| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0002/Э |
| Дугаар | 009 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 009
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч М.Ф,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913004270276 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр БӨ аймгийн Сй сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ө сумын 9 дүгээр багт оршин суудаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Д-ы Х-, регистрийн дугаар БИ..................
Шүүгдэгч Д.Х-ы холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эхнэр Х.Ж-тэй ахуйн маргааны улмаас маргалдаж, улмаар түүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой, нүүр луу нь гараараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.“ гэв.
Эрүүгийн 1913004270276 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21-23-рх/,
“...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үдээс хойш Д.Х-д өнөөдөр чи ажилдаа битгий очооч, аав өнөөдөр ирэх юм чинь би гэрийнхээ ажлыг хиймээр байна, чи хүүхэд харж байгаач гэж хэлснээс болоод маргалдаад зүүн алын нүд рүү хэд хэдэн удаа цохиод миний нүд хавдсан. Би гараараа нүдээ дарж үзэхэд нүд хавдсан байсан тул чи миний нүд рүү цохилоо гэж хэлэнгүүт минь больсон...” гэх мэдүүлэг,
3. Гэрч И.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-р х/,
“...би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өд хүргэний эрт очиход Х.Ж-ийн зүүн талын нүд нь хөхөрчихсөн байхаар нь би юу болсон талаар асуухад маргаанаас болоод Д.Х зодлоо гэж хэлсэн. Би тэр хоёрт дахин хэрэлдэхгүй, зодолдохгүй байхыг зөвлөж, тэднийд аваачсан идэшний малаа дахин Толбо руу авч ирсэн. Бүх зүйлийг нь бэлдэж өгөх тусам давраад байгаа тул би гомдсон юм" гэх мэдүүлэг,
4. Гэрч Х.С-ийн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 29-30-р х/,
“...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед Д.Х-ы гэрт очиход минь Х.Ж уйлаад сууж байсан. ...Би очоод сууж байтал гаднаас Д.Х орж ирээд сууж байтал Х.Ж үглэж, чи хаанаас ирж байгаа юм бэ, чи муу хог гээд хэл амаар доромжлоод байхаар нь Д.Х босч ирээд Х.Ж-ийн нүд рүү нь цохингуут Х.Ж ч гэсэн түүний толгой руу цохисон юм тэгэхээр нь би тэднийг салгасан” гэх мэдүүлэг,
5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-рх/,
6. Шүүгдэгч Д.Х-ы шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 39-р х/
“...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр залгаад дуудахаар нь би гэртээ очсон. Намайг очтол эхнэр Х.Ж чи юу хийж явж байгаа юм бэ гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би дургүй хүрээд түүний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н, 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 12,14/,
- Шүүгдэгч Д.Х, хохирогч Х.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13/,
- Шүүгдэгч Д.Х-д холбогдох торгуулийн хуудасны бүртгэлүүд /хх-ийн 16-17/,
- 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон “РД:БИ.................., овог:А, эцэг /эх/-ийн нэр:Д, нэр:Х, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1989/04/11, төрсөн газар:БӨ, Сай,гса хаяг:БӨ, Сй, 2-р баг, Х, улсын бүртгэлийн дугаар:***************** хүчинтэй хугацаа:2034/04/11, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/1131 дугаартай “Д овогтой Х /БИ................../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Ө сумын 9-р багт байршилтай, 34 м.кв талбайтай хувийн сууц ************ тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн тус хаягт ************** тоот улсын бүртгэлийн дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар тус тус бүртгэгдсэн байна” /хх-ийн 40/,
- БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Тус багийн иргэн Д овогтой Х /БИ.................. регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт 16 тоотод амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Д.Х-ы гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эхнэр Х.Ж-тэй ахуйн маргааны улмаас маргалдаж, улмаар түүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой, нүүр луу нь гараараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч И.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.С-ийн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Х-ы шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Х-ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл Д.Х нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “...Миний бие Д.Х-тай сайн дураараа эвлэрсэн. Надад эд материалын хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид ямар нэгэн гомдол саналгүй” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Х-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Х нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 42/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Х-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Х цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК