| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0190/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 190
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч Т.Б,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000000275 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.х овогт С-ийн Б, регистрийн дугаар БК.................
Шүүгдэгч С.Б-ы холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд гэртээ эхнэр Ө.К-г ахуйн маргааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Би эхнэр Ө.К-г зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрийн дүү хүнд мөнгөний зээлтэй байсан. Тэрийг надаас нэхсэн гэж эхнэртэй хэлсэн чинь маргаан гарсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг гаргахгүй.“ гэв.
Эрүүгийн 1913003620251 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №501 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 20 дугаар хуудас/
“...Иргэн Ө.К-гийн биед тархины доргилт, зүүн баруун нүдний доод зовхинд цус хуралт, хавдар. Хамрын нурууны мурийлт, баруун ба зүүн хацар орчим хавдар цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх учирсан гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн ба гэмтэл нь цөмд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 заалтыг агуулах эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” /шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х/ гэх дүгнэлт,
2. Хохирогч Ө.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийи 17-18 дүгээр хуудас/,
“...Миний бие нөхөр болох С.Б-тай 2009 онд гэр бүл болсон. Энэ хугацаанд хэрүүл маргаан зодоон гарч байгаагүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Б, дүү Е нар Алтанцөгц сум руу айлын халаалтын шугам янзлахаар явсан. Тэгээд 11 дүгээр сарын 29-ны өдөр 19 цагийн үед ирсэн. Нөхөр С.Б надад чиний дүү Е хүнээс мөнгө зээлсэн байна. Уг мөнгийг зээлдүүлсэн хүн надаас нэхлээ гэхээр нь би “чи Еын зээлд битгий орооцолд, тэр өөрөө шийднэ биз” гэсэн чинь учиргүй уурлаад босож ирээд намайг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авсан. Дараа нь баруун хавирга орчимд нэг удаа өшиглөхөд амьсгал авч чадалгүй газар унасан. Нүүр лүү цохих үед хамраас цус гарсан. Хэргийг түргэн хугацаанд шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
3. Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би эхнэр болох Ө.К-тай 2009 онд гэр бүл болсон. Дундаасаа 4 хүүхэдтэй. Миний бие хувиараа барилгын материал худалдан борлуулж мөн сантехникийн үйлчилгээ үзүүлдэг юм. 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр өглөө эрт хадам дүү болох Е-ын хамт Алтанцөгц сумын Шар нуур гэх газар руу очиж Хасым гэх хүний байшингийн халаалтын шугмыг татаж өгөөд 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. Хасым гэх хүн баярласанаа илэрхийлж 1 шил архи задалсан бөгөөд уг архийг Хасым бид хоёр хувааж уусан. Е машин барих учир архи уугаагүй. Тэгээд гэрт ирээд эхнэр Ө.К бид хоёр цай уугаад сууж байхад би Ө.К-д Е хүнээс мөнгө зээлсэн байна, тухайн хүн надаас мөнгө асууж байна, Е-д тухайн мөнгөө надад авч ирээд өгчих гэж хэлээрэй, би зээлдүүлсэн хүнд нь хүргэж өгье гэхэд Ө.К надад миний дүүгийн авсан зээлд чи битгий оролц, өөрөө шийднэ биз гэж хэлснээс болж маргалдаж би өөрөө архи уучихсан болохоор уур хүрээд Ө.К-гийн нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. Тэрээр нэг удаа баруун талын хавирга хэсэг рүү нь өшиглөж зодсон бөгөөд тухайн үед Ө.К-гийн хамраас цус гарчихсан. Тэрээр би айгаад 00-ын цаас авч ирээд өгөөд хамрын цусыг арчуулаад дээд давхар руу гарч унт гэж өрөөнд хүргэж өгсөн. Маргааш нь Ө.К цагдаагийн газарт ирээд гомдол гаргасан байна. Тухайн өдөр эхнэр Ө.К-гаас уучлалат гуйж улмаар эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж өгсөн. Би дахиж гэмт хэрг үйлдэж, эхнэр Ө.К-д гар хүрч зодохгүй. Ямар учраас ингэж зодсоноо мэдэхгүй байна. Би гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
4. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БК................, овог:Ш.х, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1985/12/16, төрсөн газар:Баян-Өлгий, Улаанхус, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 2-р баг, Цагаан эрэг, 7 гудамж, 27 тоот, улсын бүртгэлийн дугаар:830150751145, хүчинтэй хугацаа:2030/12/16, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/,
- Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “БК................ регистрийн дугаартай Ш.х овогтой Сийн Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, 10 гудамж, 15 тоотод оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн иргэн С.Б /БК................/-ы өмчлөлд дараах эд хөрөнгө бүртгэлтэй байна. Үүнд:
1. Улсын бүртгэлийн дугаар-г0213002102, хаяг-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, 10 гудамж, 15 тоот, зориулалт-гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, талбайн хэмжээ-1068 м.кв, хөрөнгийн төрөл-газар, эрхийн төрөл-өмчилсөн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо-2011-07-01, өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл-Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, өмчлөгчийн тоо-1,
2. Улсын бүртгэлийн дугаар-г0213006076, хаяг-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, Рашаант-3 гудамж, 313 тоот, зориулалт-хувийн сууц, талбайн хэмжээ-100 м.кв, хөрөнгийн төрөл-үл хөдлөх, эрхийн төрөл-өмчилсөн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо-2013-10-31, өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл-газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, өмчлөгчийн тоо-2,
3. Улсын бүртгэлийн дугаар-г0213008479, хаяг-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, Рашаант-3 гудамж, 313 тоот, зориулалт-хувийн сууц, талбайн хэмжээ-182 м.кв, хөрөнгийн төрөл-үл хөдлөх, эрхийн төрөл-өмчилсөн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо-2019-03-27, өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл-газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, өмчлөгчийн тоо-2” гэх лавлагаа /хх-ийн 40/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн иргэн С.Б /БК................/-ы өмчлөлд дараах эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн байна. Үүнд:
1. Улсын бүртгэлийн дугаар-г0213002618, хаяг-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул, зориулалт-үйлчилгээний, талбайн хэмжээ-2268 м.кв, хөрөнгийн төрөл-үл хөдлөх, эрхийн төрөл-бэлэглэсэн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо-2009-08-27, өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл-бэлэглэх гэрээ, өмчлөгчийн тоо-1, шилжүүлсэн огноо-2010-08-01, шилжүүлсэн үндэслэл-бэлэглэсэн” гэх лавлагаа /хх-ийн 40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч С.Б-ы гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл С.Б- нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.К-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч С.Б хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.К-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Хохиролтой холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. С.Б өөрөө бүх эмчилгээний мөнгийг төлсөн. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Б-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 39/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК