| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0200/Э |
| Дугаар | 008 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 008
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б
Хохирогч Д.Д,
Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-т холбогдох 1913003640258 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1984 оны 04 сарын 24-ний өдөр БӨ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, БӨ аймгийн * дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М-ы Ж. регистрийн дугаар БЭ....................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М-ы Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр БӨ аймаг дахь Х банкны Өлгий сумын “Т” захад байрлалтай КА300325 дугаартай автомат теллерийн машинаас /АТМ/ 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн алдаатай гүйлгээг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Улаанбаатар хотоос ирээд байшин бариулсан байгаа. Тэгээд тэдгээр хүмүүсийн цалинг өгсөн. Би мөнгө аваагүй. Өөрийнхөө мөнгийг авсан. СД бичлэгийг харсан. Цагдаа надад чи авсан байна гэж тулгасан. Харин би илүү мөнгө аваагүй. 650,000 төгрөгийг хөлсөөр ажилладаг хүмүүсийн хөлсний хэмжээнд тааруулж гаргаж авсан” гэв.
2. Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр захын АТМ цэнэглэхдээ 5000 кассетыг 10000 төгрөгийг кассетаар цэнэглэсэн байна. Уг АТМ-ээс 53 хүн мөнгө авсан. Бусад мөнгө авсан хүмүүст учир байдлаа хэлж алдагдсан мөнгийг төлүүлж авсан. М.Ж-ийн гэрт 2 удаа очиж учир байдлаа хэлсэн боловч төлж өгөхгүй гэсэн борлохоор Цагдаагийн байгууллагад хандсан. М.Ж-т таны авсан мөнгө бичлэгээр болон нотлох баримтаар нотлогдож байгаа гэж хэлж тайлбарласан боловч төлж өгөөгүй.” гэв.
Эрүүгийн 1913003640258 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
3. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн СД-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 12/,
“ Х банкнаас авсан СД-ийг “Делл” маркийн компьютер хийж тоглуулахад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 33 минутын бичлэгээс 18 цаг 36 минут хүртэлх бичлэгийг үзэхэд яллагдагч М.Ж цагаан өнгийн пүүзтэй, хөх биеийн тамирын өмдтэй, хөх цоохор ноосон цамцтай, хар саравчтай малгайтай орж ирсэн. Уг бичлэгийн 3 минут 03 секунтын бичлэгт хар өнгийн түрийвчнээс Х банкны шар өнгийн виза картыг гаргаж АТМ руу хийгээд 0777 гэх пин кодыг хийж, 150.000 төгрөг гарган авахаар гүйлгээ хийсэн ба 3 минут 50 секунтад виза карт гарч ирсэн. 3 минут 54 секунтад АТМ-ээс 10.000 төгрөгийг мөнгөн дэвсгэрүүд гарч ирсэн ба уг гарч ирсэн мөнгийг М.Ж- 20 хүртэл тоолоод үлдсэн мөнгийг тоолохгүй өмдний зүүн халаасанд АМТ-с гаргаж авсан мөнгөө хийж, дахин виза картаа 04 минут 11 секунтанд АТМ-руу хийгээд 0777 гэх пин кодыг хийж, 200.000 төгрөг гарган авахаар гүйлгээ хийсэн ба АТМ-с 05 минут 00 секунтанд 10.000-тын мөнгөн дэвсгэрт гарч ирснийг тоолохгүйгээр өмднийхөө халаасанд хийсэн ба “СД"-ны 18 цаг 35 минутаас цаг 40 минутын бичлэгт М.Ж дахин АТМ-руу хийгээд 0777 гэх пин кодыг хийж, 150.000 төгрөг гарган авахаар хийж удалгүй 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гарч ирэхэд мөнгийг тоолохгүй өмдний зүүн халаасанд хийсэн ба дахин виза картаа хийж 150.000 төгрөг авахаар гүйлгээ хийсэн ба удалгүй 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гарч ирэхэд тоолохгүй шууд өмдний баруун халаасанд хийгээд дахин виза картаа АТМ-руу 3 удаа хийсэн боловч алдаа заагаад байсан учир виза картаа аваад гарч байгаа дүрс СД-ны бичлэгт байв.” гэх үзлэгийн тэмдэглэл,
4. Хохирогч Д.Д-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 15-16/,
“...Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Т зах дээр байрлах Х банкны ****** дугаартай АТМ-г цэнэглэхдээ мөнгө хийх кассетанд буюу 5000 төгрөгийн кассетанд 10000 төгрөг хийсэн байсан. Үүнээс болж АТМ-ээр үйлчлүүлсэн хүмүүс илүү мөнгө авсан асуудал гарсан. Учир нь зарлагын АТМ нь мөнгөн дэвсгэртийн тоог таньдаггүй кассетаар ялгаж гардаг байсан. Харин би кассетанд мөнгө хийхдээ андуурч хийснээс болж уг алдаатай гүйлгээ гарсан юм. Үүнээс болж 11500000 төгрөгийг харилцагч нар АТМ-ээс авсан байна. Тэгээд Х банкнаас намайг ажлын алдаа гаргасан гэж 11500000 төгрөгийг надаар төлүүлсэн ба маргаашнаас нь алдаатай гүйлгээнээс илүү мөнгө авсан хүмүүсийн утас руу нь залгаж учрыг хэлэхэд надад илүү авсан мөнгөө хийж надаас уучлалтаа гуйгаад явж байсан тэгээд би сүүлд 9 хүн илүү авсан мөнгөө өгөхгүй болохоор нь уг 9 хүнд цагдаад хандах талаар хэлэхэд манай банкны харилцагч М.