Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2016/00032/И |
Дугаар | 01112 |
Огноо | 2016-11-15 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 01112
2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2016/01112 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч У-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 20 163 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, хариуцагч У нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 1019 шийдвэрийн дагуу Б.У-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, Б.У-ийг 50 хувийн ноогдол бүхий багшаар ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн төлбөрт 10 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 352 508 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У-с 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