| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 201605000175 |
| Дугаар | 2017/ДШМ/042 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 212.1., |
| Улсын яллагч | Б.Билэгсайхан |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2017/ДШМ/042
*******, *******, *******, *******,
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, *******, *******
Шүүгдэгч *******, *******, ******* нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч П.
Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000175 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ******* ******* овогт гийн , .................. тоотод оршин суудаг, Монгол Улсын гавъяат тээвэрчин, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугын одон, Алтангадас болон бусад ойн медалиудаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
2.Монгол Улсын иргэн, овогт ын , ..........тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
3.Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ийн , .................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
4.Монгол Улсын иргэн, овогт ийн , ..................... багт оршин суудаг, хөдөлмөрийн хүндэт медаль, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн болон Чингис хааны 800 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
5.Монгол Улсын иргэн, овогт ийн , .............. багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
******* нь *******, ******* нарыг хөлслөн 2016 оны 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгүүлж байгаль экологид бага бус хэмжээний буюу 7.398.000 төгрөгийн,
*******, ******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний буюу 7.398.000 төгрөгийн,
*******, ******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, *******, ******* нарт тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шинэ Эрүүгийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* ******* овогт гийн г, Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* *******т овогт ийн , овогт ын , овогт ийн , овогт ийн нарыг нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* ******* овогт гийн , ******* *******т овогт ийн , овогт ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, овогт ийн , овогт ийн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж,
Шинэ Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар *******, *******, ******* нарыг тус бүр 13.320.000 төгрөгийг, *******, ******* нарт тус бүр 1.188.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар *******, *******, ******* нарт тус бүрд оногдуулсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 13.320.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хохирлыг нөхөн төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг, *******, ******* нарт тус бүр оногдуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.188.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хохирлыг нөхөн төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг тус тус хүлээлгэж,
Шинэ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 4-д тус тус зааснаар *******, *******, *******, *******, ******* нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2, 4, 21.5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар *******гийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашигласан 5.000.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжээгүй тохиолдолд дээрх автомашиныг худалдан борлуулж 5.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 13.320.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөх зорилгоор зарцуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д тус тус зааснаар *******гийн өмчлөлийн 100.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, улсын дугаартай “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгсэл, *******ын өмчлөлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, *******, ******* нарын дундын өмчлөлийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 8 сарын 3-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогыг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд хадгалж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж,
*******, *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад 1 жилийн хугацаагаар тэнсэн ял оногдуулж, 13.320.000 төгрөгийн хохирлыг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн дотор нөхөн төлж, хэрэв төлөхгүй бол прокурорын шийдвэрийг үндэслэн тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдаж шийдвэрлэсэн.
Миний бие 76 настай бөгөөд ам бүл ганцаараа амьдардагаас гадна тэтгэвэр авч, амьдралаа залгуулдаг 13.320.000 төгрөгийг би төлөхөд эдийн засгийн хувьд тэтгэвэрт гарсан болохоор маш хүндрэлтэй байна.
Мөн хуулийн байгууллага бидний түүсэн гэх гоёоны жинхэнэ жинг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. Миний авч явсан хүн болох *******, ******* нар нь 2 шуудай гарантай л цагаан гоёо түүсэн гэж анхнаасаа хэлсээр байтал түүнийг мөрдөн байцаалтанд шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэдхэн хоногийн хугацаанд түүхэд хэцүү газрын гүнд ургадаг цөлийн аргамжин цэцгийг бүхэл бүтэн 12 шуудай, 444 килограммыг түүнэ гэдэг бол боломжгүй зүйл юм. *******, ******* нар нь тухайн үед бороотой байсан тул байнга түүх боломж байхгүй байсан. Мөн нутгийн иргэд түүж байгаад майхны гадаа орхиод явсан гэдгээ илэрхийлсэн ч шүүх энэ байдлыг анхаараагүй. Бас цагаан гоёог нойтноор нь жинлэж 444 килограмм гэж үзсэн. Гэтэл цагаан гоёог хуурай үед нь жинлэж жинхэнэ жинг гаргах ёстой гэж үзэж байна.
Иймд эдгээр нөхцөл байдлыг шалган үзэж, жинхэнэ хохирлыг тогтоож надад оногдуулсан хохирлыг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 444 кг цагаан гоёо түүлгэсэн асуудал байхгүй, нийт хохирол 7.398.000 төгрөгийг хуваан төлөх байх гэж бодож байтал 13.200.000 төгрөгийг төлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүх шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон, Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн..., ...байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн тулгуур зарчмыг баримтлан шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний асуудлыг дүгнэн бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл, нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шалтгааныг шүүгдэгч тус бүрээр тодорхойлж, хэргийн талаарх үйл баримтыг нэгтгэн дүгнэсэн байх шаардлагыг тус тус зөрчсөн, хэдэн оны ямар хуулинд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж байгаа нь тодорхой бус байна.
Мөн шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй /шүүх хуралдааны тэмдэглэл/ байхад энэ талаар тодруулалгүйгээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл болно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлийн 1-ийн 1.2,
39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000255 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
В.ЦЭЦЭНБИЛЭГ