Ж, Е.А, Ш.А, Б.К, Т.Б гэх хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь би гомдол гаргасан юм. Харин өргөдөлд байгаа Х.С, Х.К, Б.А болон Хас банкны картаас гүйлгээ хийсэн хүн илүү авсан мөнгийг тухайн өдөр өгсөн юм. Тэгээд илүү авсан мөнгөө өгөхгүй байсан хүмүүс цагдаад гомдол гаргаснаас хойш Е.А, Ш.А, Б.К, Т.Б гэх хүмүүс надтай утсаар ярьж тухайн үед илүү гарсан мөнгийг хэнд яаж өгөхийг мэдэхгүй байсан талаараа хэлж надад эдгээр хүмүүс илүү авсан мөнгийг өгсөн, гэхдээ гар утсанд зарлагын мэдээ явуулахдаа авах ёстой мөнгөн дүн очсон байсан, учир нь мөнгөний кассетыг цэнэглэхдээ 5000 төгрөгийн кассетыг 10000 төгрөгөөр цэнэглэсэн учир илүү мөнгө гарсан байна. Дээрх харилцагч нараас М.Ж- гэгч илүү гарсан мөнгө болох 650000 төгрөг аваад өгөхгүй байгаа юм бусад нь надад учраа хэлж тухайн үед илүү гарсан мөнгийг яаж хэнд өгөхийг мэдэхгүй байсан талаараа надад хэлээд мөнгийг өгсөн юм. Би М.Ж гэх залууд учрыг хэлж чи илүү мөнгө авсан байна гэхэд хүлээн зөвшөөрөхгүй мөнгийг өгөхгүй гээд байгаа юм. Иймээс энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
5. Гэрч Ш.А-ийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 24/,
“Миний бие 2019 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр хөдөө ажлаар явах гээд өөрийнхөө Х банкны виза картаас 300000 төгрөг авахаар Т захад байрлах Х банкны АТМ-д уншуулахад 160000 төгрөг илүү гарчихсан байсан. Тэгээд би дахин 200000 төгрөг гаргаж авахаар уншуулахад дахин илүү 200000 төгрөг гарчихсан юм. Тэгээд би өөрөө гайхаад буцаад өгөх учраа мэдэхгүй, мөнгийг аваад шууд хөдөө яваад тэндээ сар гаруй сүлжээгүй газарт барилгын ажил хийж байгаад ирсэн. Тэгээд миний 99312668 гэх дугаар луу Х банкны ажилтан ярьж учрыг хэлсэн. Тэгэхээр нь би илүү авсан 360000 төгрөгийг Х банкны ажилтан Д.Д гэх хүнд буцааж өгсөн байгаа ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Е.А-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 23/,
“Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө ажлаар явах гээд өөрийнхөө Х банкны виза картаас 300000 төгрөг авахаар Т захад байрлах Х банкны АТМ-д уншуулахад дахин илүү 150000 төгрөг гарчихсан юм. Тэгээд би хүнд өгөх ёстой байсан 350000 төгрөг гаргаж авахад дахин 150000 төгрөг дахин илүү 150000 төгрөг гарчихсан юм. Тэгээд би өөрөө гайхаад буцаад өгөх учраа мэдэхгүй, мөнгийг нь аваад шууд ажлаар хөдөө яваад тэндээ сар гаруй сүлжээгүй газарт барилгын ажил хийж байгаад ирсэн. Тэгээд миний 94949146 гэх дугаар луу Х банкны ажилтан ярьж учрыг хэлсэн. Тэгэхээр нь би илүү авсан 310000 төгрөгийг Х банкны ажилтан Д.Д гэх хүнд буцааж өнөөдөр өгсөн байгаа. Тухайн үед би өгөх гэсэн боловч Х а хэнд өгөхөө мэдээгүй, тэгээд ч хөдөө ажлаар явах гэж байсан учир яараад яваад өгсөн. Илүү гарсан мөнгийг би хэрэглээгүй хадгалж байгаад буцааж өгсөн юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Т.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 20/,
“****** дугаартай данс миний дансны дугаар мөн. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийнхөө хаа банкны виза картаа дүүдээ өгөөд 100.000 төгрөг аваад ирээрэй гээд явуулсан чинь удалгүй 200.000 төгрөг аваад ирсэн юм. Тэгэхээр нь би яагаад 200.000 төгрөг авсан юм бэ гэхэд 100.000 төгрөг авахаар мөнгөн дүн хийхэд 200.000 төгрөг гарсан талаар хэлсэн юм. Тэгээд би дансны хуулгаа харахад данснаас 100.000 төгрөг хасагдсан гэж гарсан байсан. Тухайн өдөр АТМ-ээр нэг л удаа гүйлгээ хийсэн. Би илүү гарсан 100.000 төгрөгийг буцааж өгсөн” гэх мэдүүлэг,
8.Гэрч Б.К-ы 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21/,
“5180852054 дугаартай данс миний дансны дугаар мөн. Миний бие 2019 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр би Улаанхус сумын дугаар багаас аймгийн төвд ирж хэрэгцээний зүйлсийг аваад тэр өдрөө буцах гээд таксигаа хүлээлгээд Т захад байдаг Х банкны АТМ-ээс 70.000 төгрөг авахаар уншуулахад 140.000 төгрөг гараад ирсэн юм. Тэгээд би гайхаад үлдэгдлийг харахад данснаас 70.000 төгрөг хасагдсан байсан. Тэгээд би у мөнгийг нь буцааж яаж өгөхөө мэдэхгүй мөнгийг нь аваад түрийвчиндээ хийгээд таксиндаа суугаад буцаад хөдөө гэр лүүгээ явсан байсан. Тухайн өдөр АТМ-ээр нэг л удаа гүйлгээ хийсэн. Би Х банкны АТМ-ийг хариуцсан ажилтан Д.Д гэх эмэгтэйд буцааж өгсөн байгаа” гэх мэдүүлэг,
