлэг хийснийхээ дараа цагдаа дуудах шаардлагатай гэхэд тэнд байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа бид нар гомдолгүй, цагдаа дуудах шаардлагагүй гэж байсан...Би тэр хүмүүсээс юу болсон талаар асуухад нөхөр нь гэх эрэгтэй “манай ажлын хүмүүс ирээд архи уусан. Тэгээд тэр эхнэр, нөхөр хоёр эгчийгээ очиж авсан, эгч нь ирсний дараа удалгүй байшингаасаа гарах гэж яваад довжоо руу саваад уначихсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/
Гэрч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00:00 цагийн үед болов уу, яг цаг хараагүй болохоор хэдэн цаг болж байсныг тодорхой мэдэхгүй байна. Миний төрсөн ах Б.Б- манайд өөрийн хүү Б.Г-ын хамт Старикс маркийн машинтайгаа ирсэн. Эхлээд хүү Б.Г- нь орж ирээд надад ээжийн зүрх зогсчихсон гэж хэлсэн. Араас нь Б.Б- орж ирээд “М.Д- эгч чинь үхчихлээ” гэж надад хэлсэн. Тэгж хэлчхээд буцаад гараад явахаар нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд араас нь гарч өөрийн машинтайгаа Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байх гэрт нь очсон. Намайг очиход Б.Б- автомашинаа хашааныхаа үүдэнд хашаа дагуу зогсоогоод гэртээ орчихсон байсан. Би гэрт нь яваад ороход түргэний эмч ирчихсэн байсан бөгөөд М.Д- эгч байшингийн үүдний хэсэгт зүүн талын хана дагуу байсан. Орон дээр дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Тэдний байшинд М.Д- эгчийн төрсөн эгч М.Г-, гурван хүүхэд нь, Б.Б- мөн түргэний эмч нар байсан. Тухайн үед М.Г- эгч болон Б.Б- нар надад М.Д- эгчийн согтуудаа байшингийн хаалгаар гарах гэж байгаад хойшоо саваад уначихсан гэж ярьж тайлбарлаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/
Гэрч У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Б.Б-д 2019 оны 5 дугаар сард ... улсын дугаартай, мөнгөлөг сааран өнгийн Старикс маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр зарсан. Одоо уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа, нэр шилжүүлээгүй байгаа. Тэгж байгаад дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийж авна гэж манай машиныг аваад явсан. Одоо мөнгө төгрөгийн тооцоо байхгүй. Тээврийн хэрэгсэл Б.Б-ын эзэмшилд шилжсэн гэж ойлгож болно.... гэх мэдүүлэг /хх-ийн 39-13-р тал/
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өмнөх 6 мэдүүлэг дээрээ залруулж ярихад би М.Г- эгчийнхээс ирээд хашаа руугаа яаж орсон болон хаагуур явж ирсэн, хаана налаад сууж байсан зэрэг тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан М.Г- эгчийг аваад гэртээ ирсний дараа “Шонхоо болохоо байлаа” гээд намайг дуудах дуунаар нь харахад миний эхнэр М.Д- тамбар дотор босгон дээр мордчихсон байрлалтай, М.Г- эгч хойноос нь түшээд өргөж байгаа харагдсан. Би тухайн үед байшиндаа хоймор хавьцаа л байсан. Тэгээд эхнэрээ өргөөд оруулж орон дээр хэвтүүлсэн. Дараа нь би М.Д-гийн цээжин дээр нь дараад хацар руу нь алгадаж, хиймэл амьсгал хийж сэргээх гэж оролдсон. Тэгээд сэргэхгүй байхаар нь М.Г- эгч эмнэлэг дуудсан. Би машинаараа өөрийн хүү Б.Г-тай хамт яваад өөрийн дүү У-ын гэрт очиж М.Д-г сэргэхгүй байгаа талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд буцаж гэртээ ирэхэд эмч ирчихсэн манай эхнэрийг үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 107, 198-р тал/
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай: ... Б.Б- нь Хюндо старекс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас бусдад хохирол учруулсан үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А-Д "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Б.Б- нь ВС ангиллын ... дугаартай хүчинтэй жолооны үнэмлэхтэй байна. Тухайн орчны нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Уг зам тээврийн осол гарахад гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Уг зам тээврийн осолд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж суларсан үедээ замын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас уг осол гарсан гэж үзэв...гэх дүгнэлт /хх-ийн 77-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн бүрэлдэхүүнээр хийсэн: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “ замын тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд 7 хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ” гэж тодорхойлсон. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18 “замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө” гэсэн заалт нь яллагдагч Б.Б-ын үйлдэл нь зам тээврийн осол болохыг тодорхойлж байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж осол гаргасан байна. Б.Б- нь В ангиллын ... дугаарын хүчинтэй жолооны үнэмлэхтэй байна. Б.Б-ын жолоодож явсан “Starex” маркийн ... улсын дугаартай автомашин нь бага оврын автомашины төрөлд хамаарах бөгөөд В ангиллын жолооны үнэмлэхээр жолоодно. Б.Б- нь жолоодох эрхийн үнэмлэхийн ангилалд ... дугаарын автомашины ангилал тохирно. Дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 132 дугаартай: ... М.Д-гийн биед элэгний баруун зүүн дэлбэнгийн холбоосын урагдал, 5,6,7,8 дугаар сегментийг хамарсан няцрал, баруун талын 2,3,4,5,6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар 2,3,4 дугаар хавирга далны дунд шугамаар хоёрлосон, зүүн талын 1,2,3,4,5,6,7 дугаар хувирга далны ар шугамаар зөрүүтэй хугарал, баруун алганд зүсэгдсэн шарх, баруун хацар, баруун чихний омог, хамрын үзүүр, уруул, баруун мөр, цээж, нуруу, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдгөнд зулгаралт, баруун мөр, баруун бугалга, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун тохойнд хонхор, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. М.Д-гийн биед үүссэн гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн гэмтэл ба хоолойнд хуучин зулгаралт, баруун зүүн гуяны шаргал өнгийн цус хуралт нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэн гэмтэл байх боломжтой. Харин баруун алганд үүссэн шарх нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. М.Д-гийн биед үүссэн гэмтлүүд нь үхэлд шууд хүргэсэн байна. М.Д-гийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. М.Д-гийн цусны шүүх химийн шинжилгээний хариу ирээгүй байгаа тул согтууруулах ундааны зүйл 8 хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. М.Д-гийн цээж хэвлийн хөндийн хавсарсан хүнд элэгний баруун зүүн дэлбэнгийн холбоосын урагдал, 5,6,7,8 дугаар сегментийг хамарсан няцрал, баруун талын 2,3,4,5,6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар 2,3,4 дугаар хавирга далны дунд шугамаар хоёрлосон, зүүн талын 1,2,3,4,5,6,7 дугаар хувирга далны ар шугамаар зөрүүтэй хугарал зэрэг шинжээр батлагдаж байна. Мөн задлан шинжилгээний явцыг 52 ширхэг фото зургаар баталгаажуулан хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 62-р тал/,
шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-ийн 71-р тал,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 3-9-р тал, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ххийн 10-15-р тал/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-ийн 16-18-р тал/, зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдатогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, зам тээврийн осол, хохирогчийн амь хохирсон шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох нь зам тээвриослоос урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж чадахгүй, түүний үйлдлээс хохирол, хор уршиг учирч болно гэдгийг мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийж, замын ойролцоох хашаа руу орох үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Д-гийн амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл, Мөн уг хэргийн талаар гэрч М.Г-, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Г- нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, нуун далдлах зорилгоор ятгасан санаатай үйлдэл нь нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл збайна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедтээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл, хохирогчийн анхаарал болгоомжгүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдээс хохирогч М.Д-гийн амь нас хохирсон. Шүүгдэгч Б.Б-аас хохирогч Ё.Д- нь оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгчээс оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол болох 15.000.000 төгрөгийг төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Д-д олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жил 7 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход Эрүүгийн 1938006880372 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Б-ын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгаж, мөн хэрэгт шүүгдэгч Б.Б-ын өмчлөлийн 29 тооны адууг битүүмжлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үргэлжлүүлж, Харин бусад эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний 10 өдрийн 49 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, М.Д- нарын өмчлөлийн Мөрөн сумын 10-... тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг, Б.Б-ын өмчлөлийн “Старекс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, Хэрэгт 9 настай Б.Г-, 7 настай Б.Ц-, 1 настай Б.Мөнхтуул нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр эмээ ээж Ц.Ё.Д-г тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/198 дугаартай захирамж, Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай яллагдагч М.Г-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар
шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600. 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 7 /долоо/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Баас 15.000.000 /арван таван сая/төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 36-05 тоотод оршин суух Х овогт Ё.Д /РС63020922/-д олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 97 /ерэн долоо/хоногийг эдлэх ялд оруулж тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолын 7 дугаар заалт биелэгдтэл хэвээр үргэлжлүүлж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, М.Д нарын өмчлөлийн Мөрөн сумын 10-39-14 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг, Б.Бын өмчлөлийн Старекс маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.
11. Эрүүгийн 1938006880372 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР