Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 01026

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 10 сарын 27 өдөр

    Дугаар 183/ШШ2016/01026

     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:

нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, гэрч Д.********, нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс ББМҮЯамны харьяа Толгойтын тоосгоны заводын даргын 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн**** тоот тушаалаар Ш үйлдвэрт өрлөгчнөөр орж ажиллан 1980 оны 8 сарын 02-ны өдрийн *** тоот тушаалаар цэргийн албанд нас бие тэнцэж явах болсон тул 1980 оны 6 сарын 25-аар тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөн эр цэргийн албанд явсан билээ. Хөдөлмөрийн дэвтэрээ тухайн үед аваагүй ба Барилгын материалын үйлдвэрийн Удирдах газрын харьяа Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын архивын 1979 оны 07 сарын 24 ны өдрийн ажилд томилох тушаал, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 8 сарын 23-ны өдөр гаргаж өгсөн ажилд орсон, ажлаас халагдсан тушаалын хуулбар байгаа тул намайг 1979 оны 7 сарын 17-ны өдрөөс 1980 оны 06 сарын 26 хүртэлх хугацаанд ББМҮЯамны харьяа Толгойтын тоосгон заводын Ш үйлдвэрт өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг 1980 оны 06 сарын 26-ны өдөр хугацаат цэргийн албанд хамрагдан алба хааж 1983 оны 06 сарын 27-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 405296 дугаарын цэргийн батлахтай цэргээс халагдсан байдлыг, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Улаанбаатар хотын Керамик эдэлхүүний комбинатын даргын 1983 оны 7 сарын 08-ны өдрийн 126 тоот тушаалаар 1983 оны 7 сарын 04-ний өдрөөс эхлэн засварчнаар ажилд орж Монгол Керамик Үйлдвэрлэл Худалдаа, Үйлчилгээний компани ХК-ийн 1995 оны 01 сарын 06-ны өдрийн 08 тоот тушаалаар үйлдвэрийн ажил зогссон тул мөн өдрөөр тасалбар болгон засварчны ажлаас чөлөөлөгдсөн билээ. Иймд намайг 1983 оны 07 сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 сарын 06-ны өдрийг дуустал ББМҮЯамны харьяа Улаанбаатар хотын Керамик эдлэхүүний комбинатад засварчнаар ажиллаж байсан байдлыг болон миний бие улсад нийт хэдэн жил ажилласан болох байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Барилга, барилгын үйлдвэрийн яамны /ББҮЯ/ харьяа Улаанбаатар хотын Керамик эдлэхүүний комбинатад 1983 оны 07 сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 сарын 06-ны өдрийг дуустал засварчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.******* нь Барилга, барилгын үйлдвэрийн яамны /ББҮЯ/ харьяа Улаанбаатар хотын Керамик эдлэхүүний комбинатад 1983 оны 07 сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 сарын 06-ны өдрийг дуустал засварчнаар ажиллаж  байсан болох нь БНМАУ-ын Барилга, барилгын үйлдвэрийн яамны /ББҮЯ/ харьяа Улаанбаатар хотын Керамик эдлэхүүний комбинатын даргын 1983 оны 7 сарын 8-ны өдрийн 126 дугаар тушаалд: ...Бүлтүүшийн *******, ...4/VII-оос эхлэн засварчнаар гэсэн, ...мөн комбинатын даргын 1989 оны 11 сарын 29-ний өдрийн 331 дугаар ээлжийн амралт зохицуулах тухай тушаалд: ...6. ******* засварчин аждын 28 хоног гэсэн, Монгол Керамик үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний компани ХК-ийн даргын 1995 оны 1 сарын 6-ны өдрийн 08 тушаалд: ...үйлдвэрүүд цаашид зогссон тул хавсралтад дурдсан ажилчид ИТА-ийг 1995 оны 1 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй. Хавсралт №2 81-д Б.******* гэсэн болон гэрч У.Э, Д.******** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Гэрч нар нь тухайн үед Б.*******тэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэр нь албан тушаалтны тамга, гарын үсгээр баталгаажсан байх тул тэдгээрийг үнэн зөвд тооцож үнэлэв.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн албан бичиг тушаалууд нь тухайн үеийн албан тушаалтны тамга, гарын үсгээр баталгаажсан тушаал байх тул шүүх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар үнэлсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Бүлтүүшийн ******* /УУ /-г Барилга, барилгын үйлдвэрийн яамны /ББҮЯ/ харьяа Улаанбаатар хотын Керамик эдлэхүүний комбинатад 1983 оны 07 сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 сарын 06-ны өдрийг дуустал засварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                      Б.МӨНХЖАРГАЛ