9. Гэрч Х.Е-ы 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 22/,
“6234140722931077 дугаартай данс миний дансны дугаар мөн. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Т зах байдаг Х банкны АТМ-ээс хас банкныхаа данснаас 50.000 төгрөг авахаар уншуулахад 100.000 төгрөг гараад ирсэн юм. Тэгээд би гайхаад үлдэгдэл харахад данснаас 50.000 төгрөг хасагдсан байсан. Тэгээд би уг мөнгийг нь буцааж яаж өгөхөө мэдэхгүй байсан. Өөрийн хэрэглэх гэж байсан 50.000 төгрөгийг хэрэглээд үлдсэн 50.000 төгрөгийг түрийвчиндээ хийгээд явж байсан. Гэтэл Х банкны ажилтан Д.Д над руу залгаж тухайн үед АТМ-г буруу цэнэглэснээс болж илүү мөнгө гарсан гэдгийг хэлж учраа хэлэхээр нь би уг мөнгийг буцаагаад Д.Д-т өгсөн юм. Тухайн өдөр АТМ-ээр нэг л удаа гүйлгээ хийсэн” гэх мэдүүлэг,
10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1098 дугаартай “М.Ж /БЭ.................../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Өлгий сумын 1-р багт байршилтай 60 м.кв талбайтай, ********* тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн тус багт 240 м.кв талбайтай ********* тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэлтэй ба уг эд хөрөнгө нь Х банкны барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна. Мөн У хот, Нийн Б дүүргийн *** р хороо, товчоо * гудамж, ** тоот хаягт байршилтай 153,1 м.кв талбайтай******* тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц гаражын хамт бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 36/,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЭ..................., овог: Төлек, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:Ж, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Өлгий, төрсөн огноо:1984/04/24, хаяг:БӨ , Ө 0-р баг, Х, 00 гудамж, 00 тоот, хүчинтэй хугацаа:2029/04/24, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 206/,
- БӨ аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаартай “М.Ж /БЭ.................../-ийн нэр дээр улсын дугаар 2007 УНҮ, марк-ssangyong, модель-actyon, арал дугаар-******* үйлдвэрлэсэн он-2011, өнгө-цагаан, овог-М, нэр-Ж, регистр-БЭ..................., хаяг-УБ, БГД 04 2 хороолол, Гааль 6 20, утас-******” гэх албан бичиг /хх-ийн 39-40/,
- Шүүгдэгч М.Ж нь К, Го банканд данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон Капитрон, Голомт банкны албан бичиг /41-42/,
- Шүүгдэгч М.Ж-ийн Х банкан дахь дансны хуулга /хх-ийн 43-45, 68-69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М-ы Ж нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус аймаг дахь Х банкны Ө сумын “Т” захад байрлалтай 00000 дугаартай автомат теллерийн машинаас /АТМ/ 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн алдаатай гүйлгээг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 000дугаартай албан бичгээр ирүүлсэн СД-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Д.Д-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 15-16/ мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ш.А-ийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 24/ мэдүүлэг, гэрч Е.А-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 23/ мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ж-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-т 650.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хохирлоо төлөөгүй тул шүүгдэгч М.Ж-ээс 650,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Д-т олгох нь зүйтэй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч М.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD дискийг хэргийн хамт хадгалж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Энэ хэрэгт хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн 400000 төгрөгийн үнэтэй, Самсунг Жи-7 маркийн гар утас, 400000 төгрөгийн үнэтэй, Айпон 6 маркийн гар утаснуудыг битүүмжилсэн тогтоолыг шүүгдэгчээс хохирогчийн хохирлыг төлж дуусах хүртэлх хугацаанд хэвээр үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК