Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 102/2015/00098/И/Т |
Дугаар | 01154 |
Огноо | 2016-11-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 01154
2016 оны 11 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2016/01154 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Л.О , Л.Г , Д.М нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагын 41 450 000 төгрөгийн 36 450 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 5 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч О.Б нь Л.Г-д 5 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хариуцагч О.Б-ын итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гантулгад олгож, хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 214 273 төгрөгийг/2015.11.23/ Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас тус тус гаргуулан О.Б-т олгосугай.
5. Хариуцагч О.Б-т хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барилгын зургийг /5 хавтас/ тэмдэглэл үйлдэж, буцаан өгөхийг шүүгчийн туслах /Х.Х-д/ даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
7. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